| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329003090099 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
Т.*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг /цахим/,
Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн төлөөлөгч: М.******* /цахим/,
Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Г.Алтанчимэг /цахим/,
Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолтой, Т.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, иргэний нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч М.******* нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн зүгт 170 км-т Ханги Мандал сайжруулсан шороон замд ******* УЕО улсын дугаартай ачааны автомашин жолоодохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтад заасан "...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ******* УНХ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Т.ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Т.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.*******ад авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Т.*******ад мэдэгдэж, шүүгдэгч Т.*******ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгож,
Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас иргэний нэхэмжлэгч С.д 6,966,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Т.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,000,000 төгрөг нөхөн төлсөн, “” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д 22,000,000 нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, төлөөлөгч М.******* нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хуульд үндэслээгүй талаар:
Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний 11 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь: хэсгийн 5 дах заалтаар иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь тус эрүүгийн хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 12-ны мөрдөгчийн тогтоолоор “******* ******* ******* *******” ХХК-г иргэний хариуцагчаар татсан.
1. Шүүгдэгч Т.******* нь “******* ******* ******* *******” ХХК-д ажилладаггүй, түрээсээр ирсэн ковшийн оператораар үйлдвэрийн талбайд ажиллахаар ирсэн байсан, осол гаргасан өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* УЕО улсын дугаартай ачааны автомашиныг жолоодоод гэж компаниас болон холбогдох ажилтан үүрэг өгөөгүй, манай компанийн зөвшөөрөлгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж жолоодож явсан байна.
Шүүгдэгч Т.******* нь “Очир харгуй” ХХК-д ажилд ороод 3 хонож байхдаа тухайн ослыг гаргасанбайна.
2. Тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан амь хохирогч Т. нь “******* ******* ******* *******” ХХК-д ажилладаггүй, “Очир харгуй” ХХК-д ХАБ-н ажилтнаар ажиллаж байсан байна.
3. Шүүгдэгч Т.*******ын жолоодож явсан ******* УЕО улсын дугаартай ачааны автомашин “******* ******* ******* *******” ХХК-ны нэр дээр байдаг ч тухайн өдөр ажлын бус цагаар тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т. нарт унаж яваад дэлгүүр ороод ир гэж компанийн зүгээс үүрэг болон зөвшөөрөл өгөөгүй, дур мэдэн авч явсан.
4. Хохирогч Т. нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, шүүгдэгч Т.*******ыг “...жолоодоод явчих, цалинг нь өгнө..." гэж хэлээд жолоодуулж явсан байсан.
5. Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 06\131 тоот дүгнэлтийн 2- д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 3-д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэггүй, зохих журмын дагуу сургалтад суугаагүй, замын хөдөлгөөний аюултай нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй байж хөдөлгөөнд оролцож урсгал сөрсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. 4-д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Т. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.76 заалт буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөн байх магадлалтай байна гэсэн дүгнэлт,
6. Яллагдагчаар Т.*******ын “...манай ХАБ-н ажилтан намайг дэлгүүр яваад ирье, .... би цалинг оруулаад өгий чи машин бариад явчих,... дахин дахин шаардаад байсан,... бид 2 дэлгүүр дээр очоод 2,5 л пивоноос 2ш, би 1 гоймон, 1 ундаа авсан... манай ажлын машин ирж байсан тэгээд ах харагдахгүй хурдан явчих гээд байсан тэгээд явж байтал урд нэг HOWO машин явж байсан тэгсэн ах хурдан гүйцээд түрүүл гээд шаардаад байсан ..би үзэгдэх орчин муу байна гэж хэлсэн тэгсэн чинь Т. ах миний тал руу үрүүлийг мушгисан тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд би машинд хавчуулагдсан тэгээд би эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т. нарын буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарч, хохирогч амь насаа алдсан байна.
7. “******* ******* ******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд тогтоолын үндэслэл нь бодит байдалд нийцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, иргэний хариуцагчаар татсан үндэслэлийг тогтоож чадаагүй, харин ч шүүгдэгч, ам:ь хохирогч Т. нарын буруутай үйлдлийн улмаас хохирогчид хор уршиг учирсан, иргэний хариуцагчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа байгаа эсэхийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа, шүүгдэгч Т.******* болон амь хохирогч нарын буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг, хариуцлагыг хүлээх ёсгүй.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.”, мөн хуулийн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж, /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-д “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөв тогтоох нь гэм хорыг нөхөн төлүүлэхэд чухал ач холбогдолтой.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж зааснаар иргэний хариуцагчаар татагдсан “******* ******* ******* *******” ХХК нь шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч биш.
Шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т.ын өөрсдийн буруутай үйлдлээс болж тухайн зам тээврийн осол гарч, хохирогч амь насаа алдсан. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ нэмэгдэх нөхцөлийг шүүгдэгч, амь хохирогч нар өөрсдөө бий болгосон байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч, яллагдагч, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээс харагдаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг шүүгдэгч Т.*******аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байхад манай компаниас гаргуулахаар шийдвэрлэж шүүгдэгч Т.*******ыг хохирол төлөх үүргээс хасч байгаа нь үндэслэлгүй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд учруулж буй хор уршиг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр тодорхойлогддог. Амь хохирогчийн өөрийн буруутай үйлдэл нөлөөлсөн талаар шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсаныг анхаарч үзэх нь зүйтэй. Шүүхээс иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82.500.0 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025|ШЦТ|11 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 5 дах заалтад Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82.500.000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг гаргуулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, төлөөлөгч М.******* нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус эрүүгийн хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “******* ******* ******* *******” ХХК-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Шүүгдэгч Т.*******ын 2023.10.12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн зүгт 170 км-т Ханги мандал сайжруулсан шороон замд ******* УЕО улсын дугаартай ачааны автомашин жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “******* ******* ******* *******” ХХК-ны нэр дээр байдаг.
“Хас үнэлгээ” ХХК-н 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1372 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар ******* УЕО улсын дугаартай JMCLX103DSL2 маркийн тээврийн хэрэгсэлд машины кабин чихэгдэж цөмөрч хэв алдаж, урд салхины шил хагарч, урд 2 ширхэг гэрэл хагарч цуурч, нүүр сетка хагарч, радиатор ком гулзайж чихэгдэж, урд буфер хагарч бутарч, буферийн нэмэлт гэрлүүд хагачиж, баруун урд болон зүүн урд шанаа хонхойж чихэгдэж, тэвшний урд аравч чихэгдэж, урд 2 ш хаалга болон хойд 2 хаалга чихэгдэж нугаларч гажиж, баруун болон зүүн толь хагарч хугарч, салон хагарч цуурч, урд 2 ш суудал чихэгдэж нугарсан эвдрэл тогтоогдож, үнэлгээгээр авто машины эвдрэл хохирлын үнэлгээ 15,460,000 төгрөгөөр тогтоогдсон.
Мөн осол гарснаас хойш тухайн тээврийн хэрэгсэл нь журмын хашаанд 2023.10.14-нөөс өдрийн 5,000 төгрөгийн төлбөртэй байгаа ба өнөөдрийг хүртэл журмын хашаанаас тээврийн хэрэгслээ авч чадаагүй байгаа Журмын хашааны төлбөрт 3,860,000 төгрөг гарснаас өөрийн компанийн зүгээс 2,500,000 төгрөгийг төлсөн уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Журмын хашааны төлбөрт нийт 3,865,000 төгрөгийг шүүгдэгч Т.*******аас нэхэмжилж байгаа. Одоог хүртэл тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 15,460,000 төгрөг, журмын хашааны төлбөр 3,865,000 төгрөг төлөгдөөгүй компанийг хохироож байна.
Хавтаст хэргийн материалд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс машины хохирлоо бүрэн гаргуулж авна гэдэг. Шүүхээс иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ны нэр дээрх ******* УЕО улсын дугаартай JMCLX103DSL2 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан авто машины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 15,460,000 төгрөгийн хохиролтой холбоотой болон журмын хашааны төлбөр 2,500,000 төгрөгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг шүүх хурлаар огт авч хэлэлцээгүй орхигдуулсан, шийтгэх тогтоолд иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.*******аас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсан атлаа иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ны иргэний нэхэмжлэлийг тогтоолын үндэслэл болон тогтоох хэсэгтэй хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар шүүх хурлаар огт хэлэлцээгүй орхигдуулсан.
Шүүгдэгч Т.******* нь ******* УЕО улсын дугаартай ачааны автомашиныг осол гардаг өдөр жолоодож яваад зам тээврийн осол гаргасан.
Техникийн шинжээчийн 2023.11.29-ний 064 31 тоот дүгнэлтийн
2-д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.
3-д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* нь ЗХД-н талаарх мэдлэггүй, зохих журмын дагуу сургалтад суугаагүй, замын хөдөлгөөний аюултай нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй байж хөдөлгөөнд оролцож урсгал сөрсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.
4-д ******* УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Т. нь МУ-н ЗХД-н 3.76 заалт буюу “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно." гэснийг зөрчсөн байх магадлалтай байна гэсэн дүгнэлт,
Яллагдагч Т.*******ын "... манай ХАБ-н ажилтан намайг дэлгүүр яваад ирье, .... би цалинг оруулаад өгий чи машин бариад явчих,... дахин дахин шаардаад байсан,... бид 2 дэлгүүр дээр очоод 2,5 л пивоноос 2ш, би 1 гоймон, 1 ундаа авсан... манай ажлын машин ирж байсан тэгээд ах харагдахгүй хурдан явчих гээд байсан тэгээд явж байтал урд нэг Н0\/0 машин явж байсан тэгсэн ах хурдан гүйцээд түрүүл гээд шаардаад байсан ... би үзэгдэх орчин муу байна гэж хэлсэн тэгсэн чинь ах миний тал руу үрүүлийг мушгисан тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдэхэд би машинд хавчуулагдсан тэгээд би эмнэлэг рүү явсан...” гэх 'мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т. нарын буруутай үйлдлиЙн улмаас тухайн зам тээврийн осол гарч, хохирогч амь насаа алдсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх дутуу үнэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж,
Мөн хуулийн 8.2-д “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж,
Мөн хуулийн 36.4 дүгээр зүйл 1-д “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана." гэж,
Мөн хуулийн 36.2-д “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж, Мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д “Иргэний нэхэмжлэлийг хангасан ба түүнийг хангах талаар урьд нь арга хэмжээ аваагүй бол шүүх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч болно.” гэж,
Мөн хуулийн 36.2-д “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж тус тус хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан. Аливаа этгээдэд гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай этгээдэд түүнийг нөхөн төлөх үүргийг бий болгодог. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорыг арилгах явдал нь гэм хороос үүсэх үүргийн нэг төрөл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан. Иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ны иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг дээрх хуульд зааснаар хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байна. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.*******аас “Хас үнэлгээ” ХХК-н 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1372 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар ******* УЕО улсын дугаартай JMCLX103DSL2 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 15,460,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 3,865,000 төгрөг, бүгд 19,325,000 төгрөгийг шүүгдэгч Т.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “******* ******* ******* *******" ХХК-ыг иргэний хариуцагчаар татсан. /хх- 47 дугаар тал/ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.*******аас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дах заалтад иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.*******аас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлагыг хангасан.
Шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бид бүхэн энэ хэргийг шийдвэрлэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодорхой хэмжээнд зайлшгүй харж үзэж, хэргийг шийдвэрлэсэн байдал дээр үндэслэл бүхий дүгнэлт гаргах ёстой гэж би бодож байна. Энд ямар үндэслэл байна вэ гэхээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тухайн гэмт хэрэгт өртөөд байгаа тээврийн хэрэгсэл хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл вэ? “******* ******* ******* *******” ХХК-ний тээврийн хэрэгслийг хэн дуртай нь дуртай үедээ унаад, ажлын байна уу? ажлын бус цагаар ажил хэргийн зүйлд биш өөр бусад зүйлд унаж хэрэглэхийг хэн хяналт тавих ёстой вэ? тэнд хийгдээд байгаа ажил хэний хийж байгаа ажил вэ? хэрвээ тухайн байгууллага өөрийнхөө эд хөрөнгийг ажилчдадаа, ажлын талбараа, ажил үүрэг гүйцэтгэж байгаа талбайгаа хариуцаж хяналт тавихгүй юм бол аж ахуйн нэгж, байгууллага гэж байгаад яах юм. Тэнд хэн дуртай нь машиныг нь унаад зам тээврийн осол гаргаад байгаа нь болж байгаа зүйл юм уу? үүнийг бид бүхэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулчхаад байгаа хохирлыг иргэний хариуцагчийн хувьд төлөөд, тэр компани чинь гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шийднэ. Би түлхүүрийг нь дотор нь орхиод эсвэл машинаа асаалттай орхичхоод байж байсан чинь нэг хүн унаж яваад зам тээврийн осол гаргасан бол ялгаа байхгүй би иргэний хариуцагч болно биз дээ. Өөрийнхөө машины эзний хувьд яг үүнтэй адилхан. Би энэ машиныг эзэмшдэг эзэмшигч, өмчлөгчийн хувьд машинаа бүрэн бүтэн байлгах, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртүүлэхгүй байх, хамгаалах, хадгалах нь миний ажил, миний эд хөрөнгө. Үүнтэй яг адилхан “******* ******* ******* *******” ХХК өөрөө өөрийнхөө эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ажилдаа зөв зарцуулах, өрөөл бусдад ашиглуулахгүй байх, ялангуяа согтуурсан, мансуурсан хүн эсвэл өөрийн компанийн ажилтан мөн биш нь мэдэгдэхгүй хүн ажлын бус цагаар унаад явах эсэхэд хяналт тавихгүй юм бол эд хөрөнгийн эзэн байгаад яах юм. Ийм л зүйлийг бид бүхэн ойлгож, энэ хэргийг шийдэж, шийтгэх тогтоол гарч байгаа хууль зүйн үндэслэл үр дагавар нь үндэслэлтэй гэж би үзэж байна. Нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр энэ компанийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь Т.*******ад байгаа. Тэрийгээ иргэний журмаар нэхэмжлээрэй гэж шийтгэх тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Хуульд заасан шаардлагыг хангасан байна. Тухайлбал иргэний хариуцагчийн нэхэмжлээд байгаа давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.
Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Т.******* нь “Очир харгуй” ХХК-д ажилд ороод гурав хонож байхдаа тухайн ослыг гаргасан. Хоёрт нь тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан амь хохирогч Т. нь иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д ажилладаггүй. “Очир харгуй” ХХК-д ХАБ-ын ажилтнаар ажиллаж байсан. Гуравт шүүгдэгч Т.*******ын жолоодож явсан 8255УЕО улсын дугаартай ачааны автомашин нь иргэний хариуцагч компанийн нэр дээр байдаг. Тухайн өдөр ажлын бус цагаар тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т. нар унаж яваад дэлгүүр ороод ирэх компанийн зүгээс үүрэг болон зөвшөөрөл өгөөгүй. Дур мэдэн авч явсан байдаг. Дөрөвт Т. нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Т.*******ыг жолоодоод явчих, цалинг нь өгнө гэж хэлээд жолоодуулаад явсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Т.*******ын мэдүүлгээр харагддаг. Мөн техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06/131 тоот дүгнэлтийн хоёрт Т.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Гуравт нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.******* Замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэггүй, зохих журмын дагуу сургалтад суугаагүй, замын хөдөлгөөний аюултай нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй байж хөдөлгөөнд оролцож урсгал сөрсөн, зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гээд дөрөв дэх заалтад 8255 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан н. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7Б заалт буюу жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл шүүгдэгч Т.******* болон амь хохирогч Т. нар нь иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д ажилладаггүй. Тухайн тээврийн хэрэгслийг тухайн компанийн ажилтан болон тухайн компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн, хулгайгаар, ажлын бус цагаар дэлгүүр орж архи авахын төлөө унаж явж байгаад зам тээврийн ослыг гаргасан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар харагддаг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичсэн. Сая илтгэгч шүүгч тодорхой уншлаа. Тэгэхээр иргэний хариуцагчийн зүгээс юу гэж үзээд байгаа вэ гэхээр нэгт хууль ёсны зарчимд 82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч компаниас гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Хоёрт иргэний хариуцагч компани нь “******* ******* ******* *******” ХХК биш. *******йм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад дурдсан сэтгэл санааны хохирол, хор уршигт 82,500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, харин 82,500,000 төгрөгийг үнэхээр гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор бол шүүгдэгч Т.*******аас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.
Иргэний нэхэмжлэлийг гаргах болон хэрэгсэхгүй болгосон, эсвэл хэлэлцэхгүй орхисон, иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, эсвэл эрхгүй эсэх талаарх үндэслэлээ огт дурдаагүй шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэний нэхэмжлэгчийн хувиар гомдол гаргасан.
Иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, мөн журмын хашаанд төлсөн төлбөрийг анхан шатны шүүх шийдээгүйгээс үүдээд иргэний нэхэмжлэгчид эрсдэл үүсч байгаа. Түрүүнд хэлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2.3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэдэг. Гэтэл иргэний нэхэмжлэгчийн хохирлыг хэнээс гаргуулах юм, эсвэл хэлэлцэхгүй орхиод байгаа юм уу? энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн үндэслэл хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Яаж шийдсэн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1372 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар 8255 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 15,4600,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 3,865,000 төгрөг, нийт 19,325,000 төгрөгийг шүүгдэгч Т.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад “******* ******* ******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар татахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцүүлээд энэ компанийг иргэний хариуцагчаар татсан. “******* ******* ******* *******” ХХК иргэний хариуцагч биш гэж үзэх юм бол мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын шатанд, шүүхийн шатанд гомдлоо гаргаад явах эрх нь нээлттэй байсан. Шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* оролцоогүй. Шүүх хуралдаан хоёр удаа хойшлогдсон. Энэ хугацаанд бид нар ойлголцож, ярилцахдаа наад хүүхдийн чинь хөл гайгүй болчих юм бол манай компани бүх хариуцлагыг хүлээнэ гэдэг байдлаар бид нар ойлголцоод явж байсан. Энэ үндэслэлээр би шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй байх гэж үздэг. ...Т.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, амь хохирогч Т. замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхээс үл хамаарч тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч учирсан хохирлыг хариуцахаар хуульчлаад өгчихсөн байгаа учраас энэ хуулийн үндэслэлийн дагуу шүүх иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би хуульчийн хувьд хариуцагч байгууллагын буюу “******* ******* ******* *******” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Т.******* нөхөн төлөхгүй, хариуцахгүй гэж үзэж байгаа. Учир нь хуулийн зохицуулалтаараа энэ хохирлыг компани өөрөө хариуцаж барагдуулах хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүхээс “******* ******* ******* *******” ХХК өөрт учирсан хохирол байх юм бол иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэдгийг заагаад өгчихсөн. Тухайн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэрэглэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр ойлгомжтой бичигдсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч М.******* нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн зүгт 170 км-т Ханги Мандал сайжруулсан шороон замд ******* УЕО улсын дугаартай ачааны автомашин жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтад заасан "...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ******* УНХ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Т.ын амь насыг хохироосон үйлдлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь “...82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Т.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг гаргуулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар “шүүгдэгч Т.*******аас “Хас үнэлгээ” ХХК-н 2023.10.27-ны 1372 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар ******* УЕО улсын дугаартай JMCLX103DSL2 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 15,460,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 3,865,000 төгрөг, бүгд 19,325,000 төгрөгийг гаргуулах” агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
2. Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалт, прокурорын шатанд цуглуулж бэхжүүлсэн, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байх бөгөөд тэнссэн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоор байна.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсон ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах эсэхийг шалгаагүй энэ талаарх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь тодорхойгүй байдлаар орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлийг бий болгож байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтын хэрэгжилтийн талаар Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шүүгдэгчид холбогдох хувийн хэрэг бусад баримт бичгийг нотлох баримтаар гаргуулан авах шаардлагатай ба энэ талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргах хуулийн зохицуулалт хэрэгжээгүй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ” гэсэн нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8-д "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно” гэжээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/...” гэж зааснаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу хийсэн ажиллагааг прокурор хянаагүйг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул иргэний хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч М.******* нарын гаргасан “...82,500,000 төгрөгийг иргэний хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.д олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Т.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ын сэтгэцэд учирсан хор уршигт 82,500,000 төгрөгийг гаргуулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.******* нарын гаргасан “шүүгдэгч Т.*******аас “Хас үнэлгээ” ХХК-н 2023.10.27-ны 1372 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар ******* УЕО улсын дугаартай JMCLX103DSL2 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 15,460,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 3,865,000 төгрөг, бүгд 19,325,000 төгрөгийг гаргуулах” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Т.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Т.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР