| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 184/2024/01465/И |
| Дугаар | 192/ШШ2025/08478 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/08478
2025 10 21 192/ШШ2025/08478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, *** тоот хаягт оршин суух, Шүүр ургийн овогт Баатархүү овогтой О/РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан *** тоот хаягт оршин суух, Харчууд ургийн овогт Г овогтой П/РД:***/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн ***дугаар хороо, Хандгайт, ****дугаар гудамж, *** хаягт оршин суух Азалтай ургийн овогт Б овогтой Т /РД:***/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн ****дүгээр хороо, Чингэлтэй, ****дүгээр гудамж ****тоот хаягт оршин суух, Сартуул ургийн овогт Довогтой Ц/РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: *** тоот хаягт байрлах, Ү-***улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууц, Г-**улсын бүртгэлийн дугаартай **м.кв талбай бүхий газрыг Г.П хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Б.О үндсэн нэхэмжлэл,
*** тоот хаягт байрлах, Ү-***улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нэгж талбарын ***, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай Г.Пгаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жнар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.Оминий бие *** тоот хаягт байрлах, Ү-***улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нэгж талбарын ***, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбайтай өмчлөх эрх бүхий гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм.
1.2. Дээрх хашаа, байшинг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Ц55,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед худалдан авч байгаа хувийн сууц, газар дээр Г.Пгэх хүн амьдарч байсан бөгөөд тэрээр “хэсэг хугацаанд танай хашаа, байшинд амьдарч байя, боломжтой болохоороо суллаж өгье, би хашаа байшинг чинь хараад байж байя” гэж хэлэлцэж тохирсон.
1.3. Тухайн хашаа байшин нь 2014 оноос Д.Цнэр дээр байсан, анх үзэхээр очиход байшингийн түлхүүр түүнд байсан учраас Д.Цтухайн хөрөнгийн эзэн мөн гэж итгэн худалдаж авсан. Хариуцагч нь миний өмчлөлийн хашаа байшинг суллаж өгөхгүй удсан ба суллах талаар түүнд удаа дараа хандсан боловч суллаж өгөөгүй. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг Г.Пхууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
1.4. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 103 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа. Г.Пнь гэрч Э.Ахувийн сууц, газрыг худалдах итгэмжлэл олгож, нотариатаар баталгаажуулсан байсан. Г.Пнь эрх зүйн чадамжтай, эрүүл саруул, насанд хүрсэн хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэв өөрийн хөрөнгийг нь хууль бусаар авсан гэж үзэж байгаа бол буруутай этгээдүүдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй. Б.Онь Г.Пэрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Г.Пминий бие 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Д.Тзээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 6,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон мөн өдөр өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан **дугаар гудамж **тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газар болон тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай 50 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2.2. Зээлийн төлбөрөөс 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг төлж, 03 дугаар сард хүүгээ төлж чадаагүй. Гэтэл Д.Тнь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2014 оны 03 дугаар сараас байнга залгаж “газар, байшинг чинь зарна” гэж дарамтлан 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манайд хоёр залуутай ирж “хашаа байшинг чинь хүнд үзүүлж зарах болсон” гэж хэлээд, надад 8,000,000 төгрөг өгөх гэхээр нь “хашаа байшингаа зарахгүй, 4-21 насны олон охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн, зарах байсан бол зээл авах шаардлагагүй байсан” гэж хэлээд аваагүй.
2.3. Д.Тирж хашаа байшинг үзэж байсан залуу “газар байшинг чинь 18,000,000 төгрөгөөр худалдаж авсан” гэж хэлээд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг Б.Тгэх хүний нэр дээр 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээг надад харуулсан.
2.4. Д.Тболон түүний танил нотариатч Б.Тнар нь зээлийн гэрээ байгуулсан өдөр надад хэлэлгүйгээр зээлийн болон барьцааны гэрээнүүд дунд надаас Д.Тдүү Э.Агэх хүнд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах эрх олгосон итгэмжлэлийг оруулж гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд мэдсэн. Э.Ань уг хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Тгэх хүнтэй Газар, хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, газрыг 12,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 6,000,000 төгрөгөөр худалдсан байсан. Б.Тнь уг гэрээний үндсэн дээр 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Цгэх хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж газрыг 2,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 9,000,000 төгрөгөөр худалдсан байсан.
2.5. Би Д.Т, Э.А, Б.Тнарын хууль бус үйлдлийн улмаас өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг алдаж, захиран зарцуулах эрхгүй болсноо мэдээд 2014 оноос харьяа дүүргийн шүүхэд итгэмжлэлийг хүчингүй болгуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ хугацаанд хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсон гэх үндэслэлээр 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12071 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2.6. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар шийдвэрээр Д.Т, Э.А, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ***дугаар шийдвэрээр Д.Ц, Б.Т, Д.Тнарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан.
2.7. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед Д.Цнь ийм маргаантай асуудал байгааг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Огэх хүнд миний газрыг 10,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр тооцон худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдсан байна.
2.8. Б.Онь тус шүүхэд намайг хариуцагчаар татан, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байх бөгөөд намайг шүүхээс дуудан ирүүлэх үед Б.Огэх хүнд миний газар, хувийн сууц шилжсэн болохыг би олж мэдсэн. Б.Онь 3 жилийн өмнө худалдах-худалдан авах гэрээ хийсэн байж нэг ч удаа ирж байгаагүй, надтай уулзаж байгаагүй бөгөөд одоо ийнхүү 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга өмчлөгч мөн эсэхэд, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрж байх ба дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.
2.9. Г.Панхнаасаа өөрийн хувийн сууц болон газрыг худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй гэдэг нь 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ч хүчингүй болж, улмаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй болсон үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулахаар дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн зэрэг хэд хэдэн зүйлүүдээр тогтоогдоно. Нотариатын үйлдлүүдтэй холбоотой анхан шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийгээд шийдсэн боловч давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байсан.
2.10. Б.Охудалдаж авч байгаа газар, хувийн сууцыг дүүгээ явуулаад үзүүлсэн гэдэг. Гэтэл өөрөө нэг ч удаа очиж үзэхгүйгээр хашаа байшин авах нөхцөл байхгүй. Үнэхээр Д.Цгэдэг хүнээс авсан бол тэр хүнээ энэ ажиллагаанд оролцуулахаар ямар ч санал санаачилга гаргадаггүй. Энэ нь Д.Т, Э.А, Б.Т, Д.Цнарын арга барил л харагдаад байна. Бидний хийлгэсэн үнэлгээн дээр маргадаггүй. Иймд Б.Ошударга өмчлөгч гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасны дагуу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Э.Агийн намайг төлөөлж Б.Ттэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
3.2. Б.Тнотариатч Г.Пминий хөрөнгийг Д.Тт барьцаалуулах гэрээг гэрчлэх үйлдэл гүйцэтгэснийхээ дараа тухайн өдрөө миний хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх эрхийг Э.Аолгосон итгэмжлэл гэрчилсэн үйл явдал болон уг итгэмжлэлд заасан эрхийг хэрэгжүүлсэн Э.Агийн үйлдэл буюу миний цор ганц амьдралаа авч явж буй хөрөнгийг Б.Тт худалдсан явдал нь илтэд хууль бус үйлдэл байна.
3.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.10-т “..56.1.1-56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан бусад хэлцлүүд буюу Б.Онэр дээр хашаа, байшинг маань бүртгэх хүртэл хийгдсэн хэлцлүүд бүгд хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
3.4. Иймд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан **дугаар гудамж **тоот хаягт байршилтай, нэгж талбарын ***, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн Ү-***дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Пнамайг тогтоож өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Б.Оуг газар болон хувийн сууцыг Д.Цхудалдаж авсан ба түүнээс өмнөх харилцаа нэхэмжлэгчид хамааралгүй. Г.Пөөрөө санаачилж итгэмжлэл олгосон талаар гэрчүүд мэдүүлсэн. Тиймээс энэ талаар мэдээгүй байх боломжгүй гэж үзэж байна.
4.2. Хариуцагч Г.Пнь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тухайн хөрөнгийг очиж үзэхэд маргаантай гэх байдал ажиглагдаагүй учраас худалдаж авсан. Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй.
4.3. Сөрөг нэхэмжлэлээр эхний буюу Г.ПБ.Тт шилжсэн худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Тшүүхэд бичгээр гаргасан тайлбарт: Миний бие 10 гаруй жилийн өмнө дүүгийнхээ найзад 5,000,000 төрөг зээлсэн. Хашаа байшин авах гэтэл мөнгө дутсан гээд тэр өдрөө банк орж мөнгө авахдаа цуг явж хашаа байшинг нь очиж үзээд шууд худалдаж авсан. Тэр “өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн бичиг баримт байдаггүй, та бичиг баримтаараа өөрийн нэр дээрээ гаргуулаад өгөөч, би дараа нь бичиг баримтаа олчихоод өөрийн нэр дээр шилжүүлье” гэхээр нь зөвшөөрөөд тус болсон төдий. Удалгүй “хашаа байшингийн эзэн нь гардаггүй өмгөөлөгч авсан удаашраад байна, зарахаар боллоо та нэрээ шилжүүлээд өгөөч” гэж намайг дагуулж явсан. Би ч шилжүүлж өгсөн. Д.Цгэдэг залууд зарсан. Ийм хэрэг болсон надад бол ямар ч хамаагүй хэрэг. Иймд би оролцохгүй...гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Цхариуцагч талын хүсэлтээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэж, түүнийг шүүхэд дуудан ирүүлэхээр удаа дараа шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх, шүүхэд албадан ирүүлэх шүүгчийн захирамжууд гаргаж, цагдаагийн албан хаагч Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хаягт 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэд хэдэн удаа очиж гэр бүлийн гишүүнээр нь дамжуулан мэдэгдсэн боловч тэрээр шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. /2-р хх-16, 51-54, 69-70, 72, 76-77, 79-80, 86-89, 151, 3-р хх-208, 216-218/
7. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О, Д.Ц нарын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар, Д.Ц газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Огазар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх болон газар эзэмших эрхийн лавлагаа, Б.О эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, Б.Огазар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.О-оос Б.Б-д олгосон итгэмжлэл, Б.О **банк ХК дахь харилцах дансны хуулга,
8. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01214 дүгээр шийдвэр, Г.П Ц.М-т олгосон итгэмжлэл, Сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн **дугаар Нэхэмжлэл татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00644 дүгээр шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа зогсоосон тухай албан бичгийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Т, Г.П нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Г.П Э.А олгосон итгэмжлэлийн хуулбар, Гэр хорооллын газрын төлөв байдал, чАулсын хянан баталгааны дүгнэлт болон газрын кадастрын зургийн хуулбар, Г.П 2013 оны **дугаар сарын 30-ны өдөр олгогдсон үл хөдлөх хөрөнгө болон газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, Б.Тт 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон үл хөдлөх хөрөнгө болон газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б.Т болон Г.П төлөөлөн Э.А байгуулсан Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ, Газар худалдах-худалдан авах гэрээний хуулбарууд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5591 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 227 дугаар магадлалын хуулбар, “Бүнэлгээ” ХХК-иас маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлан,
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс бүрдүүлсэн нотлохбаримтууд: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 422 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, Б.Ц, П.Х, П.А, П.А, Д.Т, Э.А гэрчээр асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Д.Т, Э.А төрөл садангийн холбоотой лавлагаа болон иргэний бүртгэлийн баримтуудын хуулбар, мөн байгууллагаас ирүүлсэн Д.Ц, Б.Тнарын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “Ондо” ХХК, “Ж нэт” ХХК, “С” ХХК, “Ю групп” ХХК, “М корпораци” ХХК нараас Д.Ц, Б.Т нарын нэр дээр хэрэглэгчийн бүртгэл байгаа эсэх талаарх лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн маргаан бүхий газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийн хувийн хэргийн хуулбар,
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, зохигч талуудын гаргасан тайлбар зэргийг харьцуулан судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.П гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Г.П холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хүчин төгөлдөр гэрээний дагуу бусдаас худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа хөрөнгийг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа учраас албадан чөлөөлүүлэхээр шаардсан” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Г.П бөгөөд нэхэмжлэгч Б.О тухайн хөрөнгийг худалдаж авахдаа биет байдлын болон эрхийн доголдол байгаа эсэхийг тодруулаагүй, уг хашаа байшинд хүн амьдарч байгааг мэдсээр байж авсан учир өөрийн хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.
3. Хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
3.1. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болон газар анхнаасаа Г.П өмчлөлийн хөрөнгө байсан ба 2014 онд бусдаас зээл авч, зээлийн барьцаанд тавьсан байсан. Гэвч зээлдүүлэгч нь өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүйгээр Г.П мэдэгдэлгүйгээр хийлгэсэн итгэмжлэлийг үндэслэн бусдад худалдсан байсныг олж мэдсэн.
3.2. Өөрийн хөрөнгийн өмчлөл бусдад шилжсэн талаар 2014 оны 05 дугаар сард мэдээд шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад хариуцагч нарын хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлээ татан авч, Б.Т, Д.Т, Э.А, Б.Т нарыг эрэн сурвалжлуулж байх хооронд дараа дараагийн хүнд худалдсан байсан.
3.3. Анхнаасаа өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хөрөнгийг нь бусдад худалдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх учир дараа дараагийн гэрээнүүд нь 56.1.10 зааснаар хүчин төгөлдөр бус болно. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хийгдсэн гэрээ мөн хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Б.О маргаан бүхий хөрөнгийг өмчлөх эрхгүй тул Г.П өмчлөгчөөр тогтоолгохоор шаардана” гэж тодорхойлж байна.
4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “хариуцагч Г.П үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, Б.О нь Д.Ц газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад өмчлөх эрх тухайн иргэнд байсан, биет байдлыг дүүгээрээ харуулсан тул биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө авсан. Өмнөх гэрээний харилцаа Б.О-д хамааралгүй, Г.П Э.А олгогдсон итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн байсан” гэж тайлбарлан маргав.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян **дугаар гудамж, **тоот хаягт байрлах, нэгж талбарын *** дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай 389.63 м.кв талбай бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дугаар захирамжаар Г.Пгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №***дугаар гэрчилгээгээр уг газрыг Г.П, Д.Б, Ц.Д, П.Х, П.А, П.А нарын 6 хүний өмчлөлд бүртгэж гэрчилгээ олгогдсон байна. /2-р хх-160, 165, 3-р хх-74/
5.2. Дээрх хөрөнгүүдээ 2006 онд **банк, 2007 онд Хадгаламж банк, 2008 онд Капитал банк, 2010 онд Тээвэр хөгжлийн банк, 2011 онд Хас банк ХХК-д тус тус барьцаалан зээл авч, зээлийн төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлүүлэн, 2013 оны **дугаар сарын 25-ны өдөр хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Ш.Наранчимэгт худалдаж өмчлөлийг шилжүүлж, улмаар 20**оны **дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Г.Пөөрийн өмчлөлд авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлжээ. /2-р хх-168-250, 3-р хх-7-17/
5.3. Г.П2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн дээрх газар болон хувийн сууцыг барьцаалан иргэн Д.Тзээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1-р хх-230-246, 3-р хх-21-22, 169-170, 172/
5.4. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.Пиргэн Э.Аөөрийн өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг бусдад худалдах, бэлэглэх, тухайн гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг 2 жилийн хугацаатай олгон, итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлжээ. /1-р хх-247-250/
5.5. Д.Т, Г.П нарын зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Э.А, Д.Тнар “Үүрэг дуусгавар болсон тухай” хэлцэл бичгээр хийж, уг хэлцлээр 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дурдан Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэж дуусгавар болсонд тооцож, барьцаанд тавигдсан газар болон хувийн сууцыг тус тус барьцаанаас чөлөөлөхийг хүсэж, улмаар Э.А2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Т тэй Г.П төлөөлөн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Г.П өмчлөлийн хувийн сууц, газрыг шилжүүлснээр Б.Т өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /3-р хх-24, 29-32, 173, 176-178/
5.6. Уг хувийн сууц, газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Тнь 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Д.Ц ад өмчлөлийг шилжүүлж, Д.Ц Б.О д 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөл шилжсэн байна. /1-р хх-4-7, 3-р хх-60-63, 200-202/
5.7. Нэхэмжлэгч Б.Онь Д.Цхувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр, газрыг 10,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар тохиролцож, төлбөрт 56,000,000 төгрөгийг ***тоот дансанд “хашаа байшин худалдаж авав схд 12-**тоот” гэх гүйлгээний утгаар шилжүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хувийн сууц болон газрын өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна. /1-р хх-13-14, 101/
5.8. Хариуцагч Г.П нь маргаан бүхий газар, хувийн сууцыг эзэмшилдээ байлгаж, хүүхдүүдийн хамт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Г.Пхүүхдүүд болох П.Х, П.А, П.А нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /1-р хх-223/
5.6. Маргаан бүхий хувийн сууц, газар зэрэг нь Б.Тийн өмчлөлд шилжсэн талаар Г.Пмэдээд зээлдүүлэгч Д.Тболон гэрээг гэрчилсэн нотариатч Б.Тнарт холбогдуулан “газар, хашаа, хувийн сууцыг өмчлөх эрхээ сэргээлгэх, нотариатч Б.Туяажаргалын үйлдсэн Г.ПЭ.Аолгосон итгэмжлэлийг хүчингүй болгуулах, Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх хэргийг хянаад 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гарч, Г.П нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч талын гаргасан гомдлын дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг хянаад 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 225 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, үүнээс хойш хариуцагч болон гуравдагч этгээд олдоогүй гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн **дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.П нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1-р хх-224-225, 2-р хх-116-126/
5.7. Хариуцагч Г.Пнь Д.Т, Э.А эрэн сурвалжлуулахаар 2020 онд, Д.Ц, Б.Т, Д.Тнарыг эрэн сурвалжлуулахаар 2022 онд тус тус Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэн, эрэн сурвалжлуулж байсан байна. /1-р хх-91, 226-229/
5.8. Нэхэмжлэгч Б.О нь газар, хувийн сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 2023 оны **дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 422 дугаар тогтоолоор байшин суллаж өгөхгүй байгаа асуудал нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн түүний гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. /1-р хх-51/
5.9. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан “Б ” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2014 онд маргаан бүхий 50 м.кв талбайтай хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 24,919,783.62 төгрөг, **м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнийг 17,160,000 төгрөг, нийт 42,079,000 төгрөг байсныг тогтоосон байна. /2-р хх-127-149/
5.10. Хариуцагч Г.Птой зээлийн гэрээ байгуулж, эд хөрөнгийг барьцаалсан иргэн Д.Т, мөн итгэмжлэлээр хариуцагчийн өмчлөлийн уг эд хөрөнгийг бусдад худалдах болон бэлэглэх эрх олгогдсон иргэн Э.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан ба тэдний төрөл садангийн холбооны талаарх лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулсан.
Г.Питгэмжлэл авсан иргэн Э.Ань зээлдүүлэгч Д.Ттөрсөн дүү Д.Тнөхөр болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний бүртгэлийн мэдээллээр тогтоогдсон ба тэд шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ энэ талаар давхар нотолж тайлбарласан болно. /2-р хх-18-20/
6. Нэхэмжлэгч Б.ОИргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ тодорхойлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Г.Пхууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан. Энэ шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Б.Отухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.
6.1. Дээрх үйл баримтуудыг тодруулахад маргаан бүхий газар, хувийн сууц зэргийн улсын бүртгэл дэх хувийн хэрэг ач холбогдолтой ба Г.Пөмчлөлөөс Б.Оөмчлөлд хэрхэн шилжиж бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. Тухайн газар болон хувийн сууц хариуцагч Г.Пэзэмшилд байгаа гэдэг нь зохигчдын тайлбараар болон тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
7. Талууд маргаан бүхий хашаа байшинд хариуцагч амьдарч байсан, одоо ч амьдарч байгаа талаар маргаагүй. Харин тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч хэн байх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж байна.
8. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үнэн зөв гэж тооцогдоно. Гэвч тийнхүү улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг олж авахдаа хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр болон хуулийн дагуу шилжүүлж авах учиртай.
9. Маргаан бүхий хувийн сууц болон газрын өмчлөгч Г.Пбайсан гэдэг үйл баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. Өмчлөгч өөрийн хөрөнгийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд заасан шаардлага хангаж зээлдүүлэгч Д.Тбайгуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаалж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь мөн тогтоогдсон.
10. Ийнхүү зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үедээ Г.Пнь иргэн Э.Аөөрийн хөрөнгийг бусдад худалдаж борлуулах, бэлэглэх эрх олгох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгож, тухайн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлсэн нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байна.
10.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсгүүдэд заасны дагуу хэлцэлд итгэмжлэлээр төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэж, бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
10.2. Г.ПЭ.Аөөрийн өмчлөлийн хувийн сууц болон газрыг “бусдад худалдах, барьцаалах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах” эрх олгосон. Гэтэл тэрээр өөрт олгогдоогүй үйлдэл хийж Г.Пөмнөөс 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлдүүлэгч Д.Түүрэг дуусгавар болсон тухай хэлцэл хийж, үүнээс хойш 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээд Б.Тт худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлсэн байна.
10.3. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үндэслэлээр тухайн үүргийг гэрээний талууд дуусгавар болгоно. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний оролцогч Г.Пнь тухайн гэрээний үүрэгтэй тодорхой үйлдэл хийх эрхийг Э.Аолгоогүй байхад уг иргэн зээлдүүлэгч Д.Тзээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар тусгаж хэлцэл хийсэн байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, итгэмжлэлээр олгогдоогүй үйлдэл хийсэн байна.
10.4. Түүнчлэн, итгэмжлэлийн дагуу барьцаа хөрөнгийг Э.Абусдад худалдахдаа барьцаалагч болон барьцаалуулагчид мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр гуравдагч этгээд Б.Тт худалдаж, худалдах-худалдан авах гэрээ байгуулахаасаа өмнө Г.Полгосон итгэмжлэлд заагаагүй үйлдэл хийж, зээлийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг зээлдүүлэгчтэй байгуулсан байх тул Э.Агийн Б.Ттэй 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Д.Т2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэхээр байна.
10.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх тул Б.Тээс Д.Цад, Д.ЦБ.Од маргаан бүхий хөрөнгүүдийг шилжүүлсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус болно.
10.6. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу хариуцагч Г.Пнь өөрийн өмчлөлийн хувийн сууц болон газрын хууль ёсны өмчлөгчөөр буцаан тогтоолгохоор шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Б.Оүндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх учир нэхэмжлэгч Б.Онь хүчин төгөлдөр бус гэрээний улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй.
12. Шүүх нэхэмжлэгч Б.Огаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Пгаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ооос 253,900 төгрөг гаргуулан хариуцагч Г.Полгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан **дугаар гудамж **тоот хаягт байршилтай, нэгж талбарын ***, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-***дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Пхууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Оүндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.ПСонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан **дугаар гудамж **тоот хаягт байршилтай, нэгж талбарын ***, эрхийн улсын бүртгэлийн Г-**дугаартай **м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн Ү-***дугаартай 50 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ооос 253,900 төгрөг гаргуулан хариуцагч Г.Полгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА