Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00715

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар *******10/ШШ2025/00715

аймаг

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол, *******7-р байрны ******* тоотод оршин суух огшин овогт ******* овогт *******ын ******* /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, *******10/2025/00770/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Алтантуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... 1989 оны 5 сарын *******-ны өдрөөс 199******* оны 8 сарын 15-ны өдрийн хүртэл нэгдсэн хоол зөөгч, асрагчаар ажиллаж байгаад Дорноговь анагаах ухааны дээд сургуульд элсэн орж ажлаас чөлөөлөгдсөн. Нэгдсэн эмнэлэгт ажилд орсон тушаал архиваас гарсан ч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй байгаа, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн. Иймд 1989 оны 5 сарын *******-ны өдрөөс 199******* оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл нэгдсэн хоол зөөгч, асрагчаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. Ажилд орсон тушаал нь байдаг харин гарсан тушаал нь байдаггүй. 1989 оны 0******* сараас 1994 оныг хүртэл 4 жилийг тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөө энд байдаггүй учир намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хх-ийн 1-2-р хуудас/, Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын *******0-ны өдрийн 272 дугаартай албан бичиг /хх-ийн *******-р хуудас/, итгэмжлэл /хх-ийн 4-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын тасгийн 2025 оны 10 сарын *******0-ны өдрийн 10/174 дугаартай тодорхойлолт /хх-ийн 6-р хуудас/, Нэгдсэн даргын 1989 оны 05 сарын 11-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7-8-р хуудас/, Нэгдсэн даргын 1989 оны 10 сарын 24-ний өдрийн 10******* дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-10-р хуудас/, төлбөрийн даалгавар /хх-ийн 11-р хуудас/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 12-р хуудас/,-ыг ирүүлж, шүүх гэрч З.Хандаа, Н.Өлзийхишиг нарын мэдүүлгийг авах ажиллагааг хийжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч П.*******ын хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга тэмдгийн зөрчилтэй тул 1989 оны 5 сарын *******-ны өдрөөс 199******* оны 8 сарын 15-ны өдрийн хүртэл нэгдсэн хоол зөөгч, асрагчаар ажиллаж ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын *******0-ны өдрийн 272 дугаартай албан бичиг, итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын тасгийн 2025 оны 10 сарын *******0-ны өдрийн 10/174 дугаартай тодорхойлолт, Нэгдсэн даргын 1989 оны 05 сарын 11-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, Нэгдсэн даргын 1989 оны 10 сарын 24-ний өдрийн 10******* дугаартай тушаалын хуулбар, төлбөрийн даалгавар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрч З.Хандаа, Н.Өлзийхишиг нарын мэдүүлэг баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч П.*******ын ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* /РД:ЗЮ71011405/ нь 1989 оны 5 сарын *******-ны өдрөөс 199******* оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл нэгдсэн хоол зөөгч, асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ