Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/184

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* нарт холбогдох 1821002700157 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 16-ны  өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 114  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил  6 сарын хорих ялаар шийтгүүлж 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, ******* ******* овогт *******.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн  хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өршөөлийн хуулиар үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан,

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, ******* овогт *******

 

Шүүгдэгч ******* нь *******тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг  ... тоот хашаанаас иргэн -ийн маркийн .... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух иргэн *******-ийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Шарп” маркийн 37 инчийн зурагт, 2 ширхэг зээрийн гуяыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн *******-той хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ... тоот хашаанаас иргэн -ийн маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ... тоот хашаанаас хохирогч -ийн эзэмшлийн Даюун маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шинэ жилийн өмнө өвөл Ялалтад найзындаа хонохоор явах замдаа айлаар орж зурагт авсан. Мөн *******ийн ахынд хонохоор явах замдаа 2018 оны 04 дүгээр сарын эхээр айлын хашаанаас маркийн мотоциклийг авсан, мөн 2018 оны 03 дугаар сарын сүүлээр бас айлын хашаанаас Даюун маркийн мотоциклийг бас авсан. Хулгай хийсэн үнэн. Харамсаж байна“ гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *******тай гудамжид таараад ганц шил архи хувааж уугаад манай ахынд хонохоор цуг явсан. Тэгтэл ******* энд манай нэг таньдаг ахынх байдаг гээд хашаанд ороод ирэхдээ мотоцикль түрээд гарч ирсэн. Тэгээд мотоциклио манай ахын хашаанд авч очсон“ гэв.

 

Хохирогч *******ийн ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг тоот буюу Зурхайчдын гандангийн зүүн талын залгаа хашаанд байшинтай амьдардаг байгаад 2017 оны 10 дугаар сараас эхлээд Хэрлэн сумын 7-р багт байх ... тоотод түрээсийн байранд түр амьдарч байгаа юм. Харин манай хашаанд гэж айл хашааг маань манаад гэр бариад амьдарч байгаа юм. Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан, нэг өдөр над руу эхнэр утсаар залгаад “танай байшингийн цонхыг хагалаад байшин дотор байсан зурагтыг чинь аваад явсан байна” гэж хэлэхээр нь очиж үзэхэд байшингийн баруун хананд өлгөөтэй байсан 37 инчийн хар өнгийн “” маркийн зурагт маань алдагдсан байсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Миний алдсан “” маркийн 37 инчийн зурагт зүгээр ажиллаж байсан. Харин дараа нь үзэхэд асахгүй солонгороод байна лээ бодвол юманд цохьсон байх гэж бодож байна. Миний алдагдсан зурагт ажиллахгүй байгаа учраас Хэрлэн сумын үнэлгээний комиссын үнэлсэн 300.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт байхгүй” гэжээ.  /хх-ийн 14-17 тал/

 

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аймаг руу өөрийн мотоциклио өгч явуулсан. Миний эзэмшлийн “” маркийн хул өнгөтэй, дугаартай мотоциклийн хөтлөгч арааны гол эвдэрсэн учир засуулахаар машинд ачиж авчраад хамаатны дүү болох аар өгч явуулсан. аймагт авчраад Хэрлэн сумын 2-р баг тоот өөрийн хашаанд буулгасан юм билээ. Ингээд би хөдөө гэртээ байж байхад 2018.04.10-ны өглөө над руу утсаар залгаад “хашаанд байсан таны мотоцикль урьд шөнө алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд олчихлоо гэж хэлсэн. Өөрийн “” маркийн дугаартай мотоциклио бүрэн бүтэн буцааж авсан, ямар нэг гомдол саналгүй” гэжээ. /хх-ийн тал/

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 03 сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад Сэргэлэн сумаас би нөхөр хамт аймагт ирээд гэрийнхээ гадаа буюу 3 дугаар баг тоот хашаанд өөрийн эзэмшлийн улсын дугаартай мотоциклио хашаандаа оруулж тавиад манайхан 23 цагийн орчим унтсан. Унтахдаа мотоциклийнхоо рүлийг нь түгжээд гэрийнхээ хаалганы хажууд тавиад унтсан. Тэгээд өглөөний 05 цагийн орчим манай нөхөр босоод мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Би мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан учир надад ямар нэг гомдол санал хүсэлт байхгүй” гэжээ. /хх-ийн 94-97 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “” ХХК-д Улаанбаатар хотоос ажилчдыг үзэхээр эмч нар ирсэн гэхээр нь би 3 хүүхдээ гэртээ үлдээгээд Дашбалбар суманд байх “” ХХК руу  нэг хоногоор яваад маргааш орой аймагт гэртээ ирсэн. Тэр үед  ******* эгчийн байшин руу нь харахад хөшиг нь хийсээд байхаар нь гайхаад очиж үзэхэд урд талын хамгийн зүүн талын жижиг цонхыг хагалчихсан байсан. Тэгэхээр нь би шууд ******* эгч рүү утасдаж “танай байшингийн цонхыг хагалсан байна, дотор нь юу байсан бэ” гэхэд ******* эгч “наад дотор чинь зурагт л байсан даа өөр олигтой зүйл байхгүй” гэхээр нь харахад баруун хананд нь ямар ч зурагт байгаагүй. Тэгээд ******* эгч ирж үзээд “ганцхан зурагт маань алга болсон байна” гэж хэлж байсан” гэжээ. /хх-ийн 24 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2018.04.09-ний өдөр Хэрлэн сумын 2-р багт байх хороогоор явж хүмүүстэй нийлж архи ууж байгаад гэгээ тасарч байхад гэртээ очоод унтаад өгсөн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Намайг шөнө унтаж байхад 23 цагийн орчимд миний төрсөн дүү *******, ******* нар орж ирээд ******* нь “ ах амбаарныхаа түлхүүрийг өгөөч мотоцикль оруулах гэсэн юм” гэхээр нь би гэрийн шүүгээн дээр байсан түлхүүр авч өгөөд унтсан. Өглөө харахад улаан ягаандуу өнгөтэй мотоцикль тавьчихсан байсан. Тэр үед *******, ******* нар манай гэрт унтаж байсан. Би шууд цагдаа руу ирж Лхагважав хошуучид “*******, ******* хоёр өчигдөр шөнө манай гэрт мотоцикль авчирлаа аягүй бол хулгайнх байх, би дараа нь нуун дарагдуулсан гэж хэрэгт орно” гэж хэлсэн. Үүнээс 3 хоногийн дараа байх мотоциклийн эзэн нь гээд хүмүүс ирж манайхаас мотоциклио авсан” гэжээ. /хх-ийн 57 тал/

 

- Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 7, 85 тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12, 91 тал/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 21 тал/

- Гэрч ын мэдүүлэг /хх-ийн 48 тал/

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-42, 78-80, 81-84 тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31, 114, 115 тал/

- *******ын гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30, 54, 63-64, 110-111 тал/

- *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* ******* овогт ******* нь *******тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг .... тоот хашаанаас хохирогч -ийн “” маркийн .... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч *******-ийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч “” маркийн 37 инчийн зурагт, зээрийн 2 ширхэг гуяыг хулгайлж, 300.000 төгрөгийн,

мөн *******той хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг .... тоот хашаанаас хохирогч -ийн “” маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 600.000 төгрөгийн,

2018 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ... тоот хашаанаас хохирогч -ийн эзэмшлийн “Dayun” маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлж, 1200.000 төгрөгийн, бусдад нийт 2100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, , , гэрч , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлсийн үнэлгээ зэрэг болон тухайн хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч *******ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус хэрэгт шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч *******-д 300.000 төгрөгийн, -т 600.000 төгрөгийн, -т 1200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч , нар нь хууль бусаар алдсан эд зүйлээ буцааж авч шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч *******-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгож, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч ******* овогт *******-ыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч *******-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч *******-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгч *******-ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ