| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000334 |
| Дугаар | 2025/ДШМ/29 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/29
2025/ДШМ/29
Л.Мт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ
Шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Мт холбогдох 2412000000334 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 000 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, одоо Г ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт А аймгийн Э сумын 0 дүгээр баг, Цны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Лын М /РД:0000000000/
Шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц хорооллын 0 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн тооноор нэвтэрч ширээн дээр байсан насанд хүрээгүй хохирогч Н.Сн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 200,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц хорооллын 0 тоотод байрлах монгол гэрийн тооноор нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Н.Сн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хоолойг нь боож, гарын дарсан үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхээр завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Л.Мт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Ж овогт Лын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Л.М нь бусдын орон байранд нэвтэрч, гар утас хулгайлан авсан хохирогчид 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруугийн хувьд ямар нэг маргаангүй, хэрэгт холбогдон шалгагдаж эхлэх үеэс гэм буруугаа сайн дураар хүлээж, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар бүрэн нөхөн төлж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан байдаг. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар шүүгдэгч Л.М өмнө нь эрүүгийн гэмт хэрэгт бүү хэл зөрчил ч гаргаж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг биет байдлаар бүрэн нөхөн төлж, хохирогчоос уучлал гуйж, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорыг бүрэн арилгасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт юм. Иймд түүний холбогдсон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн түүний хувийн байдал болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 11-ны өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ ... Шүүгдэгчийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг хүчиндэхийг завдсан. Бусдын эд хөрөнгө хулгайлсан гэсэн зүйчлэлээр оруулж ирсэн. Анхан шатны шүүх бусдыг хүчиндэхийг завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйл хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Гар утас хулгайлсан үйлдэлдээ маргаагүй. Хохирогчийн мэдүүлгээр бэлгийн харьцаанд орох зүйл хийгээгүй, хүч хэрэглэх зүйл байхгүй гэдэг харин зугтаагаад явсан байдаг. Шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй. Гэм буруугаа анхнаасаа хүлээсэн байдаг. Хувийн байдал болон ял өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.3 зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү ... гэв.
Шүүгдэгч Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний цаашдын ирээдүйг харж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгаж шаардлагатай ажиллагааг хийсэн байх боловч шүүгдэгч Л.Мын насанд хүрээгүй хохирогч Н.Сн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хоолойг нь боож, гарыг нь дарсан үйлдлийн сэдэлт зорилго тодорхойгүй, уг үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэх үндэслэл тогтоогдоогүй, уг үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц хорооллын 0 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн тооноор нэвтэрч ширээн дээр байсан насанд хүрээгүй хохирогч Н.Сн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Н.Сн ... 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц хорооллын 0 тоотод байх гэртээ дүү нарын хамт унтаж байсан. Энэ үед бид гэрээ дотроос нь цоожоор цоожлоод түлхүүрийг нь ширээн дээрээ тавьсан байсан. Гэтэл гэнэт эрэгтэй хүн миний унтаж байсан хойд талын орон дээр ирээд зүүн гараараа миний хүзүүг боогоод баруун гараараа миний хоёр гарыг хөдлөх боломжгүйгээр барьсан байсан. Энэ үед би сэрээд тэр эрэгтэйтэй тэмцэлдсэн. Тэгээд би өөрийн орны дээр байрлах гэрлийн унтраалга руу гараа сунган гэрлээ асаах гэтэл гэрэл асахгүй байсан. Энэ үед надтай нэг орон дээр унтаж байсан дүү Болор-Эрдэнэ сэрээд юу вэ, хэн бэ гэж орилсон. Тэгээд би дүүг цагдаа дуудаарай гэж хэлээд тэр эрэгтэйг хөлөөрөө жийтэл тэр эрэгтэй манай гэрийн түлхүүрээр гэрийн цоожийг дотроос нь онгойлгоод гараад явсан. Гарсны дараа би шууд гэрээ цоожилтол ахин гэр дээр авираад тооноор орж ирэх гэж зүтгэж байгаад буугаад зугтсан. Тэгээд би утасны гэрэл тусгаад гэрийнхээ эд зүйлийг харахад гэрлийн ламп байхгүй салгаад аваад явсан бололтой мөн миний эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би дүү нараа гэрт цоожлоод нөгөө эрэгтэйн араас гартал тэр эрэгтэй манай дээд хашаа руу ороод байшингийнхаа ард гар утасны гэрэл тусгаад зогсож байсан. Тэр хүн манай дээд хашааны М гэдэг ах байсан. Намайг боох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд үнэртэж байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед манайд орж ирээд сууж байгаад гараад явсан. Миний хоолойг боосон бөгөөд хүзүү улайсан өөр шарх байхгүй ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Сн ... 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэртээ эгч, дүү нарын хамт унтаж байсан. Тэгтэл нэг сэрэхэд танихгүй ах манай эгч Сн хүзүүг гараараа боож байснаа намайг сэрээд орилтол гэрийн хаалгыг ширээн дээр байсан түлхүүрээр онгойлгоод гэрээс гарах үедээ эгчийн Самсунг А51 маркийн гар утсыг аваад явсан. Гарч явах үедээ гэрийн түлхүүрийг тогооны авдар дээр орхисныг эгч авч гэрээ цоожилсон. Тэгээд гэр цоожилсны дараа ахин гэр дээр гарч тооноор орж ирэх гэж оролдоод эгч маань урдаас нь хогийн шүүрээр айлгасан чинь буугаад явсан. Би тухайн хүнийг танихгүй. Эгч хэлэхдээ дээд айлын М ах байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг, яллагдагч Л.Мын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Мыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаарр шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... Түүний холбогдсон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн түүний хувийн байдал болон ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ... гэж хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Мын хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж оногдуулах нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.М нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд прокурорын гаргасан хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулах шаардлага байхгүй гэсэн тайлбар, дүгнэлт үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үйлдэл тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь өөр төрлийн гэмт хэрэгт шүүх ял оногдуулах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөхөд харгалзах үзүүлэлт болохгүй, тухайн гэмт хэргийн нотлогдсон байдал, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Л.М нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 65 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж, 4 дэх заалтын 2 жил гэснийг 1 жил гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Б.БОЛОР-ЭРДЭНЭ