Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/115

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт гийн *******ад холбогдох эрүүгийн 18360000000113 дугаартай, 178/*******018/0115/Э/ индекстэй хэргийг *******018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн Дөргөн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ******* аймгийн Авто тээврийн газарт хяналт үзлэгийн инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* ******* дугаар байрны 0******* тоотод  оршин суух, регистрийн дугаартай,  овогт гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь *******018 оны 07 дугаар сарын 17-18—нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт Б.тай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэв.

Шүүгдэгч Д.******* нь *******018 оны 07 сарын 16-ны орой ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт согтуугаар Б.ыг таксины мөнгө нэхсэнээс үүдэн түүний хоолойг боож гарыг нь мушгин унагааж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  болох  нь:

Хохирогч Б.ы /ПЗ8805*******517/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Д.******* багийн шавар гэрийн тэнд очоод “энд бууна хэдэн төгрөг гарав” гэхээр нь 4000 төгрөг гэсэн чинь “ахад чинь мөнгө алга, гэрээс аваад ирье” гээд сууж байснаа миний араас гараараа тэврээд хоолой боох шиг болохоор нь би мултарч машинаас гарч өөрийн баз луу утсаар ярьсан. Тэгтэл Д.******* машинаас бууж ирээд бид хоёр барилцаж миний гарыг мушгиж унагаах хооронд миний зүүн гарын мөр гэмтсэн ... гэх мэдүүлэг /хх-11-1*******-р хуудас/

Гэрч Б.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... намайг машинаас буугаад очих хооронд тэд хоорондоо зууралдсан байдалтай газарт нэг нэгнээ дарж унахаар нь би очоод татаж босгоход Б. гар эвгүй болчихлоо гээд гараа үзээд зогсож байтал Д.******* гэх залуу хажуугаар орж ирээд хэд хэдэн удаа цохиод авахаар нь би салгасан... гэх мэдүүлэг /хх -13-р/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******018 оны 07  дугаар сарын 17-ны өдрийн 39******* дугаартай ... 1.Б.ы биед зүүн мөрний мултралтай, зүүн гар хавдсан, зөөлөн эдийн бэртэл  гэмтэл тогтоогдлоо.

*******.Б.ы биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

3.Б.ы биед учирсан гэмтлүүд нь  Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош /түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... /хх-31-р хуудас/ дүгнэлт зэргээр  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь ******* аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт *******018 оны 06 дугаар сарын 16-ны орой таксиний үйлчилгээнд явж байсан Б.ы машинд сууж үйлчлүүлээд, таксины мөнгө 4000 төгрөг гарлаа гэснээс үүдэн хоорондоо маргалдаж улмаар барилцаж ноцолдон  түүний мөрийг мулталж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-*******7-р/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.ы “...надад учирсан хохирол болох 50000 төгрөгийг хүлээн авлаа, одоо ямар нэгэн  санал,гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх тайлбар /хх-45/  зэрэг баримтуудаар  нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 01 сарын хугацаанд төлүүлэхээр,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д: ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихоор заасныг  тайлбарлаж өгөх  нь зүйтэй.

 Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн ХААН банкны 58456*******8857 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг битүүмжилсэн  *******018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.*******-1,*******,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт гийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 /дөрвөн зуун тавин   мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******аар торгох ялын 450000 төгрөгийг 03/ гурав/ сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******анд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Д.*******ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4500000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч Д.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 58456*******8857 тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг битүүмжилсэн  *******018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******анд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС