| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/05915/И |
| Дугаар | 192/ШШ2025/08916 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/08916
2025 11 04 192/ШШ2025/08916
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******** тоот хаягт байрлах Т ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******** тоот хаягт оршин суух Т овогт Хийн Д /РД:/-д холбогдох,
Түрээсийн төлбөр ашиглалтын болон бусад зардалд 76,812,770 төгрөг гаргуулж, агуулах албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Х.Д д холбогдуулан түрээсийн төлбөр ашиглалтын болон бусад зардалд 76,812,770 төгрөг гаргуулж, агуулах албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Т " ХК нь хариуцагч Х.Д тай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий агуулахыг нэг сарын 4,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон ба энэхүү төлбөрт ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгааны зардал багтаагүй, ашиглалтын зардлыг түрээслэгч тал төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь 2024 оны 3 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Талууд 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 68,784,289 төгрөгийн төлбөр үүссэн байсан. Хариуцагч Х.Д нь энэхүү төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулан, түрээсийн байрыг чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцон хэдий ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй, байрыг чөлөөлж өгөөгүй байна. Тооцоо нийлсэн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойших түрээсийн төлбөрийг тооцоход 2025 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг, энэ хугацааны цахилгааны төлбөр 28,481 төгрөг болж байна. Иймд хариуцагч Х.Д гаас тооцоо нийлсэн актын дагуу 68,784,289 төгрөг, түүнээс хойших түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, ашиглалтын зардал 28,481 төгрөг, нийт 92,812,770 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "Т " ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Д би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. "Т ХК-ийн түрээсийн талаар бид тохиролцон шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар орж шүүхээс захирамж гарсан байгаа. Сонгино-хайрхан дүүргийн 38-р хороонд байрлах уг 215м2 талбайг бид чөлүүлж өгөх гэхээр "Т " ХК нь хаалгыг том машинаар таглах Т иад бидний хийсэн бүтээсэн зүйлс болон багаж хэрэгсэлийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаа. Бид гарахгүй биш тэд биднийг гаргахгүй байна. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Ажлын байр түрээслэх гэрээ, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт.
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ, гэрэл зургууд.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 192/ШЗ2025/03957 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар 0053943 гэрчилгээний хуулбар.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Т ХК-аас хариуцагч Х.Д д холбогдуулан Түрээсийн болон ашиглалтын зардалд 92,812,770 төгрөгийг гаргуулж, түрээсийн байр болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий агуулахыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч талаас түрээсийн төлбөрийг төлөхийг эс зөвшөөрч, түрээсийн талбайг чөлөөлөх шаардлагыг зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргадаг.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Т ХК-ийн захирал С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Т ХК-аас хариуцагч Х.Д тай 2024оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбайтай бүхий агуулахыг нэг сарын 4,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Х.Д гаас тооцоо нийлсэн актын дагуу 68,784,289 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, энэ хугацааны цахилгааны төлбөр 28,481 төгрөг, нийт 72,812,770 төгрөгийн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Үүнээс хойш түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нийт 92,812,770 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Энэхүү түрээсийн гэрээтэ холбоотой маргааныг шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн, үүнээс хойш түрээсийн талбайгаас гэр авах гэсэн боловч нэхэмжлэгч талаас том машинаар 215 м.кв талбайг хаасан тул бид түрээсийн талбайг чөлөөлж өгч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй....гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Х.Д тай 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-8-14х/
Уг түрээсийн гэрээгээр зохигчид Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий 2 өрөө /тасалгаатай/ талбайг түрээслэхээр харилцан тохиролцожээ.
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, , 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно гэж тус тус зааснаар зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ байгуулсан нь энэхүү хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, Иргэний хуулийн 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар бичгээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хуульд тусгасан боловч зохигчид өөрсдөө гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлагагүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл зохигчид гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээнд заасан сар бүрийн түрээсийн төлбөрийг харилцан төлөхөөр шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт эвлэрлийн гэрээ байгуулж байсан, гэрээний хүчин төгөлдөр байдал дээр зохигчид маргаагүй тул түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь зүйтэй юм.
6. Зохигчид нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0002 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулж, Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсгээс зохигчдод эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан болох нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0002 дугаартай Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-39х/
Уг Эвлэрлийн гэрээгээр зохигчид 2024 оны 05 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 34,000,000 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасныг харилцан тохиролцож, Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий талбайг түрээслэх гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсон болохыг Эвлэрлийн гэрээгээ баталгаажуулжээ.
7. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/03957 дугаартай захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0002 дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байна. /хх-62-63х/
Уг эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тул нэхэмжлэгчээс захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, шүүхээс албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа талаар зохигчид маргаагүй, энэ талаар хариуцагч зөвшөөрдөг.
8. Шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий зохигчдын түрээсийн гэрээгээр түрээслэж буй обьектод үзлэг хийсэн. /хх-56-58х/
Үзлэгээр: 210 м.кв талбайтай автомашины граж зориулалттай талбай байна. Урдаас ордог явган хүний хаалгатай, баруун талаас автомашин орох зориулалттай 3 том хаалгатай. Талбай дотор 8 ханатай гоёлын үнэ бүхий сиилбэртэй, мөн сийлбэртэй Т илгатай гэр байгаа болохыг тогтоосон, зүүн талдаа 15 м.кв талбайтай манаачийн жижиг өрөө байна. Баруун талын 3 том хаалгыг ямар нэгэн том автомашин хааж байрлаагүй байна. Үзлэг хийхэд шүүхээс үзлэгийн тэмдэглэлд тусгасан зүйлийг фото зургаар баталгаажуулж авсныг хэрэгт хавсаргасан байна.
Хариуцагчаас Сонгинохайрхан дүүргийн .... хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбайтай түрээсийн байрнаас 8 ханатай гэрийг гаргах боломжгүй, хаалганы гаднаас том автомашин Т ьж таглаад гэрээ авч чадахгүй байна гэсэн тайлбар нь дээрх үзлэгээр үгүйсгэгдэж байна.
Мөн хариуцагчаас нэхэмжлэлийн 2 дахь шаардлага түрээсийн талбайг чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч, 8 ханатай гэрээ гаргах тул энэхүү шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд удаа дараа гаргасан байна.
Иймд шүүхээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий агуулахыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг батлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар хариуцагч Х.Д тай 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн гэрээний төлбөртэй холбоотой тооцоо нийлсэн баримтыг гаргасан. /хх-7х/
9.1. Уг баримтад дурьдсан өмгөөлөгчийн төлбөр 5,600,000 төгрөгийг шүүхээс хангах үндэслэлгүй, учир нь түрээсийн гэрээтэй холбоотой маргаанд өмгөөлөгчид төлсөн төлбөрийг нэхэмжлэлд оруулсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
9.2. Мөн 2024 оны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг тооцоо нийлсэн актад тусгасан нь үндэслэлгүй байна. Учир нь зохигчид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0002 дугаартай Эвлэрлийн гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/03957 дугаартай захирамжаар 2024 оны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 34,000,000 төгрөгт эвлэрч, эвлэрлийн гэрээг батласан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад буюу өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон мөнгө дүнг дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
9.3. Харин уг тооцоо нийлсэн актад 2025 оны 01 сараас 04 сарын цахилгааны төлбөрийг 61,469 төгрөг гэж зохигчид харилцан тохиролцсныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Зохигчид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0002 дугаартай Эвлэрлийн гэрээгээр түрээсийн гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан бөгөөд зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 4.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийг нэг сард 4,000,000 төгрөг гэж тогтоосон байна. Хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар түрээсийн талбайг чөлөөлж өгөөгүй, 8 ханатай гэр түрээсийн талбайд байрлаж байсныг шүүхийн хийсэн үзлэгээр тогтоосон ба 2025 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогджээ.
Иймд хариуцагч Х.Д гаас 2025 онд төлөөгүй 10 сарын түрээсийн төлбөрт 40,000,000 төгрөг /4,000,000х10/, 2025 оны 01 сараас 04 сарын цахилгааны төлбөрт 61,429 төгрөг нийт 40,061,429 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,751,341 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч өөрийн хариу тайлбар ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн .... зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарын үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 851,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 428,457 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Д гаас 40,061,429 /дөчин сая жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,751,341 /Т ин хоёр сая долоон зуун Т ин нэгэн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 851,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 428,457 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Д нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 215 м.кв талбай бүхий агуулахыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД