2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08668

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Алтансүхэд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 94,149,138.91 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 94,149,138.91 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож, уг төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 33-32 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Toyota Land cruiser маркийн автомашиныг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 699,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 349,531.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АРИУНБОЛД