Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/182

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч О.Г

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт О.Г-т холбогдох 1821000000168 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ..... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт О.Г. 

 

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар байрлах Ц.*******ын гэрийн гадна маркийн ..... улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохын хориглоно”,  мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.И-ийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

   Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* ахынд 1 шил архи дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд 3 цагт унтаад орой 18 цагт сэрсэн. Ингээд гэртээ харих гэтэл ******* ах цуг явна гээд эхнэр нь явуулахгүй гээд зууралдаад байхаар нь явахаар машиндаа суусан. Тэр үед хүү М.И гэртээ байсан. Тэр хоёрыг зууралдаж байх хооронд хүүхэд нь гараад ирчихсэн байсан. М.Иий биед гэмтэл учруулсанд маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

 

Хохирогч М.Иий хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би *******ын бэр нь байгаа юм. Хэрэгт М.Иий хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Гомдол санал, нээхмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний төлбөр мөнгө авсан байгаа бөгөөд одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед хамаатны дүү О.Г нь гэрт байсан бөгөөд орой 19 цагийн орчимд  дүү О.Г нь гэр лүүгээ явлаа гээд маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээ асаагаад явах гэтэл миний нөхөр ******* нь хамт гэр лүүгээ явна гээд байсан юм. Тухайн үед би нэг настай хүү Х.М.Иийг гэрт тэврээд зогсож байснаа хүүгээ гэрт орхиод нөхрийнхөө араас очиж явуулахгүй гээд зууралдаж маргалдаж байхад О.Г нь машинаа асаагаад хөдлөөд явсан бөгөөд тухайн үед миний хүү Х.М.И нь уг тээврийн хэрэгслийн хажууд мөлхөж явахад нь дүү шүүрээд авсан. Тэгэхэд гарын сарвуун дээгүүр нь О.Гын жолоодож явсан тээврийн хэрэгсэл гарч гарын сарвууг нь гэмтээсэн юм. Тухайн үед миний хүүгийн хуруу болон алга зэрэг хавантай байсан болохоор дүү түргэн тусламж дуудсан. Тухайн үед О.Г бага зэргийн согтолттой байсан” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би зуухны хажууд шал арчаад сууж байхад машин ассан. Би үүднээс шагайхад М.И О.Гын машины дугуйны хажууд мөлхөж байсан учир би сандарч гараад М.Иийг хөлнөөс нь татаж машинаас холдуултал О.Г ч машинаа хөдөлгөсөн би ч М.Иийг хөлнөөс татаж холдуулж таарсан. Энэ үед М.Иий гар дээр машины дугуй гараад явсан” гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот актын дүгнэлтэд

  1. Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс О.Г регистрийн дугаараар лавлагааг авахад // жолооны эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй байна.

2. Жолооч О.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5  “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

2.7 а “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохын хориглоно”,

7.6  “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана”

2 дугаар хавсралтын 3.5 “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Зам тээврийн осолд холбогдсон маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бус гэсэн байх боловч уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна...нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан гэсэн техникийн зөрчилтэй, дээрх техникийн зөрчил нь уг осол гарахад нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 44 тал/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 335 тоот актын дүгнэлтэд “М.И-ий биед баруун сарвууны 3, 4 дүгээр хурууны 3-р шивнүүр, богтос ясны хугарал, зүүн сарвууны 4-р хурууны 1-р шивнүүрийн бяцарсан хугарал мэс заслаар тайрагдсан байдал гэмтэл тогтоогдлоо, дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун сарвууны 3, 4 дүгээр хурууны 3-р шивнүүр, богтос ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.2-д зааснаар зүүн сарвууны 4-р хурууны 1-р шивнүүрийн бяцарсан хугарал мэс заслаар тайрагдсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр 5% тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 41 тал/

 

     - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/

     - Схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 тал/  зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч овогт О.Г нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар байрлах Ц.*******ын гэрийн гадна  “” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохын хориглоно”,  мөн дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.И-ийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 тоот дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч О.Г-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Г-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч О.Г нь  “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хохирогч М.Иий эрүүл мэндийн хохирлын төлбөрт шүүгдэгч О.Г нь 5000.000 төгрөгийг төлсөн бөгөөд одоогоор хохирогч талаас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, түүний эзэмшлээс 6500.000 төгрөгийн үнэлгээтэй ... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Гын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт О.Г-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Г-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Г-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Г-ын эзэмшлээс 6500.000 төгрөгийн үнэлгээтэй ... улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Г-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ