| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05031/И |
| Дугаар | 192/ШШ2025/07229 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07229
| 2025 09 15 | 192/ШШ2025/07229 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт-Ухаа 2 байр ***-** тоотод оршин суух хаягтай Т овогт Д О /рд:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт-Ухаа** байр ***-** тоотод оршин суух хаягтай Бовогт Г-н А /рд:*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгийг хуваах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д овогтой Ол миний бие 2013 онд Г.А-тэй танилцаж 20** оноос хамтран амьдарсан. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар иргэний бүртгэлийн газар гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 1****3 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний том хүү А.Н 2015.12.05-ны өдөр төрж, 2020 онд ДЦП буюу доод мөчний саажилт гэсэн онош гарсан ба хүүхэд бие даан алхаж тэнцвэртэй зогсож чаддаггүй. Бага хүү А.Н маань 2021.06.24-ний өдөр төрсөн. 2020 оноос 2025.05.12-ний өдрийг хүртэл гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа гаргасны улмаас гэр бүл байнгын хэрүүл маргаан үүсэж цаашид миний бие Г.А-тай хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, дундын Өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч нөхөртэйгөө ярилцаад 2 хүүхдээ бодоод эргээд хамтран амьдрахаар болсон. Том хүү маань өвчтэй, бага хүү маань бага насных байгаа. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН