| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00776/И |
| Дугаар | 310/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 310/ШШ2026/00008
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 310/ШШ2026/00008 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хотын ******* дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж ******* *******ны төв байр ******* ******* ХК, /РД:*******/-ийн, ******* аймгийн ******* сумын *******-р баг, 1*******а байрны давхар тоотод оршин суух, овогт гийн /Рд:/-ээс зээлийн гэрээний үүрэгт 631.0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00622/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...үндсэн зээлийн төлбөр 0368*******.38 төгрөг, зээлийн хүү 381*******6.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25650.2 төгрөг нийт зээлийн төлбөр 631.0 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* ******* ХК-наас гаргасан нэхэмжлэлийг гардаж авсан. Тухайн 631.0 мөнгийг 2026 оны 01 сарын 31-ний дотор төлж барагдуулна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.ээс 631.0 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн 2026 оны 1 сарын 31-ний өдөр тус мөнгийг төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.ээс 631.0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 631.0 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 01 сарын 31-ний өдрийн дотор 631.0 төгрөгийг төлөх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86091.02 төгрөгөөс 305.51 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 305.51 төгрөгийг, хариуцагчаас 305.51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, *******5, *******58,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-т зааснаар хариуцагч овогт гийн /Рд:/ нь 631.0 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун арван дөрвөн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д 2026 оны 01 сарын 31-ний өдрийн дотор 631.0 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун арван дөрвөн төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 5******* дугаар зүйлийн 5*******.1, ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86091.02 /наян зургаан мянга ерэн нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгөөс 305.51 /дөчин гурван мянга дөчин таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 305.51 /дөчин гурван мянга дөчин таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.ээс 305.51 /дөчин гурван мянга дөчин таван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ