2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2026/00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 22

191/ШШ2026/00044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Сентрал тауэр, ** давхарт байрлах, ******* ******* ******* ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ФБ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ФБ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

******* ******* ******* ХХК нь У.*******тай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2,262,997.05 төгрөг гаргуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд У.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ******* ХХК-аас үйлчилгээ авах хүсэлт, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү тооцоололын хүснэгт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.11-ний өдрийн 142/ШЗ2024/00439 дугаартай захирамжийг ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.******* овогт ******* ******* (РД:ФБ*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд; ******* ******* ******* ХХК нь У.*******тай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Тэрээр гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2,262,997.05 төгрөг гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

6.******* ******* ******* ХХК болон У.******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон цахим зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

У.******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, * дүгээр баг, Хүрэнбулаг, ***** тоот хаягт оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.11-ний өдрийн 142/ШЗ2024/00439 дүгээр захирамжаар тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн журмаар ажиллагаа явуулж, У.*******ын оршин суугаа газрын хаягийг тодруулах зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс лавлагаа авахад түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэлд хамаарах хаягт оршин суух бүртгэлтэй гэх хариу иржээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* (РД:ФБ*******)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* (РД:ФБ*******)-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК (утас: 89755896, 80095154)-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА