| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2006013583763 |
| Дугаар | 2025/ДШМ/526 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/526
2025 05 06 2025/ДШМ/526
Ц.Уд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Ц.Энхбаяр, С.Ганзул,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Ц.Энхбаяр, С.Ганзул нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Уд холбогдох эрүүгийн 2006013583763 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн Ц.У, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн * дугаар хороо, **-** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.У нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд баригдахаар төлөвлөгдсөн гэх амины орон сууцыг хохирогч Т.Мд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120.000.000 төгрөгт тооцон нийт 6 ширхэг тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угаас 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Мд 01 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 10 хоногоор тогтоож, шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Угийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.М /**00000000/, Б.А /**00000000/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, аваагүй мөнгийг надаар төлүүлэхээр гаргаж ял оноосонд гомдолтой байна.
Би 2015 онд С ХХК-ийн захирал Д.Нтай хамтран ажиллах гэрээ хийж, бартерийн байрууд авахаар болсны дагуу хохирогч Т.М нь Д.Нтай 2015 онд байр авах гэрээ хийсэн. Үүний төлбөрт Т.М Ц.Жид 111 сая төгрөгийн үнэлгээ бүхий 6 машин өгснийг би 2017 онд Т.Мтэй хэлцэл хийх үед мэдсэн. Ц.Ж энэ бүхнийг надаас бүрэн нууж, хэлээгүй. Тухайн машинууд ямар үнэтэй, хичнээн машин Ц.Ж Т.Мэс авсанаа огт хэлээгүй нуусан байсныг 2017 онд Ц.Жийн хүсэлтээр Т.Мтэй “Мишээл экспо” төвийн нотариат дээр уулзахдаа хийсэн хэлцлийг нь тухайн үед хараад 111 сая төгрөгийн 6 машин гэдгийг анх удаа мэдээд би “…ийм тооны машин, энэ их дүнтэй мөнгө аваагүй, зурахгүй” гээд уйлаад гараад явсан.
…Би энэ 111 сая төгрөгийн үнэ бүхий машин хүлээн аваагүй, тиймээс тухайн хэлцэлд зурахгүй гэж хэлэхэд Ц.Ж гуйж, ятгаж гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлсэн. Ц.Ж “энэхүү хэлцлийг зүгээр зурчих, би бүгдийг нь хариуцна” гэж хэлсэн.
…Харин Ц.Ж Д.Нтай байшин авах гэрээ хийснийг би мэдэж байсан. Ц.Ж “би захиалсан байраа дутуу байгааг гүйцээгээд Т.Мд эртхэн хүлээлгээд өгчихнө, та санаа зоволтгүй, би энэ бүхнийг хариуцна, зарим машин нь надад байгаа” гэж тухайн үед үнэнээ надад хэлсэн тул итгэж хэлцэл дээр зурсан нь үнэн болно.
Би урьд нь Ц.Жтой бизнесийн харилцаатай байсан учраас Ц.Жийн үгээр тэрхүү хэлцлийг албан хүчээр, мөн түүнд итгээд зурсан.
Энэ хэлцлийг зөвхөн Ц.Жийн ятгалага үгэнд хууртан хийсэн нь үнэн, Ц.Ж өөрийн авсан мөнгөө хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэсэн.
Миний хувьд Ц.Жоос 2015 онд 35 сая төгрөг дансаар хүлээн авсан, нэг машиныг би 20 саяд зарсан. Үүнийгээ анхнаасаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ярьж, прокурорт 2 удаа буцсан ч ямар ч шалгах ажиллагаа хийлгүй ирсэн.
Миний бие Ц.Жоос хүлээн авсан 35 сая төгрөг болон өөрийн авсан 20 сая төгрөгийг Т.Мд бүрэн төлж барагдуулсан.
Ц.Ж нь Т.М үлдэгдэл төлбөрүүд хаашаа орсон, хичнээн машины мөнгө Ц.Жид орж гарсныг мөрдөгч огт шалгаагүй. Би хохирогч Мөнх-Эрдэнийн төлбөрийг төлж барагдуулсан. Миний зүгээс Т.Мд төлөх төлбөргүй, аваагүй мөнгөнийхөө төлөө хилсээр гүтгэгдэн ял авч бие сэтгэлээр хохирч байгааг давж заалдах шатны шүүх үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна.
Яагаад Ц.Ж, Д.Н нарыг энэ хэрэгт татан оролцуулахгүй, зөвхөн намайг яллаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн Д.Наас болж миний үнэ цэнэтэй газар удаан хугацаанд ашиглаж чадахгүй зогсонги байдалтай сэндийчиж орхисон газрууд, давхар эдийн засаг болоод бие сэтгэлээр хохирч байна. Д.Н иргэний үүргээ биелүүлж, Ц.Ж авсан, надаас нуусан үлдэгдэл гээд байгаа шүүхийн захирамжаар гарсан тухайн төлбөрийг Т.Мд шударгаар төлчихвөл би ингэж хохирохгүй байх байсан.
Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв би яллагдсан бол Ц.Ж, Д.Н нарыг татан шалгаж өгнө үү.
Хохирогч Т.М шүүх хуралд мэдүүлэгтээ “Ц.Ж машинуудыг авсан, Ц.Жийг оролцуулж өгнө үү” гэж удаа дараа шаардаж байсан.
Шүүгч тухайн өдөр ялыг уншиж танилцуулахдаа намайг 55 сая төгрөгийг төлүүлэх гэж уншсан ч хүлээн авсан тогтоол дээр 65 сая төгрөг болж өөрчлөгджээ.
Мөн намайг Т.Мэс 6 машин хүлээн авсан гэсэн. Би Т.Мэс 6 машин хүлээн аваагүй, зөвхөн Ц.Жоос 35 сая төгрөг хүлээн авсан нь үнэн. Мөн тогтоол дээрээ 65 сая төгрөгийг 1 жилийн дотор төлүүл гэжээ. Миний ард насанд хүрээгүй 2 хүүхэд байдаг.
Би энэхүү тогтоолыг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж харж байна. Шүүх шударга хандсангүй. Ц.Жийн авсан мөнгийг надаар төлүүлэхээр гаргасанд маш их гомдолтой байна.
Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс Ц.Уг зөвхөн яллах байр сууринаас хандаж хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын үйл баримтыг одоогийн үйлдэлтэй шууд хамааруулан түүнийг залилах гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ гэж байгаа нь учир дутагдалтай дүгнэлт гэж үзэж байна.
… Анхан шатны шүүхийн дүгнэлтээс харахад “У” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан гэдгийг эрүүгийн хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч Д.Сувд-Эрдэнэ хэрхэн яаж мэдсэн эсэх, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаанд эрүүгийн шүүх ямар үндэслэлээр биелэгдэх боломжгүй талаар дүгнэлт өгч байгаа, ийнхүү дүгнэлт өгөх эрхтэй эсэх.
Ц.Уд холбогдох энэхүү эрүүгийн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор Н.Ганчимэг нь Ц.Уг “Т.Т.М120.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан” гэх агуулгаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн атал шүүх хуралдааны шатанд “мөнгийг нь нөхрийнхөө дансаар авсан, үлдсэн мөнгийг бэлэн авсан” гэж хуульд заасан яллах болон цагаатгах талыг баримтлах зарчмаа умартаж, таамгаар хүнийг зөвхөн яллах байр сууринаас хандаж байгаа, уг хэргийг хүлээн авсан шүүх нь яллах дүгнэлтэд дурдаагүй асуудлаар буюу мөнгийг нөхрийнхөө дансаар шилжүүлэн авсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталж шүүгдэгчийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нүдээр харж түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэхээр байна.
…Ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар талд бичигдсэн “Т.Мэс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг бусдаар заруулж мөнгийг өөрийн нөхөр Б.Б Хаан банкны дансаар шилжүүлэн авсан” гэх дүгнэлт нь “бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг шилжүүлэн авсан” гэх шийдэлтэйгээ зөржээ.
Хэрэгт авагдсан баримтаар Ц.Ж гэх этгээдээс Ц.Угийн нөхөр болох Б.Б дансанд 35.000.000 төгрөг шилжиж ирсэн нь Хаан банкны харилцах дансны хуулгаар тогтоогдохоос гадна 2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар талд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдон тогтоогдсон ба харин үлдсэн 85.000.000 төгрөгийг Ц.У авсан талаар ямар ч баримт авагдаагүй атал анхан шатны шүүх болон улсын яллагчийн зүгээс ямар үндэслэл, ямар баримтад тулгуурлан Ц.Уг 120.000.000 төгрөгийг авсан гэж үзэж түүнээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхийн сацуу шүүхээс 85.000.000 төгрөгтэй холбоотойгоор ямар ч дүгнэлт өгөөгүй болно.
Шийтгэх тогтоолын 5 дахь заалтаар Ц.Угаас 65.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч гэх Т.Мд олгохоор шийдвэрлэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж 6 ширхэг тээврийн хэрэгслийн үнэлгээг 111.674.688 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүхээс ямар үндэслэлээр уг үнэлгээний тайланг үнэлээгүй, хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлан 120.000.000 төгрөг гэх үнийг гаргаж байгаа нь тодорхойгүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Уг Т.Т.М6 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Ж нь Т.Т.М6 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан нь хохирогч, шүүгдэгч, мөн Ц.Жийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар Ц.У шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдсон.
Хохирогч Т.М “Ц.Ж нь манай хашаанаас Toyota crown 200, Toyota Hilux 215, Toyota harrier, Daihatsu terios, Nissan silvia S15, Hino маркийн авто машинуудыг авч явсан гэж мэдүүлсэн байхад прокурорын зүгээс Ц.Уг 6 ширхэг тээврийн хэрэгсэл шилжүүлэн авч гэж, шүүхээс бусдын эд зүйлийг шилжүүлэн авч гэж тус тус шийдвэрлэсэн.
Хохирогчийн мэдүүлэг болон бичгээр гаргасан гомдолд дурдсан дээрх 6 тээврийн хэрэгслээс Nissan silvia гэх тээврийн хэрэгсэл нь 2021 оны 01 сарын 18-ны өдрийн байдлаар Лхагвасүрэнгийн Сугаржав гэх хүний өмчлөлд бүртгэлтэй байгаа ба Ц.Уг шилжүүлэн авсан гэх цаг хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ц.Ж /2015.04.25-2017.07.24/ нэр дээр бүртгэлтэй байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр талд, Daihatsu terios гэх тээврийн хэрэгсэл нь 2021 оны 01 сарын 18-ны өдрийн байдлаар “Бэрс Финанс ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа ба Ц.Уг шилжүүлэн авсан гэх цаг хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төмөрбаатарын Энхтуяа /2015.04.24-2015.12.23/ /хохирогч Т.Мтэй овог нэгтэй/-н нэр дээр бүртгэлтэй, Т.Энхтуяа нь 2015 оны 12 сарын 23-ны өдөр “Бэрс капитал” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж 2016 оны 07 сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байгаа нь 1 дүтээр хавтаст хэргийн 220 дугаар талд тус тус авагджээ.
Дээрх баримтаар Ц.У нь Т.Т.М6 ширхэг тээврийн хэрэгслийг шилжүүлэн аваагүй нь нотлогдон тогтоогдож байгаа, Ц.У нь байшин барих үүргийг Т.Т.Мөмнө хүлээгээгүй бөгөөд захиалгын гэрээгээр “С” ХХК, түүний захирал Д.Н нар хүлээхийн сацуу байшинг бариагүй удаж байгаа тул алдангид тооцож 9 сая төгрөгийн үнэ бүхий авто гражийг барьж хүлээлгэн өгөхөөр нэмэлт гэрээг байгуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Ц.У нь аливаа байдлаар Т.Мөнх-Эрдэнийг залилан мэхлээгүй, Д.Ныг байшин барина гэдэгт итгэлтэй байсан бөгөөд шүүгч Д.Сувд-Эрдэнэ шиг анхнаасаа байшин баригдахгүй гэдгийг мэдээгүй байсан.
Ц.Ж нь хохирогч гэх Т.Мэс 6 ширхэг тээврийн хэрэгслийг авч явсан, уг тээврийн хэрэгслээс нэгийг ч Ц.Угийн мэдэлд шилжүүлэн өгөөгүй бөгөөд бүх тээврийн хэрэгслийг худалдан борлуулж олсон орлогоос 35 сая төгрөгийг Б.Бн дансанд шилжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорын зүгээс Ц.Жийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан хэдий ч дараа нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхаарал татахуйц үйлдэл гэж үзэж байгаа ба шүүх хуралдаанд ядаж иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргасан ч оролцуулалгүй шийдвэрлэсэн ба дээрх нөхцөл байдлаас харахад Ц.Ж нь ял завшин үлдэж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
... Өмгөөлөгчийн хувьд Ц.Угийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзэж байгаа. Иймд тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгагдсан дараах баримтуудыг дутуу судлаж, анхаарч үзэлгүй орхигдуулж, улмаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
Нэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн хувьд Ц.Уг гэм буруутай гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дараах мэдүүлэг болон баримтуудыг хуулиар тодорхойлсон үндэслэл, журмын дагуу шударгаар үнэлж, хууль эрх зүйн дүгнэлт огт хийж чадаагүй.
Үүнд: хэргийн материалыг судлахад, 1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр талд “2014.10.06-ны өдрийн №1 “Хамтран ажиллах гэрээ” гэх баримт байх ба “У” ХХК /А тал/-ыг төлөөлж шүүгдэгч Ц.У, “С” ХХК /Б тал/-ыг төлөөлж Д.Н нар байгуулжээ.
Тус гэрээг судлавал талууд гэрээний гол нөхцлийг тус гэрээний:
2.1-т “А” тал нь 14 айлын 02677984, 0287702, 0267799, 0267795, 0267886, 0267887, 0267888, 0267798, 0267882, 0267797, 0261884, 0267792, 0267793, 0267885 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам нутаг дэвсгэрт байрлах 8,2 га талбай дээр “Б” талд барилга бариулахаар бүрэн ашиглуулна.
3.1-т А талын эзэмшилд байгаа 8.2 га газар үүний үнэ болох 400.000.000 төгрөгөнд дүйцүүлж “Б” тал барьж ашиглалтад оруулсан хаусыг тухай бүрт нь хэлэлцэж хаусыг барьж байгуулсан өртгөөр нь хүлээлгэж өгнө.
5.1-т Барилгын ажлыг 2014.10.01-ээс эхлэн 2017.10.01-ний хоорондох хугацаанд явуулж дуусгана” хэмээн тохиролцжээ.
Дээрх гэрээний 2.1-т заасан 16 айлын 16 ширхэг гэрчилгээтэй 8.2 га /515 мкв талбайтай * 16 ш газар = 8.2 га газар/ газрыг Ц.У нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар эзэмшиж байсан байх ба тус гэрээний үүргээ биелүүлэх үүднээс “С” ХХК-ийн эзэмшил, ашиглатад газрыг өгч, улмаар газрын гэрчилгээнүүдийн эх хувийг тус компанид хүлээлгэн өгсөн болон Ц.У нь газрын төлбөр 400.000.000 төгрөгт дүйцүүлж баригдах орон сууцнаас /сингил хаус/ 4 ширхэгийг авах тохиролцоотой гэх үйл баримт хэрэгт авагдсан дараах мэдүүлгээр тогтоогдож байна.
2 дугаар хавтаст хэргийн 149-150 хуудаст, гэрч Б.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэлд “Ц.У ... 2012 оны үед Гачууртын Арцатын аманд 20 айлын газар хүнээс худалдаж авахдаа ах дүү нарын нэр дээр шилжүүлэн авсан юм. ... Тэгээд уг газрыг томруулж, ... “У” ХХК-ийн нэр дээр хотхон барихаар төлөвлөж байшин барьдаг “С” ХХК-ийн захирал Д.Н гэдэг хүнтэй уулзаж төлбөр мөнгөө тохирч байшин бариулахаар гэрээ хийж, ... миний нэр дээр 6-7 байх ёстой. Ц.Угийн ах дүү нарын нэр дээр зарим газрууд байгаа. Ц.У нь 20 орчим газрын гэрчилгээг Б.Д.Нт өгч байсан.”
2 дугаар хавтаст хэргийн 146-147 талд, гэрч Х.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...2015 онд Т.Мтэй гэрээ байгуулах үед 4 газар шилжүүлж авсан. Бусад 8-10 ширхэг Ц.Угийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр гарсан гэрчилгээг бид нарт эх хувиар нь өгсөн, ... уг гэрчилгээнүүд өмгөөлөгчид байгаа.”
1 дүгээр хавтаст хэргийн 111-112 талд, гэрч Д.Наас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...хамгийн гол нь Ц.Уд барьж өгөх 4 хаус 1 байр нь байсан.”
1 дүгээр хавтаст хэргийн 150-151 талд, гэрч Д.Наас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “400.000.000 төгрөгийн газрын оронд 4 ширхэг хаусыг үе шаттайгаар барьж өгөхөөр тохиролцсон”
1 дүгээр хавтаст хэргийн 92 талд, гэрч Ц.Угаас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...2015 онд баригдсан байгаа газруудын эрхийг Д.Нт шилжүүлж өгсөн.”
3 дугаар хавтаст хэргийн 123, 129, 105, 139, 153, 151, 167 талд авагдсан баримтуудыг судлавал “У” ХХК-ийг төлөөлөн Ц.У “С” ХХК-ийн захирал Д.Нтай 2014.10.06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1-т заасан 0267882, 0267792, 0267794, 0267885, 0267884, 0267799, 0267797 тоот 7 айлын газрын гэрчилгээнүүд нь 2015.03.26-ны өдрийн байдлаар Ц.Угийн нөхөр Б.Б нэр дээр байсан байна. Энэхүү тогтоогдож буй үйл баримт нь гэрч Б.Б 2023.08.02-ны өдрийн /2хх 149-150/ авагдсан мэдүүлэгтэй нийцдэг ба Ц.У нь газрыг шилжүүлж өгөхөд ямар ч асуудалгүй болох нь тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар “У” ХХК-ийг төлөөлөн Ц.У “С” ХХК-ийн захирал Д.Нтай 2014.10.06-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1-д заасан Ц.Угийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх бусад 9 ширхэг газартай холбоотой тодруулах /газар эзэмшигч нараас мэдүүлэг аваагүй, хамаарал бүхий этгээдүүд байсан эсэхийг тогтоогоогүй/ ажиллагааг хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй болов уу.
2 дугаар хавтаст хэргийн 146-147 талд, гэрч Х.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэлд “...2018 оноос эхэлж газрын хэрүүл маргаан гарсан”, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримт нь Ц.У 2016.11.11-ний өдөр Б.Жаргалын нэр дээр газрын 2 үл хөдлөхийн хуурамч гэрчилгээ гаргуулж, улмаар 2018.11 сард ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, нийт 70.000.000 төгрөгийн зээл гаргуулсан асуудал байх ба тус үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж буй газар нь “С” ХХК-ийн захирал Д.Нтай байгуулсан 2014.10.06-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.1-д заасан 16 айлын 16 гэрчилгээтэй газар биш бөгөөд энэхүү хэрэгт огт хамааралгүй байхаас гадна, хохирогч 2015.10.19-ний өдөр Д.Нтай гэрээ байгуулж, улмаар өөрийн эзэмшлийн гэх 6 машиныг Ц.Жид хүлээлгэн өгсөн цаг хугацаанаас 1 жил гарангийн дараа болж байгаа үйл баримт байна.
Дээрх байдлаар буюу 2014.10.06-ны өдөр гэрээ байгуулснаас хойш хохирогч Т.Мтэй 2015.10.19-ний өдөр гэрээ байгуулах хүртэлх 1 жилийн хугацаанд “С” ХХК нь Ц.Угийн эзэмшлийн газар дээр барилгын үйл ажиллагаа явуулсан байх ба энэ хугацаанд газрын маргаан огт гараагүй, Ц.У гэрээнд заасан газраас ямар ч газрыг бусдад шилжүүлээгүй, худалдаагүй.
Хэрэгт 2015.10.19-ний өдрийн байдлаар гэрээнд заагдсан газруудыг Ц.У бусдад худалдсан, шилжүүлсэнтэй холбоотой баримт байхгүй. Шүүх нотолгоогүй зүйлээр баримжаалж дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
“С” ХХК-ийн захирал, гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...Ц.У надад 4 газар шилжүүлснээс бусад газрыг шилжүүлж өгөөгүй учраас түүний /хохирогчийн/ байшинг барьж чадахгүй байна.” хэмээх мэдүүлэг дээр дурдсан хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй байгааг шүүх мөн анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Ц.У “зарим газрыг бусдад шилжүүлэх байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй, ... анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин ч 2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаарт талд, гэрч Б.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэлд “...2015 онд байшингууд баригдаж эхэлсэн, идэвхитэй баригдаж байсан. ...Ц.У Арцатын аманд байрлах газруудыг өөр хүнд худалдсан асуудал байхгүй”
2 дугаар хавтаст хэргийн 146-147 талд, гэрч Х.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед эхний 8 байшингийн карказ боссон, барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан, ... гүний худаг, цахилгаан татах, 39 байшингийн суурийн нүхийг ухаж, бохир цэврийн шугам тавьж, үүнээс 8 байшингийн карказ босгох ажлууд 2017 он хүртэл хийгдсэн. ... Ц.У өөрийнхөө авах ёстой байсан байшингийнхаа 2 дахь байшинг Т.Мд худалдах захиалгын гэрээ хийсэн. Уг гэрээнд Д.Н бид 2 гарын үсэг зурсан. ...Гэрээ хийхдээ хохирогч Т.М манай компани Ц.Угийн газар дээр байшин барьж байгаа гэж үнэн бодит байдлыг хэлсэн. 4 газрын гэрчилгээг Ц.У шилжүүлж өгсөн.”
1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар талд, гэмт хэргийн шинжтэй гомдолд: “...Т.М миний бие өөрийн танил Ц.Жтой уулзахад ...хаус байна, Автомашин оролцуулж худалдаж авах боломжтой. Чи зарж байгаа машинуудаасаа оролцуулаад авчих, асуудалгүй гэсэн үгэнд итгэж тус байрыг худалдаж авахаар ... 2015.10.19-ний өдөр очсон. ...Тухайн үед оффист ... Ц.У, Д.Н гэх хүмүүс байсан ба “Гачуурт гарден төсөл хэрэгжүүлж байгаа”. Энэ төслийн хүрээнд 120 м.кв хауснууд барьж байгаа ба эдгээр хауснууд дараа жилийн 4 сард ашиглалтад орно, автомашин оролцуулж болно гэж төслийнхөө талаар танилцуулж байсан. ...Орон сууц захиалан бариулах гэрээг тухайн үед тус компаний захирал гэх Д.Н, Х.Ц нартай байгуулж байсан.
1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар талд хохирогч Т.Мэс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Чингэлтэй дүүргийн Канон төвийн 5 давхарт очоод Ц.Жийн танил гэх Ц.У, Д.Н нартай уулзтал тэд нар баригдаж байгаа байраа танилцуулаад, ... мөн бартер оролцуулж болно гэдэг саналыг тавьсан. ...28 тоот 120 м.кв талбайтай орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон.”
1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар талд, гэрч Д.Наас мэдүүлэг авсан тэмдэглэлд: …Энэ гэрээний дагуу 1 сингл хаусыг Т.М гэх хүнд барьж өгөхөөр гэрээ хийсэн.”
2 дугаар хавтаст хэргийн 146-144 дүгээр талд, гэрч Д.Наас мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Эхний байшин 1 түүнээс хойш баригдаж явсаар 28 дахь байшинг захиалсан”
1 дүгээр хавтаст хэргийн 99-100 талд, гэрч Ц.Жоос мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Тэгээд энэ талаар Т.М, М нарт хэлтэл тэр 2 хаус нь хаана байдаг юм гээд сонирхож эхэлсэн. ... Тэгээд Т.М, М нар надтай хамт явж ... оффист хамт очсон. ...Т.М гэрээ хийсэн.”
1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал болон 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар талд “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийвэл,
“С” ХХК болон “У” ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тус гэрээний дагуу Ц.У өөрийн газар дээр хаус бариулсаны үр дүнд авах 1 хаусыг хохирогч Т.Мд зарж, “С” ХХК нь түүний авах 28 тоот хаусыг барих үүргийг хохирогчийн өмнө хүлээж, хохирогч Т.М нь 28 тоот хаусны төлбөр 120.000.000 төгрөг төлсөн хэмээн гэрээнд тусгасан боловч тус дүнд дүйцүүлж 6 автомашиныг Ц.Уд өгөхөөр харилцан тохиролцсон тус гэрээний үр дагаварыг хохирогч ухамсарлан ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрч 2015.10.19-ний өдөр “С” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна.
Тус гэрээг байгуулах үед “С” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн байсан, Ц.У гэрээнд заасан газрын гэрчилгээнүүдийн эх хувийг Д.Нт өгчихсөн, газрыг шилжүүл гэвэл шууд шилжүүлээд өгчих боломжтой буюу хохирогч болон “С” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ биелэх бүрэн боломжтой байсан нөхцөл байдал дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ бол энэхүү хэргийн бодит үйл баримт.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Ц.Уд залилах гэмт хэргийг үйлдэх ямар нэгэн субъектив санаа зорилго байгаагүй буюу түүний үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй.
Бодит байдал дээр Ц.У нь газрыг шилжүүлж өгөх боломжгүй байсан бол анхнаасаа хохирогчийг “С” ХХК-ийн захирал Д.Нтай уулзуулахгүй байх байсан. Мөн Д.Н хохирогчтой гэрээ байгуулахгүй байсан болов уу.
Ц.У нь хохирогчийг Д.Нтай огт уулзуулахгүйгээр би энэ төслийг хэрэгжүүлж байгаа, би чамд хаус барьж өгнө, чадна, надад итгэ гэх байдлаар хуурч, бодит байлдыг нуусан зүйл огт байхгүй. Ц.У нь Д.Нтай байгуулсан иргэний эрх зүйн харилцааны үүрэгт 400 сая төгрөг авах эрхтэй. Энэхүү авах төлбөрөөсөө 120,000,000 төгрөг буюу 6 машины мөнгө авах ёстой байсан ч түүнд 6 машины мөнгийг Ц.Ж хүлээлгэж өгөөгүй. Маргаан үүсэх болсон үндсэн шалтгаан нь “С” ХХК нь хохирогчтой байгуулсан гэрээний үүрэг болох 28 тоот хаусыг гэрээний хугацаанд буюу 2016 оны 07 сард ашиглалтад оруулж өгөөгүйгээс үүдэж гэрээнээс татгалзаж өгсөн 6 машины үнэ 120.000.000 төгрөгийг нэхэмжилсэн гэрээний үүргийн шаардлага буюу Иргэний журмаар шийдвэрлэвэл зохих маргаан хэмээн үзэж байна.
Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар талд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримтаар “С” ХХК-ийн захирал Д.Н нь 9 сая төгрөгийг төлсөнд тооцож, захиалсан орон сууцыг 2017.07.01-ний дотор ашиглалтад оруулж дуусгана гэж гэрээний хугацааг сунгасан баримтыг хохирогч Т.Мд хийж өгчээ. Энэ байдал нь гэрээний талууд иргэний хуульд заасан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнэж байсан үйл баримт байна.
Ц.У нь “С” ХХК-ийн захирал Д.Нтай байгуулсан гэрээнд заасан зарим газрыг бусдад шилжүүлэх байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл тус газруудыг огт шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал бодит байдал дээр үүссэн байсан бол, “С” ХХК-ийн захирал Д.Н нь хохирогчтой дахин нэмэлт гэрээ хийж байгаа нь харин гэрээ хэрэгжихгүй гэдгийг мэдсээр байж хохирогчийг хуурч мэхэлсэн байхаар байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглээгүй.
Тодруулж хэлбэл, анхан шатны шүүхээс дүгнэсэн “... Ц.У ... зарим газрыг бусдад шилжүүлэх байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа хохирогч Т.Мэс 2015.10.19-ний өдөр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг тээврийн хэрэгслийг бусдаар заруулж, мөнгийг өөрийн нөхөр Б.Б Хаан банкны дансаар шилжүүлэн авсан нь анхнаасаа биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан гэх дүгнэлт бүхэлдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэж байхад шүүх шударгаар дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон.
Хоёр. Хохирлын талаар шүүх дараах үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.М нь би 120.000.000 төгрөгт тооцож,
1. Тоёота хайя люкс 215 маркийн машиныг 23.000.000 төгрөг;
2. Тоёота Харрейр маркийн машиныг 11.000.000 төгрөг;
3. Тоёота Кроун 200 маркийн машиныг 25.000.000 төгрөг;
4. Ниссан силва эс-15 маркийн машиныг 25.000.000 төгрөг;
5. Дайхуци териос маркийн машиныг 11.000.000 төгрөг;
6. Хино маркийн машиныг 25.000.000 төгрөгт тус тус бодож, Ц.Жид өгсөн. ... Баянзүрх дүүргийн машин зардаг хашаанаас ирээд аваад явсан гэх боловч хэрэгт 6 машиныг хүлээлгэж өгсөн баримт байхгүй.
1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар талд, гэрч Ц.Жоос мэдүүлэг (анхны) авсан тэмдэглэл: “...Тоёота Харрейр, Хино, Ниссан силва эс-15, Дайхуци териос маркийн машинуудыг би зарж өгсөн. Үлдсэн Тоёота хайя люкс машиныг Т.М буцаад хямд зарах гэж байгаа тул Содоо гэх залууд авч өгсөн. Тоёота кроун машиныг Ц.У өөрөө зарсан”
1 дүгээр хавтаст хэргийн 147-148 дугаар талд, гэрч Ц.Жоос мэдүүлэг авсан тэмдэглэл: …Тоёота кроун, Тоёота хайя люкс машиныг Ц.У өөрөө 30 орчим сая төгрөгөөр зарсан байсан. Би Хино машиныг 11 сая төгрөг, Тоёота Харрейр, Дайхуци териос маркийн машинуудыг 15-16 сая төгрөгт зарсан. Ниссан силва эс-15 маркийн машиныг би 3.500.000 төгрөгөөр бодож авсан.”
1 дүгээр хавтаст хэргийн 217 талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, хавсралтаар:
| № | Тээврийн хэрэгслийн марк | Эхэлсэн огноо | Дууссан огноо | 1хх-ийн 199-216 талд Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар |
| 1 | Тоёота Харрейр | 2015.09.16 Т.М | 2015.12.08 И.Ганболд | 13,600,628 төгрөг |
| 2 | Тоёота кровен | 2014.05.05 Э.Мөнх-Оргил | 2015.10.21 Ц.Батмөнх 2015.10.23 Л.Ганлхагва | 25,720,128 төгрөг |
| 3 | Дайхуци териос | 2015.04.24 Т.Энхтуяа | 2015.12.23 Бэрс капитал ХХК | 8,192,082 төгрөг |
| 4 | Ниссан силва эс 15 | 2014.12.11 Т.М | 2015.04.24 Ц.Ж 2017.07.24 Д.Буриад | 16,928,319 төгрөг |
| 5 | Хино трак | Лавлагаа хэрэгт авагдаагүй | 21,204,387 төгрөг | |
| 6 | Тоёота хайя люкс | Лавлагаа хэрэгт авагдаагүй | 26,029,144 төгрөг | |
|
| Нийт | 111,674,688 төгрөг | ||
Хэрэгт Ц.Угийн нөхөр Б.Б Хаан банкны дансны 2015.09.02-2015.12.01-ний өдрийн хүртэлх хуулга авагдсан байх бөгөөд тус хуулгыг судалбал 2015.11.11-ний өдрөөс 2016.02.22-ны өдрийг хүртэл нийт 4 гүйлгээгээр Ц.Жийн 5003708242 данснаас нийт 35.000.000 төгрөг шилжилж орж ирсэн байна.
Мөн хэрэгт Ц.Жийн Хаан банкны 5003708242 тоот дансны 2015.09.10-2016.03.10-ны өдрийн хүртлэх хуулга авагдсан байх ба хэрэгт ач холбогдолтой 2015.11.11-ний өдрөөс 2016.02.22-ний өдрийн хүртэл түүний дансанд орлого орсноос нийт 4 удаагийн гүйлгээгээр 35.000.000 төгрөгийг Ц.Угийн нөхөр Б.Б данс руу шилжүүлж, бусад зөрүү 18.000.000 төгрөгийг Ц.Ж өөртөө авсан байдал тогтоогдож байна.
Дээр дурдсан баримтуудаас дүгнэлт хийвэл Ц.Ж нь 6 машин гэсний Ниссан силва эс-15 хөрөнгийн үнэлгээгээр 16.928.319 төгрөгийн болон Тоёота хайя люкс маркийн хөрөнгийн үнэлгээгээр 26.029.144 төгрөг, нийт 42.957.463 төгрөгийн машинуудыг өөртөө авсан байдал байхаар байна. Үүнд шүүх дүгнэлт хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, Ц.Жийн өөртөө авсан машин болон мөнгийг хохирлын тооцооноос хасч тооцвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх хохирлын тооцоог бүрэн дүүрэн тогтоохгүйгээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагүу “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсний дагуу гомдлоо гаргаж байна.
…Миний үйлчлүүлэгч Ц.У нь хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. …Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын үлдэгдэл 9.400.000 төгрөгийг төлж барагдуулж, мөн хохирогч Т.Мд учруулсан хохирол 65.000.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулан, хохиролгүй болгосон.
Шүүгдэгч Ц.У нь бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд гэр бүлээ албан ёсоор цуцлуулсан тул хоёр хүүхдийг Ц.Угаас өөр харж хандах, асран хамгаалах хүнгүй болно.
Иймд миний үйлчлүүлэгч Ц.У нь хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй, хохирогч Т.Т.Мхохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, мөн насанд хүрээгүй хоёр хүүхдүүд нь шүүгдэгч Ц.Угаас өөр асран хамгаалах хүнгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Уд оногдуулсан …хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, өмнө авч байсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэгдүгээрт, шүүгдэгч Ц.Угийн гаргасан гомдолд Ц.Жоос 4 тээврийн хэрэгсэл хүлээж авсан гэж дурдаад бусад хохирлыг би хариуцахгүй гэж байна. Хавтаст хэргийн 155-157 дугаар талд авагдсан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ц.У болон Л.Д.Н нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт Л.Д.Н “Ц.У миний нэр дээр газар шилжүүлж өгөөгүй бөгөөд сүүлд Ц.Угийн нөхөр н.Болд-Эрдэнэ 16 айлын гэрчилгээ гаргаж өгсөн. Дээрх 16 гэрчилгээ нь Хамтран ажиллах гэрээнд бичигдсэн 16 айлын гэрчилгээ биш, өөр гэрчилгээ байсан ба энэхүү гэрчилгээнээс 4 айлын гэрчилгээг шилжүүлж авсан, бусдыг нь шилжүүлж авч чадаагүй. Би Т.М гэх хүнээс нэг ч төгрөг аваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл Ц.У нь “дээрх газрыг би шилжүүлж өгч чадаагүй учраас барилга баригдаагүй. Т.М гэх хүний орон сууц баригдахгүй байгаа. Т.М гэх хүний найз Ц.Ж надад 6 тээврийн хэрэгсэл өгсөн. Тухайн тээврийн хэрэгслүүдийг хямдхан зарсан нь үнэн. Гэхдээ нэгэнт авсан нь үнэн юм чинь би хариуцаж төлөх ёстой. Л.Д.Н 8 байшингийн каркас босгосон бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. 4 байшинг шилжүүлж гэрчилгээ гарсан. Өөр байшинг барих боломжгүй байсан учраас Т.М асуудлыг ямар ч байсан би шийдэх болно. Т.М хохирлыг би бүрэн төлж барагдуулна” гэж мэдүүлдэг. Тэгэхээр Л.Д.Н болон Ц.Ж, Ц.У нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа байсан юм уу, ямар харилцаа байсан гэдгээ өөрсдөө тодорхойлох ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Нөгөөтэйгөөр, 2 дугаар хавтаст хэргийн 133-135 дугаар талд Ц.Ж гэрчээр мэдүүлэхдээ “гэрээ хийсний маргааш Ц.У над руу залгаж машин худалддаг ажил эрхэлдэг учраас нөгөө машинуудаа зараад өгөөч гэхээр нь тэр ч зар тавьсан, би ч адилхан зар тавьж тус 6 машинаас Hino, Hilux хоёр машиныг худалдан авч мөнгийг нь Ц.Угийн нөхрийн данс руу шилжүүлсэн. Toyota crown 200 маркийн машиныг Т.М хашаанаас Ц.У өөрөө очиж аваад явсан. harrier, Daihatsu terios хоёр машиныг бид 2 хоёулаа зар тавьсан тул harrier машиныг би хүн олж өгч, тэгээд 2 машиныг нь Ц.У өөрөө бусдад худалдаж мөнгөө авсан” гэж мэдүүлдэг. Тэгэхээр 6 тээврийн хэрэгслийн асуудал тодорхой болж байгаа юм. Шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч нар нь тус шүүхэд хандаж гаргасан гомдолдоо Ц.Ж өөртөө авсан машин болон мөнгөн хохирлоо тооцооноос хасаж тооцоогүй гэж байна. Тэгэхээр хохирлын асуудал дээр маргаад байгаа юм уу гэсэн нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч Ц.Угийн зүгээс хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Үүнээс харахад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэв.
Хохирогч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй.” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч нарын дурдсан асуудлууд дээр тухайлсан дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. н.Ц.Жийн үйлдэл, оролцооны асуудал яригддаг. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасны дагуу н.Ц.Жийг яллагдагчаар татаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаар хэргийг дахин прокурорт буцаасан шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийснээр анхан шатны шүүхээр 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхэд “У” ХХК болон “С” ХХК нарын хооронд байгуулсан гэрээнээс үл хамааран гэрээтэй тодорхой хэмжээгээр холбогдож байгаа асуудлаар хамтран ажиллах гэрээний үр дүнд өөрт нь ирээдүйд бий болох байсан хөрөнгийг урьдчилж хохирогчид худалдан борлуулах тохиролцоог Ц.У н.Ц.Жоор дамжуулан хохирогч Т.Мтэй хийсэн үйл баримт тогтоогддог. Залилах гэмт хэргийн тухайд заавал хохирогчтой өөрөө биет байдлаар харилцаа холбоо үүсгэж төөрөгдүүлсэн гэсэн асуудал яригддаггүй учраас анхан шатны шүүхээс хохирогчийг хэрхэн төөрөгдөлд оруулсан талаар Улсын дээд шүүхийн тайлбарыг иш татан дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Харин хохирлын тооцооны тухайд давж заалдах шатны шүүхийн шатанд бүх хохирлоо төлсөн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас шүүгдэгчийн өмгөөлөгч нарын харилцан эсрэг байр суурьтай гаргаж буй саналуудаас торгох ялаар солих асуудалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй. Учир нь, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт маргаж байсан, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн зэрэг асуудал байсан учраас улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргасныг харгалзан шүүхээс түүнд хорих ял оногдуулсан. Мөн анхан шатны шүүхээс хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж, хохирол төлбөрийн асуудлыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.У нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд баригдахаар төлөвлөгдсөн гэх амины орон сууцыг хохирогч Т.Мд худалдана гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 120.000.000 төгрөгт тооцон нийт 6 ширхэг тээврийн хэрэгслийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний буюу 111.674.687 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.М “…Ц.Жийн хамт … Ц.Жийн танил гэх Ц.У, Д.Н нартай уулзтал тэд нар баригдаж байгаа байраа танилцуулаад 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд оруулах хаусууд байгаа юм гэж хэлсэн. … Гачуурт Гарден төслийн хүрээнд баригдах Гачуурт тосгоны төвөөс 6 км зайд орших Арцадын аманд байршилтай шинээр ашиглалтанд орох Сингл хаусны 28 тоот 120 мкв нийт талбайтай орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус оффис дээр гэрээгээ хийгээд 120.000.000 төгрөгөндөө Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота кроун 200 загварын автомашиныг 25.000.000 төгрөг, Тоёота хайя люкс 215 загварын автомашиныг 23.000.000 төгрөг, Ниссан силва эс 15 загварын автомашиныг 25.000.000 төгрөг, Дайхуци териос загварын автомашиныг 11.000.000 төгрөг, Хино трак загварын автомашиныг 25.000.000 төгрөг, Тоёота хайррейр загварын автомашиныг 11.000.000 төгрөгөөр тус тус бодож, 120.000.000 төгрөгийн автомашиныг өгөхөөр тохиролцсон. … би ойлгохдоо газар нь Ц.Угийн газар юм байна, Д.Н нь уг хаусыг барих гэж байгаа юм байна гэж ойлгосон. ... 2017 оны сүүлээр Ц.Ж залгаад “Хан-Уул дүүргийн Мишээл төв дээр хүрээд ир” гэхээр нь очиход Ц.У хамт байсан бөгөөд Ц.У 120 сая төгрөгийг 100 хувь хариуцна гэж хэлцэл хийсэн. …” /1хх 18, 139, 2хх 88, 128/,
гэрч Ц.Жийн “…Т.М, М нар нь 6 ширхэг автомашин өгөөд 120 сая төгрөгийн амины хаус авахаар Ц.Утай комьпютер ланд худалдааны төвийн урд талд байрлах Канон төвийн 4 давхарт очиж амины орон сууц захиалах захиалгын гэрээ хийсэн. Гэрээ хийсэн тул Ц.У нөгөө машинуудыг надад заралцаад өгөөч, би нялх хүүхэдтэй байгаа тул амжихгүй гэж хэлсэн. Ц.У бид хоёр нөгөө автомашинуудаа зарахаар зар тавиад Тоёота хайррейр, Хино трак, Ниссан силва эс 15, Дайхуци териос загварын автомашинуудыг би зарж өгсөн. Тооцоо тус бүрийг Ц.Уд өгсөн. Үлдсэн машинуудаас Тоёота хайя люкс загварын автомашиныг Т.М нь буцаад хямд зарах гэж байгаа тул Содоо гэх залууд авч өгсөн. Тоёота кроун 200 загварын автомашиныг Ц.У өөрөө зарсан. Би өөрийн зарсан автомашинуудыг Ц.Угаас үнийн саналыг асуугаад зар гэсний үндсэн дээр зарсан. … Ц.У нь авсан машинуудаа хүлээн зөвшөөрсөн, … Ц.У надад хэлэхдээ би Япон явах гэж байгаа, дахиад нэг байшин байгаа, зармаар байна, санал болгох хүн байна уу гэхээр нь Т.Мд хэлсэн. Тэгээд Т.М Ц.Утай холбогдоод төлбөрт нь машин оролцуулж авахаар тохиролцсон. … миний ойлгосноор Ц.Угийн эзэмшлийн 8 га газар дээр Д.Н хаус барина, тэгээд газрын төлбөрт 4 ширхэг хаусыг Ц.Уд өгнө гэж тохирсон гэж байсан. Тэр 4 ширхэг хаусны нэгийг надад, нэгийг нь Т.М авахаар тохиролцсон байсан. …” /1хх 99-100, 147/,
Ц.У, Ц.Ж нарыг гэрчээр мэдүүлэг өгч байсан үед тэднээс нүүрэлдүүлж мэдүүлэг авах үед Ц.Жийн өгсөн: “...Ц.Угаас автомашины үнийн саналыг танилцуулж, зөвшөөрсний улмаас худалдан борлуулж, дансаар болон бэлнээр тухай бүрт нь Ц.Уд өөрт нь өгч байсан. … Т.М, Ц.У гэх 2 хүн хоорондоо “өр барагдуулах” хэлцэл гэх утга бүхий нэг зүйл үйлдсэн. Тус хэлцэлд хэдэн машин өгч, авсан. Гачуурт Гарденаас үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн дотор Т.Мд хүлээлгэж өгнө. Хэрэв өгч чадахгүй бол Ц.У нь үл маргах журмаар төлбөрийг төлнө гэх утга бүхий хэлцлийг хийсэн.” /1хх 101-104/
гэрч Д.Нын “…дээрх гэрээг би Т.Мтэй үйлдсэн. ...Ц.Угийн эзэмшил дээр байгаа газар дээр хаусаа барихаар миний эзэмшил ч биш ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Мөнх-Эрдэнийн хаусын газрыг Ц.У шилжүүлж өгөхгүй байгаа юм. Хэрэв Ц.У надад 8 га газрын эрхийг шилжүүлэн өгвөл Мөнх-Эрдэнийн хаусыг барьж өгөх боломжтой, ...Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцадын аманд байрлах 8.2 га газар нь Ц.Угийн өөрийнх нь ойр орчмын хүмүүсийн эзэмшлийнх байсан бөгөөд тухайн газрыг 400 сая төгрөгөөр бартерын нөхцөлтэйгөөр авахаар болж 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “У” ХХК-ийн захирал Ц.Утай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ц.Угаас авахаар болсон 400 сая төгрөгийн газрын оронд манай компани 4 ширхэг хаусыг үе шаттайгаар барьж өгөхөөр тохиролцсон. … Ц.У 20 айлын газрын гэрчилгээг үзүүлж байсан боловч газраа шилжүүлж өгөлгүй Япон явсан бөгөөд би араас нь 1 жил орчим ярьж байж 4 айлын газрыг шилжүүлж авсан. Бусад газрыг нь надад шилжүүлж өгөөгүй. 2015 оны 10 дугаар сард Ц.У над дээр Т.М, Ц.Ж гэх 2 хүнийг дагуулж ирээд танайхаас авах 4 хаусныхаа 2-ыг энэ 2 хүнд өгье гэж хэлсэн бөгөөд би тухайн үед дараагийн баригдах ээлжээс өгнө гэдгийг хэлж байсан. Тэгээд би Т.М гэх хүнтэй гэрээ байгуулсан. Т.М байрны төлбөрийг Ц.Утай хийсэн байх, надад ямар нэгэн төлбөр төлөөгүй, би нэг ч төгрөг аваагүй. …Ц.У бусад газрыг надад шилжүүлж өгөлгүй өөр бусдад шилжүүлсэн учир Т.М гэх хүний байрыг барьж чадаагүй. Би энэ талаар Т.М, Ц.Ж хоёрт хэлж байсан бөгөөд Ц.Жид дутуу баригдсан /карказ боссон байсан гэх/ байр байна, мөнгийг нь өгчихвөл гүйцээж өгөөд шилжүүлье гэдэг саналыг тавьж 1 хаус өгсөн. Энэ нь Ц.Угаас надад өгсөн 4 газрын нэг дээр нь барьсан хаус байгаа.” /1хх 111, 150-151, 2хх 143/,
гэрч Х.Цын “…2015 оны үед эхний 2 байшингийн суурийн ажил хийгдэж байхад би энэ компанид менежерээр ажилд ороход Ц.У 80 айлын газар үнэ тохирч худалдаж, газар дээр нь хаус байшин барих төслийг хэрэгжүүлж байсан ба би борлуулалтыг хариуцаж байсан. 2015 оноос эхэлж Ц.У нь Ц.Жид өөрийнхөө авах ёстой нэг байшинг худалдах захиалгын гэрээ хийсэн. Дараа нь Ц.Ж, хохирогч Т.М, Ц.У гурав хамт ажил дээр ирж Ц.У өөрийнхөө авах ёстой байшингийнхаа 2 дахь байшинг Т.М худалдах захилагын гэрээ хийсэн. Уг гэрээнд Д.Н бид хоёр гарын үсэг зурсан. Манай компани гүйцэтгэгч учраас бид хоёр гэрээ хийх ёстой, түүний дагуу гэрээ хийсэн. Яг цаад учир нь Ц.У өөрийнхөө авах ёстой хоёр байшинг тэр хоёрт худалдсан учраас манай компани ямар нэгэн мөнгө аваагүй. …Ц.У газраа шилжүүлж өгөөгүй учраас байшин барих боломжгүй гэж үнэн байдлаа хэлсэн. …2018 оноос хойш газрын хэрүүл маргаан гарч, бид нарын ухсан суурийг баахан хүмүүст худалдаж залилсан асуудал үүсэж барилгын үйл ажиллагаа зогссон. Бид нар Ц.Угаас 80 айлын газар шилжүүлж авах ёстойгоос 4 айлын газрыг бүрэн шилжүүлж авсан. …Гэрээн дээрх 28 гэсэн дугаар нь эхнээсээ баригдаж яваад 28 дахь байшин гэсэн үг, уг байшин баригдаагүй. 2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед эхний 8 байшингийн карказ боссон, барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. …2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед манай компани эхний 4 ширхэг газрыг шилжүүлж авсан, бусад 8-10 орчим газрыг бид нарт эх хувиар нь өгсөн байдалтай байсан. Ц.У шилжүүлж авах хүмүүсийнхээ бичиг баримтыг бэлдэж бай гэдэг байсан. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж явсаар байгаад шилжүүлж өгөөгүй. Мөн 1-2 жил гадагшаа явж байгаад ирсэн. …” /2хх 146-147/ тус тус мэдүүлгүүд,
орон сууц захиалан бариулах гэрээ, нэмэлт өөрчлөлт /1хх 11-14/, “У” ХХК-ийн захирал Ц.У, “С” ХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /1хх 27-29/, Т.М, Ц.У нарын хооронд байгуулсан гэрээ /1хх 106/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1 хх 199-216/, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1хх 217-222/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 156-157/, тээрийн хэрэгслийн бүртгэлийн маягт, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /2хх 160-163/, “2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “С” ХХК-ийн захирал Д.Н, Т.М нарын хооронд байгуулсан 129.000.000 төгрөгийн үнэ бүхий 120 м.кв талбай бүхий хаус, 21 м.кв талбай бүхий гражийн хамт захиалсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /4 хх 15-18/, 55.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан тухай баримт /4хх 188/, хохирогчийн давж заалдах шатны шүүхэд “хохирол бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн агуулга бүхий хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Уг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, 2014 онд “С” ХХК болон “У” ХХК-иудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр Ц.У нь 8.2 га газрыг “С” ХХК-д шилжүүлэн хаус бариулах, уг газрын үнэ болох 400.000.000 төгрөгт дүйцүүлэн авах хэд хэдэн хаусны 1 хаусыг хохирогч Т.Мд 120.000.000 төгрөгөөр зарж, “С” ХХК нь түүний авах 28 тоот хаусыг барих үүргийг хохирогчийн өмнө хүлээж, хохирогч Т.М нь 28 тоот хаусны төлбөр 120.000.000 төгрөг төлсөн хэмээн гэрээнд тусгасан боловч тус мөнгөн дүнд дүйцүүлж 6 автомашиныг Ц.Уд өгөхөөр харилцан тохиролцсон, тус гэрээний үр дагаврыг хохирогч ухамсарлан ойлгож, сайн дураараа 6 автомашиныг Ц.Уд шилжүүлэн өгч 111.674.687 төгрөгөөр хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.У “…Ц.Жийн үгээр тэрхүү хэлцлийг албан хүчээр, мөн түүнд итгээд зурсан, …Ц.Ж, Т.Мүлдэгдэл төлбөрүүд хаашаа орсон, хичнээн машины мөнгө Ц.Жид орж гарсныг мөрдөгч огт шалгаагүй. …Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өгсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв би яллагдсан бол Ц.Ж, Д.Н нарыг татан шалгаж өгнө үү. …Ц.Жийн авсан мөнгийг надаар төлүүлэхээр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү…” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “...Ц.Угийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзэж байгаа. Иймд тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганзул “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон 2025/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд “... Ц.У нь хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй, хохирогч Т.Т.Мхохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, мөн насанд хүрээгүй хоёр хүүхдийг нь шүүгдэгч Ц.Угаас өөр асран хамгаалах хүнгүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Уд оногдуулсан …хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү…” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоол /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар/-ын 7 дахь хэсэгт “Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.
“У” ХХК-ийн захирал Ц.У, “С” ХХК-ийн захирал Д.Н нарын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ...”У” ХХК /А тал гэх/, ...“С” ХХК /Б тал гэх/... гэрээгээр талууд дараах асуудлуудаар тохиролцжээ.
1. Энэхүү гэрээ нь “А” талын эзэмшлийн газар дээр “Б” талын барилгын зураг төслийн дагуу Б тал 80 айлын хаус байшинг барьж ашиглалтад оруулан түүний тодорхой хэсгээр “А” талын эзэмшлийн газрын төлбөрийг “Б” тал нь барагдуулах харилцааг зохицуулна.
2.1-т “А” тал нь 14 айлын 02677984, 0287702, 0267799, 0267795, 0267886, 0267887, 0267888, 0267798, 0267882, 0267797, 0261884, 0267792, 0267793, 0267885 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам нутаг дэвсгэрт байрлах 8,2 га талбай дээр “Б” талд барилга бариулахаар бүрэн ашиглуулна.
2.2-т “А” тал нь уг барилгын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зүгээс шаардагдах бичиг баримтыг гарган өгөх ажлыг хариуцна. Шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс үүдэн гарах хариуцлагыг “А” тал “Б” талын өмнө бүрэн хариуцна.
2.3-т “Б” тал нь газрын асуудлаас болж гарсан аливаа хохирлыг “А” тал бүрэн хариуцна.
2.4-т Гэрээний хэрэгжилт, гэрээний үйл ажиллагаатай холбоотой “Б” талын ажлын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй.
3.1-т “А” талын эзэмшилд байгаа 8.2 га газар үүний үнэ болох 400.000.000 төгрөгөнд дүйцүүлж “Б” тал барьж ашиглалтад оруулсан хаусыг тухай бүрт нь хэлэлцэж хаусыг барьж байгуулсан өртгөөр нь хүлээлгэж өгнө.
4.1-т Талууд энэхүү гэрээний зорилгоо бүрэн биелүүлэх, баригдаж дууссан барилгуудыг борлуулах талаар хамтран зөвлөлдөж хамтарсан үйл ажиллагаа явуулна.
4.2-т Аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн, эсвэл бүхлээр нь гуравдагч этгээдэд дур мэдэн түр буюу бүр шилжүүлэхийг хориглоно.
4.3-т Барилгыг дуусгах боломжгүй болох нь нэгэнт тогтоогдвол 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэнэ” гэжээ.
2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15/028 тоот “С” ХХК-ийн захирал Д.Н, Т.М нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээгээр Т.М нь Гачуурт Гарден төслийн хүрээнд Арцатын аманд шинээр ашиглалтад орох 128 м.кв хаусыг 120.000.0000 төгрөгөөр “С” ХХК-ийн бариулахаар болжээ.
Мөн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Ц.У, Т.М нарын хооронд байгуулсан хэлцлээр “Гачуурт гарден” төслийн хүрээнд баригдаж байгаа “Гачуурт гарден” сингл хотхоны 1м.кв нь 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 120 м.кв хауснаас дээрх төлбөрт тооцон Т.Мд шилжүүлэхээр тохиролцсон. Орон сууц захиалан бариулах гэрээг “С” ХХК, Ц.У, Т.М бид харилцан тохиролцож зөвшөөрсөний үндсэн дээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан болно. Гэрээ байгуулсан өдөр төлөх ёстой байрны үнэ болох 120.000.000 төгрөгийн төлбөр тооцоог Т.Т.Мөмнөөс Ц.У би “С” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Дээрх орон сууц ашиглалтанд ороогүй буюу энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд бэлэн мөнгө хэлбэрээр Т.Мд 120.000.000 төгрөгийг шаардсан даруйд буцаан төлөх болно.” гэж тохиролцжээ.
2014 оны “С” ХХК болон “У” ХХК-иудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр Ц.У нь 8.2 га талбай дээр барилга бариулж, газрын үнэ болох 400.000.000 төгрөгт дүйцүүлэн авах хэд хэдэн хаусны 1 хаусыг хохирогч Т.Мд 120.000.000 төгрөгөөр зарж, “С” ХХК нь түүний авах 28 тоот хаусыг барих үүргийг хохирогчийн өмнө хүлээж, хохирогч Т.М нь 28 тоот хаусны төлбөр 120.000.000 төгрөг төлсөн хэмээн гэрээнд тусгасан боловч тус мөнгөн дүнд дүйцүүлж 6 автомашиныг Ц.Уд өгөхөөр харилцан тохиролцсон, тус гэрээний үр дагаврыг хохирогч ухамсарлан ойлгож, сайн дураараа 6 автомашиныг Ц.Уд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ц.У нь 2014, 2015 онд байгуулсан дээрх гэрээнээс үүдэлтэй дээрх төлбөрийн асуудлыг шийдвэрлэлгүй 10 жил болжээ.
“У” ХХК-ийн захирал Ц.У, “С” ХХК-ийн захирал Д.Н нарын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний:
2.1-т “А” тал нь 14 айлын 02677984, 0287702, 0267799, 0267795, 0267886, 0267887, 0267888, 0267798, 0267882, 0267797, 0261884, 0267792, 0267793, 0267885 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам нутаг дэвсгэрт байрлах 8,2 га талбай дээр “Б” талд барилга бариулахаар бүрэн ашиглуулна.
3.1-т “А” талын эзэмшилд байгаа 8.2 га газар үүний үнэ болох 400.000.000 төгрөгөнд дүйцүүлж “Б” тал барьж ашиглалтад оруулсан хаусыг тухай бүрт нь хэлэлцэж хаусыг барьж байгуулсан өртгөөр нь хүлээлгэж өгнө гэсэн заалтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.У нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам нутаг дэвсгэрт байрлах 8,2 га талбай бүхий газрыг “С” ХХК-ийн захирал Д.Н шилжүүлэн өгөх үүрэг, харин “С” ХХК-ийн захирал Д.Н нь 400.000.000 төгрөгөнд дүйцүүлж шүүгдэгч Ц.Уд хаус барьж өгөх үүрэг тус тус хүлээжээ.
Шүүгдэгч Ц.У нь дээрх газраа шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас “С” ХХК-ийн захирал Д.Наас хаус авах боломжгүйгээ мэдсээр байж хохирогч Т.Мэс хаусны үнэ 120.000.000 төгрөгт тооцон 6 автомашин авсан, энэ талаар маргаантай байдал үүсэж 9 жил болоход “С” ХХК-д газар шилжүүлэх, эсхүл хохирогчид мөнгийг буцаан өгөх ямар ч арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээний нэг тал хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзаж болох ч шүүгдэгч Ц.Угийн хувьд орон сууцны үнийн дүнд харилцан тохиролцож зургаан ширхэг автомашиныг Ц.Жоор дамжуулан түүнд зөвшөөрөл өгөн худалдан борлуулж, зохих төлбөрийг хүлээн зөвшөөрч авсан атлаа Т.М захиалсан “Гачуурт гарден” цогцолборын 28 дугаартай 120 м.кв талбай бүхий сууц өөрийнх нь газраа шилжүүлж өгөхгүй байгаа санаа зорилгын улмаас “С” ХХК, хохирогч Т.М нарын хооронд байгуулсан гэрээ биелэгдэхгүй байгааг мэдсээр байж төлбөрт авсан автомашинууд эсхүл худалдан борлуулсан мөнгийг Т.Мд буцааж өгөөгүй нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа хохирогч Т.М, гэрч Д.Н, Ц.Ж, Х.Ц, гэрч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогджээ.
Гэрч Д.Нын “...Ц.Угийн эзэмшил дээр байгаа газар дээр хаусаа барихаар, миний эзэмшил ч биш, захиалагчийн эзэмшил ч биш ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Мөнх-Эрдэнийн хаусын газрыг Ц.У шилжүүлж өгөхгүй байгаа юмаа. Т.Мд барьж өгөх сингл хаус цаашид баригдах боломжгүй. Хэрэв Ц.У надад 8 га газрын эрхийг шилжүүлэн өгвөл Мөнх-Эрдэнийн хаусыг барьж өгөх боломжтой. … Би Т.М болон Ц.Угаас мөнгө болон автомашин аваагүй. … Ц.У Япон явсан бөгөөд араас нь 1 жил орчим ярьж байж 4 айлын газрыг шилжүүлж авсан, бусад газрыг шилжүүлж өгөөгүй. … 2015 оны 10 сард Ц.У над дээр Т.М, Ц.Ж гэх 2 хүнийг дагуулж ирээд танайхаас авах 4 хаусныхаа 2-г энэ 2 хүнд өгье гэж хэлсэн бөгөөд би тухайн үед дараагийн баригдах ээлжээс өгнө гэдгийг хэлж байсан. … Т.М байрны төлбөрийг Ц.Утай хийсэн байх, надад ямар нэгэн төлбөр төлөөгүй, би нэг ч төгрөг аваагүй. Ц.Угаас 4 айлын газрыг шилжүүлж авсан бөгөөд өөр бусад газрыг шилжүүлж өгөлгүй өөр бусдад шилжүүлсэн учир Т.М гэх хүний байрыг барьж чадаагүй. Ц.Угаас болж манай төслийн ажил зогссон … Би байшин барьж байгаа учраас би гэрээ хийх ёстой, тэрнийхээ дагуу Ц.У өөрийнхөө авах ёстой байшингийнхаа нэг байшинг худалдаж байна гэж ойлгож Т.Мтэй гэрээ хийсэн. Би тэд нараас нэг ч төгрөг эд зүйл аваагүй учраас бусадтай нийлж бусдыг залилсан зүйл байхгүй … Одоо уг газар дээр 4 байшин баригдаж ашиглалтад орсон, карказ нь боссон 4 байшин, 8 байшингийн суурь цутгагдсан, 36 байшингийн цэвэр бохирын шугам, тог, ус татагдсан байдалтай … байна. Ц.У анх надад хашаалсан 8 га газар үзүүлснээс 20 айлын гэрчилгээ үзүүлж гэрээ хийсэн. Үүнээс 4 айлын газрыг над руу бүрэн шилжүүлсэн, үлдсэн газрууд нь давхар зарагдсан маргаантай шалтгаанаар шилжүүлж өгөхгүй байна…” /1хх 110-112, 2хх 143, 144/,
гэрч Х.Цолмонгийн “Дараа нь Ц.Ж хохирогч Т.М, Ц.У гурав хамт ажил дээр ирж Ц.У өөрийнхөө авах ёстой байшингийнхаа 2 дахь байшинг Т.М худалдах захилагын гэрээ хийсэн. Уг гэрээнд Д.Н бид хоёр гарын үсэг зурсан. Манай компани гүйцэтгэгч учраас бид хоёр гэрээ хийх ёстой, түүний дагуу гэрээ хийсэн. Яг цаад учир нь Ц.У өөрийнхөө авах ёстой хоёр байшинг тэр хоёрт худалдсан учраас манай компанид ямар нэгэн мөнгө аваагүй. Гэрээ хийхдээ хохирогч Т.Мд манай компани Ц.Угийн газар дээр байшин барьж байгаа гэж үнэн бодит байдлыг хэлсэн … Ц.У газраа шилжүүлж өгөөгүй учраас байшин барих боломжгүй гэж үнэн байдлаа хэлсэн. Энэ үед Ц.У гадаад улс руу явсан, сураггүй болсон байсан шиг санаж байна. 2018 оноос хойш газрын хэрүүл маргаан гарч, бид нарын ухсан суурийг баахан хүмүүст худалдаж залилсан асуудал үүсэж барилгын үйл ажиллагаа зогссон. Бид нар Ц.Угаас 80 айлын газар шилжүүлж авах ёстойгоос 4 айлын газрыг бүрэн шилжүүлж авсан, 8-10 ширхэг Ц.Угийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр гарсан гэрчилгээг бид нарт эх хувиар нь өгсөн учраас итгэсэн, … гэрээн дээрх 28 гэсэн дугаар нь эхнээсээ баригдаж яваад 28 дахь байшин гэсэн үг, уг байшин баригдаагүй. 2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед эхний 8 байшингийн карказ боссон, барилгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд сангийн холболт, суурийн ажлыг зээлээр хийсэн, хүмүүсээс захиалга авсан мөнгөөр үргэлжлүүлж барихаар төлөвлөж байсан. Эхний ээлжид 2 хүнээс урьдчилгаа захиалгын мөнгө авч эхлүүлсэн, дараагийн байшинг зээлээр барьж байсан. 2015 онд хохирогч Т.Мтэй гэрээ хийх үед манай компани эхний 4 ширхэг газрыг шилжүүлж авсан, бусад 8-10 орчим газрыг бид нарт эх хувиар нь өгсөн байдалтай байсан. Ц.У шилжүүлж авах хүмүүсийнхээ бичиг баримтыг бэлдэж бай гэдэг байсан. Тэгээд янз бүрийн шалтгаан хэлж явсаар байгаад шилжүүлж өгөөгүй. Мөн 1-2 жил гадагшаа явж байгаад ирсэн…” /2хх 146-147/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Дээрх мэдүүлгүүдэд “Хамтран ажиллах гэрээ”-ний барилга барих “Б” тал буюу Д.Ныг хохирогч Т.Мтэй “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хийлгэж, баригдаж эхлээгүй барилгыг Т.Мд зарна хэмээн түүнээс 120.000.000 төгрөгийн үнийн дүнд дүйцүүлэн 6 ширхэг автомашиныг Ц.Жоор дамжуулж болон өөрөө худалдан борлуулсан, мөн гэрээнд заасан газрынхаа эрхүүдийг “С” ХХК-д шилжүүлж өгөөгүйгээс хохирогч Т.Т.Мхаус баригдах боломжгүй нөхцөлд хүргэсэн зэргээс дүгнэвэл шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, С.Ганзул нарын “…Ц.Угийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй…, …иргэний эрх зүйн маргаан…, …гэм буруугүй, гэм буруу нь нотлогдон тогтоогдоогүй…” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд няцаагдаж байна.
Шүүгдэгч Ц.Угийн хохирогч Т.Мэс авсан 6 автомашиныг хэрхэн бусдад худалдсан болон худалдан борлуулсан гэх Ц.Жоос мөнгөө авч чадаагүй байдал нь энэ хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт цугларсан байдлыг үндэслэн анхан шатны шүүх Ц.Угийн гэм бурууг тогтоосон нь үндэслэл бүхий байх боловч хохирлын хэмжээг 120.000.000 төгрөгөөр тогтоосон нь буруу болсон байх тул давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтүүдийг буюу 6 автомашины үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас “хохирогчид 111.674.687 төгрөгийн хохирол учирсан” гэж үзээд өөрчлөлт оруулав.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч, хохирогч нар 111.674.687 төгрөгийн үнийн дүнгээр харилцан тохиролцож, хохирол төлбөрөө энэ дүнгээр төлснийг дурдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Шүүгдэгч Ц.У нь хохирогч Т.М хохирол төлбөрийг барагдуулсан болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.У нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн байгааг дурдаж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар...” гэж Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэрийг сольж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, С.Ганзул, М.Ариунболд нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Угийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уд 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Уд 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 05 сар 10 хоногоор тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Угийн цагдан хоригдсон 20 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, түүний биечлэн эдлэх 01 жилийн хорих ялаас хасаж тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, С.Ганзул, М.Ариунболд нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Угийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР