| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/08479/И |
| Дугаар | 192/ШШ2025/08722 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/08722
2025 10 29 192/ШШ2025/08722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн **дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Парк гарден **дүгээр байр **тоот хаягт байрлах “*****” ХХК /РД:**/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ниймгийн **шимтгэлийн өр, алдангид нийт 280,597,655.19 /хоёр зуун наян сая таван зуун ерэн долоон мянга зургаан зуун тавин таван төгрөг арван есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нармандах оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
1.1. Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа “*****” ХХК нь *****ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасны дагуу хүлээсэн ажил олгогчийн үүргийг зөрчиж 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны *****шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги 93,532,551.73 төгрөг, нийт 280,597,655.19 төгрөгийн өрийг үүсгээд байна.
1.2. “*****” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/15 дугаартай албан бичгээр тус газарт хүсэлт гаргаж, төлбөр төлөх хуваарийн хамт ирүүлсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 01/10 дугаар албан бичгээр дахин хүсэлт гаргасныг тус газар хүлээн авч, *****шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот Авлага барагдуулах гэрээ байгуулж график гаргасан ч төлбөрөө мөн төлж барагдуулаагүй.
1.3. Хамгийн сүүлд хариуцагч “*****” ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/07 дугаартай Шимтгэлийн өр барагдуулах гэрээг байгуулсан боловч мөн л өр төлбөрөө төлж барагдуулалгүй, хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчиж байна.
1.4. “*****” ХХК-иас 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны *****шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги 93,532,551.73 төгрөг, нийт 280,597,655.19 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.
2. Хариуцагч “*****” ХХК-ийн төлөөлөгч Н.Зулаа нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*****” ХХК-иас Баянгол дүүргийн *****хэлтэст хүргүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/15 тоот, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/10 тоот албан бичгүүд, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №31 тоот *****шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №04/07 тоот *****шимтгэлийн өр барагдуулах гэрээ, “*****” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын *****шимтгэл төлөлтийн тайлан, Алданги тооцсон хүснэгт,
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Баянгол дүүргийн *******“*****” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: “хариуцагч байгууллага 2021 оны 05 дугаар сараас эхлэн *****шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй учир 2025 оны 05 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги 93,532,551.73 төгрөгийг шаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч “*****” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч төлөөлөгч Н.Зулаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
4.1. Хариуцагч “*****” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн, автомашины ачаа тээвэр, худалдааны зуучлалын үйл ажиллагаа явуулж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс бөөний худалдаа, төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулсан бөгөөд тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар Наранхүү овогтой Зулаа 2022 онд бүртгэгдсэн байна.
4.2. “*****” ХХК нь 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд *****шимтгэлийн төлбөрт төлвөл зохих нийт 317,731,640.80 төгрөгөөс 139,291,830.12 төгрөг төлж, 187,065,103.46 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь тус компаниас Баянгол дүүргийн *****газарт хандан 2023 оны 01 болон 03 дугаар саруудад хүргүүлсэн төлбөрийг хувааж төлөх хүсэлт, тэрхүү хүсэлтийн дагуу талуудын байгуулсан *****шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцсон 2023 оны №31 тоот гэрээ, дахин 2025 оны №04/07 тоот гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.3. Мөн хариуцагч нь 2025 оны 05 дугаар сард гаргасан *****шимтгэл төлөлтийн тайланд төлбөрийн үлдэгдэл 187,065,103.46 төгрөг байсан, нэхэмжлэгч байгууллага нь алдангийг 2021 оны 05 дугаар сараас эхлэн 2025 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд тооцож гаргасан байна.
5. *****ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос *****шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан *****санд төлөх, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт зааснаар орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, *****шимтгэлийг хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр *****санд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.1. Хариуцагч “*****” ХХК хуулиар хүлээсэн дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь *****шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар төлөгдөөгүй *****шимтгэлийн өрнөөс үүссэн алдангийг гаргуулахаар шаардсан нь *****ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хсэгт “төлбөл зохих *****шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн *****шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих *****шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасантай нийцсэн байх тул хариуцагчаас шаардсан 93,532,551.73 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч нь төрийн байгууллага учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,560,938 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *****ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*****” ХХК-иас *****шимтгэлийн өр, алдангид 280,597,655.19 /хоёр зуун наян сая таван зуун ерэн долоон мянга зургаан зуун тавин таван төгрөг, арван есөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн *****газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*****” ХХК-иас 1,560,938 /нэг сая таван зуун жаран мянга есөн зуун гучин найман/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА