Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/023

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уламбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******/цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2414005880335 дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ......., урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 50 минутын үед согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ******* нэртэй караокены гадаа иргэн тэй маргалдаж улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр  баг “Тотал Дистрибюшин” нэртэй байшингийн гадна ийн цээжин тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөн унагааж, толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, толгойн тус газар 1 удаа гараараа цохиж биед нь их, бага тархины баруун зүүн тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйхны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалгын зулгаралт гэмтэл учруулж амь насыг нь хохироож алсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч *******хүү овогт *******ын *******г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г таван жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэг, ДВД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагаан өнгийн хос пүүз, эрээн өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Э.Уламбаяр давж заалдах шатны шүүхэд  бичсэн эсэргүүцэлдээ:

... Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах эсэргүүцлийг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алсан” бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”...аар хуульчилжээ.

Тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг найман жил гэж хуульчилсан ба ялын доод хэмжээний гуравны хоёрыг тооцож үзэхэд 8 жилийг сард шилжүүлэхэд /8x12=96/ 96 сар байна. 96 сарын гуравны хоёрыг тооцож үзэхэд /96-3x2=64/ 64 сар байна. 60 сар = 5 жил +4 сар нийт 5 жил 4 сар тэнцэж байна.

Гэтэл шүүхийн оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял нь хуульд заасан “ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг зөрчиж шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дээрх эсэргүүцлийг гаргаж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор Э.Уламбаяр тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:           

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Э.Уламбаярын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 50 минутын үед согтуугаар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах ******* нэртэй караокены гадаа иргэн тэй маргалдаж улмаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр  баг “Тотал Дистрибюшин” нэртэй байшингийн гадна ийн цээжин тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөн унагааж, толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, толгойн тус газар 1 удаа гараараа цохиж биед нь их, бага тархины баруун зуун тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалгын зулгаралт гэмтэл учруулж амь насыг нь хохироосон, хүнийг алах гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх   гэмт хэргийн  үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 91-93, 95 дугаар талд авагдсан

 “...Талийгаач нь ... гэх газрын үүдэнд байсан гэдгийг хамт байсан хүүхдүүдээс сонссон...Би бичлэгийг үзлээ, энэ бичлэг дээр цагаан цамцтай залууд зодуулж байгаа, газар унаж байгаа нь манай хүүхэд мөн байна. Тэр үед хар өнгийн куртик өмссөн байсан. ... нь миний төрсөн хүүхэд бишээ, дагавар хүүхэд байгаа юм..., ... манай гэрийнхэн ярилцаад сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй гэж шийдвэрлэсэн. Надад талийгаачийн оршуулгын зардалд 21.000.000 төгрөг төлсөн....,... нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 109-112, 114-115 дугаар талуудад авагдсан “...би тухайн үед нэлээн согтсон байсан ...талийгаач машинд байсан. Тэгээд тэндээсээ караокены гадаа ирээд машин дотроос талийгаачийг , бид гурав өргөж оруулаад 1 номерын өрөөнд буйдан дээр суулгасан.

... би Аз дэлгүүрийн гаднаас  машинаа авч ирэх гээд явсан. ...103-н машин яг миний машины хажууд ирж зогсоод талийгаачийг эмч үзээд нас барсан талаар хэлсэн...,. ...караокены өрөөнд нь , , талийгаач нар ... намайг очсоны дараа миний араас , , нар ирсэн. Тэгээд бид нар нийлээд тэр караокед 1 литр, 700 граммтай хоёр ширхэг Ээдэн нэртэй архи уусан.

... ******* нь талийгаач тэй хамт гадаа гарсан, араас нь гарсан. Тэгээд нэлээд байж байгаад ******* ганцаараа эргэж орж ирсэн би яасан гэсэн чинь машин дотор унтаж байгаа гэхээр нь би унтаж байгаа юм байх гэж бодсон.

...явахаар болоод ийн машинд талийгаач , , бид дөрөв суугаад караоке дээр ...очоод бид нар машинаас буугаад , бид гурав талийгаач ийг өргөж машинаас буулгаад караоке руу ...,....  , нар талийгаачийг хоёр талаас нь сугадаад караоке руу оруулсан,  өндөр шат руу гарахад нь тэр хоёр цээжин хэсгээс нь өргөөд би хоёр хөлөөс нь өргөөд оруулсан. Тэр үед талийгаач ямар ч ухаангүй, юу хэлэхгүй, хөл гараа ч хөдөлгөхгүй байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 117-120, 122-123 дугаар талуудад тус тус авагдсан “...Намайг очиход тэр хүмүүстэй хамт байсан. ...талийгаач 1 давхраас 2 давхар гардаг шатан дээр доошоо хараад хэвтсэн байдалтай унтаж байх шиг байсан. ....караокены өрөөнд ороход , , , талийгаач нар байсан. Тэгээд бид нар караокены өрөөнд дуулаад байж байхад ирсэн. ...******* караокены өрөөнд орчхоод эргэж гарч ирээд тэй хамт караокены шатаар уруудаад явж байхад нь , бид гурав эргээд караоке руу орсон.

...******* орж ирэхээр нь би ийг хаана байгаа юм гэж асуусан чинь ******* машин дотор тасарчихсан байгаа гэж хэлсэн. ...Би талийгаачийг сэрээх  гээд хувцаснаас нь татаад дуудсан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тасраад уначихсан юм байна гэж бодсон.

... караоке дээр ирээд бид хоёр ийг сэрээх гээд сэрэхгүй болохоор нь өргөж буулгаад руу орсон. гийн шатан дээр нь очоод ийг түр тавьчхаад... ...өрөөнд ороод ийг би үүрээд гадаа гаргаж ирээд би ийг мөрөн дээрээсээ буулгаад үүдний довжоон дээр хэвтүүлэхэд талийгаачийн нүүр нь цонхийсон байдалтай байхаар нь амьсгалж байна уу гээд би цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалахгүй байхаар нь д түргэн дуудаарай гэж хэлсэн. ...эмнэлгийн машин ирээд эмч нь ийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх гэрч Б.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар талд авагдсан “...******* надад тэнд тасарчихлаа, алхаж чадахгүй байна, машинаа унаад хүрээд ир” гэхээр нь би машинаа унаад тэр караокены хойхно талд яваад очтол ******* нь ийг сугадаад арын суудалд суулгасан. ******* хойно суугаад найз охин нь урд суудалд суугаад эргээд нөгөө караокены гадаа ирсэн... намайг гараад очиход *******, найз охин, талийгаач 3 хамт байсан. Тухайн үед талийгаачийг ******* сугадаад суулгасан. Тэр үед талийгаач бүрэн тасарсан байдалтай байсан...” гэх гэрч Б.ийн мөрдөн  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 129-132, 134-135 дугаар талуудад авагдсан “...Бааскаг орж ирэхээр нь би талийгаачийг хаана байгаа талаар асуухад “машин дотор тасарчихсан” гэж хэлсэн.

...караокены өрөөнд ороход , , , талийгаач нар байсан. Тэгээд бид нар караокены өрөөнд дуулаад байж байхад ирсэн. ...дөрвүүлээ гараад гадаа тамхи татаж байхад *******, хоёр ирсэн. Тэгээд ******* караокены өрөөнд орчхоод эргэж гарч ирээд тэй хамт караокены шатаар уруудаад явж байхад нь , бид гурав эргээд караоке руу орсон.

...гаднаас ******* орж ирэхээр нь би ийг хаана байгаа юм гэж асуусан чинь ******* машин дотор тасарчихсан байгаа гэж хэлсэн.

 ...ийг сэрээх гэсэн чинь сэрээгүй.  ...., , бид нар ийн машинд суугаад, машинаа жолоодоод яваад караоке дээр ирсэн. Ирээд бид хоёр ийг сэрээх гээд сэрэхгүй болохоор нь өргөж буулгаад руу орсон. гийн шатан дээр нь очоод ийг түр тавьчхаад

 ...ийг би үүрээд гадаа гарч ирээд би ийг мөрөн дээрээсээ буулгаад үүдний довжоон дээр хэвтүүлэхэд талийгаачийн нүүр нь цонхийсон байдалтай байхаар нь амьсгалж байна уу гээд би цээжин дээр нь дарж үзэхэд амьсгалахгүй байхаар нь д түргэн дуудаарай гэж хэлсэн.” гэх гэрч Х.ий мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар талд авагдсан “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой талийгаач нь манай караокед орж ирээд өрөө байна уу эгчээ гэхээр нь ...5 номерын ... өрөөнд нь эхлээд нэг эмэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн, араас нь дахиад нэг эмэгтэй, нэг залуу, ар араас нь хүмүүс нэмэгдэж орсоор байгаад наймуулаа болсон баарнаас 1 литртэй “ээдэн” архи, 1 сөжү, 1 ундаа, 1 чипс, 2 шил пиво авсан.

...  тэй хамт байсан Шаргалжуутын залуу гэсэн нэг залуу захиалга өгье дахиад нэг архи, 4 пиво, 1 ундаа, 1 ногоон экс архи авъя гэхээр нь би нийт тооцоо чинь 335,000 төгрөг болж байна тооцоогоо хийчих гэсэн чинь тооцоо хийх ёстой хаачив гээд хайгаад байсан. Тэгснээ та над дээр биччих, та кассан дээр суудаг биз дээ гэхээр нь би кассан дээр суухгүй байгаа, энийгээ ажиллуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу захиалсан юм аа аваагүй, ийг хаачив гэж байгаад 23 цаг 38 минутад тэр Шаргалжуутын залуу  гарахдаа хаана байна тооцоо хийнэ гэсэн юм гэсэн чинь тэр өндөр залуу нь гадаа машинд унтаж байгаа, хурдан гаръя гэж хэлээд гарсан, тэгээд эргэж орж ирээгүй... ... өрөөнөөс гарч ирээд тэкний хажууд зогсоод намайг хараад байхаар нь би яасан бэ, миний дүү зүгээр үү, тасрах гээд байгаа юм уу, янз бүрийн асуудал байна уу гэж хэлсэн чинь зүгээрээ эгчээ, тасраагүй гайгүй гэж хэлсэн. ...бааранд орж ирэхдээ ээс архи үнэртэж байсан, гэхдээ бол гуйвж дайвсан согтуу бол байгаагүй ...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 145-146, 148 дугаар  талуудад авагдсан “......, , талийгаач бид нар, нөгөө машинд , , ээ нар суусан байсан. ... гаднаас сөөжүү архи оруулж ирсэн, бас Лхаажав ах гаднаас 0,75 граммтай архи оруулж ирсэн, удалгүй , ээ, нар ирсэн. ...Тэгээд би ******* рүү утсаар яриад дуудсан чинь *******, хоёр хэдэн минутын дараа хүрч ирээд бид нарын сууж байсан өрөөнд орж ирсэн.

..., ******* хоёр хамт гараад явсан. Би араас нь гарсан чинь караокеноос жаахан цаашаа 10 орчим метрийн зайтай газарт ******* ийн хоёр гарыг нь барьчихсан, ******* рүү орилоод чи найзыгаа дутуу үнэлээд байна, хоёулаа энэ сургуульд хэн нь үлдэхээ үзчих үү гээд орилоод байсан. Тэгсэн чинь ******* чи найз руугаа яагаад ингээд дайраад байгаа юм би, хоёулаа өмнө нь жимд хамт явж байсан, өмнө нь маргалдах зүйл  болж байгаагүй, яагаад орилоод уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би очоод ээ болиоч ээ чи одоо яагаад байгаа юм  гэсэн чинь ******* намайг байж бай хайраа гэсэн.

Тэгсэн чинь чи юу нь юм  гэсэн чинь ******* манай найз охин байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чинь *******гийн шанаа руу нь гараараа нэг удаа цохсон, тэгээд ******* толгойгоо бариад цаашаа явсан чинь *******гийн араас нь орилоод хөөе Бааска гэж орилоод *******гийн хойноос гүйсэн, тэгсэн чинь ******* эргэж хараад өөрөө холдуулаад түлхэх шиг болсон чинь хойшоо хоёр гараараа газар тулаад суусан. Тэгээд найз нь ерөөсөө согтоод байна, тасрах гээд байна гэсэн, тэгээд ******* би тийшээ яваад Алткагийн машиныг аваад ирье гэж хэлээд ийн машиныг авч ирээд ******* хүрч ирээд ийг татаж босгоод өөрөө машин руу алхаж орсон.

..., ******* хойд суудалд ийн хажууд суусан. ..тэр үед Блю скай караокений гадаа байхад , ******* хоёр барилцчихсан зогсож байхаар нь би дундуур нь ороод салгах гэсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд газар уначихсан байсан. Тэгээд би *******гээс  яасан юм гэж асуухад “намайг ална гээд байхаар нь түлхээд унагасан” гэж надад хэлсэн...” гэх гэрч С.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан “...өдөрлөг дээр байхад ын машинд , ий найз , талийгаач тэд нар сууж байсан. Караокед байхдаа намайг явахад л лав нэг их согтоогүй байсан...” гэх гэрч Б.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр талд авагдсан “...караокены өрөөнд , , , нар байж байсан. Тэд нар дээр , бид гурав нэмэгдэж орсон. Тэгээд талийгаач , хоёр гарч яваад эхлээд 1 литртэй Ээдэн архи, дараа нь 0,75 граммын хэмжээтэй Ээдэн архи авчирсан, бас ундаа, 3 шил сөжүү оруулж ирсэн. ...би тасрах гээд байгаа юм уу гээд асуусан чинь үгүй гэсэн. Тэгээд жаахан байж байгаад *******, хоёр ирсэн. ..., *******, гурав хамт бүжиглээд гараад явсан. Тэгээд тэр гурав эргэж орж ирээгүй.

... машины арын суудал дээр хажуугаараа хэвтэж байхаар нь би энэ тасарчихсан юм уу гэж асуусан чинь ******* наадах чинь тасарчихсан юм шиг байна гэж надад хэлсэн. Тэгээд бид нар ийг яах уу, тооцоо мооцоогоо яах уу, уг нь даана гэсэн чинь тасарчихлаа гээд ойр зуурын юм ярьж байгаад би ийг сэрээрэй гээд дуудсан чинь ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, тэгэхээр нь би тасарчхаж гэж бодсон. ...Блю скай караокены өрөөнд байхад хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй, зодоо хийгээгүй, дуулаад, жаахан бүжиглээд л байсан. Ер нь караокены өрөөнд байхад бид нарын хэн нь ч хэрүүл маргаан зодоо хийгээгүй ээ. ...******* ын мөрөн дээр нь гараа тавиад гадагшаа гарсан чинь араас нь дагаад гараад явсан. ...машины хойд талын хаалгыг нь онгойлгоод харахад машины баруун хойд талын суудал дээр хагас хэвтчихсэн байсан. Би сэрээрэй гээд хацар дээр нь зөөлхөн хүрч үзсэн чинь ямар ч дуу гаргаагүй, хариу үйлдэл үзүүлээгүй. Тэр үед би караокеноос гарч ирээд ийг машинд унтаж байхаар нь би энэ тасарчихсан юм уу гэсэн чинь ******* наадах чинь тасарчихсан гэж надад хэлсэн...” гэх гэрч Д.н мөрдөн байцаалтад мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар талд авагдсан “... хэдүүлээ Блю скай караоке руу оръё гэхээр нь бид хоёр тэгье гэсэн. тэр караокены хүнийг нь таньдаг юм байна лээ, тэгээд уулзаад бид нар нэг өрөөнд ороод караокены цагаа эхлүүлээд байж байхад бид нар дээр , , , нар ирсэн.

******* ирээд сууж байгаад *******, хоёр хамт гараад явсан тэгээд буцаж орж ирээгүй ээ. ...арын суудал дээр нь хажуу тийшээ хэвтчихсэн байсан, машины хажууд *******, , , нар байсан...” гэх гэрч М.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар талд авагдсан “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ ажиллаж байхад орой 23:00 цаг өнгөрөөгөөд 5-6 хүн өрөө байна уу гэж орж ирэхээр нь би  караокены 1 номерын өрөөнд оруулсан.

Тэр хүн орж ирэхдээ 2 хүн нь тэр хүний гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулчихсан, тэгээд хоёр талаас нь сугадаж өргөөд оруулж ирсэн, тэр хүн юу ч яриагүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа хөдөлгөөгүй, бүр хоёр хөлөө газраар чирээд өргүүлж орж ирсэн. ...Намайг тэр өрөөнд ороход тэр хүн буйдан дээр махиралдаад хэвтэж байсан, тэр хүн ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй, бөөлжсөн барьсан юм байхгүй. Би тэр хүнийг согтоод тасарчихсан хүн байна л гэж бодсон...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан “... бид нар караоке руу орж 1 номерын өрөөнд  ороод 40-50 минут орчим дуулаад байж байхад гаднаас , , гурав ийг оруулж ирсэн.

..., хоёр ийн хоёр гарыг нь өөрсдийнхөө мөрөн дээгүүр давуулаад ийг хоёр талаас нь сугадаад өргөж оруулж ирсэн. ийн хоёр хөл нь ямар ч мэдрэлгүй шалан дээгүүр чирэгдчихсэн орж ирсэн. ийг өрөөнд оруулж ирээд өрөөнд байсан зөөлөн буйдан дээр буланд нь суулгасан, тэгээд нь хажуу тийшээ хазайгаад буйдан дээрээ хагас хэвтсэн байсан....” гэх гэрч Ж.төгөлдөрийн мөрдөн байцаалтад мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан “... бид нар караокед орж караоке захиалаад өрөөнд орсон. Тэгээд өрөөнд ороод дуулаад байж байтал , , , нар ирсэн.

..ийг өрөөнд оруулж ирэхдээ хоёр хүн нь хоёр талаас нь сугадчихсан оруулж ирсэн, яг хэн хоёр нь сугадсан байсныг нь би сайн анзаараагүй.  Тэр үед ийг өрөөнд оруулж ирээд хаалганы харалдаа буйдан дээр буланд суулгасан. ...ямар ч гэсэн үг дуу авиа бол гаргаагүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар талд авагдсан “... караоке дээр очсон. ..., , , нар орж ирсэн. Тэгээд өрөөнд орж ирээд миний хажууд суусан, , хоёр талийгаач ийг өргөөд оруулж ирээд өрөөний буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд тэд нарыг өрөөнд орж ирэхэд нь бид нар наадах чинь яасан юм бэ зүгээр үү гэж асуусан чинь тасраад уначихсан гэж хэлсэн. ... тэр өрөөнд байсан хүмүүстэй нэг ч юм яриагүй, бөөлжөөгүй, хөл гараа ч хөдөлгөөгүй ээ...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 169, 210 дугаар талуудад авагдсан “..., хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн, толгой нь бүр доошоо унжчихсан орж ирсэн, хөлөөрөө бол алхаж орж ирээгүй. Тэгээд сууж байсан хүмүүс наадах чинь яасан юм гэж асуусан чинь тэр гурав тасарчихсан байна гэж хэлсэн.  ийг оруулж ирэхэд ямар ч үг  яриа хэлээгүй, хөл гараа хөдөлгөөгүй ээ. ...удаагүй *******гээс миний чат руу эхлээд нэг бичлэг явуулаад араас нь “найз нь нэг хүүхэд цохчихсон чинь ухаан алдчих шиг боллоо гээд чат бичсэн. Тэгэхээр нь би бичлэгийг харахад цээж нүцгэн, цээжин дээр нь нэг хүн гараараа илээд байгаа бичлэг байсан. Тэгэхээр нь би тэр бичлэгийг үзчихээд яана аа зүгээр үү гэж бичихэд чимээгүй болчихсон. Тэгээд бид нар ороод дуулж байхад *******гээс “өө найзаа зүгээр тасарчихсан байсан байна, найз нь одоо гэр лүүгээ харьж байна гэж чат бичсэн...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг ,

1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дугаар талд авагдсан “...Талийгаач ийг , хоёр сугадчихсан орж ирсэн, араас нь орж ирсэн. , хоёр ийг хоёр талаас нь сугадчихсан орж ирсэн.  Өрөөнд байхдаа бид нартай хэнтэй нь ч юу ч яриагүй, чив чимээгүй л байгаад байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 174-175 дугаар талд авагдсан “...ийг , хоёр сугадчихсан орж ирсэн, араас нь орж ирсэн.Бид нар тэд нарыг орж ирэхээр нь наадах чинь яасан юм гэсэн чинь тэр гурав тасарчихсан байгаа юм, ийшээ хэвтүүлчихье гэсэн. ... нь толгой нь доошоо гудайчихсан, хоёр хөл нь газар чирэгдчихсэн орж ирсэн... Өрөөнд байхдаа ийг надтай ойрхон буйдан дээр хэвтүүлсэн, тэгээд өрөөнд байхдаа нэг ч үг дугараагүй, ямар ч дуу авиа гаргаагүй, хөл гараа ч хөдөлгөөгүй... Би яг харсан, яг үнэн, орж ирэхэд нь ийг хоёр талаас нь сугадаад өргөчихсөн ийн хоёр хөл нь газарт чирэгдээд орж ирсэн, толгой нь доошоо гудайчихсан байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 187-88 дугаар талд авагдсан “... нь ээж ийг аав, ээжтэйгээ байхад нь гэртээ төрсөн.  Тэгээд ийг 3 настай байхад нь манай аав, ээж хоёр нас барсан. нь ажил хийгээд хүүхдээ харах боломжгүй байсан тул ийг би өргөж авсан. Тэгээд нь Батхолбоогийн гэсэн бичиг баримттай байгаа... хууль ёсны төлөөлөгчөөр аав Өсөхбаяр нь оролцоно. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 214-221 дүгээр талд авагдсан “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их, бага тархины баруун зуун тал бөмбөлгийн хамарсан тархмал аалзан хальсан доор цус харвалт, хуйны цус хуралт, баруун, зүүн жолоо булчингийн цус хуралт, нугалмын булчингийн цус хуралт, зүүн чихний шарх, баруун дал, хэвлийн хэвлийн зуун хажуу, баруун шилбэний баруун тохой, зүүн бугалгын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх аалзан хальсан доор тархмал цус харвалт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

-Талийгаач Б. нь гавал тархины битүү гэмтэл их, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан хуйхны цус хуралт, их бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн тархмал цус харвалт гэх шинжүүдээр тодорхойлогдоно.

- Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

 Талийгаач биед үүссэн цус хурал зулгаралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн цохих өшиглөх гэх мэт үйлдлүүдээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх  Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар талд авагдсан “...Цогцост шинжилгээ хийхэд биеийн зүүн чихэнд шарх, баруун дал, хэвлийн баруун зүүн хажуу хэсэг, баруун шилбэ, баруун тохой, зүүн бугалгад зулгаралт гэмтэлтэй байсан. Энэ шархнууд нь нимгэн тав тогтсон байсан. Үүссэн цаг хугацаа нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 амь хохирогчийн задлан шинжилгээнд нас барснаас нь хойш 24 цагийн дараа орсон учраас тухайн зулгарсан шархнаас гарсан цус нь хатаж нимгэн тав үүсэх боломжтой. Мөн зүүн чихний шарх нь ангайсан, зах ирмэг нь тэгш бус шарх байсан. Энэ цэгчилсэн цус харвалт нь дотор эрхтний доргилт болон түргэн үхлийн үед илэрдэг шинж байгаа юм. Амьсгал бүтэлтийн үед уушги нь хийрхэг болж уушгинд хавирганы ором гарч, уушги ягаан өнгөтэй болдог ба талийгаачийн хувьд амьсгал бүтэлтийн шинж тэмдэг байхгүй байсан. Мөн дотор эрхтнүүдэд ялзрал буюу муудалтын шинж тэмдэг үүсэж байсан... Талийгаачийн зүрх болон дотор эрхтнүүдэд бүгдэд нь ялзрал буюу муудалтын өөрчлөлт явагдаж эхэлсэн байсан. Энэ нь бол гэмтлээс биш бөгөөд шинжилгээнд орсон цаг хугацаа, цогцсыг хадгалсан орчин, температур зэргээс шалтгаалан үүсэж байгаа юм. Хүн амьд байх үед цусаар хүчилтөрөгч тээвэрлэгдэж эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр хангах үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаа явагдахгүй, булчирхайд тархмал үхжил үүснэ, энэ нь тухайн хүнийг нас барснаас хойш явагдах учраас талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй. Энэ гэмтэл нь талийгаачийг амьд байх үед нь үүссэн, энэ гэмтэл нь талийгаачийн үхэлд нөлөөлөхгүй. Мөн энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн цохих, өшиглөх, боох үйлдлийн улмаас үүсэж болно...” гэх Шинжээч эмч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан “...******* нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй. Ямар нэг өвчингүй. Хэрэг хариуцах чадвартай...” гэх Нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 24-29, 33-35, 41-42 талуудад авагдсан “хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл”

1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр талд авагдсан “караокед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”

1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар талд авагдсан “дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн мэдүүлэхдээ “...тамхилаад байж байтал талийгаач намайг хоёулаа явж шээчхээд ирье гээд цуг явсан. Замдаа юм яриад бид хоёр хоорондоо маргалдаад над руу дайрах гэхээр нь хоёр гарыг нь бариад зогсож байсан чинь гараад ирсэн. Тэгээд талийгаач ийг чи яах гээд байгаа юм гээд түлхээд байж байсан чинь ыг түлхээд миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би зам руу араас нь хөөхөд зам гараад гүйсэн. Тэгээд цаашаа гараад гүйчихээр нь буцаад очоод байж байхад зам гараад орилоод хүрээд ирсэн. Би наанаас гүйж очоод нэг жийж унагаагаад мөр рүү өшиглөе гэж бодоод өшиглөсөн чинь толгой хэсэг рүү өшиглөсөн байсан. Тэгээд байж байгаад буцаад ирэхэд хэвтэж байсан. бид хоёр босгож ирээд машин руу бид хоёр цуг оруулахад хөл нь тэнцвэр алдаад гишгээд орсон. Тэгээд оруулаад ийг зүгээр байна уу хар даа гэхэд зүгээр байна гэсэн. Тэгээд зогсож байсан газраасаа буцаад караокены үүдэнд очоод дотор байсан хүмүүс гарч ирээд караоке руу явсан. , , бид гурав цуг үлдсэн. Тэгээд буцаж ирээд бид гурвыг гэрт хүргэж өгсөн гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/

2 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр талд авагдсан “...Тэр өдөр манай сургуулийн танилцах үдэшлэг болсон. Тэр үед миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хэрэлдэж явж байгаад нь юу юу юугүй, хувцсаа тайлаад дахиад зодох гээд дайраад ирсэн. Тэгэхээр нь би унагаагаад мөр лүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд яваад ийг дуудаж ирээд машинд нь суулгаад явсан. Унагасны дараа контейнерын тийшээ явж байхад нь өөрөө алхаад явж байсан. Би хажуугаас нь түшээд байсан. Намайг зодох гээд дайраад ирэхээр нь би биеэ хамгаалах гээд цааш нь жийсэн. Тэр л одоо миний буруу байна. Тэр үед нь маргалдахдаа чи намайг дутуу үнэлээд байна, энэ сургуульд хоёулаа нь үлдэх үү гэдгээ үзэх үү гээд зодох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьчхаад хамгаалаад байсан. Би тэр үед хоёулаа маргалдах ямар ч шалтгаангүй яагаад над руу дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэр бид хоёрыг маргалдаж байхад гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд чи юу нь юм гэсэн чинь би найз охин байна гэсэн чинь намайг нэг удаа цохисон,... бид хоёр фитнест хамт явдаг байсан царайг нь  харсан байсан, тэрнээс биш нэрээ мэдэлцэж танилцаж байгаагүй, бид хоёрын хооронд ямар нэгэн маргаантай зүйл байхгүй...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн “...шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон  нь  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай нийцэхгүй буюу   хүнд зэргийн согтолттой хүнийг араас нь хөөж, улмаар цээжин тус газар 1 удаа хөлөөрөө өшиглөн унагааж, толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж, толгойн тус газар 1 удаа гараараа цохиж  амь насыг нь хохироож алсан гэмт үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд мөн түүнчлэн  хүний  амь нас хохирсон байхад  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэж  тус тус тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болно.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...,...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т  30,000,000 төгрөгийг төлсөн...,...гомдол саналгүй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэжээ.

Ингэхдээ анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д таван жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тухайн зүйл ангид заасан  хорих ялын доод хэмжээ буюу найман жилийн хугацаагаар хорих ялын  гуравны хоёроос багагүй байх хэмжээнд хүрэхгүй байна.

Өөрөөр хэлбэл тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ нь найман жил  бөгөөд  гуравны хоёрыг тооцож үзэхэд 8 жилийг сард шилжүүлэхэд  96 сар түүний  гуравны хоёр нь   64 сар байна. 64 сар  нь 5 жил ,4 сар  байна.

Найман жилийг  хоногт шилжүүлэхэд 2920  хоног, түүний гуравны хоёр нь 1946,6 хоног буюу 5 жил 4 сар 1 хоног байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан  таван жил гурван сарыг хоногт шилжүүлэхэд  1915 хоног  байгаа нь 1946.6 хоногтой харьцуулахад   31 хоногоор бага байна.

Иймд анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялын хэмжээ нь ялын доод хэмжээ буюу найман жилийн хугацаагаар хорих ялын  гуравны хоёроос багагүй байх  хуулийн шаардлагыг хангаагүй,   ялыг хүндрүүлэх эрх хэмжээ Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурорын “...анхан шатны  шүүхийн оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял нь хуульд заасан “ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн  тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх...” агуулгаар бичсэн эсэргүүцлийг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр  зүйлийн 1-ийн 1.2-т   заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т  зааснаар  шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                          Т.ГАНЧИМЭГ