| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10006/и |
| Дугаар | 192/ШШ2025/10100 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10100
2025 11 28 192/ШШ2025/10100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дүгээр хороо,******* тоот хаягт оршин суух******* овогт *******ийн******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундармаа, шүүх нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ундармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ундармаа нь******* аймгийн Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны трестийн харьяа дугаар дэлгүүрт 1988-1991 оны хооронд ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Би холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Миний 1988-1991 оны хооронд ажиллаж байсан 4 жилийг маань тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.08.26-ны өдрийн 480 дугаартай******* дүүргийн******* дүгээр хорооны тодорхойлолт, 2023.05.12-ны өдрийн 0526 дугаартай Архивын газрын тодорхойлолт, 2023.05.12-ны өдрийн 909 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, П.Мааньтын тодорхойлолт, Ц.Өнөрсайханы тодорхойлолт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 2-9 тал/
3. Шүүхээс******* аймгийн Төрийн архивын газраас******* овогт *******ийн******* /РД: УС69010624/-ийг 1988-1991 оны хооронд******* аймгийн сумын******* бэлтгэлийн нийтийн хоолны трестын харьяа дугаар дэлгүүрт ажиллаж байсан талаарх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж хэрэгт хавсаргасан байна. /хх 13-14 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.Ундармаа нь 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл******* аймгийн сумын******* бэлтгэлийн нийтийн хоолны трестын харьяа дугаар дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байсан ба архивын баримт шатсан учир ямар баримтгүй болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэж шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн дээрх заалтад хамаарах тул шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлээд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч архивын баримт галд шатсан бөгөөд ямар ч баримтгүй үлдсэн гэж тайлбарласан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу******* аймгийн төрийн архивын газраас нотлох баримт шаардахад ...1988-1991 оны хоорондын архивын баримтыг шүүхэд Б.Ундармаад холбогдох баримт гараагүй, 1991 оны баримт ирээгүй... гэх хариуг ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бичгийн баримтаар нотлогдохгүй гэж үзэх ба хэдийгээр гэрч П.Мааньт, Д.Чимгээ, П.Цэцэгмаа нар нэхэмжлэгчтэй хамт ажиллаж бйасан талаар гэрчлэн мэдүүлэх боловч гэрчүүдийн мэдүүлгийг дэмжих бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул тухайн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Ундармаагийн******* аймгийн сумын******* бэлтгэлийн нийтийн хоолны трестын харьяа дугаар дэлгүүрт 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,0 дугаар зүйлийн0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ