| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0168/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/181 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/181
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******
Иргэдийн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* нарт холбогдох 1821000000143 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, .... гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ...... гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар модоор цохиж *******-ын биед зүүн гарын богтос ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгалж, биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалд, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад хэлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид харилцан ярилцаад эвлэрсэн...” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчийн хувьд гомдол санал байхгүй. Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Малын хашааны хойно ******* ах ******* хоёр зодолдож байсан. Намайг очоод салгах хооронд ******* ******* ахыг өшиглөөд унагаж байсан. Би бууж очоод тэр хоёрыг салгах гэж нэлээн ноцолдсон. ******* ах ы гэр рүү гүйж ороод гарч ирэхдээ цагаан өнгийн төмөр хутга баруун гартаа барьчихсан байхаар нь би боль боль, та яах гээд байгаа юм гэхэд миний үгэнд орохгүй би заавал *******-ыг хутгална гээд байсан бөгөөд мөн ******* өөдөөс нь намайг хутгалвал хутгал гээд газраас тохойн чинээ урттай бөөрөнхий мод аваад дайраад хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед би салгах гээд дийлэхгүй байсан. ******* модоор цохиод дайраад байсан. Харин ******* хутгатай гараараа өөдөөс нь саваад дайраад байсан. Тэгж байгаад ******* ах *******ыг хутгалсан юм. Би тухайн үед эрүүл саруул байсан болохоор болсон хэргийг сайн санаж байна” гэжээ. /хх-ийн 31-35 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Орой 18 цагийн орчим миний гар утас руу залгаад ы гадаа эмнэлгийн хүмүүс ирчихсэн хүмүүс бөөгнөрөөд байхаар нь очсон чинь танай нөхөр ******* нутгийн ах *******-д хутгалуулсан байна гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 36-37 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Дуудлагын дагуу очиход ы гэрт биш гэрээс зүүн урд чигт малын хашааны хажууд хэсэг хүмүүс зогсож байсан. Тухайн үед би газар хэвтэж байсан *******ын биед үзлэг хийхэд амин үзүүлэлт хэвийн хэвлийн баруун дээд хэсгийн дээд шугамд хэвлийн хөндий, элэг, цөсний доод хэсэгт нэвтэрч 10 орчим см хэмжээтэй сэмж цухуйж шороогоор бохирлогдсон байсан. Тэр орчимд цус гарч хатсан байсан. Тухайн үед надад ******* гэмтсэн талаар өөрөө хэлээгүй бөгөөд *******ыг насилкан дээр тавьж өгөхөд ******* өргөж туслаад байсан. Намайг дуудлагаар очиход ямар нэг байдлаар зодолдсон зүйл ажиглагдаагүй. Харин ******* өөрөө би хутгалсан юм гэж хэлж байсан” гэжээ. /хх-ийн 41-42 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 319 тоот актын дүгнэлтэд
1. *******ын биед зүүн гарын богтос ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 51 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 322 тоот актын дүгнэлтэд
1. *******ын биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар тогтоогдсон хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар зүүн бугалганы зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 55 тал/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар 42 см урттай мод, бариул хэсэгт “Jin li” гэх бичээс бүхий хутга 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар модоор цохиж, *******-ын биед зүүн гарын богтос ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар хохирогч *******-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хутгалж, биед хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 319, 322 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42 см урттай мод, бариул хэсэгт “Jin li” гэх бичээс бүхий хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын .... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******-ын ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******* овогт *******-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 42 см урттай мод, бариул хэсэгт “Jin li” гэх бичээс бүхий хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ү.ОДГЭРЭЛ
Б.ЭНХБААТАР