| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 102/2024/05393/И |
| Дугаар | 192/ШШ2025/09745 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/09745
2025 11 20 192/ШШ2025/09745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******, нарт холбогдох,
Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах тухай үндсэн,
Дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулан хариуцагч олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ,,
Хариуцагч нарын өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1.Би хариуцагч нарт 110,000,000 төгрөг зээлдүүлсэн. Хариуцагч нь Голомт банк дахь бид хоёрын дундын данс болох дугаар дансанд 40,000,000 төгрөгийг байршуулсан учир 40,000,000 төгрөг төлөгдсөнд тооцож, үлдэх 70,000,000 төгрөгийг гаргуулах, дундын данснаас 40,000,000 төгрөгийг хадгаламжийн хүү 4,812,684.2 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байна. Хамтарч бизнес хийх гэж мөнгө байршуулаагүй гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх 110,000,000 төгрөгийг би тухай бүрд нь төлж барагдуулсан. Тодруулбал, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 48,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 40,820,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 49,830,000 төгрөг, нийт 147,550,000 төгрөг төлсөн.
2.2.Голомт банк дахь Г.Батхонгор, нарын эзэмшлийн дугаар дансанд 80,000,000 төгрөг байршуулсан ба энэ нь нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх 110,000,000 төгрөгтэй огт хамааралгүй. Г.Батхонгор хамтран бизнес хийе гэсэн санал тавьсны дагуу 2 талаасаа тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэхээр тохиролцож уг мөнгийг байршуулсан. Гэвч нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор 100,000,000 төгрөгөө байршуулахгүй, хамтран ажиллах саналаасаа татгалзсан гэжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч нь удаа дараа хоёр талаасаа хөрөнгө босгож бизнес хийх санал тавьсны дагуу тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэхээр болж, Голомт банк дахь дугаар дундын дансыг шинээр нээж, урьдчилгаа 80,000,000 төгрөгийг тус дансанд байршуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь тохиролцсон хөрөнгө оруулалт болох 80,000,000 төгрөгийг дундын дансан байршуулаагүй гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ, хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээ, хамтран өмчлөх хадгаламжийг захиран зарцуулах зөвшөөрөл,ыг хамтран эзэмшигчээс хасуулах тухай хүсэлт, гэх эзэмшигчтэй дугаар данснаас 2022 оны 07 дугаар сарын 20, 25, мөн оны 08 дугаар сарын 09, 10-ны өдрийн огноо бүхий хөрөнгө оруулав гэх гүйлгээний утгаар тус бүр 20,000,000 төгрөгийг ы 3305106826 дугаар данс руу шилжүүлсэн баримт, 2022 оны 07 дугаар сарын 25, мөн оны 08 дугаар сарын 04, 10-ны өдрийн огноо бүхий хөрөнгө оруулав гэх гүйлгээний утгаар тус бүр 10,000,000 төгрөгийг ы 3305106826 дугаар данс руу шилжүүлсэн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гүйлгээний түүвэр хуулга, гэх хүнээс данс руу орлогын гүйлгээ хийж байсан баримтууд, энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ, Голомт банк дахь дугаар дансны хуулга, итгэмжлэлийг,
Хариуцагч аас хавтаст хэрэгт иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 80,000,000 төгрөг дундын дансанд байршуулсан гүйлгээний баримтыг,
Хариуцагчоос итгэмжлэл, хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Голомт банкны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18/01/0649 дугаар албан бичиг, Голомт банкнаасын 4705013038 дугаар данс руу орон сууцны үнэ 212,983,610 төгрөг шилжүүлсэн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр Голомт банкнаас эзэмшлийн дугаар дансны хуулгыг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч нар нь надаас 110,000,000 төгрөгийг зээлж авсан боловч 40,000,000 төгрөгийг дундын дансанд төлж, үлдэх 70,000,000 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нартай хамтран ажиллахаар тохиролцож байгаагүй бөгөөд дундын данснаас өөрийн 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт гаргаж авахыг зөвшөөрөхгүй байгаа гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх 110,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Дундын дансанд байршуулсан 80,000,000 төгрөг дээрх 110,000,000 төгрөгтэй хамааралгүй, хамтран бизнес эрхлэхээр манай талаас нийлүүлсэн хөрөнгө гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ би нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй. Нэхэмжлэгчийн тавьсан саналын дагуу хамтран бизнес эрхлэхээр тохирч 80,000,000 төгрөгийг дундын дансанд байршуулсан. Гэвч нэхэмжлэгч нь нийлүүлэхээр тохирсон мөнгөн хөрөнгөө нийлүүлээгүй учир уг дундын дансан дахь 80,000,000 төгрөг, түүний хүү 5,000,000 төгрөг, нийт 85,000,000 төгрөгийг гаргуулж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Г.Батхонгор, нар нь 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр. (хавтаст хэргийн 21 дэх тал)
5.2.Нэхэмжлэгч нь өөрийн эхнэр гаар дамжуулан Голомт банк дахь хариуцагч ы эзэмшлийн 3305106826 дугаар данс руу “хөрөнгө оруулав” гэх утгаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 болон 20,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 болон 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 11-16 дахь тал)
5.3.Голомт банк дахь эзэмшлийн дугаар дансанд
- 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр
“07.21-30- орлого” гэх утгаар 40,000,000 төгрөг,
“орлого 07.20-07.30” гэх утгаар 5,000,000 төгрөг,
“орлого 07.20-07.30” гэх утгаар 3,500,000 төгрөг,
- 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр
“орлого” гэх утгаар 40,820,000 төгрөг,
- 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр
“орлого 08.01-08.10” гэх утгаар 5,000,000 төгрөг,
“орлого 08.01-08.10” гэх утгаар 4,000,000 төгрөг,
- 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр
“08.21-30 орлого” гэх утгаар 40,000,000 төгрөг,
“орлого 08.20-08.30” гэх утгаар 5,000,000 төгрөг,
“орлого 08.20-08.30” гэх утгаар 4,830,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. (хавтаст хэргийн 70-72 дахь тал)
5.4.Хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Голомт банк дахь дугаар дансанд 80,000,000 төгрөгийг “орлого” гэх утгатайгаар орлогын гүйлгээ хийж, нэхэмжлэгч Г.Батхонгор, хариуцагч нар нь Голомт банктай 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээ” байгуулж, хамтран өмчлөгчөөрыг нэмсэн. (хавтаст хэргийн 6-7, 97 дахь тал)
Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:
6.Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр 110,000,000 төгрөгийг хүлээж авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд уг төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Батхонгор болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.1.Нэхэмжлэгч нь Голомт банк дахь өөрийн эхнэр эзэмшдэг данснаас Голомт банк дахь хариуцагч ы эзэмшдэг данс руу мөнгөн хөрөнгө шилжүүлэх байдлаар 110,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан болохыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байх тул Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээд буюу гаар гүйцэтгүүлсэн гэж үзлээ.
7.Харин хариуцагчын хувьд татгалзлын үндэслэлээ уг зээлийг аваагүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч 110,000,000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо нотлох үүрэгтэй.
7.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт, зохигч талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эхнэрийн данснаас хариуцагч ы данс руу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 110,000,000 төгрөгийг “хөрөнгө оруулав” гэх утгаар шилжүүлсэн байх ба уг мөнгөн хөрөнгийг хариуцагчолд зээлдүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Энэ талаарх хариуцагчын татгалзал үндэслэлтэй.
8.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч аас 110,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, харин хариуцагчоос шаардах эрхгүй байна.
9.Хариуцагч ы хувьд 110,000,000 төгрөгийн зээлийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр төлж барагдуулсан гэж тайлбарлаж, уг тайлбараа нотолж Голомт банк дахь нэхэмжлэгчийн эхнэр болох дансны хуулгыг нэрлэн зааж байна.
9.1.Энэ тохиолдолд өмнө дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээл төлөгдөөгүй, хариуцагчийн тайлбарлаж байгаа 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээ нь 110,000,000 төгрөгийн зээлийн төлөлт биш болохыг нотлох үүрэгтэй.
9.2.Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотолж шүүхэд гаргаж өгсөн баримтаар хариуцагчийн төлсөн гэх төлбөр нь 110,000,000 төгрөгийн зээлийн төлбөр биш, өөр үүргийн гүйцэтгэл байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
9.3.Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
9.4.Зээлийн гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах шаардлага үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг гаргуулах хэсгийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгнө.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:
10.Хариуцагч нь “...хамтран бизнэе эрхлэх зорилгоор 80,000,000 төгрөгийг Голомт банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаар данс руу шилжүүлж, тухайн дансны хамтран өмчлөгч болсон, нэхэмжлэгч нь нийлүүлэх хөрөнгөө нийлүүлээгүй учир уг 80,000,000 төгрөгийг хүү 5,000,000 төгрөгийн хамт гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...уг 80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөг нь хариуцагч , нарт зээлдүүлсэн 110,000,000 төгрөгийн төлбөрт тооцон авсан...” гэж тайлбарладаг.
10.1.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
10.2.Нэгэнт шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 110,000,000 төлж барагдуулснаар дуусгавар болгосон гэж дүгнэсэн учир сөрөг нэхэмжлэлийн талаарх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
10.3.2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч аас 80,000,000 төгрөгийг Голомт банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаар данс руу шилжүүлснээр мөн өдөр Голомт банк болон Г.Батхонгор нарын хооронд байгуулагдсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий болон хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дансны хамтран өмчлөгчөөр хариуцагчыг нэмж, хамтран өмчлөгч аль нэгний оролцоогүйгээр хадгаламж, түүний мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахгүй байхаар тохиролцсон, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “…80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөнд тооцно…” гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон зэргийг харьцуулан үзэхэд хариуцагчын “…хамтран бизнес эрхлэх буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэхээр тохиролцсон” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
10.4.Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нь тус бүр 100,000,000 төгрөг нийлүүлэх үүрэг хүлээсэн ба хариуцагч нь 80,000,000 төгрөгийг дугаар данс руу шилжүүлсэн гэж үзлээ.
10.5.Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийлүүлбэл зохих хөрөнгийг нийлүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, нийлүүлсэн хөрөнгө болох 80,000,000 төгрөг, түүний хүү 5,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
10.6.Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нь Голомт банк дахь дугаар данс руу ы шилжүүлсэн 80,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар 40,000,000 төгрөг, түүний хүүг шаардах эрхгүй юм.
11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарт холбогдох Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Голомт банк дахь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран эзэмшдэг дундын данснаас 85,000,000 төгрөг гаргуулж хариуцагч олгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 866,831 төгрөг, хариуцагчын урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 582,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч , нарт холбогдох Голомтбанк дахь дугаар данснаас 44,812,684.2 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд Голомтбанк дахь дугаар дансан дахь оногдох 44,812,684.2 төгрөгийг тооцуулан гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Голомт банк дахь нэхэмжлэгч Г.Батхонгор болон хариуцагч нарын хамтран эзэмшдэг дугаар данснаас 85,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч урьдчилан төлсөн 866,831 төгрөг, хариуцагчын урьдчилан төлсөн 582,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Батхонгороос 582,950 төгрөгийг гаргуулж хариуцагч олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД