| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/06212/И |
| Дугаар | 192/ШШ2025/09817 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09817
2025 11 24 192/ШШ2025/09817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Санж овогт Пүрэвийн Баяраа (РД:ЧВ76040319),
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, Дансран овогт Батаагийн Нарантуяа (РД:ЧВ75040505) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүй авсан 48,321,258 төгрөг, нийт 70,181,258 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 111,605,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан 70,181,258 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч бид эхнэр, нөхөр бөгөөд хариуцагч нь гийн төрсөн дүү нь юм. Бид 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид 26,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нь уг зээлд нийт 4,140,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй.
1.2.Бид 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 345,000,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаанд 80,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 265,000,000 төгрөгийг “Инвескор ББСБ” ХХК-аас хариуцагчийг зээл авахуулж төлсөн. Тухайн үед бидний нэр дээр зээл олгох боломжгүй байсан учир хариуцагчтай хамтран зээл авсан. Шинээр худалдан авсан тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийхээр “Батсээр ханбогд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсийг хариуцагчийн дансаар авч байсан. “Батсээр ханбогд” ХХК-аас ажлын хөлсөнд нийт 340,823,248 төгрөг төлснөөс хариуцагч нь бидэнд 93,397,990 төгрөг өгч, 199,104,000 төгрөгийг “Инвескор ББСБ” ХХК-аас авсан зээлийн төлбөрт төлж, үлдэх 48,321,258 төгрөгийг бидэнд өгөөгүй гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.2023 оны 01 дүгээр сард ахаас 26,000,000 төгрөг зээлж авсан. Нэхэмжлэгч нар нь автомашин авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйхад зөвшөөрч, түүний хариуд 26,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцохоор тохиролцсон.
2.2.Нэхэмжлэгч нар нь автомашин, чиргүүлийн хамт худалдаж аваад нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж нүүрс зөөсөн ба “Батсээр ханбогд” ХХК-аас автомашины түрээс гэж нийт 334,815,300 төгрөгийн орлого орж ирснээс 199,104,000 төгрөгийг зээлд төлж, нэхэмжлэгчд Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаар данснаас 25,450,794 төгрөг, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дугаар данснаас 88,260,000 төгрөг тус тус шилжүүлж, нэхэмжлэгч д бэлнээр 12,147,000 төгрөг төлсөн. Орлогын татвар, автомашины татварт нийт 37,293,850 төгрөгийг зарцуулсан гэв.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 111,605,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч нартай хамтран 2 автомашин авч нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцож, “Инвескор ББСБ”-аас 265,000,000 төгрөгийн зээлийг миний нэр дээр авч, “Голден гэйт транс” ХХК-аас Shacman Х300 автомашин худалдаж авсан. Уг автомашинаар нүүрс тээвэр хийхээр “Батсээр Ханбогд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 334,815,300 төгрөгийн орлого олсон. Энэ орлого нэхэмжлэгч бидний хамтран ажилласны орлого. Иймд уг орлогоос өөрт ногдох 111,605,100 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Хариуцагчтай хамтран ажиллахаар тохиролцоогүй. Банк бусаас зээл авах гэхэд бидний нэр дээр гаргах боломжгүй гэсэн учир дүүгээсээ гуйж түүний нэрээр хамтран зээл авсан гэв.
5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 8,072,311 төгрөгийн төлбөрийн баримт, нэхэмжлэгч гаас нэхэмжлэгчд олгосон итгэмжлэл, “Транс капитал ББСБ” ХХК болон , нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ, Хаан банк дахьгийн эзэмшлийн 5025810262 дугаар дансны 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, “Инвескор ББСБ” ХК-аас авсан 265,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулга, гаас Д.Мөнхсайханд олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Транскапитал ББСБ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0025-2091 дугаар албан бичиг, “Батсээр Ханбогд” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, Хаан банк дахь гийн эзэмшлийн 5114256095 дугаар дансны 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, “Инвескор ББСБ” ХК болон , , нарын хооронд байгуулагдсан 265,000,000 төгрөгийн зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулан ипотекийн гэрээ,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Хас банк дахь гийн эзэмшлийн 5002353675 дугаар дансны хуулга, “Инвескор ББСБ” ХК болон , , нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн болон фидуци, ипотекийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Голден гэйт транс” ХХК болон нарын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Голомт банк дахь гийн эзэмшлийн дугаар дансны 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Хаан банк дахь гийн эзэмшлийн дугаар дансны 2023 оны 01 дүгээр сарын 31, 2023 оны 03 дугаар сарын 01, 2023 оны 04 дүгээр сарын 06, 2023 оны 05 дугаар сарын 30, 2023 оны 06 дугаар сарын 20, 2023 оны 07 дугаар сарын 29, 2023 оны 09 дүгээр сарын 15, 2023 оны 12 дугаар сарын 27, 2024 оны 01 дүгээр сарын 24, 2024 оны 04 дүгээр сарын 03, 2024 оны 05 дугаар сарын 27, 2024 оны 06 дугаар сарын 20, 2024 оны 08 дугаар сарын 09, 2024 оны 07 дугаар сарын 24, 2024 оны 08 дугаар сарын 22, 2024 оны 09 дүгээр сарын 08, 20, 25, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдийн хуулга, “Батсээр Ханбогд” ХХК-нд хаягласан ажил гүйцэтгэх гэрээг д шилжүүлэх тухай гийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өргөдөл, Төрийн банк дахь гийн эзэмшлийн 312700045350 дугаар дансны 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуулга, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсаргасан хуулбар баримтуудыг үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүй авсан 48,321,258 төгрөг, нийт 70,181,258 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ хариуцагчид 26,000,000 төгрөг зээлдүүлсэн боловч хариуцагч нь 4,140,000 төгрөг төлж, үлдэх 21,860,000 төгрөгийг төлөөгүй. Мөн “Батсээр Ханбогд” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 340,823,248 төгрөгөөс бидэнд 93,397,990 төгрөг өгч, 199,104,000 төгрөгийг “Инвескор ББСБ” ХХК-аас авсан зээлийн төлбөрт төлж, үлдэх 48,321,258 төгрөгийг бидэнд өгөөгүй, бидний хувьд хамтран ажиллах ямар нэг тохиролцоо байгаагүй гэж тодорхойлж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,640,000 төгрөгөөр багасгасан болно.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагы эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 26,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн боловч нэхэмжлэгч нар нь “Инвескор ББСБ” ХК-аас зээл авч өгөөч, түүний хариуд 26,000,000 төгрөгийн зээлийг төлөгдсөнд тооцъё, банк бусаас авсан зээлээр автомашин авч, нүүрс тээвэр хамтарч эрхлэе гэсний дагуу зээл авч өгч хамтран ажилласан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй бөгөөд би нэхэмжлэгч нараас хамтын үйл ажиллагаанаас олсон орлогын 3 хуваасны 1-ийг авах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчид 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 26,000,000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нь уг зээлийн төлбөрт 4,140,000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй.
4.2.Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хүлээж авсан мөнгөн хөрөнгөөс 105,904,264 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж, “Инвескор ББСБ” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт 199,104,000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй.
4.3.Нэхэмжлэгч нарын гуйлтаар хариуцагч нь “Инвескор ББСБ” ХК-аас 265,000,000 төгрөгийг зээлж, хамтран зээлдэгчээр нэхэмжлэгч нар нь оролцсон үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.
4.4.2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Батсээр Ханбогд” ХХК болон хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэг талаас Тавантолгой ордоос нүүрсийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн нийлүүлэх цэгт хүргэх ажлыг гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн. (1 дэх хавтаст хэргийн 155-168 дахь тал)
4.5.2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нь дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээг д шилжүүлэх тухай өргөдөл бичсэн, улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Батсээр Ханбогд” ХХК болон хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдаж, нэг талаас Тавантолгой ордоос нүүрсийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн нийлүүлэх цэгт хүргэх ажлыг гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн. (1 дэх хавтаст хэргийн 30-45, 203 дахь тал)
4.6.Нэхэмжлэгч нь дээр дурдсан 2023 оны 04 дүгээр сарын 10, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн өмчлөлийн 39-58 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрсийг тээвэрлэсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй.
Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:
5.Зохигч талууд 26,000,000 төгрөг зээлдүүлсэн үйл баримтын хувьд маргаангүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5.1.Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчаас зээлдүүлсэн 26,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 21,860,000 төгрөгийг шаардах эрх үүсжээ.
5.2.Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үлдэх төлбөрийг “нэхэмжлэгч нарыг автомашин авахад нь зориулж банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгснөөр төлөгдсөнд тооцохоор тохиролцсон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нар нь ийм тохиролцоо байгаагүй гэж үгүйсгэж байна.
5.3.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.
5.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талууд нь “Инвескор ББСБ” ХК-аас 265,000,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан байх боловч уг зээлийн гэрээг байгуулснаар зохигч талуудын хооронд байгуулсан 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.
5.5.Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
5.6.Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.
5.7.Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагчаас 21,860,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ба хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болно.
6.Нэхэмжлэгч нь 39-58 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Батсээр Ханбогд” ХХК-тай гийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нүүрс тээвэрлэж, “Батсээр Ханбогд” ХХК нь ажлын хөлсийг гийн дансанд шилжүүлдэг, нь уг ажлын хөлснөөс “Инвескор ББСБ” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийг төлөх, нэхэмжлэгч нарт бусад хэсгийг төлж байсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн “...Батсээр ханбогд банк бусын нэр дээр байгаа машин болгоноос тухайн банк бусаас энэ машин манай нэр дээр байдаг, энэ машин танай компанид ачаа тээвэр хийж болно гэсэн зөвшөөрөл шаардсаны дагуу “Инвескор ББСБ” ХК-нд хандахад үндсэн зээлдэгч дээрээ бичгийг гаргаж өгнө гээд гийн нэр дээр гаргаж өгсөн, улмаар Батсээр ханбогд компани тухайн бичиг гарсан хүний нэр дээр гэрээ хийнэ гээд машины жинхэнэ эзэн болох гийн өмнөөс Батсээр ханбогд компанитай гэрээ хийсэн” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6.1.Дээрх үйл баримтаас үзэхэд “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж заасан хэлцэл гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч гийн хувьд тухайн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр нүүрсийг тээвэрлэх үүргийг гүйцэтгэх, уг үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үүсэх үр дагаврыг хариуцан хүлээх хүсэл зориг байгаагүй нь түүний шүүхэд гаргасан “...нэхэмжлэгч нарын гуйснаар автомашин авахад нь зориулж 265,000,000 төгрөгийн зээл авч өгсөн, үүний хариуд 26,000,000 төгрөгийн зээлийг төлөгдсөнд тооцохоор тохиролцсон...” гэх тайлбар, ажлын хөлсийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, зээлийг төлөхөд зарцуулж байсан, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг д шилжүүлэх тухай хүсэлт гаргасан, түүний дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд ажил гүйцэтгэх, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
6.2.Иймд “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” нь “Батсээр Ханбогд” ХХК болон нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г халхавчилсан буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
6.3.Нэгэнт болон “Батсээр Ханбогд” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус учир хариуцагч нь “Батсээр Ханбогд” ХХК-аас ажил гүйцэтгэсний төлбөрийг шаардах эрхтэй этгээд бус Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан ажлын хөлсийг хүлээж авах үүрэг бүхий этгээд байжээ.
6.4.Хариуцагч нь “Батсээр Ханбогд” ХХК-аас 340,823,248 төгрөг хүлээж авсан, үүнээс 105,904,264 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж, 199,104,000 төгрөгийг “Инвескор ББСБ” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт төлсөн үйл баримтын талаар маргаагүй ба үлдэх 35,814,984 (340,823,248-105,904,264-199,104,000=35,814,984) төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” зааснаар түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:
7.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэхэмжлэгч нартай хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу автомашин худалдаж авахад зориулж 265,000,000 төгрөг зээлж авсан” гэж тодорхойлсон бол нэхэмжлэгч нар нь хамтран ажиллахаар тохиролцоогүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
7.1.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
7.2.Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж “Инвескор ББСБ” ХК-тай байгуулсан 265,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, “Голден Гэйт Транс” ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтын хүрээнд нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж тус тус зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулах талаар хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээ байгуулах санал гаргасан гэж үзэх боломжгүй байна.
7.3.Иймд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хамтран ажилласны үр дүнд олсон орлогын өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 57,674,984 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,866,274 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 501,857 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 715,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 446,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч гээс зээлийн гэрээний үүрэгт 21,860,000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35,814,984 төгрөг, нийт 57,674,984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,866,274 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарт холбогдох 111,605,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч , нарын урьдчилан төлсөн 501,857 төгрөг, хариуцагч гийн урьдчилан төлсөн 715,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс 446,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД