2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/10219

 

 

 

 

 

 

 

 

    2025           11           28                                         192/ШШ2025/10219                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. М******* д******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б******* ш******* ө******* ОНӨААТҮГ-т холбогдох 16,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б******* ш******* ө******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага 16,460,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2027 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,260,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 240,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б******* ш******* ө******* ОНӨААТҮГ-аас 120,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* д******* ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ                                   Д.ДАВААСҮРЭН

 

 Д.МӨНХЦЭЦЭГ