2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/08993

 

 

2025 11 06 192/ШШ2025/08993

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *********** тоот байрлах Т********ХК /РД:5*************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ***************** тоот хаягт оршин суух Д********у овогт О*********С****** /РД:НР*************-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,546,733.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Т********* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.С***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,546,733.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч О.С***** нэхэмжлэлийн шаардлага 22,546,733.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,684 төгрөгийн 50 хувь болох 135,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 135,342 төгрөгийг, хариуцагч О.С***** 135,342 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т*********ХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ