2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07259

 

 

 

 

 


2025 09 16 192/ШШ2025/07259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** хороо, өнөр хороолол, **-** тоот хаягт оршин суух, Б овогт Л-н Д /рд:*****/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2** хороо, өнөр ** байр, *** тоот хаягт оршин суух, О овогт Ц-н Э /рд:*****/

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгон ногдох хэсгийг гаргуулах, хохирол 9,600,000 төгрөг, хүүхдийн тэтгэлгийн алданги 3,688,140 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, 2023.05.31-ний өдрөөс 2024.12.16-ны өдрийг хүртэлх хүүхдийн тэтгэлгийг төлсөнд тооцуулж, монетан зүүлт, гурван ширхэг бөгж, их гарын мөнгөн аягыг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А, хариуцагч Л.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оноос хамтран амьдраад 2016.10.20-нд хүү Э.Э 2018.12.20-ны өдөр охин Э.Э нар төрсөн. Үүнээс хойш хамт амьдарч байгаад тусдаа амьдраад 2022 оноос хойш 2 хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарсан. Эргэж эвлэрээд 2023.05.31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2022 онд надад гар хүрч, би түр хамгаалах байр луу явж байсан. Түр хамгаалах байрнаас гараад гэртээ ирсний дараа хаалганы голоо сольсон байсан. Тухайн үед хүүхдүүд цэцэрлэгт явдаг байсан. Би тэгээд аавындаа амьдарч байгаад төрсөн эгчтэйгээрээ дамжуулж Э холбогдож солих хувцсаа авсан. Тэгээд 2023.01.31-ний өдөр хоёр хүүхдээ өөр дээрээ авч тэтгэлэг төлүүлэхээр болсон. Эрхэмбаяр тэтгэлгээ төлөхгүй явж байгаад бид хоёр эвлэрээд гэрлэлтээ батлуулж 2023.05.31-ний өдрөөс хамт амьдарсан. Энэ хугацаанд хамт амьдарсан. Очоод 10 хоноогүй үед агсан согтуу тавьж, зодож эхэлсэн. 6 сараас 12 сарын хооронд 2 удаагийн баривчилгааны шийтгэл авсан. Эрүүгийн хариуцлага хүлээсэн. Хамгийн сүүлд 2024 онд 10 хоногийн баривчилгаанаас гарч ирээд архи ууж агсан тавьж, зодсон. Хорооны хамтарсан багаас эрсдэлийн үнэлгээ хийхээр боллоо гээд Эрхэмбаярыг дуудсан боловч ирээгүй. Хамтарсан багийн хуралд би ганцаараа орсон хамтарсан багт засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан орсон. Шүүхийн хурлын үед 3 удаагийн зөрчилд орсон. Дахиж цагдаагийн дуудлага авбал эрүүгийн хуулиар ял шийтгэл авна гэж сануулсан. Ял шийтгэл авхуулахгүйн тулд би хүүхдүүдтэйгээ гэрээсээ гарч явдаг болсон. Ээж, ар гэрийнхэн нь ойрхон амьдардаг байсан. Эрхэмбаярын асуудлаар ар гэрийнхэнтэй нь холбогдох гэсэн боловч хариу өгдөггүй байсан. 2023 оны 12 сард шинэ жилд ороод ирэхэд нойлын өрөөнд архи нууж ууж байсан. Тэгээд 2,3 өдөр дараалж уусан, би архи уугаад байхаар нь ээжийг нь дуудаж хамт хоносон. Намайг шилээр зүссэн гэх мэт зөндөө асуудал гаргасан. Тэгээд би ээжид нь үлдээсэн. Ээж нь өглөө гараад явсан. 3 дах өдрийнх нь өглөө ажлын хуралтай байсан учраас хүүхдүүдээ аавтай нь үлдээсэн. Би 3 өдөр хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд чимээгүй байж суусан. Архиа нуугаад ууж байсан. 2 хүүхэд маань аав хутга барьж айлгасан гэсэн. Хүүхдүүд ааваасаа айж байна. Би энэ хүнийг аргалж, хүүхдүүдээ ийм амьдралд амьдруулмааргүй байна. Хүү маань аавыгаа согтуу үед нь түшиж нойл оруулдаг байсан. Миний утсыг хураадаг байсан учраас ажлынхаа эгчээс гуйж 12 сард цагдаад өгсөн. Цагдаад очоод би энэ хүний агсан тавьсан талаар хэлээгүй. Тэгээд би эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр өглөө нь өөрийн солих хувцсаа аваад гарсан. Гэрээс үлдсэн хүүхдийнхээ хувцсыг авах гээд орсон боловч хаалганы голоо сольсон байсан. 3 сард болсон хурал дээр Батбаатар өмгөөлөгчтэй ярьж байгаад миний хүүхдийн хувцсыг найзаараа өгч явуулсан байсан. Өөрөөр энэ айлаас юу ч авч яваагүй. 10 жил амьдрахдаа 4 жил хүүхдээ харж гэртээ байсан. Би 27 нас хүртлээ ээж, аавтайгаа хамт амьдарч байгаад тусдаа гарсан. Өвлийн хүйтэнд 2 хүүхэдтэйгээ машиндаа хонож байсан. Миний хүүхдүүд сүүлийн гурван жил шинэ жил гэдгийг мэдэхгүй. Ёолкийг нь хугалаад, тоглоомыг нь эвддэг. Хүүхдүүдээ бүтэн нэг өдөр харж байгаагүй. Намайг орлогогүй, мөнгөгүй гэж бичээд байна. Би аав, ээжээрээ хүүхдээ харуулж байгаа. Би төрийн алба хаагчаа болиод үйлчлэгч хийж байгаа. Иймд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хороолол /10100/ Москва гудамж, 45 дугаар байр, 12 тоот хаягт байршилтай 53.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 3,5000,000 төгрөгөөр тооцож, нийт 187,250,000 төгрөгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах, кофе шопын эрх, тохижилтоос ногдох хэсгийг гаргуулах, хохиролд 9,600,000 төгрөг гаргуулах, хүүхдийн тэтгэлэг төлөөгүй алдангид 3,688,140 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би байнгын агсан согтуу тавиад байдаггүй. Өөрөө ааш зангийн доголдолтой. Манай ээж рүү залгаж хүүг чинь шоронгийн хадаас болгоно гэж хэлдэг байсан. Манай ээжийг зодох гэж дайрдаг. Тийм учраас манай ээж гэрт ирдэггүй. Дагуулаад орох гэхээр зүрх ам салгалаад байна гэдэг. Зодсон гээд байгаа асуудал дээр энэ хүн цэргийн баяр Мартын 8 тэмдэглэнэ гэж явсан. Би шөнө хаана байгааг нь олж уулзахад тасарсан байдалтай байсан. Засаг даргатай үнсэлцэж байсан гэсэн. Тэгээд би тийм зүйл хараад уур хүрч гар хүрсэн. Саллаа гээд яваад өгнө. Хүүхдийн амралт дуусахаар хүрээд ирдэг. Ер нь сална гээд хувцсаа аваад явдаг. 3 өдөр архи уусан гээд байгаа асуудал дээр би шилээр зүссэн юм байхгүй, зодоогүй. Унтаж байсан чинь цагдаа дуудаад намайг эрүүлжүүлэх рүү явуулсан. Гэртээ иртэл хувцсаа аваад явсан байсан. Өөрөө түлхүүрээ үлдээж явчхаад хаалганы гол сольсон, хөөж гаргасан гээд байгаа. Тэр байрыг манай ээж урьдчилгаа хийж өгөөд ипотекээр орсон. 2019 онд төрийн банкны ипотекийн зээлд орж байсан. Даваанямаар ус, тогийн мөнгө төлүүлж байсан удаа байхгүй. 2 хүүхэд надаас айдаггүй. Ээжээсээ айдаг. Одоо би хүүхдийн асрамж, тэтгэлэгт маргахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.31-ний өдрийн шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.13-ны өдрийн захирамж, 2022.04.20-ний өдрийн 256 дугаар яллах дүгнэлт, 2022.09.02-ны өдрийн 22/01 дугаар Худалдах худалдан авах гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

4.Хариуцагчаас 2025.03.31-ний өдрийн сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж, хариу тайлбар, 2025.05.02-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээ, 2022.03.01-ний өдрийн 22/04 тоот ажлын байрны тодорхойлолт, нууцын баталгаа, түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025.09.01-ний өдрийн түрээсийн гэрээ,2022.09.02-ны өдрийн 22/01 дугаар худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,2019.11.13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2019.12.09-ний өдрийн Барьцааны гэрээ, 2019.12.09-ний өдрийн Засгийн газрын эх үүсвэртэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээ, 2025.05.30-ний өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН