2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/08817

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 31 192/ШШ2025/08817

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, Д.Даваасүрэн, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ******** тоот хаягт оршин суух Д овогт Дийн Ц /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** тоот хаягт оршин суух А овогт Р ын Б /РД:********/-т холбогдох,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** тоот хаягт оршин суух Ааяа овогт Дийн Р /РД:********/-т холбогдох,

Гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , түүний өмгөөлөгч Ч.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Б, Д.Р нарт холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Ц миний бие нь одоо 70 настай бөгөөд ганц хүү болох Ц.Жыг зам тээврийн ослын улмаас алдаж сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээд болох Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Одоо ялтан Б.Б нь ШШГЕГ-ын харьяа Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад, 2024 оны 1 дүгээр сард хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан байна. Осол болох үед Б.Б нь өөрийн төрсөн эцэг Дийн Р ын эзэмшлийн Приус маркийн ******** дугаартай автомашиныг жолоодон явсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ослын улмаас учирсан хохирлыг төлж, барагдуулах үүргээ хүлээнэ гэж мэдүүлж байсан бөгөөд иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч Дгийн Р ыг хамтран хариуцагчаар татсан болно. Миний хүү Ц.Ж нь ШУТИС-ын Уул уурхайн эдийн засагч, инженер Мэргэжилтэй бөгөөд орос, англи, солонгос хэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Амьд ахуйдаа ээж намайг маш ихээр хайрлан, бүхий л зүйлээ зориулдаг сайхан хүү байлаа. Ээжийгээ хайрлан хүндэлдэг байлаа. Одоо намайг хайхрах, харж халамжлах хүнгүй тул эрүүл мэнд, сэтгэл санаа маш ихээр туйлдан ядарч байна. Энэ талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргаж, улмаар Монголын хуульчдын холбооноос надад эрх зүйн туслалцаа үзүүлэхээр Ч.Өыг томилж өгсөн билээ. Өмгөөлөгч Д.Ц миний бие нь 2018 оноос эрүүл мэнд муудаж, Монгол Улсад булчингийн хавдар гэж оношлогдож байсан бөгөөд 2019 онд БНХАУ-ын Хөх хотын эмнэлэгт очиж оношлуулахад Булчингийн хорт хавдар биш нойр булчирхайн хорт хавдар гэж оношилсон. Энэхүү өвчин нь 100,000 хүнд 1 тохиолдох өвчин туссан байсан. Миний хүү Ц.Ж ээж намайгаа БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлэн, хавдрын өсөлтийг бууруулан эмчлүүлж өгсөн бөгөөд одоо миний бие нь ХСҮТ-ийн Элэг цөсний тасгийн эмч нарын хяналтад байдаг. Хүүгээ алдаад эрүүл мэнд, сэтгэл санаа доройтож, хоол унд идэх дургүй болж, нойргүйдээд шөнөдөө 2 цаг орчим л унтдаг бөгөөд биеийн жин 50 кг болсон байна. Хүүгээ нас барахаас өмнө нь би 57 кг жинтэй байлаа. Д.Ц миний бие нь 6 сар тутамдаа ирж үзүүлдэг байсан бөгөөд Ковидын хөл хорионы үед 1 жил гаруй хугацаанд үзүүлээгүй байсан бөгөөд хөдөөгөөс ирээд Хавдар судлалын эмнэлэгт хүү минь намайг үзүүлэх гэж байгаад осолд орж нас барсан юм. Хүүгээ өнгөрснөөс хойш би Хавдар судлалд дахин үзүүлээгүй бөгөөд хавдрын хэмжээ өөрчлөгдсөн болон өссөн эсэхийг тодруулах ч хүсэлгүй л өдийг хүрч байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр осол хийсэн талын өмгөөлөгч нь оршуулгын зардалд 14,814,000 төгрөг нэхэмжилснээс зарим нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гээд хасуулаад 7,470,513 төгрөгийг л өгсөн бөгөөд бусдыг нь хассан, бас өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 3 сая төгрөгийг өгөөгүй хассан. Иймээс би хүүгээ өөд болсноос хойш хугацаанд 49 хоног тараахад гарсан зардал болон бусад зардал гарсныг хуульд заасан эрхийн дагуу нэхэмжилье гэж бодож байна. Үүнд: Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Д.Ц гийн хүү амь хохирогч Ц.Ж нь ХХБ-нд ******** дугаартай дансыг тус тус эзэмшдэг байсан байх бөгөөд ******** дансаар ихэнхдээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан ажлын хөлсөө авдаг байсан гэж үзэхээр байна. Иргэний хуульд зааснаар иргэн хувиараа хөдөлмөр эрхлэх эрхтэй бөгөөд 2021-2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд амь хохирогч Ц.Ж нь 3,068,797 төгрөгийн сарын дундаж орлого олж байсан байна. Амь хохирогч Ц.Ж нь нийгмийн даатгалын санд аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байх хугацаандаа болон сүүлийн жилүүдэд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж байсан тул түүний төрсөн охин Б.Э нь тэжээгчээ алдсаны тэтгэмжид ... төгрөг авахаар тэтгэмж тогтоогдсон болно. Харин нэхэмжлэгч Д.Ц гийн хувьд өөрийнхөө Нийгмийн даатгалын санд төлж байсан хэмжээгээрээ тэтгэвэр тогтоогдсон байсан бөгөөд одоо тэтгэврээс өөр орлогогүй, хоол хүнс, эмчилгээний төлбөргүй, сэтгэл санаа болон ахуйн амьдралын хувьд доройтолд орсон байна. Амь хохирогч Ц.Жын сарын дундаж орлогыг 3,172,237 төгрөг гэж үзвэл: хувь хүний орлогын албан татвар 2024.01.01-ний өдрөөс өмнө 10 хувиар тооцдог байсан бөгөөд 2024.01.01-ний өдрөөс хойш орлогын 1 хувиар тооцдог болсон. 2024.01.01-ээс өмнө 3,172,237-10 хувь/ 2,855,014 төгрөг, 2024.01.01-ээс хойш 3,172,237-1 хувь/ 3,140,515 төгрөг. Нийгмийн даатгалын санд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан төлбөл зохих 13,5 хувийн мөнгөн дүнг хасаж тооцон түүний олгогдох мөнгөн дүн тооцвол 2024.01.01-ээс өмнөх үеийн сайн дурын даатгалд хамрагдсаны дараах гарт ирэх мөнгөн дүн-2,855,014-13,5хувь/ 2,469,587 төгрөг, 2024.01.01-ээс хойших үеийн сайн дурын даатгалд хамрагдсаны дараах гарт ирэх мөнгөн дүн-3,140,515-13,5 хувь/ 2,716,545 төгрөг тус тус байхаар байна. Амь хохирогч Ц.Жын ХХОАТ, сайн дурын даатгалын дараах сар бүрийн орлого 2,716,545 төгрөг байхаар байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д "Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. гэж заасан. Иймд 2,716,545 төгрөгнөөс амь хохирогчийн охин Жын Э д тогтоосон 572,400 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасахад 2,144,145 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, мөн зүйлийн 508.4.2-д заасны дагуу хариуцагч нараас сар бүр гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирлын тухайд: Нэхэмжлэгч Д.Ц нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо сэтгэл санааны хохиролд 500 сая төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргах үед сэтгэл санааны хохиролд Иргэний хуульд заасны дагуу 82,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ц д гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг тогтоолгохоор сэтгэцийн шинжээч томилсон бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43.2 Дасан зохицолтын эмгэг оношлогдсон, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна, цаашид сэтгэл заслын болон нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай байна." гэжээ. УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Ц д Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарахаар заасан. Дөрөвдүгээр зэрэглэл нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 18.216,000-36,424,080 төгрөг гэж тооцохоор байна. Амь хохирогч Ц. Ж нь 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу Шүүх шинжилгээний хууль батлагдсан боловч хуульд заасан холбогдох журам болон УДШ-ийн тогтоол батлагдаагүй байхад нас барсан болно. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Эрүүгийн хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхүүд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тухайн үед үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хууль, 2015 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн процессын хуулиар тус тус хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилтыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.", мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д "Их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно." гэж заасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "эрүүл мэнд" гэж хүн өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгоно." гэж заасан. Нэхэмжлэгч Д.Ц гийн хувьд Ц гийн Ж гэдэг ганц хүүтэй байсан бөгөөд хүү Ц.Ж нь асран хамгаалах хүнгүйн улмаас эрүүл мэндийн хувьд оюун санаа, бие бялдарын хувьд улам доройтсоор байна. Хүний амь насны хохирлыг үнэлэхэд бэрхшээлтэй боловч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу Их хэмжээний хохирлын хамгийн бага үнийн дун болох 50,000,000 төгрөгөөр нэхэмжлэх үндэстэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Д.Ц д сэтгэл санааны эрүүл мэндэд учирсан хохиролд 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Замын зардал 2024.07.29-Сайншанд-УБ вагоны тасалбар-22,900 төгрөг, 2024.08.28-УБ-Сайншанд вагоны тасалбар-45,300 төгрөг, 2024.10.20- Сайншанд-УБ вагоны тасалбар-45,300 төгрөг, 2024.10.28-УБ-Сайншанд вагоны тасалбар-45,300 төгрөг, 2024.12.19-Сайншанд-УБ вагоны тасалбар-45,300 төгрөг 2025.01.30 Сайншанд-УБ вагоны тасалбар-45,300 төгрөг 2025.02.01 УБ-Сайншанд вагоны тасалбар-71,400 төгрөг 2025.07.03 Сайншанд-УБ вагоны тасалбар -45,300 төгрөг Нийт 366,100 төгрөг гэв.

2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:. Хариуцагч Г.Б шүүхэд гасану тайлб2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмгөөлөгчийн хөлсөнд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болохыг анхан шатны шүүх хуралдаанаас тогтоосон. Буяны ном уншуулсан зардал 5,089,000 төгрөг гэж нэхэмжилсэн мөнгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон төлбөр болох 7,635,713 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлсөн ба нэхэмжлэлд байгаа баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнөх он сартай баримтууд байна. Мөн баримтууд нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад бодит төлбөрийг тогтоох үед байсан ба нэхэмжилж байгаа уг төлбөр нь төлөгдсөн болно. "Юнител ХХК-ийн утасны төлбөрийг ахуйн хэрэглээний гэж үзэн төлбөл зохих хохирлын дүнд тооцохгүйгээр шийдвэрлэсэн. Цогцос хадгалсан төлбөр гэх нэхэмжлэл нь мөн төлөгдсөн. СӨХ-ны нэхэмжлэл гэх 245,000 төгрөгийн баримт нь 2018, 2019, 2020, 2021, 2022 оны төлбөрүүд байх ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төлөх үндэслэлгүй гэж үзсэн. Замын зардал гэх нэхэмжлэл нь бодит үнийг заагаагүй байх ба давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор ирж буцах тасалбарын үнийг бидний зүгээс төлсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төлбөл зохих бодит хохиролд 7,635,713 төгрөг тогтоосноос бодит хохиролд 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 7,766,247 төлсөн мөн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг төлсөн. Иймд Д.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/329 дугаартай магадлал, Шинэ зууны харш СӨХ-ны 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт болон нэхэмжлэх, Д ХХК-д Буяны ажлын ном уншуулах болон шашны эд зүйл авсан баримтын хуулбар, Дорноговь аймгийн Бурхан шашинтны төв олон хүрээ дэчинчойнхорлин хийдэд буяны ажлын төлбөр төлсөн баримтын хуулбар, Гандантэгчлин хийдэд буяны ном уншуулсан баримт, Чандмань-Эрдэнэ шашны дэлгүүрээс ном уншуулахад зориулан авсан эд зүйл авсан баримт, Очир дэлгүүрээс шашны эд зүйл авсан баримт, ШШҮХ-ийн 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн кассын орлогын баримт, Юнител ХХК-д 2022 оны 8, 9 дүгээр сарын ярианы төлбөр төлсөн баримт, Монгол шуудан ХК-ийн шуудангийн баримт, Улаанбаатар төмөр замын зорчих тасалбарын баримтууд, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх Ц.Жын хугацаагүй хадгаламжийн хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх Ц.Жын харилцах дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Ц.Жын хугацаагүй хадгаламжийн хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх Ц.Жын хугацаагүй хадгаламжийн хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх Ц.Жын хугацаагүй хадгаламжийн хуулга, Б.Э гийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архиваас Д.Ц гийн нэхэмжилсэн төлбөрийн баримтуудын хуулбарууд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн Ц.Жын үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, эрх барих этгээдээр бүртгэлтэй хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг

хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Ц гаас хариуцагч Б.Б, Д.Р нарт холбогдуулан Гэм хорын хохиролд 91,251,566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өаас нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа өөрчилж байсан бөгөөд сүүлийн удаа буюу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг шаардлагыг өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Д.Ц гаас хариуцагч Б.Б, Д.Р нарт холбогдуулан Гэм хорын хохиролд 128,067,271 төгрөгийг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Үүнд:

- Өмгөөлөгчийн төлбөрт 3,000,000 төгрөг,

- Талийгаач хүү Ц.Жын хойчийн буяны ном уншуулсан төлбөрт 5,089,000 төгрөг,

- Талийгаач хүү Ц.Жын ******** утасны дугаарын төлбөр төлсөн 91,126 төгрөг,

-Цогцос хадгалсаны төлбөрт 90,000 төгрөг,

- Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрт 245,000 төгрөг,

- Шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Замын Үүд сумаас ирж, буцсан замын зардалд 548,800 төгрөг,

- Шуудангийн зардалд 3,740 төгрөг,

- Давж заалдах шатны шүүхэд хариу бичүүлсэн хууль зүйн төлбөрт 50,000 төгрөг,

- Сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг,

- Талийгаач хүү Ц.Жын олох ёстой байсан орлого 68,949,605 төгрөг,

- Талийгаач хүү Ц.Жын амь насыг хохироосон гэм буруутай хариуцагч нараас тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.

2.1. Хариуцагч Б.Б, Д.Р нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Д.Ц , өмгөөлөгч Ч.Өын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Д.Ц би 70 настай, ганц харж ханддаг төрсөн хүү Ц.Жыг зам тээврийн ослын улмаас алдсан. Тухайн хэрэгт гэм буруутай Б.Бийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ялаар шийтгэж, өмгөөлөгчийн хөлс, сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Бийн унаж явсан 8-54 дугаартай автомашин нь түүний эцэг Д.Р ын эзэмшлийн автомашин бөгөөд эрүүгийн хэрэгт Д.Р нь иргэний хариуцагчаар оролцож хохирол төлбөрийг төлнө гэж мэдүүлж байсан. Иймд Д.Р , Б.Б нараас гэм хорын хохиролд 128,067,271 төгрөгийг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:...Өмгөөлөгчийн төлбөрт нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг Эрүүгийн хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Буяны ном уншуулсан 5,089,000 төгрөг гэж нэхэмжилсэн мөнгийг Эрүүгийн хэргийн шүүхээс тогтоосон төлбөр болох 7,635,713 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх явцад төлсөн, нэхэмжлэлд байгаа баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө огноотой бөгөөд үүнийг шүүх хурлаас өмнө төлсөн. Юнител утасны дугаарын төлбөр нь ахуйн хэрэглээний төлбөл зохих төлбөр тул хохиролд тооцогдохгүй. Цогцос хадгалсны төлбөрийг өмнө нь төлсөн, СӨХ төлбөрийг Эрүүгийн хэргийн шүүхээс төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Замын зардал нь бодит үнийг заагаагүй байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төлбөл зохих бодит хохиролд 7,635,713 төгрөг тогтоосноос бодит хохиролд 7,766,247 төгрөг, мөн сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ. /1х-182х/

3.2. Хариуцагч Д.Р шүүхэд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

3.3. Хариуцагч Д.Р , Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар тогтоогдсон оршуулгын зардал болон холбогдох хохирлын баримтыг үндэслэн 7,766,247 төгрөгийг төлсөн. Дараа нь давж заалдах шатны шүүх хурлын үед 5,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд гэж сайн дураараа Б.Б төлсөн. Хэрэгт авагдсан баримтуудын огноо нь Эрүүгийн шүүх хуралдаанаас өмнөх огноотой өмнө төлөгдсөн хохирлын баримтууд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ялаар шийтгэж, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой болон бусад баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурьдсан байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Иргэний хариуцагч Д.Р нь приус ******** улсын дугаартай автомашины өмчлөгч....ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээнэ...гэж мэдүүлэг өгсөн байна. /1х-6-12х/

4.2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/329 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1х-13-19х/

5. Нэхэмжлэгч Д.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Гандантэгчэнлин хийдэд Маанийн ерөөл, Манал ном уншуулсан төлбөрт 2,500 төгрөг төлсөн баримт, Дорноговь аймгийн Бурхан шашинтны төв олон хүрээ дэчэнчойнхорлин хийдийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр Ц нь 2022.10.24-ний өдөр 49 хоног хураахад зориулж 870,000 төгрөгийг зарцуулсан нь үнэн болно гэсэн баримт, Гандантэгчэнлин хийдэд Хойдын буяны ном уншуулсан төлбөрт 180,000 төгрөг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн зарлагын баримт, Чандмань-Эрдэнэ шашины дэлгүүрээс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шашны зан үйлд орох эд зүйлд 296,000 төгрөгийн зарлагын баримт, Очир дэлгүүрээс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шашны зан үйлийн эд зүйлд 132,500 төгрөгийн зарлагын баримт, Дөл буян ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Жын буяны зэд, зул өргөх эргэлтийн үйлчилгээ-нд 3,500,000 төгрөг тушаасан бэлэн мөнгөний баримт, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ч.Гантуулын ХААН банкны ******** тоот дансанд Д.Ц гийн ******** тоот данснаас 108,200 төгрөгийг зулын мөнгө гэж шилжүүлсэн орлогын баримт болон Дөл буян ХХК-нд бэлэн мөнгөний орлогын баримтаар нийт 5,089,200 төгрөгийг нэхэмжлэгчээс талийгаач хүү Ц.Жын хойчийн буяны үйлд зориулсан нь баримтаар тогтоогдож байна. /1х-23-27х/

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э ...Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас өмнө уг баримтад дурьдсан хохирлыг тооцож 7,766,247 төгрөгийг анхан шатны шүүхийн хурлын өмнө, 5,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны үед хохирогчийн ар гэрт төлсөн байхад дахин энэхүү хохирлоо нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж, нэхэмжлэгч талаас... шүүх хуралдаанд хариуцагчаас Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө 7,766,247 төгрөг, давж заалдах шатны шүүх хуралдааны үед 5,000,000 төгрөгийг төлсөн нь талийгаачийн оршуулгын зардал түүнтэй холбоотой буяны үйлд зарцуулагдсан, одоо нэхэмжлээд байгаа мөнгө бол талийгаач хүүгийн маань хойчийн буяны үйлд зарцуулагдсан мөнгө бөгөөд өмнө нь эдгээр баримтыг цуглуулан Эрүүгийн хэрэгт гаргаж өгч чадаагүй байсан....гэж мэтгэлцдэг.

Шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2024/14225 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн ******** дугаартай Б.Бт холбогдох хэргээс хохирогч Д.Ц гийн нэхэмжилсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлэхийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивт даалгаж шийдвэрлэсэн.

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай албан бичгээр Эрүүгийн ******** дугаартай Б.Бт холбогдох хэргээс хохирогч Д.Ц гийн нэхэмжилсэн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримтад нэхэмжлэгчээс шүүхэд талийгаач хүү Ц.Жын хойчийн буяны үйлд зориулсан 5,089,200 төгрөгийн баримт байхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримт эрүүгийн хэрэгт авагдсан хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримттай давхардахгүй байна. /1х-56-90х/

Иймд нэхэмжлэгч Д.Ц гийн талийгаач хүү Ц.Жын хойчийн буяны үйлд зориулсан 5,089,200 төгрөгийг зарцуулсан, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нараас 5,089,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

6. Талийгаач хүү Ц.Жын ******** утасны дугаарын төлбөрт 91,126 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ц төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /1х-28-30х/

Харин талийгаач хүү Ц.Жын ******** утасны дугаарын төлбөр нь гэмт хэргийн улмаас хохирогчоор тогтоогдсон Д.Ц д учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлээс ******** утасны дугаарын төлбөрт төлсөн 91,126 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хариуцагч нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Шинэ зууны харш Сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай албан бичгээр ...тус Сууц өмчлөгчдийн холбооны харьяа Сайншанд сумын 6-р багт байрлах Шинэ зууны 80 айлын 28-р байрны 57 тоотод оршин суугч Ц.Жын СӨХ-н төлбөр 245,000 төгрөгийн өртэй болохыг тодорхойлов...гэсэн баримтаар талийгаач Ц.Жын орон сууцны СӨХ-н төлбөр өртэй талаар дурьдсан бөгөөд уг албан бичгийн хавсралтаар нэхэмжлэхийг хавсаргасан байна. /1х-31-32х/

Нэхэмжлэгчийн шүүхэд СӨХ-н төлбөр 245,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж хамаарахгүй тул нэхэмжлэлээс СӨХ-н төлбөр 245,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчээс цогцос хадгалсаны төлбөрт 90,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь талийгаач Ц.Жын амь нас хохирсны улмаас түүний цогцсыг оршуулах хүртэлх хугацаагаар цогцос хадгалах газарт хадгалсны төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн төлбөр болох нь тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шууд хамааралтай байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү төлбөрт төлсөн 90,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг шаардах эрхтэй тул хариуцагч нарас цогцос хадгалсаны төлбөрт 90,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

9. Нэхэмжлэгч Д.Ц нь Дорноговь аймгийн Замын Үүд суманд амьдардаг бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Замын Үүд сумаас удаа дараа ирж, буцсан замын зардалд 548,800 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, шүүхэд болон шүүх хуралдаанд удаа ирэхдээ замын зардалд 548,800 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /1х-33-39х, 102-110х/

Шүүхээс замын зардлын зарим И-баримтыг бэхжүүлэх зорилгоор 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд И-баримтыг устаж балрахаас нь өмнө бэхжүүлсэн байна. /2х-81-92х/

Иймд түүний замын зардалд зарцуулсан 548,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгчээс Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөр Ж.Төмөрхуягийг оролцуулан хууль зүйн туслалцаа авсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/329 дугаартай магадлалд тусгагдсан байна. Мөн шүүхэд гэрчээр Ж.Төмөрхуягийн өгсөн мэдүүлэгт....Д.Ц гийн өмгөөлөгчөөр эрүүгийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөллийн төлбөрт 3,000,000 төгрөгийг авсан.. талаар дурьдажээ. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөр Ж.Төмөрхуягт 3,000,000 төгрөгийг өгч хууль зүйн туслалцаа авсан тогтоогддог. /1х-167-168х/

Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож...гэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ....Сайн дурын үндсэн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэгэнт шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгчээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргахдаа гомдлыг хуульчаар бичүүлсэн төлбөрт 50,000 төгрөг, давж заалдах гомдол, тайлбарыг шүүхэд хүргүүлэхээд шуудангийн зардалд 3,740 төгрөгийг тус тус зарцуулсан нь гэмт хэргийн улмаас хохирогчоор шүүхэд эрхээ хамгаалуулж байхдаа зайлшгүй гарсан зардалд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул давж заалдах гомдол бичүүлэхэд хууль зүйн туслалцаа авсан 50,000 төгрөг, шуудангийн зардалд 3,740 төгрөгийг зарцуулсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг үндэслэн энэхүү төлбөрийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

12. Нэхэмжлэгч Д.Ц гаас талийгаач хүү Ц.Жын олох ёстой байсан орлого 68,949,605 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/11468 дугаартай албан бичгээр Ц.Жын /ЕЕ79071613/ үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг, эрх барих этгээдээр бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг ирүүлсэн байна. Талийгаач Ц.Б нь БЖТЦ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, мөн Винок инновэшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, Дж ХХКийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, К ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, Смарт вишн ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, Тэнгэрийн шим ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн,  сургалт судалгааны төв НҮТББ-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн, Үндэсний нэгдсэн монгол академи НҮТББ-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, Хүмүүн баялан сургалтын төв НҮТББ-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн нь тогтоогдож байна. /1х-121-137х/

Нэхэмжлэгч Д.Ц гаас ....талийгаач хүү Ц.Ж нь миний ганц хүүхэд сургууль номоо төгсөөд комьпютерийн программ хангамжийн чиглэлээр ажил эрхлэж, найз нөхөдтэйгээ компани байгуулж, сар болгон тогтмол орлого тасрахгүй олдог байсан бөгөөд намайг тэжээн тэтгэдэг байсан. Иймд талийгаач хүү Ц.Жын олох ёстой орлогод 68,949,605 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах...шүүх хуралдаанд тайлбарладаг.

Нэхэмжлэгч Д.Ц гаас шүүхэд талийгаач хүү Ц.Жын Худалдаа хөгжлийн банкны 417006062 тоот дансны хуулгыг 2021.09.01-ний өдрөөс 2023.11.16-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 82,065,927 төгрөгийг орлого орж, 82,186,514 төгрөгийг зарлага гарсан мэдээлэлтэй байна. Мөн дансны хуулгыг 2021.01.01-ний өдрөөс 2021.08.31-ний өдрийн байдлаар гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 30,369,197 төгрөгийг орлого орж, 35,415,722 төгрөгийг зарлага гарсан мэдээлэлтэй байна. /2х-20-53х, 54-63х/

Мөн талийгаач хүү Ц.Жын Худалдаа хөгжлийн банкны ******** тоот дансны хуулгыг 2020.01.01-ний өдрөөс 2021.09.01-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 1,103,531 төгрөгийг орлого орж, 1,097,275 төгрөгийг зарлага гарсан мэдээлэлтэй байна. Мөн дансанд дансны хуулгыг 2021.09.01-ний өдрөөс 2023.11.16-ны өдрийн байдлаар гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 540,284 төгрөгийг орлого орж, 551,963 төгрөгийг зарлага гарсан мэдээлэлтэй байна. /2х-64-66х/

Нэхэмжлэгчийн дурьдснаар түүнийг тэжээн тэтгэж байсан талийгаач хүү Ц.Ж нь амь нас хохирсноос болж тэжээн тэтгэх хүнгүй болсон тул хүү Ц.Жын амьд байхдаа олж байсан орлогыг олох ёстой байсан орлого 68,949,605 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн байна.

Талийгаач хүү Ц.Ж амьд байхдаа компани болон төрийн бус байгууллага байгуулж, түүнийг эрхлэн гүйцэтгэж, тогтмол орлого олдог байсан боловч хариуцагч нар нь түүний олох ёстой байсан цаашдын орлогыг нэхэмжлэгч Д.Ц д төлөх үүрэг хүлээх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд төлөх үүргийг хүлээхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд талийгаач хүү Ц.Жын амьд байхаад эрхлэж байсан ажлын орлого нь нэхэмжлэгч Д.Ц гийн олох ёстой байсан орлого гэж шууд үзэх боломжгүй. Мөн талийгаач хүү Ц.Жын амьд байхаад эрхлэж байсан ажлын орлого нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай гэж үзэх шалтгаантай холбоо тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн талийгаач хүү Ц.Жын олох ёстой байсан орлого 68,949,605 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч Д.Ц гаас талийгаач хүү Ц.Жын амь насыг хохироосон гэм буруутай хариуцагч нараас тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 43.2 дахь хэсэгт Энэ хуулийн 43.1-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн хариуцагч байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болно гэж зааснаар хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхээ тэжээн тэтгэх асуудлыг зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Д.Ц хөдөлмөрийн чадваргүй талаар тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй, тэрээр хөдөлмөрийн чадваргүй талаар шүүхэд мэдүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгч Д.Ц нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрөөс тэтгэвэр авдаг талаар тайлбартаа дурьдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ хуульд зааснаар гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг ойлгохоор хуульд заажээ.

Мөн талийгаач Ц.Ж нь гэр бүлтэй бөгөөд эхнэр О.О, охин Б.Э нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг байсан болох нь охин О.Э гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Жын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /2х-98-99х/

Талийгаач Ц.Жын эхнэр О.Оюунгэрэл нь тэжээгчээ алдсны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд О.Оюунгэрэл нь тэжээгчээ алдсны тэтгэвэрт сард 572,400 төгрөгийг улсаас авдаг болох нь тогтоогдож байна. /2х-100-101х/

Иймд нэхэмжлэгч Д.Ц гаас талийгаач хүү Ц.Жын амь насыг хохироосон гэм буруутай хариуцагч нараас тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч Д.Ц гаас талийгаач хүү Ц.Жын амь нас хохирсны улмаас сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Талийгаач хүү Ц.Жын амь насыг хохироосон гэм буруутайд тооцож хариуцагч Б.Бт эрүүгийн хариуцлагыг шүүхээс хүлээлгэсэн, хариуцагч Д.Р нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцож гэм хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах хариуцахаар тодорхойлогдсон байна.

Уг гэмт хэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд энэхүү заалтад Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр хохирогчийн сэтгэцэд гэм хор учирсан гэм хорыг хариуцан арилгах талаар зохицуулалтыг оруулсан байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалыг батлажээ. Уг тогтоол нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан бөгөөд талийгаач Ц.Жын амь насыг хохироосон гэмт хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд хуулийн цаг хугацааны хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон зэргээс дүгнэхэд хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Ц гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас F43.2 дасан зохицолтын эмгэг оношлогдсон, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж дүгнэжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалаар олгох боломжгүй боловч нэхэмжлэгч Д.Ц д Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд гэмт хэргийн улмаас F43.2 дасан зохицолтын эмгэг оношлогдсон гэж дүгнэсэн учир сэтгэл санааны хохиролд тодорхой мөнгөн дүнгээр сэтгэл санааны хохирлыг хариуцагч нараар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд хариуцагч нараас нэхэмжлэгч Д.Ц гийн сэтгэл санаанд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Р нараас нэхэмжлэгч Д.Ц гийн сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг, замын зардалд зарцуулсан 548,800 төгрөг, талийгаач Ц.Жын хойчийн буяны үйлд зарцуулсан 5,089,200 төгрөг, цогцос хадгалсаны төлбөрт 90,000 төгрөг, давж заалдах гомдол бичүүлэхэд хууль зүйн туслалцаа авсан 50,000 төгрөг, шуудангийн зардалд 3,740 төгрөг нийт 20,781,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц д олгож, нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохиролд 35,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3,000,000 төгрөг, утасны төлбөр 91,126 төгрөг, СӨХ төлбөр 245,000 төгрөг, амь хохирогчийн олох ёстой байсан орлого 68,949,605 төгрөг нийт 107,285,731 төгрөг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч нараас 20,781,740 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 261,858 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Д.Р нараас 20,781,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц д олгож, нэхэмжлэлээс үлдэх 107,285,731 төгрөг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Б, Д.Р нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,858 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД