Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/174

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******т холбогдох 1821001500155 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “....” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ******* овогт *******.  

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйсийн ар” гэх газарт Хурд маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2 б-д заасан “тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, улсын дугаартай байна”, мөн дүрмийн 2.3 в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  мөн дүрмийн 9.9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэнээ ярьсан. Өөр нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэвэлмаагийн Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би хөдөө байдаг ээж рүүгээ очиж золгоод ******* руу тухайн өдөр 9 цагийн орчим залгаад очиж авах уу гэхэд ******* би өөрөө *******аар хүргүүлнэ гэсэн. Тэгээд утсаар холбогдож байгаад сүүлд 14 цагийн орчим утсаар ярихад намайг байж бай, одоо очлоо гэж ярьсанаас хойш дахин холбогдоогүй. 21 цагийн орчим *******ын ээж Мөнххандам гэх хүн над руу залгаад хэлэхээр нь би итгээгүй тоглож байна гэж бодсон. Намайг очиход *******ын өөрийн ухаан санаа нь балартсан, ярьж чадахгүй, хэвтрийн байдалтай байсан. Улаанбаатар хот явахад *******аас 1 сая төгрөг өгсөн. Би *******ыг 10 хоног 535.380 төгрөгийн эмчилгээ хийлгэх гэхэд гар дээр мөнгө байхгүй байгаа юм. Тэр мөнгийг нэхэмжилж байна ...” гэжээ. /хх-ийн 27-28 тал/

Гэрч *******т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 17-ны өглөөний 06 цагийн орчимд ******* ирээд Зоригоо ахыг хайж явна танайд ирсэн үү гэж асуухаар нь үгүй гэхэд буцаад явсан. Тэгээд удаагүй байхад Зоригоо ахыг мотоцикл дээрээ сундлаад ирсэн. Зоригоо ах нилээн даарсан байдалтай байхаар нь би эхнэр Наранчимэгийг утсаар нь дуудахад эхнэр нь ирээд түргэн дуудахад түргэний машин ирээд аваад явсан...” гэжээ. /хх-ийн 39 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед цагаан сар болж байсан шинийн 1-ний өдөр 12 цагийн орчимд ******* хоёр залуугийн хамт манайд орж ирсэн. Тэгээд надтай золгоод цай хоол идээд сууцгаасан. Би 0.5 литр нэг шил архи аягалсан. ******* болон хамт явсан хоёр залуу нь архи уусан байдалтай байсан. ******* нь манай гэрээс гарахдаа хамт явсан хоёр залуутайгаа явсан. Тэгэхдээ ******* өөрөө мотоциклоо жолоодоод нөгөө 2 залуу нь ард нь суугаад явсан” гэжээ. /хх-ийн 56 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 224 тоот актын дүгнэлтэд

            1.*******ын биед баруун зулай яснаас доош чамархай, дагзны яс, хөхлөг сэртэн дайрсан бяцарсан зөрөөтэй хугарал, хүзүүний С2 нугалмын шүд хэлбэрийн сэртэнгийн хөндлөн хугарал, тархины зүүн талын духны дэлбэнгийн доод атирааны няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар тогтоогдсон баруун зулай яснаас доош чамархай, дагзны яс, хөхлөг сэртэн дайрсан бяцарсан зөрөөтэй хугарал, 3.1.5-д зааснаар хүзүүний С2 нугалмын шүд хэлбэрийн сэртэнгийн хөндлөн хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар тархины зүүн талын духны дэлбэнгийн доод атирааны няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэжээ. /хх-ийн 60 тал/

 

- Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот дүгнэлт /хх-ийн 67 тал/

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/

- Схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 тал/

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүйсийн ар” гэх газарт Хурд маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2 б-д заасан “тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, улсын дугаартай байна”, мөн дүрмийн 2.3 в-д заасан “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  мөн дүрмийн 9.9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Ц.Энхцэцэг, гэрч *******т, нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 224 тоот дүгнэлт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч *******-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг нь шүүгдэгчээс хохирол 1000.000 төгрөг авсан бөгөөд цаашид хийлгэх эмчилгээний зардал 535.380 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт П.Сарансүхийн эзэмшлээс 1000.000 төгрөгийн үнэлгээтэй Хурд маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, түүний ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхцэцэг нь цаашид хийлгэх эмчилгээний зардал 535.380 /таван зуун гучин таван мянга гурван зуун наян/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар П.Сарансүхийн эзэмшлээс 1000.000 төгрөгийн үнэлгээтэй Хурд маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ..... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ