2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09897

 

 

 

 

 

 

 

      2025            11            27                                           192/ШШ2025/09897

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, ......... хотхон ..... тоот хаягт байрлах, ................. ХХК /рд:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, ......... тоот хаягт байрлах, ................. ХХК /рд:......../-д холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Асфальт нийлүүлсэн төлбөр 348,201,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “................." ХХК нь 2021 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах асфальт зовиудаас "................." ХХК-д асфальт нийлүүлсэн юм. “.................” ХХК нь ........ сумын төвийн доторх авто зам засварын ажилд ажил гүйцэтгэж байсан бөгөөд 348.201.500 төгрөгийн үнэ бүхий асфальт нийлүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй байгаад бөгөөд төлбөрөө төлөхийг шаардахад танай асфальтыг манай туслан гүйцэтгэгч компани хэрэглэсэн тэднийхээс төлбөрөө төлөхгүй байна, төлөхөөр нь танайд шилжүүлнэ, шүүхэд хандсан байгаа гэх шалтгааныг хэлж байгаа болно. Хариуцагч талтай 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 348.201.500 төгрөгийн өр авлагатай байгаа талаар тооцоо нийлж баталгаажуулж байсан болно. Иймд хариуцагчаас Асфальт нийлүүлсэн төлбөр 348.201.500 төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн бичгийн хүсэлтдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ".................” ХХК-иас Асфальт нийлүүлсэн төлбөр 348.201.500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлага болох 348.201.500 төгрөгийн төлбөрт хариуцагч талаас ...... овогтой ............-ын өмчлөлийн ....... маркийн ......... тоот арлын дугаартай шар өнгийн 0443-УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг манай санал болгосон ........ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Одоо хариуцагч талаас нэхэмжлэх зүйлгүй төлбөр тооцоо бүрэн дууссан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбоотой дахин энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргах, давж заалдах хяналтын журмаар гомдол эрхгүй болох хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ................. ХХК нь хариуцагч ................. ХХК-д холбогдуулан асфальт нийлүүлсэн төлбөр 348,201,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “...Нэхэмжлэлийн шаардлага болох 348.201.500 төгрөгийн төлбөрт хариуцагч талаас ..........-ын өмчлөлийн ....... маркийн ........ тоот арлын дугаартай шар өнгийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг манай санал болгосон ................ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Одоо хариуцагч талаас нэхэмжлэх зүйлгүй төлбөр тооцоо бүрэн дууссан” гэсэн үндэслэлээр өөрийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................. ХХК нь хариуцагч ................. ХХК-д холбогдуулан гаргасан асфальт нийлүүлсэн төлбөр 348,201,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 1,898,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.  

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.БИЛГҮҮН