2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/09357

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 12 192/ШШ2025/09357

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт оршин суух О овогт Зийн Ч /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт оршин суух С овогт Дийн Л /РД: /-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Д.Л эд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэх, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч З овогтой Ч миний бие хариуцагч Д.Л эд 2021 оны 10 сарын 07-ны өдөр Нийслэлийн Хан уул дүүргийн **** тоот хаягт байршилтай, 51,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Гэрээ ёсоор түүнд зараад өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. 2021 онд уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л эд худалдахдаа түүний амьдрал ахуйг харгалзан үзэж улмаар найз нөхдийн журмаар итгэж, түүнд итгэсэн итгэлийг алдахгүй байх гэж бодон байраа зарсан. Д.Л нь 2 өрөө сууцны үнийг нотариатаар гэрээг батлуулж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гарсаны дараа 1 жилийн дотор үнийг нь 100 хувь төлж барагдуулна гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авснаас хойш өнөөдрийг хүртэл байрны үнийг огт төлөөгүй. Бид найз нөхдийн болоод ажил хэргийн холбоотой байдаг тул байнга л уулзаж, мэнд мэдэж байсан ба түүнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг авах талаар мөнгөө нэхэхэд өгнөө, битгий санаа зов, удаахгүй өгчихнө гэж хэлсээр байсан боловч өнөөдрийг хүртэл байрны үнэнээс нэг ч төгрөг төлөлгүй иргэн намайг хохироосон хэвээр байна. Сүүлдээ байрны үнийг төлөх, төлөхгүйгээс болж би хамгийн сүүлд хариуцагчаас байрныхаа үнийг нэхэж, худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах тухайгаа хэлж, мэдэгдэн 2023 оны 02 сарын сүүлээр уулзахад өөдөөс уурлаж,... чаддаг юм бол шүүхдээд авна биз гэх сүрдүүлгийн үг хэллэг хэлж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж түүнээс хойш утсаа авахгүй, ажлын байран дээр очихоор зугтаад гараад явчихдаг, уулзаж чадахгүй байгаа учир шүүхийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээс өөр арга замгүй болсон. Иймд хариуцагч худалдан авсан 2 өрөө байрны үнийг огт төлөөгүй тул миний бие хариуцагчтай байгуулсан 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 2964 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул шүүхээс Нийслэлийн Хан уул дүүргийн **** тоот хаягт байршилтай 51,08 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, мөн сууцыг чөлөөлөхийг тус тус Д.Л эд даалгаж өгнө үү. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Ч ээс гаргасан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Л эд 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, сууцыг чөлөөлөхийг тус тус даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ Д.Л нь 2 өрөө орон сууцны үнийг нотариатаар гэрээг батлуулж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гарсны дараа 1 жилийн дотор үнийг нь 100 хувь төлж барагдуулна гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авснаас хойш өнөөдрийг хүртэл үнийг огт төлөөгүй гэжээ. Миний бие нэхэмжлэгч З. Ч тэй ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 3.Ч ийн нэр дээрх Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** тоот хаягт байрыг худалдан авахаар харилцан тохиролцож 2019 оноос эхлэн тус байрандаа орж амьдарч эхэлсэн. Миний бие Д.Л нь "К " ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд компанийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данснаас 2 удаагийн чекээр надад бэлэн мөнгө олгож, тухайн орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан. Үүнд: 2020 оны 06 сарын 19-ний өдөр АА003178231 дугаартай чекээр 54,000,000 төгрөгийг "Д в Л **** олгов" гэх утгаар, 2020 оны АА003178232 дугаартай чекээр 58,500,000 төгрөгийг "Д в Л **** y-89983435" гэх утгаар тус тус бэлэн мөнгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авч байсан билээ. Ийнхүү тухайн өдрүүдэд банкнаас авсан бэлэн мөнгөө шууд З.Ч ийн гэрт нь очиж бэлнээр өгч, орон сууцны үнийг бүрэн төлсөн болохыг З.Ч маш сайн мэдэж байгаа. Орон сууцны үнийг үнийг бүрэн төлсөн тул бид харилцан тохиролцож өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд 2021 оны 10 сарын 07-ны өдөр №2964 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр улсын бүртгэлийн **** дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр, 132 тоот хаягт байршилтай 51,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2-т зааснаар талууд 2021 оны 10 сарын 07-ны өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан талаар хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн тус худалдах, худалдан авах гэрээний 6.3-т зааснаар "Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж гэрээгээр тохирсон боловч тус татварыг хариуцагч миний бие гэрээ байгуулснаас хойш 6 хоногийн дараа буюу 2021 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснаас үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татвар болох 2,000,607 төгрөг болон шимтгэл 20,708.07 төгрөгийг төрийн үйлчилгээний киоск машинд Д.Л би бүрэн төлсөн. Нэхэмжлэгч З.Ч болон түүний нөхөр Б.Төртүвшин нарт би энэ орон сууцны үнэ 99,000,000 төгрөгөөр зогсохгүй мөнгө өгснийг өөрөө мэдэж байгаа. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Л эд 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, сууцыг чөлөөлөхийг тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь огт үндэслэлгүй болох нь тодорхой байх бөгөөд орон сууцны үнийг бүрэн хүлээн авсан, түүнийгээ хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож гэрээ байгуулсан, тус гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байна. Ийнхүү Д.Л би Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр, 132 тоот хаягт байрлах орон сууцны төлбөрийг бүрэн төлж хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан, худалдагч талын төлөх ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг хүртэл өөрийн биеэр төлсөн тул тус орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн. Би 3. Ч тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, үүргийн ямар ч зөрчилгүй тус гэрээ дуусгавар болсон бөгөөд хууль ёсоор өмчлөх эрхээ шилжүүлэн авсан тус орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлж, сууцыг чөлөөлөх боломжгүй, 3.Ч нь орон сууцны үнийг бүрэн авч өмчлөх эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн тул хуульд заасны дагуу тус орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/05132 дугаар захирамж, Голомт банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506971 дугаартай гэрчилгээ, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, итгэмжлэл.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, дансны хуулгууд, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Коретехнологи сольюшнс ХХК-ийн дүрмийн хуулбар.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Y-2206023899 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг дэх баримтуудын хуулбарууд, Д.Л ийн арилжааны банкууд болох М банк ХК, Тээвэр хөгжлийн банк, Голомт банк ХК, Богд банк ХК, Төрийн банк ХК, Чингис хаан банк ХХК, Хаан банк ХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банк ХК, Капитрон банк ХК болон Хасбанк ХК-уудад данс эзэмшдэг эсэх лавлагаа, З.Ч ийн эзэмшлийн Голомт болон Худалдаа хөгжлин банкны дансны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулгууд.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.       Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх

үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч З.Ч хариуцагч Д.Л эд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Л ээс Хан-Уул дүүргийн **** үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгч З.Ч д шилжүүлэх, орон сууцыг хариуцагч Д.Л ийн эзэмшлээс албадан чөлөөлөхийг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Д.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

3. Нэхэмжлэгч З.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Д.Л эд 2021 оны 10 сарын 07-ны өдөр Нийслэлийн Хан уул дүүргийн **** тоот хаягт байршилтай 51,08 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 99000000 төгрөгөөр харилцан тохиролцож худалдсан. Гэрээ ёсоор түүнд зараад өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. 2021 онд уг үл хөдлөх эд хөрөнгийг Д.Л эд худалдахдаа түүний амьдрал ахуйг харгалзан үзэж улмаар найз нөхдийн журмаар итгэж, түүнд итгэсэн итгэлийг алдахгүй байх гэж бодон байраа зарсан. Д.Л нь 2 өрөө сууцны үнийг нотариатаар гэрээг батлуулж, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг гарсаны дараа 1 жилийн дотор үнийг нь 100 хувь төлж барагдуулна гэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авснаас хойш өнөөдрийг хүртэл байрны үнийг огт төлөөгүй. Сүүлдээ байрны үнийг төлөх, төлөхгүйгээс болж би хамгийн сүүлд хариуцагчаас байрныхаа үнийг нэхэж, худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах тухайгаа хэлж, мэдэгдсэн. Иймд хариуцагчийн худалдан авсан 2 өрөө байрны үнийг огт төлөөгүй тул миний бие хариуцагчтай байгуулсан 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 2964 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул Нийслэлийн Хан уул дүүргийн **** тоот хаягт байршилтай 51,08 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, мөн сууцыг чөлөөлөхийг тус тус Д.Л эд даалгаж өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ануударь нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч М.Халиунжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагчаас нэхэмжлэгч З. Ч тэй ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд 3.Ч ийн нэр дээрх Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр, 132 тоот хаягт байрыг худалдан авахаар харилцан тохиролцож 2019 оноос эхлэн тус байрандаа орж амьдарч эхэлсэн. Д.Л нь "К " ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд компанийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай данснаас 2 удаагийн чекээр 2020 оны 06 сарын 19-ний өдөр АА003178231 дугаартай чекээр 54,000,000 төгрөгийг "Д в Л **** олгов" гэх утгаар, 2020 оны АА003178232 дугаартай чекээр 58,500,000 төгрөгийг "Д в Л **** ****" гэх утгаар тус тус бэлэн мөнгө олгож, тухайн орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү тухайн өдрүүдэд банкнаас авсан бэлэн мөнгөө шууд З.Ч ийн гэрт нь очиж бэлнээр өгч, орон сууцны үнийг бүрэн төлсөн. Орон сууцны үнийг үнийг бүрэн төлсөн тул бид харилцан тохиролцож өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд 2021 оны 10 сарын 07-ны өдөр №2964 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206023899 дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр, 132 тоот хаягт байршилтай 51,08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 99,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2-т зааснаар талууд 2021 оны 10 сарын 07-ны өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан талаар хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн тус худалдах, худалдан авах гэрээний 6.3-т зааснаар "Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна гэж гэрээгээр тохирсон боловч тус татварыг хариуцагч миний бие гэрээ байгуулснаас хойш 6 хоногийн дараа буюу 2021 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснаас үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татвар болох 2,000,607 /хоёр сая зургаан зуун долоо/ төгрөг болон шимтгэл 20,708.07 /хорин мянга долоон зуун найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төрийн үйлчилгээний киоск машинд Д.Л би бүрэн төлсөн. Нэхэмжлэгч З.Ч болон түүний нөхөр Б.Төртүвшин нарт би энэ орон сууцны үнэ 99,000,000 төгрөгөөр зогсохгүй мөнгө өгснийг өөрөө мэдэж байгаа. Ийнхүү Д.Л нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, 50-р байр, 132 тоот хаягт байрлах орон сууцны төлбөрийг бүрэн төлж хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан, худалдагч талын төлөх ёстой байсан үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг хүртэл өрийн биеэр төлсөн тул тус орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү өгнө үү...гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч З.Ч нь хариуцагч Д.Л тэй 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /1х-5х/

Уг гэрээгээр нэхэмжлэгч З.Ч ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, чингисийн өргөн чөлөө гудамж 50 байр 132 тоот хаягт байршилтай, Ү-2206023899 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Л эд 99,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээний 3.1-т зааснаар харилцан тохиролцсон байна. Гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэж, гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: 2021.10.07 өдөр гэж тус тус гэрээнд заажээ. /хх-101-103х/

4.2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байршилтай, **** үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч З.Ч нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн нь №000596971 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-99х ар тал/

4.3. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, чингисийн өргөн чөлөө гудамж 50 байр 132 тоот хаягт байршилтай, Ү-2206023899 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Л нь 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн нь №000909529 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-103х/

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

6. Нэхэмжлэгч З.Ч ээс хариуцагч Д.Л ийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 99,000,000 төгрөгийг төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргадаг буюу гэрээний төлбөрт 99,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй нь энэхүү хэргийн маргаан болоод байна.

7. Хариуцагчаас гэрээний төлбөрт 99,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид төлсөн гэж мэтгэлцдэг.

Хариуцагч Д.Л нь К ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллдаг гэдэг нь К ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, К ХХК-ийн дүрмээр тогтоогддог. /хх-53-57х/

8. К ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр чекээр 54,000,000 төгрөгийг Д.Л гаргасан, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр чекээр 58,500,000 төгрөгийг Д.Л гаргасан нь болох нь К ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 54,000,000 төгрөгийн АА 003178231, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 58,500,000 төгрөгийн АА 003178232 чекийн дугаартай баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-30-36х/

9. Хариуцагч Д.Л нь нэхэмжлэгч З.Ч д орон сууцны төлбөрийг гэрээнд заасан 99,000,000 төгрөгийг бэлнээр төлөхдөө 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 54,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 55,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэж тайлбар гаргадаг.

10. Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний Гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэж, гэрээний 3.4-т Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа: 2021.10.07 өдөр гэж тус тус гэрээнд заасан байна.

Зохигчид шүүх хуралдаанд хариуцагч Д.Л нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, чингисийн өргөн чөлөө гудамж 50 байр 132 тоот хаягт байршилтай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд орж амьдарсан, одоог хүртэл амьдарч байгаатай маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Ч нь орон сууцыг хариуцагч Д.Л ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байна.

Харин хариуцагч Д.Л нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны төлбөр болох 99,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч З.Ч д төлсөн болох нь дээрх бэлэн мөнгөний чекийг хүлээн авсан баримтаар тогтоогдсон.

11. Мөн зохигчдын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэж гэрээнд тусгаснаар орон сууцны төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн болох нь нотлогдож байна.

Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 54,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 55,000,000 төгрөгийг тус тус төлж, зохигчид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нөхөж байгуулсан байна.

12. Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг нөхөж байгуулсны дараа гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр, чингисийн өргөн чөлөө гудамж 50 байр 132 тоот хаягт байршилтай, Ү-2206023899 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгч З.Ч ийг хасч, орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Л ийг бүртгэсэн нь хуульд нийцсэн бөгөөд энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тус тус тогтоогджээ.

13. Хариуцагч Д.Л ээс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт нэхэмжлэгч З.Ч ийн төлөх байсан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг К 07 төгрөг, 20,708 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэдэг нь К ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансны хуулгаар тогтоогддог. /хх-34х/

Хариуцагч Д.Л ийн тайлбар үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдсон байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлэн мөнгийг хүлээж аваагүй гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.2-т төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2021.10.07 төлбөр тооцоо дууссан гэж бичигдсэн гэрээний заалтаар няцаагдаж байна.

14. Иймд хариуцагч Д.Л эд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Л ээс Хан-Уул дүүргийн **** байр 132 тоот хаягт байршилтай, **** үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгч З.Ч д шилжүүлэх, орон сууцыг хариуцагч Д.Л ийн эзэмшлээс албадан чөлөөлөхийг тус тус даалгах тухай нэхэмжлэгч З.Ч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Л эд холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №2964 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.Л ээс Хан-Уул дүүргийн **** тоот хаягт байршилтай, ****9 үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай, 51.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууц өмчлөх эрхийг буцаан нэхэмжлэгч З.Ч д шилжүүлэх, орон сууцыг хариуцагч Д.Л ийн эзэмшлээс албадан чөлөөлөхийг тус тус даалгах тухай нэхэмжлэгч З.Ч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД