Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1036

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга О.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О******* нарыг оролцуулан иргэн Э.З*******ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******и нарт холбогдох “Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Мөнх Зайсангийн ******* тоот газрыг шинээр Э.Г*******д ашиглуулахаар олгосон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын холбогдох хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагч Д.Б*******ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан шаардлага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.З******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “…Иргэн Э.З******* миний бие тус шүүхэд х*******ан Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчид холбогдуулан акт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдтэй харилцан ярилцаж зөвшилцсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ттухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Зоригбаатар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******и нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Мөнх Зайсангийн ******* тоот газрыг шинээр Э.Г*******д ашиглуулахаар олгосон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын холбогдох хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагч Д.Б*******ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. 

Захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралда******* нэхэмжлэгч Э.З******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан ба хүсэлтэд маргаан бүхий акт тус бүртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдаагүй, зөвхөн агуулгыг бичсэн байх ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******ээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн гэж тодруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шат******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч Э.З******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж шүүхэд хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлах нь зүйтэй байна.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Э.З*******ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б*******и нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Мөнх Зайсангийн ******* тоот газрыг шинээр Э.Г*******д ашиглуулахаар олгосон Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалын холбогдох хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны байцаагч Д.Б*******ийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот албан шаардлага, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/129 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ОЮУНГЭРЭЛ