Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/00323

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* ******* ББСБ ХХКомпани /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, ******* тоотод оршин суух, /РД: /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 7,539,106.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т. нь тус байгууллагатай 2021 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,599,910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд зээлдэгч Т.гаас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 2,908,561.06 төгрөг, зээлийн хүү 3,914,939.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 645,406.35 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 7,539,106.79 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ. 

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-н гаргасан 7,539,106.79 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 1 сарын 30-ны өдрөөс төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,539,106.79 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,576 төгрөгөөс улсын төсвийн данснаас 67,788 төгрөг, хариуцагч Т.ээс 67,788 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХКомпанид олгох нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,539,106.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,576 төгрөгөөс улсын төсвийн данснаас 67,788 төгрөг, хариуцагч Т.ээс 67,788 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХКомпанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА