2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/09147

 

 

 

 

 

2025 11 10  192/ШШ2025/09147

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,****************** тоот хаягт байрлах А***********ХК /РД:2**************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороолол, 1**************тоот хаягт оршин суух Б********* овогт Н*********** Н********** /РД:УШ******0/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,246,129.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Нэхэмжлэгч А*******ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н*** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,246,129.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Н*** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,181 төгрөгийн 50 хувь болох 127,090.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 127,090.5 төгрөгийг, хариуцагч Н.Н***127,090.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А************ ХХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ