| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07156/И |
| Дугаар | 192/ШШ2025/06879 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/06879
2025 09 15 192/ШШ2025/06879
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Солонго ** дүгээр байр, * давхар ** тоот хаягт байрлах М ББСБ ХХК /****/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** гудамж,** тоотод оршин суух хаягтай Х овогт Э Ү /рд:************/,
Зээлийн гэрээний үүрэгт 21,305,041.95 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Магна профит инвестмэнт ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Магна профит инвестмэнт ББСБ ХХК нь Э.Үүрийнтуяатай 2024.10.22-ны өдөр ЗГ-20241022001895 дугаартай зээлийн гэрээ байгуулж,17,000,000 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. ЗГ-20241022001895 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Магна профит инвестмэнт ББСБ ХХК нь Э.Үүрийнтуяатай 2024.10.22-ны өдөр ЗБГ-20241200001895 дугаартай зээлийн гэрээг байгуулж дараах л хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцаа хөрөнгөд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 16 гудамж, 88 тоот, 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 16 гудамж, 88 тоот 38 м.кв Ү-2201068734 дугаартай хувийн орон сууц барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны шаардлага хангаж байгаа билээ. Уг зээлийн гэрээний хугацаа 2025.10.20-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгчид үүргийн зөрчлөө арилгах тухай удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй байна. ЗГ-20241022001895 тоот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 17,000,000 төгрөг, үндсэн хүү 3,838,590.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 466,450.98 төгрөг, нийт 21,305,041.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу ЗГ-20241022001895 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 21,305,041.95 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Э.Үүрийнтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энхтүвшин овогтой Үүрийнтуяа би нэхэмжлэлийн шаардлага болох 21,305,041.95 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Магна профит инвестмэнт ББСБ ХХК 8 сарын хугацаагаар 2025.09.21-ний өдрөөс эхлэн сар бүр 2,663,140 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Э.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Ү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 21,305,041.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Төлбөрийг төлөхгүй бол 2024.10.22-ны өдөр ЗБГ-******** дугаартай зээлийн гэрээг байгуулж дараах л хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцаа хөрөнгөд Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** гудамж,** тоот, 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул ** гудамж, ** тоот 38 м.кв Ү-**** дугаартай хувийн орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025.07 22-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч М ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.С-д олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ү-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,305,041.95 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө 2024.10.22-ны өдөр ЗБГ***** дугаартай зээлийн гэрээг байгуулж дараах л хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Барьцаа хөрөнгөд Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул ** гудамж, ** тоот, 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүн баян уул 16 гудамж, 88 тоот 38 м.кв Ү-2201068734 дугаартай хувийн орон сууцыг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /264,475.25+70.200/ нийт 334,675 төгрөгөөс 167,337.5 төгрөгийг улсын орлогоос, 167,337.5 төгрөгийг хариуцагч Э.Ү*-с гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН