| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/10343/И |
| Дугаар | 192/ШШ2025/09056 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09056
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Капитронбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 32,350,353 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг 2026 оны 04 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 3,907,193 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Капитронбанк ХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 159,851 төгрөгийг, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 159,851 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитронбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД