2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06931

 

 

 

2025 09 08 192/ШШ2025/06931

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** хороо, 1**-** тоот хаягт оршин суух, Х овогт У-н М /рд:ТВ78070365/

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** хороо, **в байр, ** тоот хаягт оршин суух, Хатиган овогт Б-ы Х /рд:****/

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М нь 2019 оноос хойш Б.Х-тай хамтран амьдарч эхэлсэн. 2020.12.16-ны өдөр охин Мөнхтуяагийн Нандин-Учрал төрсөн. У.М нь 2016 оноос хойш хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалтаар группэд байдаг. Иймд М.Н-ыг Б.Х төрсөн охин мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй боловч 2025.08.25-ны өдрийн шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбарт: У.М өмнө нь эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2 удаа гаргаж байсан. Тухайн үед бид харилцан тохиролцож нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.10-ны өдрийн 135/ШЗ2022/01489 захирамж, 2022.09.30-ны өдрийн 135/ШЗ2022/01556 дугаар захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.26-ны өдрийн 192/ШШ2025/01662 дугаар захирамжаар эвлэрэхдээ хүүхдийн тэтгэлгийн оронд газар шилжүүлэхээр тохирч нэхэмжлээ буцааж, мөн эвлэрч байсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Нинж ундарга эх өрхийн эрүүл мэндийн төвийн 2025.05.13-ны өдрийн магадлагаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт, Дархан-Уул аймаг дахь сум дундун Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.09.30-ний өдрийн 1367 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Дархан-Уул аймаг дахь сум дундун Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.10-ний өдрийн 1427 дугаар Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.26-ны өдрийн 192/ШШ2025/01662 дугаартай Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2025.06.17-ны өдрийн У.М-с Д.М-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН