| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00843/И |
| Дугаар | 310/ШШ2025/00760 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00760
| 05 оны 1 сарын 19 өдөр | Дугаар 310/ШШ05/00760 | ******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би, *******, ******* дүүрэг, *******-р хороо, *******ын талбай ******* тауэр ******* давхарт байрлах, РД:*******, ******* ББСБ ХХК-ийн, Дундговь аймгийн сумын -р баг, - тоотод оршин суух, овогт ын /РД:НН00301/-өөс 776450.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/05/00*******43/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 04 оны 04 сарын 05-ны өдөр 106609 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшн-ээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 106609 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 45**************76.54 төгрөг, үндсэн хүү 6*******907.3******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37566.36 төгрөг, шимтгэлд 100 төгрөг, нотариатын төлбөрт 9000 төгрөг, нийт 776450 төгрөгийг хариуцагч Т.өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т. би ******* ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 776450.******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 06 оны 01 сарын 15-ны өдөр 390000 төгрөг 06 оны 0 сарын 15-ны өдөр 3*******6450 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч Т.өөс ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т. нь 776450.******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 776450.******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 06 оны 01 сарын 15-ны өдөр 390000 төгрөг 06 оны 0 сарын 15-ны өдөр 3*******6450 төгрөгөөр төгрөгөөр төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31*******4.*******0 төгрөгөөс 1159.4 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 1159.4 төгрөгийг, хариуцагчаас 1159.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75*******,13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т зааснаар хариуцагч овогт ын /РД:НН00301/ нь 776450.******* /долоон зуун далан зургаан мянга дөрвөн зуун тавин төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 06 оны 01 сарын 15-ны өдөр 390000 /гурван зуун ерэн мянган/ төгрөг 06 оны 0 сарын 15-ны өдөр 3*******6450 /гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавин/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31*******4.*******0 /хорин гурван мянга нэг зуун наян дөрвөн төгрөг наян мөнгө/ төгрөгөөс 1159.4 /арван нэгэн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 1159.4 /арван нэгэн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө / төгрөгийг, хариуцагч Т.өөс 1159.4 /арван нэгэн мянга таван зуун ерэн хоёр төгрөг дөчин мөнгө / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ