2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/10354

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дүгээр хороо, Баруун тасган******* тоот хаягт оршин суух******* овогт*******гийн******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Отгон нь шүүхэд С.Жалхаасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: нэхэмжлэгч миний бие С.Жалхаасүрэнтэй 2000 онд анхлан танилцахад тэр УБТЗ-ын зүтгүүрийн депод туслах машиннистээр ажиллаж байсан бөгөөд миний бие Авто тээврийн газрын Эрдэнэт хариуцсан тээвэр зохицуулагчаар ажиллаж байх үед бид 2 дотносон танилцаж дээрх хугацаанаас эхлэн хамтран амьдарч байсан ба тухайн жилүүдэд нөхөр С.Жалхаасүрэн нь өмнөх эхнэр Эрдэнэтуяа гэдэг хүнээс гэрлэлтээ цуцлуулаагүй байсны улмаас бид хоёр гэрлэлтийн баталгаагүйгээр 23 жил хамтран амьдарч байгаад нөхөр С.Жалхаасүрэн маань 2024 оны******* дүгээр сарын 28-ны өдөр" Уушигны хүнд өвчний улмаас гэнэт нас барж би одоо ганцаараа өрх толгойлон амьдарч байгаа юм. Биднийг 23 жил хамтын амьдралтай байсныг мэдэх О.Эрдэнэтөр А.Батдэлгэр Б.Баатар нарыг гэрчээр асууж холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нөхөр С.Жалхаасүрэнтэй 2002 оноос 2024 оны******* дүгээр сарын 28-ныг хүртэл хамтын амьдралтай байсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан тогтоож өгнө гэжээ.

 2. Нэхэмжлэгчээс: 2025.06.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, талийгаач С.Жалхаасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар,******* дүүргийн******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, С.Жалхаасүрэнгийн эмнэлгийн тодорхойлолт, эмчийн үзлэгийн тэмдэглэл, 2013.08.19-ний өдрийн итгэмжлэл, 2009.09.21-ний өдрийн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дагалдах олговол олгох тухай тушаал, фото зураг, С.Жалхаасүрэнгийн тэтгэврийн дэвтрийн хуулбар, С.Жалхаасүрэнгийн тэргүүний төмөр замчин тэмдгийн үнэмлэхийн хуулбар, С.Жалхаасүрэнгийн ажлын тодорхойлолт, 2020.09.16-ны өдрийн 104100587072 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 2-10, 12-19, 25-33, 45-55 тал/

3. Шүүхээс******* дүүргийн******* дүгээр хорооноос******* овогтой******* /РД: *******/-ийн өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний улсын бүртгэлийн газраас Улаан сахиус овогтын С.Жалхаасүрэн /РД:ЖЬ60112274/-гийн талийгаач С.Жалхаасүрэн болон түүний эхнэрийн дундаас төрсөн хүүхдүүдийн талаарх садан төрлийн лавлагаа, өнөөдрийн байдлаар хүүхдүүдийнх нь оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг, мөн талийгаач С.Жалхаасүрэнгийн нас барсан тухай лавлагаа зэрэг нотлох баримтаар цуглуулж бүрдүүлсэн байна. /хх 36-37, 64-65 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

  2. Нэхэмжлэгч Б.Отгон нь талийгаач С.Жалхаасүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ талийгаач С.Жалхаасүрэнтэй 2000 оноос хойш хамтран амьдарч байсан ба тэрээр 2024 оны******* дүгээр сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан. Талийгаач өмнөх эхнэр н.Эрдэнэтуяагаас гэрлэлтээ цуцлуулаагүйн улмаас бид 23 жил гэрлэлтийн баталгаагүй хамт амьдарсан юм. Миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн дагуу талийгаачийн тэтгэврээс 20 хувийг авах зорилгоор хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж тайлбарлаж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг тогтоох, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор тус тус заасан байна.

Хэргийн баримт, гэрч Ж.Алтанцацрал, Ж.Алтан-Өлзий нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Отгон нь талийгаач С.Жалхаасүрэнтэй 2008 оноос 2024 оны******* дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Энэхүү шүүхийн шийдвэр нь гагцхүү эрх зүйн ач холбогдол бүхий үйл явлдыг тогтоох зорилготой тул эрх зүйн бусад маргаанд хамааралгүй болохыг дурдав.

  5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар******* овогт*******гийн******* /РД: *******/ нь талийгаач Улаан сахиус овогтын /РД:/-тай 2008 оноос 2024 оны******* дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ