| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10183/И |
| Дугаар | 192/ШШ2025/10394 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/10394
2025 12 03 192/ШШ2025/10394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* дүүрэг,******* дугаар хороо,******* таун,******* байр,******* тоот хаягт оршин суух нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүрэг, дугаар хороо,, тоот хаягт байрлах ХХК -д холбогдох
58 240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болорзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ХХК-д холбогдуулан 58 240 000 төгрөг гаргуулахаар шаардаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.******* миний бие*******4 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "Цаст Тайга" ХХК-тай амины орон сууц бариулахаар "24/07" дугаартай захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр болох 58,240,000 төгрөгийг гэрээнд заасан данс болох Голомт банкны эзэмшигчтэй 3645106565 тоот дансанд байршуулсан. Гэвч Цаст Тайга"ХХК-н зүгээс гэрээнд заасан хугацаанд ажлын зураг болон бусад холбогдох ажлуудыг эхлүүлэлгүй удааширч гэрээний үүргээ биелүүлээгүй. Ийм учраас миний бие гэрээг цуцлуулж урьдчилгаа төлбөр болох 52,000,000 төгрөгөө*******4 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжилсэн боловч нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Б.******* миний бие "Цаст тайга"ХХК-н захирал Б.Учралт болон урьдчилгаа төлбөр хүлээн авсан М.Болорзаяа (Б.Учралтын эхнэр) нараас нийт 58,240,000 төгрөгийг бэлнээр авахаар нэхэмжилж байна. Үүнд: Урьдчилгаа төлбөр 52,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохиролд гэрээний.3-т заасны дагуу "Цаст Тайга" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 1 жилийн хүү болох 6,240,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.*******4 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл миний бие "Цаст Тайга" ХХК-ийн захирал Учралт болон нягтлан болох Учралтын эхнэр нар луу хоног бүр утасдаж мөнгөө асуудаг ба тэд дараа долоо хоногоос төлнө гэж хэлсээр бүтэн 1 жил 4 сар боллоо. Иймд би тэднийг зохион байгуулалттайгаар залилан хийж байна үзэж байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна гэжээ.
2. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: Б. *******, нэхэмжлэлтэй танилцлаа. Бид ******* гэх хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Дэлгэрмаа гэх хүнийг танихгүй зохион байгуулалттай хуурсан зүйлгүй дээрх гэрээний ажил эхлүүлэх болоход гэрээнд заагдсан газрыг захиалагч тал буюу гэрээ байгуулсан харилцагч сольж ажлыг эхлүүлэх хугацаа хойшлуулсан дараа гэрээт ажлыг цуцалъя гэснээр бид дээрх гэрээт ажлыг гүйцэтгээгүй. Нэхэмжлэл гаргасан үнийн дүн болох 58,240,000-ийг хүлээн зөвшөөрч байна. Бид дээрх гэрээний буцаан олголтыг*******6 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна учир нь манай байгууллагын санхүүгийн байдал*******6 оны 03-р сараас сайжирч орлого авлагууд орж ирэхээр байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 24/07 дугаартай захиалгаар ажиллах гэрээ, Голомт банк ХК-ийн*******4.04.30-ны өдрийн төлбөр төлсөн баримт,*******4.06.26-ны өдрийн ХХК-д хүргүүлсэн Б.*******ын хүсэлт зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх 3-10 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангав.
2. Нэхэмжлэгч Б.*******, нар нь ХХК-д холбогдуулан 58 240 000 төгрөг гаргуулахаар шаардаж шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Цаст тайга ХХК-тай*******4 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амины орон сууц бариулахаар "24/07" дугаартай захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 52,000,000 Голомт банкин дахь эзэмшигчтэй 3645106565 тоот дансанд шилжүүлсэн. Гэсэн хэдий ч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, төлсөн төлбөр болох 52 000 000 төгрөгийг*******4 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжилсэн боловч төлөөгүй. Иймд гэрээний.3-т заасны дагуу хохирол 6 240 000 төгрөгийг, төлбөр 52 000 000 төгрөгийн хамт нийт 58 240 000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх бөгөөд 58 240 000 төгрөгийг*******6 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т дурдагдсан баримтаар Б.*******, ХХК нарын хооронд*******4.04.29-ний өдөр 24/07 дугаар захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан,*******4.04.30-ны өдөр Голомт банкин дахь Дэлгэрмаа Батдэлгэр гэх эзэмшигчтэй 4005103288 дугаар данснаас 3645106565 дугаарын Мягмарсүрэн гэх эзэшигчтэй данс руу 52 000 000 төгрөгийг АОС бариулах 24/07 тоот гэрээний урьдчилгаа гэх утгатайгаар шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон. /хх 5-9 хх/
5. Зохигч ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний төлбөрийг шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх, гэрээнээс татгалзах үндэслэлд талуудын хэн нь буруутай эсэхэд маргаангүй, харин гэрээнээс татгалзсан үр дагаварт захиалагчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаах хугацааг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зохигчдын хооронд 2024.04.29-ний өдөр байгуулагдаж, 120 мкв талбай бүхий 2 давхар, блокон дүүргэлттэй амины орон сууцыг зургийн дагуу засалгүйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон 24/07 дугаар захиалгаар ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэргийн баримт, талуудын тайлбараар хариуцагч буюу ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд тохиролцсон ажлыг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдох бөгөөд захиалагч гэрээнээс татгалзсан явдалд гүйцэтгэгч буруутай эсэхэд, түүнчлэн урьдчилгаа төлбөрт 52 000 000 төгрөгийг хүлээн авсан, хохирлын хэмжээг 6 240 000 төгрөгөөр тооцсон зэрэгт маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээр хариуцагч ХХК-иас урьдчилгаа төлбөр 52 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Б.*******, ХХК нарын хооронд байгуулагдсан*******4.04.29-ний өдрийн 24/07 дугаар захиалгаар ажил гүйцэтгэх гэрээний.3-т ...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогчталдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* хохирлын хэмжээг 6 240 000 төгрөгөөр тодорхойлснийг хариуцагч маргаагүй.
Иймд хэргийн баримтаар нэхэмжлэгчид 6 240 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй хэдий ч хариуцагч тухайн үнийн дүнг үгүйсгэж маргаагүй тул хохирол 6 240 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
8. Хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар, гэрээний төлбөр болох 52 000 000 төгрөгийг 2024.04.30-ны өдөр Голомт банкин дахь Дэлгэрмаа Батдэлгэр гэх эзэмшигчтэй 4005103288 дугаар данснаас 3645106565 дугаарын Мягмарсүрэн гэх эзэшигчтэй данс руу шилжүүлсэн нь нотлогдох боловч талууд тухайн төлбөрийг хүлээн авсан эсэх, шаардах эрхтэй этгээд мөн эсэхэд маргаагүй тул 52 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ХХК /РД: 5949769/-иас 58 240 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Боржигин овогт*******гийн ******* /РД: /-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 450 000 /107 000+343 000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ХХК-иас 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ