Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 78

 

2018 оны 4 сарын 30 өдөр                           2018/ШЦТ/78                               Хэрлэн сум

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0095/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Уламбаяр

Улсын яллагч                                          Я.Сансар,

Шүүгдэгч                                                М.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буд овогт Мөнхтуяагийн Аэд холбогдох 1839000000095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Механикжуулалтын байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Буд овогт Мөнхтуяагийн А /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч М.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тунсаг” дэлгүүрийн дэргэд  иргэн Г.Наранхүүтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал, зүүн хөмсөг, нүд, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Г.Наранхүүгийн: ...“Тунсаг” дэлгүүр рүү явж байтал таньдаг хүн болох Ласран гэдэг хүнтэй таарсан бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь Ласрантай хамт явж байсан Галаа гэх залуу надаас 1 шил архи аваад өг гэж гуйгаад байж байтал нэг таягтай залуу хажуунаас нь орж ирээд та муу алуурчид нэг шил архи аваад өгчих гэж хэлэхээр нь би манай дүү өөрийнхөө хийсэн хэргээ өөрөө хүлээгээд явж байгаа та нарт ямар гай болсон юм гэж хэлсэн чинь Ласран хажуугаар орж ирээд намайг чи таягтай хөгшин хүнтэй юу яриад байгаа юм гээд намайг шууд боогоод газар унагаад буцаж босгож ирээд гараараа нэг удаа миний хамар руу цохисон тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ найз нь чамд ямар буруу зүйл хийгээ вэ гэж асуухад Ласран найзынх нь мөнгө илүүдээд байна гэж хэлсэн. ...Би бойнд хамт ажиллаж байсан болохоор дандаа Ласран гэж дууддаг яг бүтэн нэрийг нь хэн гэж дууддаг болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/

 

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018.171 дугаартай дүгнэлт: “Г.Наранхүүгийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөг, нүд, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/ 

 

Шүүгдэгч М.Аийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...айлаас гараад гэр рүү явж байхдаа Хэрлэн сумын 5 дугаар баг, “Тунсаг” дэлгүүрийн гадаа Наранхүү гэх залуутай согтуу байсан учир хэрүүл маргаан үүсгэж, баруун гараараа Наранхүүгийн хамар хэсэгт 1 удаа цохьсон... Миний буруу, дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тунсаг” дэлгүүрийн дэргэд  иргэн Г.Наранхүүтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Аийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн  171 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Хохирогч Г.Наранхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо бүрэн авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лувсан овогт Дугаржавын Мягмархүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмархүүг ......... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ..................... /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Мягмархүүд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Мягмархүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Аэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ