Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02171

 

 

 

 

 

 

 

 

 

С- , Ө-, О- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02581 дугаар шийдвэртэй,

 

С- , Ө-, О- нарын нэхэмжлэлтэй,Т-д холбогдох, гэм хорын хохиролд 32 118 262 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Л.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай ломбард эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо, байраа барьцаалаад зээл аваад өгөөч, танай охин О-ийн цалин хөлсийг нь нэмнэ, та нарын амьдрал ахуйг харж үзнэ, зээл болон хүүг бид өөрсдөө 100 хувь хариуцан төлж барагдуулна, та нарт ямар ч эрсдэл үүсгэхгүй, би өөрөө хамтран зээлдэгчээр орно гэж итгэл төрүүлсэн.

Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ариг банкнаас 30 000 000 төгрөгийг, жилийн 23.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд С- , Ө-, О- нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны 15 тоот, 26 м.кв бүхий, хоёр өрөө орон сууцыг барьцаалж, уг зээл болох 30 000 000 төгрөгийгТ-, түүний эхнэр Э.Оюундарь нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн.

ГэтэлТ- зээлийг төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00405 шийдвэрээрТ-аас 32 485 295 төгрөгийг гаргуулж, Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Т- шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс болж бидний өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан, Ариг банкны өмчлөлд шилжиж, бид орон гэргүй болж байна.

ИймдТ-аас Ариг банкинд төлөх ёстой 32 096 662 төгрөг, шүүхэд бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал 21 600 төгрөг, нийт 32 118 262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 00405 дугаартай шийдвэрийг биелүүлээгүйгээс гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь уг шийдвэрт Ариг банк болонТ- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч Ариг банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үр дагавар, эрх, үүрэг хариуцлагыг нэхэмжлэгч нар нь бүрэн ойлгож, ухамсарлаж өөрсдийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бий болгосон гэж шүүх дүгнэсэн.

Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст нэхэмжлэгч О-т холбогдох эрүүгийн 180502783 дугаартай хэрэг шалгагдаж байгаа ба тус эрүүгийн хэрэг дэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлож баримтуудаар О- нь хариуцагчТ-ын Энхбуянжин ХХК-д 167 365 000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. О- нь Энхбуянжин" ХХК-ийн захирал Э.Оюундарийн дансанд хариуцагчТ-д зээлүүлсэн 30 000 000 төгрөгийн зарим хэсэг болох 9 810 000 төгрөгийг; шилжүүлсэн болох нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар тогтоогдоод, энэ 9 810 000 төгрөгийг О-ийн учруулсан хохирлоос хасч тооцохоор шинжээчийн дүгнэлт гарсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасньг баримтлан хариуцагчТ-аас 32 096 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч| С- , Ө-, О- нарт олгож, нэхэмжлэлээс 21 600 төгрөгий хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн | 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 550 төгрөгөөс 318 541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9 төгрөгийг улсын орлогоос хариуцагчТ-аас улсын тэмдэгтийн хураамжид 318 433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ИргэнТ-аас гэм хорын хохирол 32 118 262 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба ингэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйдц зааснаар хууль бус эс үйдцэхүйн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон.

Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилөн дүгнэж, гэрээ талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргээ бие биенэсээ шаардах эрхтэй гэж дүгнэжТ-аас 32 096 662 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хариуцагчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэхээр байна.

Хэрэв нэхэмжилж буй орон сууцны үнэ болох 32 096 662 төгрөгийгТ- хариуцах ёстой гэж дүгнэсэн тохиолдолд түүний төлөгдсөн хэсгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой байсан. Учир нь дээрх мөнгө нь бүхэлдээ Энхбуянжин ХХК-ийн хөрөнгийн зузаатгалд орсон гэдгийг талууд хэн аль нь маргадаггүй бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа нэхэмжлэгч О-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан аудитын тайлан, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон 9 810 000 төгрөгийг н.Оюундарь, О- нарын дансны гүйлгээг үндэслэн буцааж өгсөн мөнгө гэж үзээд хасаж тооцсон байдаг.

Энэ талаар О- өөрөө Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартааТ-ын эхнэр н.Оюундарийн дансруу 9 810 000 төгрөгийг шилжүүлсэн, 20 000 000 төгрөгийг бэлнээрТ-д өгсөн 1 000 000 төгрөгийг өөрөө авсан гэж дурдсан байдаг ба энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдсан байтал уг баримтыг үнэлж үзээгүй байна.

Дээрх 10 810 000 төгрөгийг нэхэмжлэгч О- өөрөө ашигласан, буцааж төлсөн төлбөрт эрх бүхий байгууллагаас тооцсон байгаа тул зайлшгүй нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдах ёстой. Түүнчлэн Энхбуянжин ХХК-д оруулсан Арин банкнаас зээлсэн гэх мөнгийг нэхэмжлэгч О- нь өөрөө хувьдаа завшсан нь тогтоогдсон тул 32 096 662 төгрөг нь буцаан бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С- , Ө-, О- нар нь хариуцагчТ-д холбогдуулан гэм хорын хохиролд 32 118 262 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/00405 дугаар шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дуусгавар болсон бичгийн баримтуудыг үндэслэл болгож талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн прокурорын газраас ирүүлсэн 1805027830339 дугаар эрүүгийн хэргийн баримтууд нь нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг тогтоосон баримт биш, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар татгалзлалаа нотлох үүднээс дээрх эрүүгийн хэргийн баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/00080 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэл болохгүй эргэлзээтэй баримт гэж дүгнэж байгаа нөхцөлд хэргийн баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж гаргаж хасах ёстой.

 

Энэ тохиолдолд талууд өөр баримтыг гаргах эсхүл энэ талаар гомдол гаргах ажиллагаа хийгдэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн прокурорын 1805027830339 дугаар тогтоол байдаг эсэх нөхцөл байдлын талаар талууд тайлбар гаргаж оролцсон.

 

Иймд дээрх баримтын хувьд маргаантай байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэлт өгөх замаар залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА