Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Э.Т

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэг камерт хоригдож байсан Б.Б-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Барилдаж тоглосны дараа нь намайг үсдээд хоёр гурван удаа хана мөргүүлсэн. Дараа нь суниаж байхдаа намайг ялтан орноос гээд татаад байсан. Тэгэхээр нь уур хүрээд хамрыг нь цохьсон гэв,

 

Шүүгдэгч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ....Б намайг дээрэлхээд хана мөргүүлээд байхаар нь би эхлээд тоглож байна гэж бодсон. Сүүлдээ ялтан орноос бос үүдэнд байх ёстой гэхээр нь би орноос нь босоод Д ахын орон дээр нь суусан чинь чиний байх газар үүдэнд гээд намайг багалзуурдаад авахаар нь би зүүн гараараа Б-н нүүр хамар луу нь нэг удаа цохьсон .. гэсэн мэдүүлэг хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2017 оны 12 сарын 19-ний өдөр ... би Т-г уурлаад байхаар нь би гар дээрээ суниаж байгаад босож ирээд чи битгий уурлаад бай гээд хэлсэн чинь Т миний хамар луу гараараа цохьсон. Яг хэд цохьсоныг нь мэдэхгүй байна. Тэгээд хамарнаас цус яг ус шиг гоожиж байсан чинь хорихын хянагч нар орж ирсэн. Т-г би чимээгүй бай гэж хэлсэн чинь уурлаад намайг цохьсон. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 19-ний орой 19 цаг 50 минутын үед би орон дээрээ дээшээ хараад хэвтэж байхад Б гимнастик хийгээд Т орон дээрээ сууж байсан. Гэтэл гэнэт юу юугүй Т орон дээрээсээ босоод хаалганы урд суниаж байсан Б-тай маргаад барилцаж аваад Т Б-н нүүр лүү хуруугүй гараараа 2-3 удаа цохиод авсан. ... намайг салгах үед гаднаас хянагч Б орж ирэхэд Т Б-н хөл рүү дахиад нэг удаа өшиглөсөн.  .... Б-н нүд тэр дороо хөхрөөд хамарнаас нь цус гарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугааа хуудас/,

 

Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:: ...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг албан үүргээ гүйцэтгэж байхад Б-2 дугаар камерт хоригдож байсан Б.Б, Т хоёр хоорондоо барилцаж аваад Т Б-г цохиж байгаа нь камерт харагдсан. Энэ үед харуул хамгаалалтын ажилтан Б, ерөнхий жижүүр дэслэгч А нар орж салгасан. Энэ хоёрын зодооны бичлэг камерт хураагдсан байгаа. Камерт зөвхөн дүрс л бичигддэг , дуу бичигддэггүй. Намайг хяналтын камераар харж байхад Т нь 3 удаа Б-н нүүр лүү гараараа цохиж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шинжээчийн ... дугаартай “...Б.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи баруун гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: ... Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн хэрэгтээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа буюу одоо хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 158 дугаар хуудас/,

 

Цагдан хорих байрны телекамерийн бичлэг шалгасан тэмдэглэл / хх-3/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэг камерт хоригдож байсан иргэн Б.Б-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Барилдаж тоглосны дараа нь намайг үсдээд хоёр гурван удаа хана мөргүүлсэн. Тэгэхээр нь уур хүрээд хамрыг нь цохьсон гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би Т-г уурлаад байхаар нь би гар дээрээ суниаж байгаад босож ирээд чи битгий уурлаад бай гээд хэлсэн чинь Т миний хамар луу гараараа цохьсон. гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Гэтэл гэнэт юу юугүй Т орон дээрээсээ босоод хаалганы урд суниаж байсан Баясгалантай маргаад барилцаж аваад Т Б-н нүүр лүү хуруугүй гараараа 2-3 удаа цохиод авсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Б.Б, Т хоёр хоорондоо барилцаж аваад Т Б-г цохиж байгаа нь камерт харагдсан. Энэ үед харуул хамгаалалтын ажилтан Б, ерөнхий жижүүр дэслэгч А нар орж салгасан. Энэ хоёрын зодооны бичлэг камерт хураагдсан байгаа. Камерт зөвхөн дүрс л бичигддэг , дуу бичигддэггүй..." гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ... дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 367 дугаартай дүгнэлт, Цагдан хорих байрны телекамерийн бичлэг шалгасан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч  Э.Т-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Тд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч ялын төрлөөр зөрүүтэй санал гаргаагүй ба шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас  гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Э.Т-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД