| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2309023262579 |
| Дугаар | 2025/ДШМ/530 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.2., 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/530
2025 05 07 2025/ДШМ/530
Г.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч Г.С,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2309023262579 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.С, 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил, 6 capын хорих ял оногдуулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн захирамжаар үлдэгдэл 1 жил 9 cap 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1336 дугаар шүүгчийн захирамжаар дээрх зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 25 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан хувийн байдалтай.
Шүүгдэгч Г.С нь шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр буюу
1. 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СиЮу-189 сүлжээний салбар дэлгүүрийн агуулахын өрөөнд нэвтэрч, хайрцагтай эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 432,940 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
2. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоодог” хүүхдийн гутлын дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Н.Ц-ын “XiaoTi-C9” /Шиао Ти С-9/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Худалдаа хөгжлийн банк дахь хохирогчийн нэр дээрх хадгаламжийн данснаас 320,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 920,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
3. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-ийн “рэдми-эс8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулж улмаар уг гap утасны интернэт банкны аппликэйшнийг ашиглаж 960,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авч нийт 1,210,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
4. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плаза” төвийн 4 давхрын лангуун дээрээс иргэн Ж.М-ийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
5. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн молл” худалдааны төвийн 4 давхарт байрлах хувцасны дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн У.Э-ийн “айфоне-11” маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
6. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн молл” худалдааны төвийн 2 давхарт байрлах “BUBU kids” хүүхдийн хувцасны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн “Z Flip” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 475.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан “Хаан банкны” интернэт банканд нэвтэрч хохирогч Ц.Г-ийн нэр дээрх 00000000 дугаарын данснаас 3,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 4,075,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
7. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” худалдааны төвийн бараа худалдан борлуулах 54 дүгээр лангуунаас хохирогч Д.С-ийн эзэмшлийн 5 хайрцаг “Сэнгүр” нэртэй пиво-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 348,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
8. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нээс иргэн Х.О-ийн “Хуавей-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 90,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Хаан банк дахь хохирогч Х.О-ийн нэр дээрх 00000000 дугаартай данснаас нь 6,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 6,090,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
9. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 121 дүгээр байрны угтагчийн хэсэгт ширээн дээр байсан хохирогч Ч.Д-ийн эзэмшлийн “Самсунг Галакси А-14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утасны кодыг тайлж “monpay” аппликейшн ашиглан 700,000 төгрөгийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
10. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи маркет” дэлгүүрт иргэн Д.Д-ийн эзэмшлийн Самсунг- А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 290.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Хаан банк дахь Д.Д-ийн 00000000 данснаас нь 185,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 475,100 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
11. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Шимиво” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрт хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг Нөүт-9” маркийн гар утас дээрх Хаан банкны аппликейшн руу нэвтэрч 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 04 минутаас 22 цаг 11 минутын хооронд хохирогч Б.Болортуяагийн 00000000 дугаар данснаас 30,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот данс руу, 600,000 төгрөгийг Хаан банкны 5039887922 дугаар данс руу шилжүүлж, мөн хуримтлалын болон хадгаламжийн данснаас 8,500,000 төгрөгийн зээл авч, 3 удаагийн гүйлгээгээр Хаан банкны 00000000 дугаартай данс руу, 2350 төгрөгийг 00000000 тоот данс руу тус тус шилжүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 9,132,350 төгрөг хохирол учруулсан хулгайлах, нийт 9,532,350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
12. 2023 оны 12 дугаар сарын 12-ны Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торбан” худалдааны төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг 308А дугаартай лангуунаас хохирогч Б.Ч-ийн “Самсунг А-73, 5-ЖИ” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
13. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга мега стори” төвийн 1 давхар 8 дугаар лангуунаас хохирогч Б.Э-ийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 240,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утсыг ашиглан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 04 минутаас 16 цаг 10 минут хүртэлх хугацаанд Хаан банк дахь хохирогч Б.Э-ийн нэр дээрх 00000000 тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөгийг, 00000000 тоот данснаас нийт 1,780,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 3,020,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
14. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хотхоны 104 дүгээр байрны “Куалити” нэртэй супер маркет дотор байсан хохирогч Б.Х-ын эзэмшлийн “deli” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
15. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сансар” сүлжээ дэлгүүрт хохирогч Б.Т, Б.Н нарын эзэмшлийн “Samsung А-50”, “Эхлэл” брэндийн “С-7 про” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж нийт 30,493,390 төгрөгийн хохирол учруулсан,
16. мөн 2024оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 118 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрийн ажилтан хохирогч Э.А-ийн биед харандаа тулган түлхэж хүч хэрэглэн довтлон, “үхмээр байна уу, өрөөнөөсөө битгий гараарай” гэж хүч хэрэглэхээр заналхийлж 130,000 төгрөг биетээр, 0,75 граммын “JACKDANIELS” нэртэй 1 шил виски, 9 ширхэг электрон тамхи зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч хохирогч Э.Анхчимэгт 905,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт,
мөн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Шимиво” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрээс чихмэл тоглоомууд болон 2 ширхэг дэр авна гэж худалдагчийг төөрөгдөлд оруулж, худалдагчийг бараа боож байх үед түүний “гар утсаар нэг дугаар руу залгаад ярьчхаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Б-ын эзэмшлийн “Самсунг Нөүт 9” маркийн гар утсыг эзэмшилдээ авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт,
мөн хохирогч Н.Ц, Б.Х, Ц.Г, Х.О, Ч.Д, Д.Д, Б.Б, Б.Э нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр аваад тухайн гар утсыг ашиглан и-монголиа аппликейшнд нэвтэрч хувийн мэдээллээр дамжуулж интернэт банкны нууц үгийг өөрчилж, банкны данснаас зарлагын гүйлгээ хийх хохирол учруулж мэдээллийн системд танилцаж, нэвтэрсэн буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Г.С-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор эдлэх хорих ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 414 (дөрвөн зуун арван дөрөв) хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Саас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Б-д 432,940 төгрөг, Н.Ц-т 920,000 төгрөг, Б.Х-т 1,210,000 төгрөг, У.Э-д 840,000, Ц.Г-т 4,075,000 төгрөг, Д.С-д 348,000 төгрөг, Х.О-т 6,090,000 төгрөг, Ч.Д-д 1,150,000 төгрөг, Д.Д-д 475,100 төгрөг, Б.Б-д 9,532,350 төгрөг, Б.Ч-д 500,000 төгрөг, Б.Э-т 3,066,000 төгрөг, Б.Х-д 950,000 төгрөг, Б.Т, Б.Н нарт 550,000 төгрөг, Э.А-т 905,000 төгрөг тус тус гаргуулж олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие огт үйлдээгүй хэрэг дээр ял тулгуулж авсандаа гомдолтой байна. Хохирогч Б.Э-ийн эзэмшлийн хулгайд алдсан А-50 маркийн гар утсыг хулгайлсан гэж хүчээр тулгаж, хэрэг хүлээлгэж байгаад гомдолтой байна. ..Уг хэрэг гардаг өдөр өөрийн ажилладаг “Прайм” гэх нэртэй цахим тоглоомын газарт ажлаа хийж байсан. ...Мөн намайг хорих 461 дүгээр ангид байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч А.Еркиндик гэх мөрдөгч ирж надад хохирогч Э гэх хүнд холбогдох хэргийн яллагдагчаар татсан дүгнэлт үзүүлж хууран мэхэлж, хүчээр гарын үсэг зуруулсан. Хохирогч мэдүүлэхдээ: “...178 орчим см өндөртэй бор өнгийн арьстай том хар нарны шилтэй байсан гэдэг. Гэрч Ш.Г мэдүүлэхдээ: “..30 гаран насны 170 см өндөртэй шар өнгийн куртик нэг үүргэвчтэй цүнхтэй хүн байсан гэдэг. Мөн гэрч Г.О мэдүүлэхдээ: “...цайвар царайтай, саарал өнгийн хувцастай, 30 орчим насны залуу байсан гэж мэдүүлсэн. Миний өөрийн өндөр 185 см өндөртэй шар царайтай, 44 см гутал өмсдөг. ...Гэтэл тухайн камерын бичлэг дээр надаас өөр хүн надаас дор хаяж 10 см намхан намхан бор царайтай, гутлын размер нь 40-42 см орчим өмсдөг хүн байсан. ...Гэтэл гэрч О болон хохирогч, мөрдөгч, прокурор гэх хүмүүс хоорондоо хувилдаж ял тулгаж байгаад гомдолтой байна. Гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч оролцуулаагүй. ...Бусад хэргийн тал дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...Гэвч мөрдөгч, прокурор нар нь миний хийсэн хэрэгтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн болохоор намайг энэ хэргийн үйлдсэн гэж хүчээр тулгасан болно. ...Иймд хэргийн бодит байдлыг судалж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ....Миний бие өөрийн саналаар үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч, илрээгүй хэргээ эрүүгийн цагдаагийн албаны 7 дугаар хэлтсийн ахмад Батдэлгэр гэх хүнд 5 удаагийн хулгайн хэргийг сайн дураараа хэрэг бүртгэлт нээлгэж яллагдагчаар татуулсан. ...Мөн прокурор Н.Дамбадаржаагийн мэдэж байсан Хан-Уул дүүрэгт харьяалагдах 1 удаагийн үйлдэлд яллагдагчаар татагдсан байхад хэрэгт нэгтгэлгүй орхигдуулан шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Уг хэргийг өөрийн үндсэн хэрэгт нэгтгүүлэх хүсэлтэй байна. Миний бие цагдан хоригдож байх хугацаандаа хорих ангиас дуудлагаар ирж, ял нэмүүлж байгаа хүмүүсийн олон удаа харсан. ...Иймд миний бие дахин дуудлагаар 461 дүгээр хорих ангид ирж ял шийтгэл нэмүүлэх хор уршгийг маш сайн ойлгож ухамсарласан болохоор өөрийн саналаар илрээгүй үйлдлүүдээ гаргаж мэдүүлэг өгсөн. ...Иймд энэ бүгдийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо бүх асуудлыг дэлгэрэнгүй тусгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангасан. Шүүгдэгч Г.С-ын зүгээс өмгөөлөгчөөсөө татгалзаад, өөр хүн уг хэргийг үйлдсэн гэх мэт зүйл хэлж анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Эхний хурлуудад хохирогч Э биечлэн оролцож байсан бөгөөд дараа дараагийн хурлуудад оролцож чадахгүй болохоо шүүхэд бичгээр тайлбар гаргаад илэрхийлж оролцоогүй. Таньж олуулах ажиллагаа болон бусад боломжит ажиллагааг хийхээс гадна биечилж Э шүүх хуралдааны танхимд шүүгдэгч Г.С-ыг харсан. Энэ хүн мөн байна гэдгээ хэлж байсан. Хан-Уул дүүргийн прокурорын газар шалгаж байсан хэргийг нэгтгэж, шилжүүлж авсан талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд танилцуулж байсан. Шүүгдэгч Г.С нь шүүх хуралдаанд хэн гэдэг мөрдөгчийг нь мэдэхгүй байна. Ямар хэрэгт шалгагдаж байгаа болохоо мэдэхгүй байна гээд хэд хэдэн үйлдлийг ярьдаг. Үүнийг нь анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Өнөөдөр Батдэлгэр мөрдөгч гээд 5 үйлдэл ярьж байгаа боловч ямар гомдол гаргаад яаж шалгагдсан талаарх мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр уг асуудлыг тусад нь шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Уг хэрэгт Г.С-ын оргон зайлсан үйлдлээс хамаараад удаа дараа холбогдсон хэргүүдийг нэгтгэж авсан. Үүнд хамаарах хэргүүдийг бүрэн хамруулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:
1. Шүүгдэгч Г.С нь шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр буюу
1.1 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Си-Юу-189 сүлжээний салбар дэлгүүрийн агуулахын өрөөнд нэвтэрч, хайрцагтай эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 432,940 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б-ын эд зүйлийг орон байранд нэвтэрч авсан үйлдэлд 2023 оны 11 дүгээ сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол /1хх 01-02/,
хохирогч Б.Б: “...1 ширхэг гар утасны цэнэглэгч, 1 ширхэг залгуур алга болсон. ...Цааш явж агуулахын өрөөнаас Саранзаяагийн цүнхнээс гар утасны цэнэглэгч болон 50,000 алга болсон байсан. ...Агуулахын өрөөнд байсан олон тооны эд зүйл алга болсон байсан. ...Хэд хэдэн төрлийн хүнсний барааг манай дэлгүүрээс авч нийт 818,100 төгрөгийн хохирол учруулсан. ...” гэх мэдүүлэг /1хх 16-17/,
Си-Юү дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18, 29, 40-43/,
хүнсний бараанд хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Нийт хулгайд алдагдсан барааны дүн 432,940 төгрөг. ...” /1хх 26-28 /,
Шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би тэр үедээ шал согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 07-08/ зэрэг баримтуудаар,
1.2. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоодог” хүүхдийн гутлын дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Н.Ц-н “XiaoTi-C9” /Шиао Ти С-9/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Худалдаа хөгжлийн банк дахь хохирогчийн нэр дээрх хадгаламжийн данснаас 320,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 920,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Тоодог” дэлгүүрийн лангуунаас “Шиао Ми С-9” утсыг авсан хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол /1хх 58-59/,
Хохирогч Н.Ц: “...Би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Тоодог” дэлгүүрт худалдагч хийдэг. Хүнд бараа үзүүлчээд утсаа үзэхэд миний утас алга болсон байсан. ...Миний утасны кодыг өөрчлөөд Худалдаа хөгжлийн банкны данснаас 320,000 төгрөгийн зээл авсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 69-70/,
хохирогчийн гар утсанд үнэлгээ хийсэн дүгнэлт: “...600,000 /1хх 71-72/,
“Тоодог” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 81-83/,
Шүүгдэгч Г.С сэжигтнээр: “...2023.04.26-ны өдөр СБД-н 1 хороонд байрлах хүүхдийн гутлын дэлгүүр лүү орсон. ...Тэгээд хүн харж байгаад лангуун дээрээс “Шиао Ми с-9 про” загварын утас авсан. ...Тэгээд авсан утсаа Монтел орж зарсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 86/ зэрэг мэдүүлэг болон бусад баримтуудаар,
1.3. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Х-ийн “рэдми-эс8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250,000 төгрөгийн хохирол учруулж улмаар уг гap утасны интернэт банкны аппликэйшнийг ашиглаж 960,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авч нийт 1,210,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Х-ийн цайны газарт орж “Редми эс-8” гар утсыг авсан, банкаар нь орж 960,000 төгрөг авсан үйлдэлд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол /1хх 99-100/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. .Тухайн гар утсыг хулгайлах гэж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх 105/,
шүүгдэгч Г.С сэжигтнээр: “...2023.10.05-ны өдөр СБД-н 1 хороонд байрлах Баянгол зочид буудлын хажууд байрлах цайны газар руу орж лангуун дээр байсан гар утсыг авсан. ...Тэгээд Цэцэг төвийн тэнд буугаад хулгайлсан гар утасны апплейкшн рүү орж АТМ дээр зогсож байсан үл таних ахын данс руу 960,000 төгрөг шилжүүлж авсан. ...” гэх мэдүүлэг /1хх 46-47/,
хохирогч Б.Хишигдэлгэр: “...Утсаа алдсан. ...Мөн данснаасаа 960,000 төгрөг алдсан. ...” гэх мэдүүлэг /1хх 110/,
хохирогч Б.Хишигдэлгэрийн хулгайд алдсан Редми эс-8 загварын утсанд хийсэн үнэлгээ: “250,000 төгрөг” /1хх 120/,
хохирогч Б.Хишигдэлгэрийн гар утаснаас 960,000 төгрөг гарсан дансны хуулга /1хх 124/ зэрэг баримтуудаар,
1.4. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плаза” төвийн 4 давхрын лангуун дээрээс иргэн Ж.М-ийн “Айфоне-11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийн үйлдсэн болох нь:
2023 оны 11 дүгээ сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Наран плаза”-гийн 4 давхарт хохирогч Ж.М-ийн лангуунаас “Ай-фоне” 11 загварын гар утсыг хулгайлсан үйлдэлд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол /1хх 136-137/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1хх 142, 151/,
хохирогч Ж.Мичидмаа: “...Ай фоне гар утсаа алдсан. ...Камер шүүгээд үзэхэд эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /1хх 146/,
хохирогч Ж.М-ийн гар утсанд хийсэн үнэлгээ: “800,000 төгрөг” /1хх 156-158/,
“Наран плаза” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 162-163/ зэрэг баримтуудаар,
1.5. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн молл” худалдааны төвийн 4 давхарт байрлах хувцасны дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч У.Э-ийн “айфоне-11” маркийн гар утсыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 840,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Түмэн Молл” дэлгүүрээс хохирогч У.Э-ийн айфоне 11 загварын гар утсыг хулгайлсан үйлдэлд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол /1хх 187-188/,
Хохирогч У.Энхзаяа: “...Ажлаа хийж байгаад утсаа авах гэтэл утас алга болсон байсан. ...Камерын бичлэг үзэхэд эрэгтэй хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 199-200/,
шүүгдэгч Г.С сэжигтнээр: “..Түмэн молл дэлгүүр рүү ороод лангуун дээр байсан айфоне 11 загварын гар утсыг авсан. ... Тэгээд ойролцоо байх “BuBu kids” дэлгүүрийн лангуун дээр байсан Samsung Z Flip загварын гар утсыг бас хулгайлж авсан. ...Тэгээд утас руу нь нэвтэрч ороод 3,600,000 төгрөгийг үл таних залуугийн данс руу шилжүүлж авсан. ...Тэгээд мөнгөтэй болчихсон тул Түмэн Молл-с авсан айфоне 11 загварын гар утсыг хогийн саванд хаясан. ...” гэх мэдүүлэг /1хх 203-205/,
Шүүгдэгч Г.С: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 216/,
Түмэн молл дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 206-207/,
хохирогч У.Энхзаяагийн “айфоне 11” загварын гар утсанд хийсэн үнэлгээний дүгнэлт: “....840,000 төгрөг” /1хх 212/, зэрэг баримтуудаар,
1.6. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн молл” худалдааны төвийн 2 давхарт байрлах “BUBU kids” хүүхдийн хувцасны дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн “Z Flip” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 475.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан “Хаан банкны” интернэт банканд нэвтэрч хохирогч Ц.Г-ийн нэр дээрх 0000000 дугаарын данснаас 3,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 4,075,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Түмэн Молл” дэлгүүрээс хохирогч Ц.Г-ийн Samsung Z Flip загварын гар утсыг хулгайлж, Хаан банканд нэвтэрч 3,600,000 төгрөгийг авсан үйлдэлд 2024.01.24-ний өдөр ЭХЕА 2.2-3 ЭХТА 17.1-1-ээр яллагдагчаар татсан тогтоол /1хх 220-221/,
хохирогч Ц.Ганганчимэгийн дансаас 3,600,000 төгрөг гарсан дансны хуулга /1хх 227/,
хохирогч Ц.Ганганчимэг: “...Дэлгүүрээсээ гарах гэж байтал миний утас алга болсон байсан. ...Тэгээд бас миний данснаас 3,600,000 төгрөг гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 234-235/,
шүүгдэгч Г.Сүхболд сэжигтнээр: “...Түмэн молл дэлгүүр рүү ороод BuBu kids дэлгүүрийн лангуун дээр байсан Samsung Z Flip загварын гар утсыг хулгайлж авсан. ...Тэгээд утас руу нь нэвтэрч ороод 3,600,000 төгрөгийг үл таних залуугийн данс руу шилжүүлж авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /1хх 237-239/,
шүүгдэгч Г.С: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 04/,
хохирогч Ц.Г-ийн Samsung Z Flip гар утсанд хийсэн үнэлгээ: “475,000 төгрөг” /1хх 247-248/ зэрэг баримтуудаар,
1.7. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк од молл” худалдааны төвийн бараа худалдан борлуулах 54 дүгээр лангуунаас хохирогч Д.С-ийн эзэмшлийн 5 хайрцаг “Сэнгүр” нэртэй пивийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 348,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
яллагдагчаар татсан тогтоол /2хх 12-14/,
хохирогч Д.Сарангэрэл: “...5 кроп “Сэнгүр” пиво хулгайд алдагдсан. ...” гэх мэдүүлэг /2хх 25/,
5 кроп “Сэнгүр” пиво-д үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “...348,000 төгрөг” /2хх 31-33/,
“Парк од молл” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 35-43/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Парк-Од молл-с 5 кроп “Сэнгүр” пивийг хулгайд авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 55/ зэрэг баримтуудаар,
1.8. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нээс иргэн Х.О-н “Хуавей-5” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 90,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Хаан банк дахь хохирогч Х.О-ийн нэр дээрх 000000 дугаартай данснаас нь 6,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 6,090,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.О: “...Үл таних залуу орж ирээд баахан идэх юм халаалгасан. ...Тэгээд утсаа өгч байгаач нэг яриадъя гэхээр нь утсаа өгсөн. ...Тэгээд гаднаас 1 эмэгтэй орж ирээд юм авчаад пос машин уншуулж байхад нөгөө залуу гараад зугатаасан. ...Тэгээд хаан банкнаас дансаа асуутал 6,000,000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /2хх 87-88/,
хохирогч Х.Оюунчимэгийн данснаас 6,000,000 төгрөг гарсан гүйлгээний баримт /2хх 89-91/,
Хаан банкны АТМ-с шүүгдэгч нь хохирогч Х.Оюунчимэгийн данснаас 6,000,000 төгрөг авч буй хяналтын камерын бичлэг /2хх 111-114/,
хохирогч Х.Оюунчимэгээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “..Шүүгдэгч Г.Сыг нэрлэн зааж буй байдал. ...” /2хх 119-128/,
хохирогч Х.Оюунчимэгийн хулгайд алдсан “Хуавей-5” загварын гар утсанд хийсэн үнэлгээ: “...90,000 төгрөг /2хх 107-109/,
яллагдагчаар татсан тогтоол /2хх 78-80/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 148/ зэрэг баримтуудаар,
1.9. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 121 дүгээр байрны угтагчийн хэсэгт ширээн дээр байсан хохирогч Ч.Д-ийн эзэмшлийн “Самсунг Галакси А-14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утасны кодыг тайлж “monpay” аппликейшн ашиглан 700,000 төгрөгийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүрэгт байрлах кинг таур хотхоны 121 дүгээр байрны угтагчийн ширээн дээр байсан хохирогч Ч.Д-ийн утсаа хулгайлсан хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэг /2хх 218-220/,
хохирогч Ч.Д: “...Гар утсаа хулгайд алдсан. ...Камерын бичлэг үзэхэд 20-25 насны эрэгтэй хүүхэд байсан. ...Миний гар утсыг хулгайлснаас 1 цагийн дараа миний гар утас руу нэвтэрч ороод Monpay апплейкшн рүү ороод 1,000,000 төгрөгийн зээл авсан байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 228-229/,
хохирогч Ч.Д-р таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх 245-247/,
хохирогч Ч.Д-ийн Самсунг галакси А-14 гар утсанд хийсэн үнэлгээ: “...450,000 төгрөг /2хх 232-234/,
яллагдагчаар татсан тогтоол /2хх 211-212,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “Яллагдагчаар татсан тогтоол тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 244/ зэрэг баримтуудаар,
1.10. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи маркет” дэлгүүрт иргэн Д.Д-ийн эзэмшлийн Самсунг- А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 290.000 төгрөгийн хохирол учруулж, улмаар уг гар утсыг ашиглан Хаан банк дахь Д.Дүнчигмаагийн 00000000 данснаас нь 185,100 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 475,100 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хан-Уул дүүрэгт байрлах “Жи маркет” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 20-21/,
хохирогч Д.Дүнчигмаа: “...Дэлгүүртээ байж байхад гаднаас үл таних залуу орж ирээд миний гар утсыг аваад гүйчихсэн. ..Тэгээд миний данснаас 186,000 төгрөг гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 25-26/,
хохирогч Д.Дүнчигмаагийн Самсунг А-51 гар утсанд хийсэн үнэлгээ: “...290,000 төгрөг.” /3хх 33-35/,
хохирогч Д.Дүнчигмаагийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 52/,
яллагдагчаар татсан тогтоол /3хх 12-14/,
шүүгдэгч Г.С: “...2023 оны 12 дугаар сард Эко захын урд байрлах хүнсний дэлгүүрийн текен дээр байсан хар өнгийн Самсунг а-51 утсыг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 200-202/, зэрэг баримтуудаар,
1.11. 2023 оны 12 дугаар сарын 12-ны Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Торбан” худалдааны төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг 308А дугаартай лангуунаас хохирогч Б.Ч-ийн “Самсунг А-73, 5-ЖИ” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
“Торбан” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 118-119/,
хохирогч Б.Ч: “...Үл таних залуу манай дэлгүүрт орж ирсэн. ...Тэгээд надаас 1 бараа авахаар болж хэмжээгээ хэлсэн. ...Тэгэхээр нь би авч өгөх санаатай тонгойж бараагаа авчхаад ирэхэд тэр залуу байхгүй болчихсон байсан. ...Тэгээд миний утас алга болсон. ...” гэх мэдүүлэг /3хх 123-124/,
хохирогч Б.Ч-ийн Самсунг А-73 5-Жи гар утсанд хийсэн үнэлгээ: “...500,000” /3хх 127-128/,
яллагдагчаар татсан тогтоол 3хх 111-112
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /3хх 139-140/, зэрэг баримтуудаар,
1.12. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилга мега стори” төвийн 1 давхар 8 дугаар лангуунаас хохирогч Б.Э-ийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 240,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утсыг ашиглан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 04 минутаас 16 цаг 10 минут хүртэлх хугацаанд Хаан банк дахь хохирогч Б.Э-ийн нэр дээрх 00000000 тоот данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөгийг, 00000000 тоот данснаас нийт 1,780,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч нийт 3,020,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Э: “...2023.10.12-ны өдөр хар нүдний шилтэй, саарал өнгийн малгайтай цамцтай, ногоон өнгийн малгайтай, залуу хувцаснууд асууж орж ирсэн. ..Тэгээд олон хувцас өмсөж үзээд хэд хэдэн хувцас авъя гэж хэлсэн. ..Тэгээд тэр хувцаснуудаа хайрцагт хийлгэе гээд хайрцаглах гээд бэлдэж байж байгаад намайг буруу харж байх үед тэр залуу алга болчихсон байхаар нь би сэжиглээд гар утсаа хартал байхгүй байсан. ...Тэгээд 20 цагийн үед дэлгүүрийнхээ борлуулалтын дундын дансыг шалгатал 16 цаг 23 минутад 586,000 төгрөгийг 000000000 тоот данслуу гүйлгээний утга дээр жижиг “а” үсгээр, 2 дахь гүйлгээ нь 16 цаг 29 минутад 720,000 төгрөгийг 00000000 данслуу гүйлгээний утга дээр жижиг “а” үсгээр, 3 дахь гүйлгээгээр 16 цаг 33 минутад 520,000 төгрөгийг 0000000 жижиг “а” үсгээр гүйлгээ хийгдсэн байсан. ....Тэгээд би бас өөрийнхөө дансыг шалгатал 39,000 төгрөг үлдсэн байсан. ...Өчигдөр орой өөрийн дансны үлдэгдлийг шалгахад 1,000,000 орчим төгрөг байсан. ...Тэр залуу 178 см өндөртэй, туранхай бор өнгийн арьстай том хар нарны шилтэй байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 209-210/,
хохирогч М.Э-р таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “...3 хүний зургаас шүүгдэгч Г.Сыг шууд нэрлэн заасан байна. ...” /3хх 224-227/,
хохирогч Б.Э-ийн данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,000,000 төгрөг гарсан баримт /3хх 211/,
гэрч Ш.Г: “...Үл таних залуу над дээр ирээд “дансанд чинь мөнгө шилжүүлээд АТМ-с бэлнээр авчих уу 20,000 төгрөг өгье” гэхээр нь өөрийнхөө 0000000 дугаартай дансаа өгөөд үл таних хүнд бэлнээр авч өгсөн. ...30 гарам насны эрэгтэй, бор царайтай, уруул дээрээ бага зэргийн сахалтай, 170 см орчим өндөртэй, шар өнгийн куртиктэй, үүргэвчтэй цүнхтэй байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 214-215/,
гэрч Г.О: “...Үл таних залуу над дээр ирээд картгүй явж байна аа “дансанд чинь мөнгө шилжүүлээд АТМ-с бэлнээр авчих уу гэхээр нь би тус болоод өөрийнхөө дансыг өгөөд АТМ-с бэлнээр гаргаж өгсөн. .....Цайвар царайтай, саарал өнгийн хувцастай, малгайтай 30 орчим насны залуу байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 222-223/,
гэрч Г.О-р таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “... 3 хүний зургаас шүүгдэгч Г.С-ыг шууд нэрлэн заасан байна. ...” /3хх 228-232/,
хохирогч М.Э-ийн Самсунг А50 гар утсанд хийсэн үнэлгээ: “...240,000 3хх 216-218
Барилга мега стори дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 3хх 233-235
2306053200512 дугаартай яллагдагчаар татсан тогтоол /3хх 247-249/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...2306053200512 дугаартай яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /4хх 03-04/ зэрэг баримтуудаар,
1.13. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү-2222” хотхоны 104 дүгээр байрны “Куалити” нэртэй супер маркет дотор байсан хохирогч Б.Х-ын эзэмшлийн “deli” загварын нөүтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Х: “...Би ХУД-т байрлах Хүннү-2222 хотхоны 104 дүгээр байрны “Куалити” гэх дэлгүүрт гар утасны дагалдах хэрэгсэл зардаг. ...Дэлгүүртээ юм зөөгөөд байж байсан. ...Тэгээд нэг мэдэхэд лангууны ард тавьсан байсан нөүтбүүк алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /4хх 25-26/,
хохирогч Б.Х-ын нөүтбүүкэнд хийсэн үнэлгээ: “...950,000” /4хх 27-30/,
“Куалити” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 38/,
яллагдагчаар татсан тогтоол /4хх 14-15/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /4хх 43-44/,
1.14. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сансар” сүлжээ дэлгүүрт хохирогч Б.Т, Б.Н нарын эзэмшлийн “Samsung А-50”, “Эхлэл” брэндийн “С-7 про” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Т: “...Самсунг А-50 загварын гар утсаа алдсан. ... Камерын бичлэгийг үзэхэд хар ногоон өнгийн сорочкон цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай, 180 см орчим 25-30 наснай туранхай эрэгтэй хүн байсан. ...” гэх мэдүүлэг /4хх 64-65/,
хохирогч Б.Н: “...Эхлэл брендийн С-7 про загварын гар утсаа алдсан. ...” гэх мэдүүлэг /4хх 70-71/,
хохирогч Б.Т-ийн “Самсунг А-50” гар утасны үнэлгээ 250,000, хохирогч Б.Н-ын “Эхлэл” брендийн С-7 про гар утасны үнэлгээ 300,000. ...” /4хх 72-73/,
шүүгдэгч Г.С сэжигтнээр: “... Сансар нэртэй дэлгүүр лүү ороод Самсунг А-50 Могул С-7 про гар утаснуудыг аваад гарсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /4хх 77-78/,
“Сансар” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл 4хх 79-81
яллагдагчаар татсан тогтоол /4хх 49-51/,
Шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /4хх 86-87/ зэрэг баримтуудаар,
1.15. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Шимиво” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрт хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг Нөүт-9” маркийн гар утас дээрх Хаан банкны аппликейшн руу нэвтэрч 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 04 минутаас 22 цаг 11 минутын хооронд хохирогч Б.Б-ийн 0000000 дугаар данснаас 30,000 төгрөгийг Хаан банкны 00000000 тоот данс руу, 600,000 төгрөгийг Хаан банкны 00000000 дугаар данс руу шилжүүлж, мөн хуримтлалын болон хадгаламжийн данснаас 8,500,000 төгрөгийн зээл авч, 3 удаагийн гүйлгээгээр Хаан банкны 000000000 дугаартай данс руу, 2350 төгрөгийг 00000000 тоот данс руу тус тус шилжүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 9,132,350 төгрөг хохирол учруулсан хулгайлах, нийт 9,532,350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б: “...Үл таних залуу орж ирээд “чихмэл тоглоомнууд болон 2 ширхэг дэр авна гэж боолгуулаад найзтайгаа ярьж байгаад таны утсаар нэг дугаар луу залгаад яръя” гэж хэлэхээр нь өөрийн самсунг нөүт-9 маркын гар утсаа өгөхөд миний утсаар ярьж байгаад нэг мэдэхэд алга болсон. ....Мөн миний хаан банк руу нэвтэрч 6 удаагийн гүйлгээгээр 9,130,000 зээл болон зарлага гарсан байсан. Мөн манай 2 хүүхдийн хадгаламжний данснаас 3 удаагийн гүйлгээгээр 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 68-69/,
хохирогч Б.Б-ийн Самсунг Нөүт-9 утсан хийсэн үнэлгээ: “400,000 төгрөг” /3хх 76-77/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /3хх 88-89/,
хохирогч Б.Б-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл: “Нийт 5 удаагийн гүйлгээгээр 9,132,500 төгрөг гарсан дансны хуулга” /3хх 105-109/, зэрэг баримтуудаар,
1.16. мөн 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Морьтон” хотхоны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Шимиво” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрээс чихмэл тоглоомнууд болон 2 ширхэг дэр авна гэж худалдагчийнг төөрөгдөлд оруулж, худалдагчийг бараа боож байх үед түүний гар утсаар “нэг дугаар руу залгаад ярьчхаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Б-ийн эзэмшлийн Самсунг Нөүт-9 загварын гар утсыг эзэмшилдээ авч 400,000 төгрөгийн хохирол учруулж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг нь авч, гар утсан дээрх Хаан банкны аппликешн руу нэвтэрч, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 цаг 04 минутаас 22 цаг 11 минутын хооронд нийт 9,132,350 төгрөгийн хохирол учруулж залилах болон кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Б: “...Үл таних залуу орж ирээд “чихмэл тоглоомнууд болон 2 ширхэг дэр авна гэж боолгуулаад найзтайгаа ярьж байгаад таны утсаар нэг дугаар луу залгаад яръя” гэж хэлэхээр нь өөрийн самсунг нөүт-9 маркын гар утсаа өгөхөд миний утсаар ярьж байгаад нэг мэдэхэд алга болсон. ....Мөн миний хаан банк руу нэвтэрч 6 удаагийн гүйлгээгээр 9,130,000 зээл болон зарлага гарсан байсан. Мөн манай 2 хүүхдийн хадгаламжний данснаас 3 удаагийн гүйлгээгээр 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 68-69/,
хохирогч Б.Б-ийн Самсунг Нөүт-9 утсан хийсэн үнэлгээ: “400,000 төгрөг” /3хх 76-77/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /3хх 88-89/,
хохирогч Б.Б-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл: “Нийт 5 удаагийн гүйлгээгээр 9,132,500 төгрөг гарсан дансны хуулга” /3хх 105-109/, зэрэг баримтуудаар,
1.17. мөн 2024оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг таур” хотхоны 118 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрийн ажилтан хохирогч Э.А-ийн биед харандаа тулган түлхэж хүч хэрэглэн довтлон, “үхмээр байна уу, өрөөнөөсөө битгий гараарай” гэж хүч хэрэглэхээр заналхийлж 130,000 төгрөг биетээр, 0,75 граммын “JACKDANIELS” нэртэй 1 шил виски, 9 ширхэг электрон тамхи зэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч хохирогч Э.А-т 905,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Кинг таур хотхоны байранд үйл ажиллагаа явуулдаг Жи-Эс 25 дэлгүүрт орж хохирогч Э.А-ийг айлгаж касснаас 130,000 төгрөг бэлнээр авч, мөн JackDaniels виски авсан үйлдлийн хяналтын камерын бичлэг /2хх 171-172/,
хохирогч Э.А: “...Манай дэлгүүр хаах гээд арын өрөөнд хувцасаа сольж байтал үл таних залуу орж ирээд харандаа тулгаад “мөнгөө гаргаад ир” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэж хэлтэл “салбарын мөнгийг гаргаад ир үхмээр байна уу” гээд намайг түлхсэн. ... Тэгээд 1 ширхэг JACKDANIELS вискиг аваад, касснаас 130,000 төгрөгийг бэлнээр, 9 ширхэг электрон тамхи аваад гарсан. ...” гэх мэдүүлэг /2хх 176-177/,
дэлгүүрээс алдсан эд зүйл үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: JACKDANIELS виски 145,000, электрон тамхи 9 ширхэг 630,000 төгрөг нийт 775,000. ...” /2хх 187-188/,
шүүгдэгч Г.С сэжигтнээр: “...2024.01.12-ны өдөр Жи-Эс дэлгүүрт ороод худалдагчид нь харандаа барьж байгаад “би авах юмаа авна” гэж хэлээд виски, бэлэн 150,000 төгрөг, электрон тамхи авсан. ...” гэх мэдүүлэг /2хх 200-202/,
яллагдагчаар татсан тогтоол /2хх 69-71/,
шүүгдэгч Г.С яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 207/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.С-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.С-ын нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авч, нийт 30,493,390 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, нэр бүхий хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, нэр бүхий хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, нэр бүхий хохирогч нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь нийт 16 удаагийн хулгайлах гэмт хэргээс 15 удаагийн хулгайлах гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар, мөн дээрэмдэх, залилах, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрч, танилцсан гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
3. Харин шүүгдэгч нь “...Би хохирогч М.Э-ийн эд зүйлийг хулгайлаагүй, өөр хүн хулгайлсан” гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үзэхэд; Хохирогч Б.Э-ээр 3 этгээдийн зургийг байршуулан таньж олуулах ажиллагааг явуулахад шүүгдэгч Г.С-ыг шууд нэрлэн заасан, мөн дахин 3 этгээдийн зургийг сольж байршуулан таньж олуулах ажиллагаа явуулахад мөн л шүүгдэгч Г.С-ыг шууд нэрлэн заасан байна. /3хх 224-227/
Мөн тухайн хохирогч Б.Э-ийн гар утсыг авч, данснаас нь мөнгө авсан гэх үйлдэлд гэрч Ш.Г: “...Үл таних залуу над дээр ирээд “дансанд чинь мөнгө шилжүүлээд АТМ-с бэлнээр авчих уу 20,000 төгрөг өгье” гэхээр нь өөрийнхөө 00000000 дугаартай дансаа өгөөд үл таних хүнд бэлнээр авч өгсөн. ...30 гарам насны эрэгтэй, бор царайтай, уруул дээрээ бага зэргийн сахалтай, 170 см орчим өндөртэй, шар өнгийн куртиктэй, үүргэвчтэй цүнхтэй байсан. .../3хх 214-215/, гэрч Г.О: “...Үл таних залуу над дээр ирээд картгүй явж байна аа “дансанд чинь мөнгө шилжүүлээд АТМ-с бэлнээр авчих уу гэхээр нь би тус болоод өөрийнхөө дансыг өгөөд АТМ-с бэлнээр гаргаж өгсөн. .....Цайвар царайтай, саарал өнгийн хувцастай, малгайтай 30 орчим насны залуу байсан. ../3хх 222-223/, хохирогч М.Э-р таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “...3 хүний зургаас шүүгдэгч Г.С-ыг шууд нэрлэн заасан байна. ...3хх 224-227, гэрч Г.О-ээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “... 3 хүний зургаас шүүгдэгч Г.С-ыг шууд нэрлэн заасан байна. .../3хх 228-232/
Шүүгдэгчийн өмнөх хулгайн гэмт хэрэг үйлдээд хохирогч нарын гар утсыг авч улмаар интернэт банк руу нэвтрэн орж танихгүй хүн дээр очин “Данс руу чинь мөнгө хийгээд авч болох уу, дансаа ашиглуулсан гэж 10,000, 20,000 төгрөг өгч байсан” үйлдлүүдтэй адилхан арга хэрэгслээр дээрх хэргийг үйлдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С нь хохирогч Б.Э-ийн гар утсыг авч, улмаар гэрч Г.О дээр очин “Данс руу чинь мөнгө хийгээд авч болох уу” гэж хохирогчийн интернэт банк руу нэвтэрч гэрч Г.О-ийн дансыг ашиглан мөнгө авч байгаа үйлдлүүд нь өмнөх хулгайн гэмт хэргийн үйлдээд үл таних хүн дээр очин “Данс руу чинь мөнгө хийгээд авч болох уу, дансаа ашиглуулсан гээд 10,000, 20,000 өгье” гэж байсан үйлдлүүдтэй яг адил арга хэрэгслээр үйлдсэн байх тул дээрх хулгайн үйлдлийг шүүгдэгч Г.С үйлдсэн гэж үзнэ.
Түүнчлэн, хохирогч Б.Э-т хууль сануулж таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд шүүгдэгчийг шууд нэрлэн заасан, мөн гэрч Г.О-ээс гэрчийн мэдүүлэг авахад: “...тухайн мөнгө шилжүүлүүлсэн хүнийг харвал шууд танина” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Г.О-т хууль сануулж таньж олуулах ажиллагаанд 3 этгээдийн зургийг байршуулан таньж олуулах ажиллагааг хийхэд шүүгдэгчийг шууд нэрлэн заасан, мөн 3 этгээдийн зургийн байрыг сольж дахин ажиллагаа явуулахад мөн л шүүгдэгчийг шууд нэрлэн заасан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Э-ийг гар утсыг аваагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хохирогчийн эд зүйлсийг хулгайлсан хүн нь шүүгдэгч Г.С мөн байх бөгөөд өөр этгээд хохирогчийн эд зүйлсийг авсан гэх сэжиг, таамаг ямар нэг эргэлзээ бүхий түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
4. Мөн шүүгдэгч нь “...Хан-Уул дүүрэгт харьяалагдах 1 удаагийн үйлдэлд яллагдагчаар татагдсан байхад хэрэгт нэгтгэлгүй орхигдуулан шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна. Уг хэргийг өөрийн үндсэн хэрэгт нэгтгүүлэх хүсэлтэй байна. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, шүүгдэгч Г.С-ын энэ хэргээс тусдаа үйлдсэн гэх гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үе шат хэрхэн явагдаж байгаа эсэх, эсхүл шүүх тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн эсэхийг дүгнэх боломжгүй, энэ талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, хамааралтай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн энэ гэмт хэргээс тусдаа шалгагдаж байгаа гэх гэмт хэргийн талаарх баримтат мэдээллийг цуглуулах, шалгах, үнэлж үзсэний дараагаар шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн, шүүгдэгчийн өөр хэрэгт шалгагдаж байгаа гэх гэмт хэргийг тус тусад нь хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй орхигдох үр дагавар үүсэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
5. Мөн шүүгдэгч Г.С нь “...Э гэх хүнд холбогдох хэргийн яллагдагчаар татсан дүгнэлт үзүүлж хууран мэхэлж, хүчээр гарын үсэг зуруулсан. ...” гэж гомдолдоо дурдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж хязгаарласан гэх ямар нэгэн үйл баримт тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн дүгнэлт, хохирол төлж барагдуулаагүй байдал, хохирогч нарын гомдол, санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан тодорхойлсон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийн дагуу гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Г.С-ын “...хохирогч М.Э-ийн эд зүйлсийг би хулгайлаагүй. ...өөр үйлдлээ нэгтгүүлэх хүсэлтэй байна. ...яллагдагчаар татсан тогтоолд хүчээр гарын үсэг зуруулсан. ..” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.С нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ