| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04796/И |
| Дугаар | 192/ШШ2025/09957 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/09957
2025 11 27 192/ШШ2025/09957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 15 дугаар хороо,*******,*******,-нд холбогдох,
,,,,,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******, 15 дугаар хороо,*******,*******, нарыг оролцуулсан,
-ээс өвлөгдөх хөрөнгийн 1/4 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай үндсэн,
Өвийн эд хөрөнгөөс 0286 УАУ улсын дугаартай, Toyota Harrier XU60 маркийн автомашин, “Говь тайшир” ХХК-ийг тус тус өөрт хуваарилуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Өвийн эд хөрөнгөөс улсын дугаартай, Toyota Dyna маркийн автомашин, *******, 15 дугаар хороо,*******,*******ны зоорийн давхрын 196 тоот хаягт байрлах 17 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206038099 дугаарт бүртгэгдсэн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрт хуваарилуулах тухай бие даасан шаардлага,
Өвийн эд хөрөнгөөс ,,,,,, бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Мишээл, Г.Нямтайшир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өвлөгдөх хөрөнгийн 1/4 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний хүү нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Хүүг нас барснаас хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Өмнөговь аймгийн нотариатчид хандахад нотариатчийн зүгээс бүх өвлөгчид маргаантай үндэслэлээр гэрчилгээ олгохгүй гэж тайлбарласан. Иймд хүү -ийн өвлөгдөх хөрөнгийн 4 хуваасны 1 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Миний нөхөр нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автотээврийн ослын улмаас нас барсан. Бид охин Г.Мишээл, хүү Г.Нямтайшир нарын хамт ам бүл 4 байсан. Би хуульд заасан журмын дагуу нийслэлийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлтээ гаргаж, гэрчлүүлсэн. Өв нээгдсэнээс хойш -ийн эх Д.Пагамтай холбогдох гээд чадаагүй, түүний өмгөөлөгч гэх хүнтэй уулзаад шийдэлд хүрч чадаагүй. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгө хуваарилах саналыг шуудангаар илгээсэн боловч шуудангаас “хадгалах хугацаа дууссан” гэж буцаасан. Бидний хувьд Д.Пагам гэж хүнээс зугтсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчид 8458 УБО улсын дугаартай Toyota Tundra XK50 маркийн автомашиныг өвлүүлэх саналтай байна гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй ба шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийн талаарх хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн байр суурь адилхан байгаа гэжээ.
4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан өвийн эд хөрөнгөөс 0286 УАУ улсын дугаартай, Toyota Harrier XU60 маркийн автомашин, “Говь тайшир” ХХК-ийг тус тус өөрт хуваарилуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
4.1. бид 1999 онд танилцаж, 2002 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлэх үед охин Г.Мишээл 4 настай байсан. Хүү Г.Нямтайшир нь 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. -ийг нас барснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлт гаргасан ба 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээгээ авч чадаагүй. Нэхэмжлэгч Д.Пагамд хөрөнгө хуваарилах талаар санал хүргүүлсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй. Д.Пагамын өвлөх эрхийг түүний хүүхдүүд нь ашиглаж, өвлөгдөх эд хөрөнгийг өөрсдөдөө авч үлдэхийг санаархаж байх боломжтой гэжээ.
5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нийт хөрөнгийн 4 хуваасны 1-ийг нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Мишээл нь зохигч талуудад холбогдуулан өвийн эд хөрөнгөөс улсын дугаартай, Toyota Dyna маркийн автомашин, *******, 15 дугаар хороо,*******,*******ны зоорийн давхрын 196 тоот хаягт байрлах 17 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206038099 дугаарт бүртгэгдсэн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрт хуваарилуулах тухай бие даасан шаардлага гаргажээ. Тэрээр бие даасан шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
6.1.Би 2000 оноос эхлэн тусдаа гэр бүлтэй болох хүртэлх хугацаанд эцэг, эх, дүүтэйгээ хамт амьдарч байсан. Хэдийгээр -ийн хувьд дагавар охин ч гэсэн эцэг, эхийгээ гэрлэлтээ бүртгүүлэхэд -ээр овоглосон. Эцэг -ийг нас барснаар өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөж авах хүсэлтээ нотариатчид гаргасан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлүүлж чадаагүй байна гэжээ.
7.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нийт хөрөнгийн 4 хуваасны 1-ийг нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
8.Хариуцагч нь шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
9.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Нямтайшир нь зохигч талуудад холбогдуулан өвийн эд хөрөнгөөс ,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг өөрт хуваарилуулах тухай бие даасан шаардлага гаргажээ. Тэрээр бие даасан шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
9.1.Би өөрийн эцэг , эх Б.Гантуяа нарын дундаас 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Эцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барснаар эцгээс үлдсэн өв хөрөнгөөс өвлөж авахаар хуульд заасан журмын дагуу нотариатчид гаргасан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлүүлж чадаагүй байна гэжээ.
10.Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нийт хөрөнгийн 4 хуваасны 1-ийг нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
11.Хариуцагч нь шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
12.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Говь тайшир” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, өв хүлээн авах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагч талаас хариу тайлбар, Д.Пагамд илгээж байсан өв хуваарилах санал, өв хуваарилах саналыг шуудангийн байгууллагаар илгээхтэй холбоотой үйлчилгээний төлбөр төлсөн баримт, итгэмжлэл, хүү Г.Нямтайширын төрсний бүртгэлийн лавлагаа, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өв хүлээн авах тухай Б.Гантуяа, Г.Нямтайшир нарын хүсэлт, Б.Гантуяа, нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, -ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өв хүлээн авах тухай хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Говь тайшир” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Говь тайшир” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Гантуяа, Г.Нямтайшир нарын оршин суугаа газрын тодорхойлолт, -ийн төрсний, гэрлэсний болон нас барсны бүртгэлийн лавлагаа, 0286УАУ улсын дугаартай Toyota Harrier-XU60 загварын автомашины гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1708ӨМҮ улсын дугаартай Mitsubishi Minicab 0 загварын автомашины гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 8458УБО улсын дугаартай Toyota Tundra-XK50 загварын автомашины гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь “Говь тайшир” ХХК-ийн эзэмшлийн 5608128255 дугаар дансны хуулга, “Говь тайшир” ХХК-ийн санхүүгийн тайлан,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Мишээлээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, өв хүлээн авах хүсэлт, төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хан-Уул дүүргийн*******, Хансвилл*******, 102 байр, зоорийн давхрын 196 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 3175УБС улсын дугаартай Toyota Dyna загварын автомашины гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Нямтайшираас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, өв хүлээн авах хүсэлт, иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000081862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Б.Гантуяагийн зүгээс нэхэмжлэгч Д.Пагамд хаяглан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр илгээсэн өв хуваарилах саналд үзлэг хийсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Таван богд” группээс -тэй автомашин захиалгын гэрээ байгуулсан эсэх талаарх лавлагааг, ******* дахь Улсын бүртгэлийн хэлтсээс “Говь тайшир” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилсон тушаал, түүнийг бүртгэсэн баримт, тус компанийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн талаарх баримтыг гаргуулахаар шаардаж хариу албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээд Г.Мишээл, Г.Нямтайшир нарын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан -ээс өвлөгдөх хөрөнгийн 1/4 хэсгийг өмчлөх хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгохоор шаардаж, үндэслэлээ миний хүү 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан ба өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Өмнөговь аймгийн нотариатчид хандахад нотариатчийн зүгээс бүх өвлөгчид маргаантай үндэслэлээр гэрчилгээ олгохгүй гэж тодорхойлж, улмаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн санал, сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өв нээгдсэнээс хойш -ийн эх Д.Пагамтай холбогдох гээд чадаагүй, түүний өмгөөлөгч гэх хүнтэй уулзаад шийдэлд хүрч чадаагүй, бидний хувьд Д.Пагамд 8458 УБО улсын дугаартай Toyota Tundra XK50 маркийн автомашиныг өвлүүлэх саналтай байгаа гэж тайлбарлаж, улмаар 0286 УАУ улсын дугаартай, Toyota Harrier XU60 маркийн автомашин, “Говь тайшир” ХХК-ийг тус тус өөрт хуваарилуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Мишээл, Г.Нямтайшир нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ бидний хувьд нэхэмжлэгчид 8458 УБО улсын дугаартай Toyota Tundra XK50 маркийн автомашиныг өвлүүлэх саналтай байгаа гэж тайлбарлаж, Г.Мишээл нь улсын дугаартай, Toyota Dyna маркийн автомашин, *******, 15 дугаар хороо,*******,*******ны зоорийн давхрын 196 тоот хаягт байрлах 17 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206038099 дугаарт бүртгэгдсэн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрт хуваарилуулах, Г.Нямтайшир нь ,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрыг өөрт хуваарилуулахаар бие даасан шаадрлага гарган маргаж байна.
5.Хариуцагч нь гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэж тайлбарлав.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Улаанцав овогт Манлайжавын Ганхүлэг (РД:КЮ76050515) нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. (хавтаст хэргийн 47 дахь тал)
6.2.Нэхэмжлэгч нь -ийн төрсөн эх. (хавтаст хэргийн 54 дэх тал)
6.3.Хариуцагч Б.Гантуяа, нар нь 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас хүү Г.Нямтайшир нь 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. (хавтаст хэргийн 31, 57 дахь тал)
6.4.Ганхүлэгийн Мишээл нь 1997 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, , Б.Гантуяа нарын дагавар хүүхэд. (хавтаст хэргийн 61, 66 дахь тал)
6.5. нь нэг хувьцаа эзэмшигчтэй “Говь тайшир” ХХК-ийн үүсгэн байгуулагч. (хавтаст хэргийн 48-51 дэх тал)
6.6.-ийг нас барах үед түүний өмчлөл болон эзэмшилд 0286УАУ улсын дугаартай Toyota Harrier-XU60, 1708ӨМҮ улсын дугаартай Mitsubishi Minicab 0, 8458УБО улсын дугаартай Toyota Tundra-XK50, 3175УБС улсын дугаартай Toyota Dyna загварын автомашин, “Говь тайшир” ХХК, Хан-Уул дүүргийн*******, Хансвилл*******, 102 байр, зоорийн давхрын 196 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар байсан. (хавтаст хэргийн 48-51, 58-60, 67-68, 75 дахь тал)
6.7.Зохигч талуудад өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй талаар талууд маргаангүй.
7.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заажээ.
7.1.Иймд нэхэмжлэгч нь -ийн өвлөгдвөл зохих хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөхөөр шаардах эрхтэй.
8.Зохигч талуудын хувьд хэн алиныгаа -ийн хууль ёсны өвлөгч мөн эсэх, -ийг нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар маргаангүй. Харин өвлөгдөх эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар маргаж байна.
8.1.Нэгэнт зохигч талуудын хувьд өвлөгдвөл зохих хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар маргаантай байх тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт “Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүхээс өвлөх хэмжээг тогтоох нь зүйтэй.
8.2.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын зүгээс -ээс өвлөгдвөл зохих нийт эд хөрөнгийг зөвхөн 0286УАУ улсын дугаартай Toyota Harrier-XU60, 1708ӨМҮ улсын дугаартай Mitsubishi Minicab 0, 8458УБО улсын дугаартай Toyota Tundra-XK50 загварын автомашин, “Говь тайшир” ХХК, Хан-Уул дүүргийн*******, Хансвилл*******, 102 байр, зоорийн давхрын 196 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газар гэж тодорхойлж, түүнээс 8458УБО улсын дугаартай Toyota Tundra-XK50 загварын автомашиныг нэхэмжлэгчид өвлүүлж бусад хэсгийг өөрсдөө өвлөж авахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.
8.3.Иймд нэхэмжлэгч нь талийгаач -ээс өвлөгдвөл зохих нийт хөрөнгийн 4 хуваасны 1 хэсгийн өвлөх эрхтэй болохыг тогтоож,
хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаар нэг байр суурьтай байх тул 0286УАУ улсын дугаартай Toyota Harrier-XU60 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл, “Говь тайшир” ХХК-ийн 3/4 хэсгийг хариуцагч Б.Гантуяагийн өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч Д.Пагамд,
Хан-Уул дүүргийн*******, Хансвилл*******, 102 байр, зоорийн давхрын 196 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3175УБС улсын дугаартай Toyota Dyna маркийн тээврийн хэрэгслийн 3/4 хэсгийг Г.Мишээл, 1/4 хэсгийг Д.Пагамд,
,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын 3/4 хэсгийг Г.Нямтайширын, 1/4 хэсгийг Д.Пагамд тус тус хуваарилж шийдвэрлэлээ.
9.Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1/3 хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “1/4 хэсгийг” гэж өөрчилж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өвлөх эрхийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 313,000 төгрөг, гуравдагч этгээд урьдчилан төлсөн 288,000 төгрөг, Г.Нямтайширын урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 8,050 (313,000/4-70,200=8,050) төгрөг гаргуулж хариуцагчид, 72,000 (288,000/4=72,000) төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Г.Мишээлд, 43,750 (175,000/4=43,750) төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Г.Нямтайширт тус тус олгуулахаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дүгээр зүйлийн 520.1, 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пагам нь талийгаач -ийн өвлөгдвөл зохих нийт хөрөнгийн 1/4 хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 0286УАУ улсын дугаартай Toyota Harrier-XU60 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл, “Говь тайшир” ХХК-ийн 3/4 хэсгийг хариуцагч Б.Гантуяагийн өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч Д.Пагамын өмчлөлд, Хан-Уул дүүргийн*******, Хансвилл*******, 102 байр, зоорийн давхрын 196 тоот хаягт байршилтай 17 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3175УБС улсын дугаартай Toyota Dyna маркийн тээврийн хэрэгслийн 3/4 хэсгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч Д.Пагамын өмчлөлд, ,,,,,,993 м.кв талбай бүхий аж ахуйн зориулалттай газрын 3/4 хэсгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Нямтайширын өмчлөлд, 1/4 хэсгийг нэхэмжлэгч Д.Пагамын өмчлөлд тус тус хуваарилсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Пагамын урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Гантуяагийн урьдчилан төлсөн 313,000 төгрөг, гуравдагч этгээд урьдчилан төлсөн 288,000 төгрөг, Г.Нямтайширын урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 123,800 төгрөг гаргуулж хариуцагчид 8,050 төгрөг, гуравдагч этгээд Г.Мишээлд 72,000 төгрөг, гуравдагч этгээд Г.Нямтайширт 43,750 төгрөгийг тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД