| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 103/2025/01027/И |
| Дугаар | 192/ШШ2025/10004 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10004
2025 11 28 192/ШШ2025/10004
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,483,138.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,483,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 18,483,138 төгрөгийг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 1. 2025.12.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 2. 2026.01.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 3. 2026.02.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 4. 2026.03.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 5. 2026.04.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 6. 2026.05.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 7. 2026.06.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 8. 2026.07.20-ны өдөр 2,053,682 төгрөг, 9. 2026.08.20-ны өдөр 2,053,682 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,366 төгрөгөөс 125,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 125,183 төгрөгийг, хариуцагч ***с 125,183 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ