| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/11573/И |
| Дугаар | 192/ШШ2025/10253 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10253
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,851,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,231,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,234,395 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,207 төгрөгийн 50 хувь болох 123,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч ******* нараас тус бүр 123,603 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД