Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/024

 

*******д

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор: *******

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, *******;

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******/цахим/;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Уртнасан нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2314000000268 дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......., урьд ял шийтгэгдэж байгаагүй, овогт ийн /регистрийн дугаар:, иргэний бүртгэлийн дугаар: /

2.Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ..... тоот иргэн гийн гэрт амь хохирогчийг  өөрийн эхнэр той бэлгийн харилцаанд орсон гэдэг шалтгаанаар тус байрны гаднаас авсан байгалийн чулуугаар хэвтэж байсан гийн толгой хэсэгт цохих, цээж хэсэгт өшиглөх зэргээр биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн суурийн дэлбэн, орой, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дагзны зүүн хэсгээс зүүн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хуйхны цус хуралт, шарх, цээжний хэнхэрцгийн зүүн талын 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний, суга, зүүн сарвуу, бугуй, баруун далны цус хуралт, баруун шилбэний зулгарал бүхий үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулан, хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ийн г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын  10-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны  өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 242 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох сар бүр 172,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  *******, ******* нарын сэтгэцэд учирсан хохирол, гэм хорыг арилгах талаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн орны даавуу 1 ширхэг, хугарч бутарсан чулуу 3 ширхэг, бор цоохор өнгийн давуу 2 ширхэг, устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч *******гийн эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шүүхэд гаргасан  гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...амь хохирогч гийн ар гэр, ээж, эгч дүүсийн хувьд тухайн гэмт хэргийг ******* бүлэглэн үйлдсэн гэж үзэж байгаа.Учир нь: тухайн гэмт гарахад зориуд хүргэж хатгасан хүн бол юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар буюу *******гийн гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгийн адил гийн надад хэлж байсны дагуу миний дүүд шанг нь хүртээж үхэлд хүргэсэн. Энэ нөхцөл байдлыг гэрч мөн адил гэрчилдэг. Үүнд:

  • гэрч ын “... ******* нь надад хэлэхдээ би та хоёрыг *******гээр алуулна гээд гараад явсан..” “...би энэ хэрэгт *******г буруутай гэж бодож байна...”/2хх45-46, 85-88/,
  • *******гийн ялагдагчаар “...******* нь хоёр бузар янхан гэж орилж байгаад гараад явсан..” “...*******г аваад гарсан чинь нь надад чи ийм юм болоод байхад зүгээр орхих гэж байгаа юм уу, арчаагүй юм бэ гэж хэлсэн. Би үнэхээр тийм бол би наад хоёроос чинь ичиж байна, би очихгүй гэж хэлсэн чи айгаад байгаа юм уу гээд байсан...”, “.. намайг талийгаачийнхаас гарахад чи хэтрүүлээгүй биз дээ хэд цохисон гэхээр нь би санахгүй байна гэсэн чинь танай эхнэртэй тооцоо бодно гээд явсан...”/1хх248-250/,
  • *******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж,  шордож, хатган миний дүү гэр лүүгээ авч яван алуулсан байдаг. Үүнийхээ дараагаар тэрээр *******гээс хэд цохисон бэ хэтрүүлээгүй биз дээ гэж асуусан байдаг бөгөөд толгойноос нь цус гараад байхад эмнэлэг дуудаагүй гараад явсан байдаг. Иймд түүний үйлдэл нь санаатай шинжийг агуулж байна./1хх235-236/,
  • ******* нь хэрэг гардаг өглөө над руу залгаад танай дүүд шанг нь хүртээхээр гийнд ирсэн байна гэж өөрийн амаар хэлж байсан бөгөөд алуулах санаа зорилгыг агуулж байсан гэж үзэж байна.Гэтэл энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр цагдаагийн байгууллага түүнийг хохирогчоор тогтоосон. Тэрээ миний дүүг үхэлд хүргэсэн гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байхад хуулийн байгууллага огт шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн.*******, ******* нар нь нэг нь хатгаж нөгөө нь гүйцэтгэж миний дүүг алсан. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон хүний шинжийг бүрэн агуулж байгаа нь гэрч болон холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогддог.

*******гийн хэргийн зүйлчлэл тохироогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Бид урьд өмнө анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний дүүг үхэлд зориуд хүргэхээр *******г хатгасан хүн бол юм гэж хэлж байсан боловч огт хэрэгсээгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандаж г хэрэгт холбогдуулан шалгаагүй орхигдуулсан хэсгийг хянан хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна.Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бүхэлд нь хянаж Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж *******гийн үйлдлийг хянаж үзэж татаж өгнө үү гэжээ.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан тайлбартаа:  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо, энэ хэрэгт амь хохирогч гийн эхнэр ******* нь хатгагчаар хамтран оролцсон тул шалгуулах, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл /Гэмт хэрэгт хамтран оролцох/-ийн 1 дэх хэсэгт....хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ, 3 дахь хэсэгт....гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус заажээ. Хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хэрэгт амь хохирогчийн эхнэр *******, шүүгдэгч ******* нар нь амь хохирогч г алах гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн, урьдчилан тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн байдлыг нотолсон нотлох баримт цуглараагүй.Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл /Гэмт хэргийн хатгагч/-ийн 1 дэх хэсэгт....Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ гэж заажээ.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл *******, ******* нар нь *******гийн гэрээс гарч явахдаа санаатай гэмт хэрэг үйлдэх талаар ярилцаж тохиролцсон байдлыг нотолсон мөн нотлох баримт цуглараагүй.Дээрх байдлаас үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас гаргасан хэрэг амь хохирогчийн эхнэр *******г шалгуулах талаарх давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт..,.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана. Гурав дахь хэсэгт Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ гэж заасан байна.

Иймд хуулийн дээрх заалтуудын дагуу анхан шатны шүүхээс *******г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж, шийдвэрийн хууль зүйн үндэслэл, мөн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг хянаж өгнө үү гэжээ.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг шат шатны прокурор хянан үзэж намайг яллагдагчаар татах үндэслэлгүй, гэм буруугүй гэж үзсэн.Намайг *******г хатгаж талийгаачийг зориуд үхэлд хүргэсэн гэж байнга гүтгэж байгаад маш их гомдолтой байгаа бөгөөд хэзээ ч хүн өөрийн хань үр хүүхдүүдийнхээ аавыг алуулах гээд санаа зорилго агуулаад хүн хатгаад тэр хатгуулсан гэх ******* миний үгэнд ороод хүн ална гэж байхгүй. *******гийн хувьд өөрийн гэсэн бодолтой насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүн билээ. ******* анх мэдүүлэг өгөх үедээ юу гэж өгснөө санахгүй байна намайг хатгасан ямар нэгэн үг хэлээгүй тухайн үедээ сандраад мэдүүлэг өгсөн гэх утга бүхий зүйлийг шүүх хурал дээр хэлж шүүгч болон өмгөөлөгч нарын асуултад энэ хэрэгт ******* намайг хамааралгүй талаар тодорхой хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд ч бид хоёрыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан бөгөөд тэр мэдүүлэгт *******г үнэн зөв болсон зүйлийн талаар ярьсан.*******гийн эхнэр ын мэдүүлгээр намайг буруутгах гэж оролдсон боловч дараагийн мэдүүлэгт хэргийн талаар үнэнээ хэлсэн миний хувьд анх мэдүүлэг өгөхдөө гэр бүлийнхээ хүнийг хамгаалж намайг аль болохоор буруутгах талаасаа мэдүүлэг өгсөн байх гэж бодсон. Ханиа алдан үр хүүхэдтэйгээ үлдэж яаж амьдрах учраа олохгүй өр зээл дээр үлдэн өвчтэй биеэ эмчлүүлж чадахгүй хөл алдан бүдчиж явахад намайг гүтгэж буруутгаж маш их гомдолтой байна.Намайг буруутгаж ямар нэгэн байдлаар ял зэм оногдуулах гэж зүтгэж байгаа нь зөвхөн ашиг сонирхлын зөрчил байгаа гэж үзэж байна. энэ нь миний ханийг нас барсан цагаас эхлэн олон зүйлээр харагдаж байгаа тухайлбал манай гэр бүлийн эрхэлдэг бизнес болох тавилгын үйлдвэр, тоног төхөөрөмж, машин, гар утас зэргийг эхлээд сайхан загнаад түр ажиллуулж байя гэсэн боловч өөр санаа зорилго агуулж байсныг мэдээгүй ингэж авсныхаа дараа сүүлдээ өөрийн эзэмшилд аван улмаар талийгаачийн ямар нэгэн өр зээлийг дараагүй, ямар нэгэн байдлаар бидний амьдралд нэг төгрөг ч өгөөгүй одоо хүртэл ашиг олоод үйл ажиллагаа хэвийн явагдаж өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлж байгаа. Мөн талийгаачийн иргэний үнэмлэхийг хэрэг болоод байна гэж авчаад надад хэлэхгүйгээр нас барсан гэрчилгээ аван улмаар оршуулгын зардал болох мөнгийг авсан байсан. Талийгаачийн нас барсны гэрчилгээг барин Хас банкин дээр очиж хүүхдүүдийн хадгаламжийг авах гэж хөөцөлдсөн байсан Хас банкнаас энэ үйлдэл чинь хууль бус талаар хэлээд явуулсан байсан. Миний талийгаачийн нэр дээр байдаг машиныг авах гээд эртнээс хөөцөлдөж нөхрийн албан ёсны хаяг гэх Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороон дээр очиж хөөцөлдсөн байсан. Хорооны даргаас би нотариат дээр очоод өв нээлгэхэд шаардлагатай тодорхойлолтыг авах гэхэд надад өгөхгүй хадам тал чинь чамайг өв хүлээн авах эрхгүй талаар хэлсэн гээд үндэслэлгүй тайлбар хэлсэн тул намайг энэ талаар гомдол гаргана гэхэд миний тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд зөвхөн эд хөрөнгө энэ хүмүүст чухал байгаа харин миний өнчирч хоцорсон үр хүүхдийн минь сэтгэлийг яаж байна гэж ганц удаа асууж бидний гэр бүлийн бий болгосон үйлдвэрийг ашиглан ажил амьдралаа дээшлүүлж байж нэг удаа мөнгөн тусламж үзүүлээгүй.Миний үйлдэл бүрийг хуулийн байгууллага шалгаж энэ хэрэгт хамааралгүй болохыг үнэн зөвөөр нь тогтоосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8.Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайлбал: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын 9 дүгээр талд авагдсан “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдолтой хамаарал бүхий тал талаас нь үнэлж, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэл болгон шийдвэрлэсэн болно.” гэх дүгнэлт байна. Мөн тухайн шийтгэх тогтоолын 13 дугаар талд авагдсан “Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* нараас шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн агуулж байна. Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч ын өгсөн мэдүүлэг зэргээс шүүгдэгч ******* нь өөрийн гэрээсээ гарч *******гийн хамт машинд сууж тодорхой цаг хугацааны дараа амь хохирогчийн гэрт очсон нөхцөл байдал, газраас чулуу авч хүний эрүүл мэндэд халдсан тохиолдолд хүний амь нас хохирох боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байх тул түүний үйлдлийг тухайн цаг хугацаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хувийн байдал алдагдсан гэж үзэх боломжгүй юм.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Иймд энэ хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үйлдэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г шалгаж өгнө үү  гэж хүсэж байна гэв.

9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасан хэргийн бодит байдал, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлттэй нийцээгүй гэж үзэж байна. Тиймээс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Тухайн шийтгэх тогтоолоор 2023 оны Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх, тухайн байдлыг тогтоох нөхцөл байдлыг прокурор, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хязгаарласан. Үндэслэлгүй хүсэлтэд хүсэлтийн хариуг өгч байсан тогтоолууд хэрэгт авагдсан. Мөн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа учраас тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах замаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, шалгагдвал зохих зүйлийг шалгаж өгнө үү. Гомдлыг дэмжиж байна гэв.

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн саналаа дэмжиж байна гэв.

11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

12.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийн материалын 54-55 дугаар хуудаст авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж бусад нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэсэн. Тиймээс уг тогтоол хуулийн хүрээнд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

13.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

14.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ тоотод иргэн гийн гэрт г өөрийн эхнэр той бэлгийн харилцаанд орсон гэдэг шалтгаанаар тус байрны гаднаас авсан байгалийн чулуугаар хэвтэж байсан гийн толгой хэсэгт цохих, цээж хэсэгт өшиглөх зэргээр биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дээрх үйл баримт нь  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд: “...би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 07 цаг 40 минутад рүү залгасан чинь охин нь утсыг нь аваад та хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь яваад очсон чинь цустайгаа холилдчихсон ухаангүй хэвтэж байхаар нь би түргэн тусламж дуудаад түргэн тусламж бараг 1 цагийн дараа ирээд аваад явсан. Тэгээд эмнэлэгт ирээд эрчимт эмчилгээнд орсон. Одоо хүртэл ухаангүй байна. Намайг очиход хүүхэд нь байсан эхнэр нь гараад явсан, ухаангүй хэвтэж байсан. Том өрөөндөө саарал буйдангийн урд гудас дэвсэж ор зассан байсан.Тэндээ ухаангүй байдалтай хэвтэж байсан. Толгойн арын хэсэгтээ маш том хагарсан байдалтай байсан. Бас зүүн гарын алганы ар хэсэг нь хавдсан байсан. Эмнэлэг дээр гар нь гэхэд 3 хуруу хугарсан байна гэж хэлсэн....”/1хх 27-28, 31/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...07 цаг өнгөрөөгөөд залгасан чинь дунд охин болох гар утсыг нь аваад уйлаад “аниа та хүрээд ирээч аав сонин болчихлоо” гэж хэлсэн. Тухайн өдөр манай бага охин н.Жаргалмаа талийгаач дүүгийн маань гэрт хамт байсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт талийгаач дүүгийнхээ гэрт нь очиход дүү маань орон дотроо толгойноос нь маш их хэмжээний цус гарсан, хагас атирсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би дүүгээ дуудаад дээш нь харуултал ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, хурхираад унтаж байгаа юм шиг ухаангүй байсан.Тэгээд би түргэн дуудсан, эгч болон руу залгасан. Тэгээд талийгаач дүүгийн маань дунд охин болох аас юу болсон талаар асуухад “аавыг унтаж байх үед ******* ах орж ирээд аавыг чулуугаар цохиод, өшиглөөд байсан” гэж хэлэхээр нь “ээж чинь байсан юм уу” гэхэд “ээж ******* ахын араас орж ирсэн. Тэгээд ээж аавыг харж байгаад ******* ахтай хамт гараад явсан” гэж хэлсэн. Талийгаач дүү маань эмнэлэгт очоод хоёр удаа хагалгаанд ороод 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан...” /4хх 37-38/,

-хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд:“...чимээ гараад байхаар нь сэрээд арын өрөө рүү ороод гэрлээ асаасан чинь дээгүүрээ цамцтай доогуураа нүцгэн манай нөхөр хоёр бэлгийн харилцаанд орж байхаар нь би очоод нөхрийгөө цохиж аваад юу болж байна аа намайг байхад яаж байгаа юм. Миний хүүхдүүд байна шүү дээ ичээ чээ гэсэн чинь манай нөхөр хувцсаа өмсөж байсан. Би т чи яасан ичдэггүй юм айлд ирчхээд нөхөртэй нь бэлгийн харилцаанд ороод чи зайл гээд хэлсэн чинь юм хэлэхгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан. Манай нөхөр гараад явахаар нь би гэрээсээ гараад такси бариад ямар ч байсан ийн гэр бүлийн хүнд нь очиж энэ талаар хэлье гэж бодоод гэрт нь яваад очсон чинь ******* хэвтэж байхаар нь чамд хэлэх юм байна гээд арын өрөө рүү нь ороод танай эхнэр манай нөхөртэй бэлгийн харилцаанд орчихлоо гээд хэлсэн чинь ******* хадам ээж рүүгээ залгаж хэлээд та хүрээд ирээч энэ асуудал нэг биш удаа болж байна яаж шийдэх вэ гээд ярьж байсан, тэгээд манай охин над руу алхаад ирэхээр нь ах чинь хаачив гэсэн чинь сая надтай үүдэнд таараад танайх аль юм гэж асуухаар нь зааж өгсөн гэсэн. Аав эгч хоёр байгаа юу гээд асуухад аав байна, эгч гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би араас нь орсон чинь ******* хоёр чулуу гартаа барьчихсан гийн нуруу руу нь өшиглөөд зогсож байхаар нь би *******г татаад ширээн дээр ын цүнх байхаар нь цүнхээр нь саваад, цохиж аваад болиоч чи гээд гаргаад хаалганы завсраар харсан чинь хоёр гартаа чулуугаа барьчихсан орцоор гарч байсан. Тэгээд би араас орцны хаалгаар гарсан чинь манай хажуу байр руу гүйгээд орж байсан. Намайг ороход нөхөр ямар ч хөдөлгөөн байгаагүй цаашаа харсан хэвтэж байсан. зүүн талын гараар толгойн хэсгийг барьсан б толгойны ар хэсгээс хальт цус гарсан харагдсан. Би Баянхонгор сумын 4 дүгээр багт байх ээж Дэнсмаагийн үүдэнд очиход миний утас дуугараад авсан чинь манай нөхөр гийн эгч ******* залгаад чи хурдан ир ухаангүй байна гэж хэлсэн.Намайг ирэхэд г дээш нь харуулсан байсан, орж ирээд харахад хурхираад байгаа юм шиг байсан. Толгойноос нь нэлээн их хэмжээнд цус гарсан харагдсан...”/1хх 36-38/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...тэгээд унтах гээд байж байтал нөхөр маань “гар утсаа аваад ирье” гээд орноосоо босоод явсан. Тэгээд жоохон унтаад зүүрмэглээд байж байтал янз бүрийн чимээ гараад байсан. Тэгээд арын өрөө рүү ороод гэрлээ асаахад доогуураа шалдан, манай нөхөр дээр гарсан яг л бэлгийн харьцаанд орж байсан. Тухайн үед миний бие маш их цочролд орсон бөгөөд надад хэцүү байсан. Учир нь: миний  гэрт миний үр хүүхдүүдийн хажууд энэ үйл явдал болсон. Ямар ч эмэгтэй, эхнэр хүн тийм зүйлийг нүдээрээ хараад тайван байна гэж байхгүй. Мөн хоёулаа гэр бүлтэй хүмүүс бөгөөд өөр газар биш миний гэрт хүүхдүүдийн маань дэргэд бэлгийн харьцаанд орж байсан. Би тухайн үед нөхөртөө хандаж “чи яаж байгаа юм би байна шүү дээ бас хүүхдүүд чинь байна шүү дээ” гэж хэлээд ыг татахад ямар нэгэн хөдөлгөөн хийхгүйгээр хөнжлөө нөмрөөд ичсэн байдалтай болсон. Тэгээд нөхрөө угз татахад сандраад хувцсаа өмссөн. Тэгээд “та нар гэр бүлтэй хүмүүс байж ингэдэггүй юм. Би *******д хэлнэ гэж хэлээд гараад явсан...” /4хх 39-40/,

-гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “...******* орилоод намайг цохиод авахаар нь юу билээ гэж бодоод сэрсэн чинь талийгаач миний дээрээс босож байсан. Тэгээд харсан чинь миний доогуурх хувцсыг тайлсан байсан. Тэгсэн чинь ******* охиноо дуудаад энэ хоёрыг хар гээд орилж байгаад ******* би г авчирч та хоёрыг алуулна гээд 2 бузар янхан гэж орилж байгаад гараад явсан...”/1хх 45-46, 2хх 85-86/,

-гэрч ын мөрдөн байцаалтын шатанд  “...тухайн өдөр 07 цагийн үед Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр болох Их Номгон худалдааны төвийн урдаас 30 гаран насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн суугаад Баянхонгор сумын 5 дугаар багт байх Гандангийн урд талын 110 дугаар байрны гадаа хүргүүлээд эрэгтэй нь түрүүлээд буусан. Тэгсэн чинь эмэгтэй нь над руу таксиныхаа мөнгийг хийх гэж байснаа утас унтрах гээд байна гэртээ ороод мөнгөө хийе гэхээр нь би нөхөр болох Д.Золбаярын 5249113630 гэсэн дансны дугаар хэлж бичүүлээд буулгасан.Миний машинд суухдаа эмэгтэй нь түрүүлж суусан. Араас нь эрэгтэй нь ямар ч үг хэлэлгүй дагаад суусан. Миний машинд орж ирээд ямар ч үг яриагүй хоёулаа чимээгүй сууж байсан...”/1хх 58-59 /,

-гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “...08 цагийн үед манай гэрийн гадаа ганцаараа ирсэн. Ирэхдээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байх шиг байсан. Намайг ахын дүү зав байна уу гэхээр нь завтай байна яасан та гэсэн чинь ахынх нь сэтгэл санаа тавгүй байна ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүр онгойгоогүй байсан болохоор би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд ирье та байж бай гээд явсан. Тэгээд хүүхдээ хүргэж өгчхөөд ирсэн чинь байж байхаар нь 1 шил 0,5 литрийн архи авч өгсөн. Тэгээд ганц 2 архинаас нь аягалж өгчхөөд би ажилдаа явлаа та зүгээр үү яасан бэ гэсэн чинь ах нь зүгээрээ гээд юм хэлэхгүй байсан... Сэтгэл санааны хувьд түгшсэн юманд санаа зовсон шинжтэй байсан...”/1хх 66-67/,

-насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд “...ээж орилоод гэрэл асаагаад та хоёр юу болж байгаа юм гээд байсан. Тэгээд би сэрсэн. Тэгсэн чинь ээж аав дээр очсоноо Самдаан чи юу хийж байгаа юм энд би миний хүүхдүүд байна гээд байсан. Тэгснээ ээж эгч дээр очоод зайл гар гээд байсан чинь эгч гарахгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд суугаад байсан чинь ээж гараад явсан. Тэгсэн чинь эгч босож ирээд том өрөө рүү гарч ирснээ аавтай юм ярилцаад байснаа хутга байна уу, би амиа хорлолоо гээд байсан чинь аав урдуур нь ороод болиулсан чинь эгч би явлаа гэж хэлээд миний хүүхдүүд эгчийгээ уучлаарай гээд байсан. Тэгээд эгч, аав хоёр хамт гарснаа аав удалгүй орж ирээд миний хажуугаар ороод хэвтэж байсан чинь гаднаас ******* ах орж ирээд аавын толгой руу чулуугаар цохиод байснаа нуруу руу нь босож ирээд өшиглөөд байсан. Тэгсэн чинь араас нь манай ээж ******* орж ирээд ******* ахыг татаад цохиж аваад болиоч гээд гаргасан. Тэгээд ээж ******* ахын араас гараад явсан чинь манай аавын утас дуугарахаар нь би авсан чинь манай аавын эгч ******* эгч байхаар нь би аниа та хүрээд ирээд энд аавыг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй ******* эгч ирсэн. Тэгээд араас нь манай ээж, эмээ хоёр орж ирээд түргэн дууд гээд эмээ хэлээд түргэн дуудсан. Манай ээж хажуу байранд байдаг эмч эгч рүү гүйж орж авч ирсэн... Манай аав орж ирээд миний хажуугаар хэвтээд унтаж байсан. Манай аав ******* ах хоёр ярилцсан зүйл байхгүй. Манай аавын толгой руу чулуугаар цохих үед манай аав сэрээгүй. Юу ч яриагүй...”/1хх 71-72/,

-насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд  “...тэгээд аав буцаад ороод ирэхээр нь би уйлаад ээжийг олж ирээч гэсэн чинь миний охин унт өглөө хичээлтэй гэхээр нь би уйлж байгаад буцаад унтсан. Тэгсэн чинь 07 цагийн үед аав намайг хичээлийн цаг чинь болчихлоо сэрээрэй гэхээр нь би сэрээд хувцсаа өмсөөд орцноос гарч байсан чинь ******* ах машин зогсоолын тэндээс ирээд намайг орцныхоо кодыг хэлээд өг гэхээр нь би хэлж өгсөн чинь зөрөөд орсон. Тэгсэн чинь ээж цаанаас ирээд эгч чинь байна уу? ******* ах чинь хаашаа явчхав гээд намайг харанхуй байна, ээж нь хүргээд өгөх үү гэхээр нь би эгч гараад явсан, ******* ах надтай зөрөөд орлоо, би өөрөө явчихъя гэж хэлээд явсан. Намайг хичээлдээ гарахад манай том өрөөний буйдангийн урд газраар унтаж байсан. Манай аав бага дүүг маань тэврээд унтаж байсан. Аав урдуур нь, манай дүү араар нь унтаж байсан...” /2хх 179-180/,

-гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд “...тухайн өдөр яаралтай түргэн тусламж дээр намайг дуудаад очиход ухаангүй хурхирсан, дагзны зүүн талд бяцарсан шархтай гавлын яс харагдаж байсан. 10 орчим сантиметр орчим шарх байсан. Тэгээд би хүлээж аваад эрчимтийн тасагт хэвтүүлээд биеийн байдлыг нь тогтворжуулаад толгойн компьютерын шинжилгээ хийхэд толгойд аалзавч доорх цус харвалттай чамархайнаас дагзны хөхлөг сэртэн хүртэл суурь ясны шугаман хугаралтай байсан. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү дуудлага өгөөд мэдрэлийн мэс заслын эмч ирээд хагалгаанд орсон. Тэгээд нь амьсгалын аппараттай байж байгаад мэс заслын дараа 2 дахь хоногоос огт ухаангүй болсон. Хүүхэн хараа өргөсөөд тархины үхлийн шинжүүд илрээд эхэлсэн. Тэгээд 2 дахь хагалгаанд ороод мэс заслын дараах 1 дэх хоног дээр нас барсан. Мэс заслын хувьд амжилттай орж байсан.Эхний мэс заслын дараа баруун гар нь хөдөлж байсан. Тэгээд толгойд хяналтын гуурс тавьсан байсан. Тухайн гуурс нь дотуур цус алдалт байна уу гэж хянадаг гуурс байж байгаад цус алдалтгүй байсан тул авсан...”/1хх 75-77/,

-иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд  “...Би гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 3,068,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /1хх 175-176/,

-шүүгдэгч *******гийн яллагдагчаар“...өглөө 07 цагийн үед гийн эхнэр ******* гэрт орж ирээд танай эхнэр , манай нөхөр хоёр бэлгийн харилцаанд орж байхыг би нүдээрээ харлаа гээд орилоод байсан. Тэгээд манай хүүхдэд хүртэл яриад хүмүүс рүү утсаар залгаж хэлээд манай хадам ээжид хүртэл хэлсэн. Тэгсэн чинь хадам ээж залгаад наад *******г гэрээсээ гарга хүүхдүүдийн дэргэд хачин юм яриад гэхээр нь *******г аваад гарсан чинь ******* чи ийм юм болоод байхад зүгээр орхих гээд байгаа юм уу? арчаагүй юм  гээд наад хоёр чинь ганц удаа биш гээд байсан. Тэгэхээр нь би үнэн бол наад хоёрыг чинь харахаас ичиж байна, очихгүй гэсэн чинь чи айгаад байгаа юм уу гээд байсан. би хаачих вэ гээд уйлаад байсан. Тэгээд бид хоёр алхаж байгаад төв рүү орж такси бариад суух гэсэн чинь одоо наад хоёр чинь намайг байхгүй бүр жаргаж байгаа гээд байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа ирээд таксинаас буугаад биеэ хянаж чадахгүй болсон. Нэг мэдсэн чинь би гэрт нь чулуу шидэж байсан цаана нь хүүхэд нь унтаж байхаар нь сэргээд харсан чинь би гартаа чулуу барьсан цус болсон зогсож байсан. Тэгээд би гарах гэсэн чинь ******* урдаас орж ирсэн. Тэгээд гараад хажуу байранд байдаг эмч найзаа дуудах гээд байж байсан чинь ******* над руу залгаад эхнэр чинь цүнхээ үлдээсэн байна. Машины түлхүүр чинь байна авах уу гараад ир гэхээр нь гарсан ******* машинаа унасан сууж байхаар нь яваад орсон чинь ******* хэтрүүлээгүй биз дээ хэд цохисон гэхээр нь би санахгүй байна гэсэн чинь танай эхнэртэй тооцоо бодно гээд явсан...” гэсэн мэдүүлгүүд /1хх 248-250/,

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 483 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...гийн биед зүүн зулай, чамархай яснаас хөхлөг сэртэнгийн ар, суурь яс руу мөн хацар яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, тархины дарагдал шахалт, няцрал, зүүн 2 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн сэлтэрхийгүй, бороолоогүй, ташуу хугарал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..., ...дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”/1хх96-98/,

-Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 103 дугаартай дүгнэлтэд “...талийгаач гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед их тархины баруун тал бөмбөлгийн суурийн дэлбэн, орой, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дагзны зүүн хэсгээс зүүн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хуйхны цус хуралт, шарх, цээжний хэнхэрцгийн зүүн талын 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжний, суга, зүүн сарвуу, бугуй, баруун далны цус хуралт, баруун шилбэний зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..., ...дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барахад шууд нөлөөлсөн байна..., ...талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан их тархины баруун тал бөмбөлгийн суурийн дэлбэн, орой, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, дагзны зүүн хэсгээс зүүн чамархай руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины аалзан хальсан доорх нимгэн цус харвалт, хуйхны цус хуралт, шарх шинжүүдээр тодорхойлогдоно..., ...талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй..., ...талийгаачийн цогцсын хийсэн анхны хийсэн үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон байна...”/1хх104-109/,

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн  нарийн мэргэжлийн эмч нарын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр дүгнэлтэд “... оролцогч ******* нь хэрэг хариуцах чадвартай...” /1хх 122-124/,

-Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн № 4902 дугаар дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн чулуу 3 ширхэг, орны хэрэглэл мэт цагаан цэнхэр өнгийн даавуу, дэрний уут болох бор цоохор өнгийн даавуу тус бүр дээр тогтсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ..., ...чулуу, даавуу, дэрний уутан дээрээс хүний цус илэрсэн. Уг цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов..., ...чулуу №03, дэрний уут, даавуун дээрх цусны ДНХ-ийн тогтоцтой *******гийн ДНХ-ийн тогтоц тохирохгүй байна..., ...чулуу №01, №02 дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *******гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /3хх137-138/ зэрэг  хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн  шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 07 цагийн орчимд амь хохирогчийн толгойн хэсэгт байгалийн чулуугаар цохиж, цээжний хэсэгт өшиглөх зэргээр биед нь халдаж зодсоны улмаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орж эмчлэгдэн ухаан орохгүй байсаар 7 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 1,809,450 төгрөгийг/2хх1965-196, 2хх204-208/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 17,783,527 төгрөгийг/4хх14-24/,иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 3,068,000 төгрөгийг/4хх22/ тус тус нэхэмжилж баримтаа гаргаж өгснийг анхан шатны шүүх, шүүгдэгч *******гээс гаргуулан хангаж шийдвэрлэсэн хуульд нийцсэн байна./4хх83/

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г амь хохирогч гийн  толгойн хэсэгт байгалийн чулуугаар цохих, цээжин хэсэгт өшиглөсний  олон тооны гэмтэл учруулж,  амь хохирогчид гавал тархины битүү гэмтэл учирч амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршигт тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* амь “...хохирогчийн эхнэр *******г хэрэгт холбогдуулан шалгаагүй орхигдуулсан хэсгийг хянан хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”  гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно…” гэж хуульчилсан.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг хамтран үйлдэгсдийн нэг төрөлд ятгах, заналхийлэх, бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн зоригжуулсан этгээдийг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, яллагдагч ******* нараас “Хохирогч, яллагдагч нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд” яллагдагч ******* “... манай гэрт ирээд танай эхнэр манай нөхөр тэй бэлгийн харьцаанд орж байхыг би харлаа гээд орилоод байсан, өөр юм хэлээгүй...”, “...би тухайн цочролд орсон байсан болохоор юу ярьснаа мэдэхгүй байна. ******* тийм зүйл яриагүй...”/2хх188-189/, гэрч ын “...миний машинд суухдаа эмэгтэй нь түрүүлж суусан. Араас нь эрэгтэй нь ямар ч үг хэлэлгүй дагаад суусан. Миний машинд орж ирээд ямар ч үг яриагүй хоёулаа чимээгүй сууж байсан...”/1хх 58-59 / гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүгдэгч С.г гэмт хэрэг үйлдэхэд  ятгасан,  өдөөн түлхсэн, зоригжуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн  “…*******г гэмт үйлдэхэд  хатгасан *******гийн үйлдлийг шалгаж өгнө үү...” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн  өмгөөлөгч С.Өлзийбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд: “...******* өөрийн ээж ы сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох хүсэлтийг цагдаа, прокурорын байгууллагад 2-3 удаа гаргасан. Тухайн хүсэлтийг авч хэлэлцүүлээгүй. д учирсан хохирлыг тогтоолгүйгээр шүүхэд оруулж ирсэн. Үүнийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр шүүх сэтгэцэд учирсан хохирлыг хүн амь хохирсон учраас тухайн нөхцөл байдалд тайлбарлаад тогтоож шийдвэрлэчих боломжтой гэсэн. Иймд хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг 2-3 удаа өгсөн...” гэсэн тайлбарыг гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1.-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, энэ хуулийн  3.1.4.-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн гишүүд гэж зааглан ялгахаар хууль тогтоогчид  хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хууль ёсны төлөөлөгч ******* амь хохирогч нарын гэрлэлт хүчин төгөлдөр/2хх50-59/, 3 хүүхдийн хамт ам бүл 5, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ........ тоотод амьдарч байснаас үзэхэд  Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд, харин амь хохирогчийн ээж нь амь хохирогч гийн ам бүлтэй цуг амьдраагүй байх тул гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжгүй.  

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...сэтгэцэд учирсан хохирлыг *******гээс нэхэмжлэхгүй...”/4хх51/ гэж тайлбарласан  хэдий ч анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******  нарыг сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.  

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн шинжийг хянаж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангаагүй болно.

Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн буруутай үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох,  үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур хариу үйлдэл хийж хохирол учруулдаг шинжээрээ хүнийг алах гэмт хэргээс ялгагдана. 

Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч ******* 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө талийгаач г эхнэр той бэлгийн харилцаанд орсон гэдгийг амь хохирогчийн эхнэр *******гаас сонсож, *******г гэрээс нь гарахад даган гарч таксинд хамт сууж, 1 км орчим яваад машинаас түрүүлэн бууж, охин аас орцны кодыг асуун тус байрны гаднаас авсан байгалийн чулуугаар гийн толгой хэсэгт цохих, цээж хэсэгт өшиглөх зэргээр биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж алсан үйл баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон бөгөөд амь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан хэдий ч энэ нь гадаад илрэл болон агуулгын хувьд шүүгдэгч гэр бүлийн гишүүн болох эхнэрээ хардалтын улмаас улбаалан шүүгдэгч *******гийн үйлдлийг хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн санаатай үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******гийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдуулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн  хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. “ гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолын 5 дахь заалтад: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******гээс 2 хүүхдийн  тэтгэмжийн зөрүү  мөнгө болох  сар бүр 172,500 төгрөгийг гаргуулж хохрогчийн хууль ёсны төлөөлөгч  *******д олгохоор шийдвэрлэжээ./4хх86/

Амь хохирогч ,  эхнэр ******* нарын дундаас  2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр  охин Мандал овгийн гийн Булгантамир, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мандал овгийн гийн Дөлгөөнтамир, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Мандал овгийн гийн Тэлмүүн/2хх197-200/ нарыг төрүүлж эцэг, эхийн үүргийг гүйцэтгэж байсан хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /2хх198-200/

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд“, Засгийн газрын тогтоолын 2021 оны 362 дугаар  “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн  хугацаа, олгох  журам”-ын 5.6-д “...нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан 1-2 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн, 3-4 хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн, 5 болон түүнээс дээш хүүхдэд Засгийн газраас тогтоосон нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож тэтгэвэр олгоно...” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2029 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд тэжээгчээ алдсаны мөнгөн тэтгэмж 487,500 төгрөг авдаг нь Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /2хх197/ хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...шүүгдэгч *******гээс 3 хүүхдийн  тэтгэмжийн зөрүү  мөнгө болох  сар бүр 172,500 төгрөгийг гаргуулж хохрогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай...” гэж;

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч *******г 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 242 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай...” гэж шүүгдэгчийн цагдан хоригдсон хоног буруу тооцоолсон тул “...шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг 241 хоног...” гэж шийтгэх тогтоолын дээрх заалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин анхан шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөөгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн дараах зөрчлүүдийг гаргасан, тухайн зөрчлүүдэд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрчлөлт оруулсан энэхүү магадлалд дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЦХШЗ/79 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжийн  Захирамжлах хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 14.9 дүгээр зүйлийн 1, 114.10 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллагдагч овогт ийн д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг “...2024 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн 09 цаг 00 минутаас 2024 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн 09 цаг 00 минут хүртэл нэг сарын хугацаагаар сунгасугай...” гэж буруу тоо тооцооллын алдаа гаргасан,

2.Шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн 2310000000268 дугаар хэргийг хянан шийдвэрлэх 2025 оны 02 дугаар сарын 12-ны анхан шатны шүүх хуралдаанд  шүүх бүрэлдэхүүний шүүгч Г.Батзаяа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хянан шийдвэрлээд шүүхийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай”  тогтоол  гарсан  талаар хэргийн оролцогчид танилцуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ./4хх32-34/ Гэтэл анхан шатны шүүхийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай”  тогтоолын огноог 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэж  буруу огноолсон /4хх27-29/;

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт “... шүүгдэгч ******* 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 7 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 110 дугаар байрны 1 тоот иргэн г байгалийн толгой хэсэгт цохих...” гэж ойлгомжгүй бичигдсэн;  

4.Шүүх хуралдаан даргалагч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод уншиж танилцуулахдаа шүүгдэгч *******гийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хоног нь 241 хоног байхад 442 хоног гэж уншиж хайнга  зэрэг шүүгчийн илт хайнга хайхрамжгүй алдаа гаргаж байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул  шүүгдэгч *******гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 90 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 242 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2024 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 241 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай...”  гэж,

5дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох сар бүр 172,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 3 хүүхдийн тэтгэмжийн зөрүү мөнгө болох сар бүр 172,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай...” гэж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******гийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

                                                                          Ч.БАЯРЦЭНГЭЛ