2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07260

 

 

 

 

 

2025 09 16 192/ШШ2025/07260

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** хороо, Өнөр хороолол, * байр, ** тоот хаягт оршин суух, А овогт Ц-н А /рд:УХ97080726/

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** хороо, Буянт ухаа 2-*** байр, ** тоот хаягт оршин суух,  м овогт Т-н Б /рд:******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А, Т.Б нар 2016 онд танилцсан. Тэдний дундаас 2017.12.05-ны өдөр хүү Б.И, 2020.02.28-ны өдөр охин Б.Д нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд Т.Б нь мөрийтэй тоглоомд эд хөрөнгөө тавьж тоглодог байсан. Үүнээс болж цаашид хамтрах боломжгүй болсон. Том хүү Б.Итгэл нь аавынхаа асрамжид байх тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар татгалзаж байна. Охин Б.Д ээжийнхээ асрамжид байдаг. Хүү Б.Инь 1 дүгээр ангиасаа эхлээд аавтайгаа хамт байгаа. Одоо 163 дугаар сургуульд суралцдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2 хүүхдээ 1,1-ээр нь асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Ариундэлгэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн 105 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Т.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар харилцан тохирсон гэх үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзжээ.

2. Зохигчид 2016 онд танилцаж, 2017.12.05-ны өдөр хүү Б.И, 2020.02.28-ны өдөр охин Б.Д нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-6 дугаар тал/

3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг төсөөтэй хэрэглэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийг хэний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

4. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохирсон буюу нэхэмжлэгч Ц.Ар охин Б.Д-г, хариуцагч Т.Б хүү Б.И-г тус тус өөрсдийн асрамжид үлдээнэ гэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцнэ.

5. Хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид буй нь эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байгаа хэрэг ба харин эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах үүргийг хуваарилж байгаа явдал биш болохыг тэмдэглэх нь зүйтэй. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэг эцэг, эх тусдаа амьдарч байгаа хэдий хэн алинд хэвээр хадгалагдана. Нөгөө талаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаа байх эрхтэй бөгөөд эцэг, эхийн хэн ч хүүхдийн энэхүү эрхийг хязгаарлах аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Б.Д-г эх Ц.А-н асрамжид, хүү Б.И-н эцэг Т.Батболдын асрамжид тус тус үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар Ц.А, Т.Бнар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН