2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/08037

 

 

 

 

 

 

 

 

2025 10 07 192/ШШ2025/08037

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: * дүүрэг, * дугаар хороо, * хотхон * тоот хаягт байрлах * ХХК /рд:*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэнг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус * ХХК нь Хариуцагч * ХХК-иас / РД: 5152127/ 2022.11.30, 2022.12.17-ний өдөр тус тус зээлээр худалдан авсан түлшний мөнгө 2,433,750 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025.02.06-ний өдөр хандсан ба тус шүүх "*" ХХК нь нэхэмжлэл дээрх хаягт бүртгэлтэй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй байх тул Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2025.07.31-ний өдрийн 197/ШЗ2025/***** дугаартай Шүүгчийн захирамж гаргажээ. Иймд * ХХК, түүний захирлыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай захирамж гарган, хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. Энэхүү хүсэлтийг тус шүүхэд хүлээлгэн өгөх эрхийг тус компанийн төлөөлөгч Г.Х-д / РД: ********** / олгож байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин байх газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Дүүргийн Эрүү, Иргэнийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/ШЗ2025/****** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Б-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х /утас:99*******/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН