Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2025/00484

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .......................... давхар ..... тоот хаягтай “....... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ................. тоотод оршин суух, Б.Б холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,914,653 (хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун тавин гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хянаад                                                                     

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Б овогтой Б 2024-06-21-ны өдөр 68832 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.2024 оны 12 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.9 хувийн хүүтэй /000795870 тоот зээл

2.2024 оны 12 сарын 27-ны өдөр 880,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.65 хувийн хүүтэй /000796147 тоот зээлийг ХААН банк дахь 5302940989 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-28-ний өдрийн байдлаар:

1.z000795870 тоот зээл 2025 оны 1 сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,000,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 305 хоног/ зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 275 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 599,833 төгрөг + шимтгэл 10,000 төгрөг хүүнд төлсон 0 төгрөгийг хасаж нийт хүү 599,833, нийт дүн 1,609,833 төгрөг,

2.z000796147 тоот зээл 2025 оны 1 сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 880,000 тогрог, нийт идэвхтэй ашигласан 305 хоног/ зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 275 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 416,020 төгрөг + шимтгэл 8,800 төгрөг хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 416,020. Нийт дүн 1,304,820 төгрөг

Нийт үндсэн зээл 1,880,000 төгрөг, нийт хүү 1,015,853 төгрөг, шимтгэл нийлбэр 18,800 төгрөг Бүгд нийлээд 2,914,653 /хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун тавин гурав/төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* ******* ББСБ” ХХК-с нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 2,914,653 төгрөгийг 4 хувааж төлнө. 2025 оны 12 сарын 25-ны өдөр 728,700 төгрөг,  2026 оны 01 сарын 25-ны өдөр 728,700 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 728,700 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 728,700 төгрөгийг төлнө” гэжээ.    

 

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,914,653 (хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун тавин гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,914,653 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,914,653 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

 5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,914,653 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,584 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 2,914,653 (хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун тавин гурван) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,584 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 30,792 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭНХМАНДАХ