| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0161/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/173 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/173
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 1821000000074 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермерийн жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ....... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд бага насны хохирогч Ц.Н болон хамтран амьдрагч ******* нарыг буюу Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд хоолоо асгалаа гэх шалтгаанаар дагавар охин Ц.Н-ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******тай 2017 оны 6 сарын сүүлээр танилцаад 07 сарын сүүлээр нэг гэрт орсон. Миний зүгээс ******* болон охин Ц.Нийг байнга зодсон зүйл байхгүй. Өмнө нь маргасан зүйл бол утаснаас болсон. Би түүнээс “утасны мөнгийг нь өгсөн үү” гэж асуухад арагшаа хараад юм хийж байснаа гэнэт хутга аваад өөрийгөө хатгах гэж байсан. Би сандраад боль гээд гар хүрчихсэн. Тэгээд ер нь юм л бол амиа хорлоно гэдэг байсан. Би 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Ц.Нийг зодоогүй, намайг нэг алгадахад сандал дээрээс унаагүй. 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой орны захад унтаж байгаад унасан юм. Тэгээд маргааш нь орон дээр сууж байгаад татаад унасан. Энэ явдал өмнөх орой орон дээрээс унаснаас болсон байх” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******* байнга охиныг минь зодож дарамталдаг. Намайг 8 сард тугалын хашаанд зодсон нь үнэн. Өмнө нь намайг аргал хийгээд ирэхэд охиныг минь унинаас өлгөсөн байсан гэдэг нь ч үнэн. Надад худал хэлэх шаардлага байхгүй. 10 сард хоолоо асгалаа гээд зодож, савтал нь алгадаж байсан. Намайг ажлаасаа оройтож ирлээ гээд байнга зоддог байсан. Би гомдолтой байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би *******тэй 2017 оны 7 дугаар сарын 10-наас нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Удалгүй гэрийн ажил дутуу хийлээ янхан гичий гэх зэргээр дарамталж эхэлсэн. Намайг өөрийнхөө гэр рүү хүүхдээ дагуулаад очих гэхээр ална, шатаана гэх зэргээр дарамтлаад байдаг. Анх 2017 оны 8 дугаар сард өшиглөж зодсоноос хойш 2018 оны 3 дугаар сар хүртэл дарамталсан. Тухайн үед эмнэлэг цагдаад хэлэхээс айдаг байсан. Миний 3 настай охин Ц.Нийг хоолоо асгалаа гэх зэргээс болоод унинаас өлгөөд бөгсөн дээр нь алгадах, толгой руу нь зангилаатай гараараа цохидог байсан. Энэ явдал 10-аас дээш удаа болсон. 2017 оны 10 дугаар сарын хэдний өдрийг санахгүй байна охиныг минь хоолоо цэвэрхэн идсэнгүй гэхээр нь намайг өмөөрсөн чинь миний толгой руу зангидсан гараараа цохиод нясалсан. Би 2017 оны 12 сард Роял ресторанд орсноос хойш ажилдаа явсан хойгуур охиныг маань зоддог байсан. Гэртээ ирэхэд охины маань хацар, дух зэрэг хөхөрсөн байдаг байсан. Асуухаар өөрөө ойчсон гэдэг. Мөн 2018 оны 1 дүгээр сард ажлаасаа оройтож ирлээ гээд, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүний төрсөн өдөрт явах гэхэд янхандаж явах гэлээ гээд бас зодуулж байсан.
Хааяа ажлаас ирэхэд хүүхдийн нүүр ам чих улайчихсан, заримдаа хөхөрчихсөн байдаг байсан. *******ийг байхгүйд асуухад охин аав зодсон, цохисон гэдэг байсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр охиноо хооллох гэж байхад ******* би өлсгөөд байна уу гээд уурласнаа хацар руу нь алгадахад охин маань сандал дээрээсээ арагшаа унасан.
2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа харих замд *******ийн дүү Отгонцэцэг залгаад хүүхэд чинь ухаан алдчихлаа гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход охин маань ухаангүй байсан ба орой 19 цагт ухаан орсон. Тухайн үед эмч эмнэлэгт хэвт гэхэд ******* мөнгөний зарлага гарна гээд байхаар нь би нөхрөөсөө эмээгээд гэр рүүгээ явсан. Гэрт очсон хойно эмч араас ирсэн боловч ******* уулзаад явуулчихсан...” гэжээ. /хх-ийн 18-19, 24-26 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын эхээр байх 16 цаг өнгөрч байхад хажуу талын гэрт хүүхэд уйлаад байхаар нь ороход ******* эгч уйлчихсан охин Ц.Нийг тэвэрчихсэн мөн охин нь ч гэсэн уйлчихсан байхаар нь би ******* ахад та болиоч, жоохон хүүхдэд гар хүрээд гэхэд ах чамд хамаагүй, чи миний амьдралд битгий оролцоод бай гээд загнасан. Тухайн үед ******* эгч ******* ахыг охиныг алгадаж цохисон гэж хэлсэн. ******* ах хүүхдэд нь гар хүрээд байхаар нь би *******д хүүхэдтэйгээ яв гэж хэлдэг байсан...” гэжээ. /хх-ийн 29 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би хүү *******, ач охин 3 настай Ц.Н нарын хамт гэртээ байсан. Тэр өдрийн 16 цагийн орчимд хүү ******* дагавар охин Ц.Нийг загнаад хацар дээр нь алгадсан. Тэгэхээр нь би гэрт нүүрс оруулахаар гараад эргэж ортол Ц.Нийг ******* гар дээрээ бариад зогсож байсан. Яасан гэхэд сандал дээрээс ойчоод ухаан алдчихлаа гэсэн. Би шүднийх нь зуултыг тавиулах гэсэн боловч тавихгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгсөн. Ц.Н идэж байсан хоолоо ширээн дээр асгахаар нь ******* загнаж зүүн хацар дээр нь алгадаж байсан. Би *******ийг Ц.Нт гар хүрэхэд нь боль гэдэг боловч миний үгэнд ордоггүй...” гэжээ. /хх-ийн 30 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би сар өдрийг санахгүй байна. 2018 оны 1 дүгээр сард байх ******* нэг өдөр ажилдаа ирэхдээ нэг нүд нь хөхөрсөн, хар өнгийн маск зүүж ирсэн. Яасан бэ гэхэд нөхөр зодсон гэж надад хэлсэн. Өөр юм яриагүй” гэжээ. /хх-ийн 36 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 1 сард билүү 2 сард билүү нэг өдөр ******* ажилдаа ирэхдээ аль нэг нүд нь хөхөрсөн ирсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд нөхөр зодсон гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 37 тал/
Насанд хүрээгүй хохирогч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...айлын ага зодсон, ёо ёо болгосон... толгой, гэдэс, хөл рүүгээ өшиглөсөн гэж заав, мөн толгой руу тавчикаараа цохисон...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би *******, түүний эхнэр ******* нарыг танина. Эднийх хөрш байдаг учир таньж мэднэ. Миний санаж байгаагаар ******* нь *******г 2017 оны 08 сард тугалынхаа хашаанд ажлаа дутуу хийсэн гэх шалтгаанаар өшиглөж зодсон гэж тухайн үед ******* өөрөө надад ярьж байсан” гэжээ. /хх-ийн 37 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 251 тоот актын дүгнэлтэд
1. Ц.Нийн биед тархи доргилт, баруун зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 40 тал/
- Яллагдагч *******ийн өөрийгөө боох гэж оролдсон талаарх фото зургийн үзүүлэлт, гар утсанд хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11, 69 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар насанд хүрээгүй хохирогч Ц.Нийн эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд бага насны хохирогч Ц.Н болон хамтран амьдрагч ******* нарыг буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд хоолоо асгалаа гэх шалтгаанаар дагавар охин Ц.Нийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч Ц.Н, гэрч *******, *******, *******, , нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 251 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сар хорих, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Тус хэрэгт шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******-д эмчилгээний хохирол 1000.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч ******* нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Ц.Н-ийн эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******-д буцаан олгож, шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн ...... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 640 /зургаан зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 /зургаан зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Ц.Н-ийн эх хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д буцаан олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ