Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

улсын яллагч П.Болормаа,

хохирогч А.О өмгөөлөгч Ж.Батмөнх,

шүүгдэгч А.М түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М холбогдох эрүүгийн 1806 0038 61252 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, А.М /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.М нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 37 байрны 35 тоот хохирогч А.О гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мядагмаа эд нар анхнаасаа архи уугаагүй. Бид хоёр архийг хоёулахнаа  хамт хувааж уусан. Уул нь уухгүй байсан юм. Дахиад хоёр хүн ирэх ёстой байсан тэр нь ирээгүй бид хоёр архиа ууж дуусчихаад дахиж нэг юм авъя гээд дэлгүүр гарсан. Дэлгүүрээс архиа авчихаад эргэж орж ирэхдээ орцонд юм ярьж тамхи татсан. Хэрүүл маргааны гол учир пивонд биш байсан. О байж байгаад миний утаснаас нэг охинтой хаана байгаан уулзъя гэж ярьсан. Тэгээд нөгөө охин нь уулзахгүй гэж байгаад эргэж залгаад уулзахаар болоод тэгээд гэр рүүгээ орсон. Надад О Оюутолгойд олон жил ажиллаа цалин мөнгө их авлаа өөрийн гэсэн байртай машинтай боллоо мөнгөний хүчинд олон охинтой уулзаж явлаа гэж хэлсэн. Би тэр үед уучихсан байсан болохоор аан тиймүү гэж хэлэлтэй биш гэж бодоод би ч гэсэн олон охинтой уулзаж явлаа гэж хэлсэн. Тэгтэл гэртээ оронгуутаа эхнэр рүүгээ дайраад наад хүүхэд чинь Мөнх-Эрдэнийн хүүхэд юм байна гээд орилж чарлаж байгаад гайгүй болсон. Би явахгүй бол болохгүй юм байна гэж бодоод 3 хүүхдээ хувцаслаад байж байсан. Баялаг миний зүүн талд О миний баруун талд байсан. О өөрийн эхнэр болох Баялагийг үсдээд авсан. Би ойрхон байсан болохоор чи болиочээ бид нарыг байхад ингэж байгаа юм чинь явсаны дараа  наадахаа  алах юм байна л даа гэж хэлсэн. Тэгэхэд Баялаг наадах чинь согтчихоороо ингэдэг юм дараад унтуулчих гэж хэлсэн. Би Оюунболдыг дараад унтуулах гэтэл өөдөөс эсэргүүцээд тэгээд бид хоёрын маргаан эхэлсэн. Ерөнхийдөө зодолдоод дийлсэн нь миний буруу маргааш нь Оюунболдтой холбогдох гэж зөндөө утас руу нь залгасан чинь өөдөөс доромжлоод би бол баян чи бол миний дэргэд гуйлгачин над руу битгий залга гэх зэргээр ярьж байсан. Тэгсэн мөртлөө мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг дээр над руу нэг ч залгаагүй би хүлээсэн гэж мэдүүлсэн байгаа. Би буйдан дээр дарчихсан байж байхад би чамд мөнгө өгье зайл гэж хэлж байснаа нүүр рүү нулимчихаар нь би цохисон нь үнэн. Намайг бас цохисон Оюунболдын нүүр аманд нь аймар гэмтэл учирсан юм бол байхгүй. Эрчүүд хоорондоо маргаад ганц нэг цохиход байдаг л нэг шалбархай байгаа. Зурган дээрээ нүд ам нь зүгээр байснаа хэзээ нь нүд амны хагалгаа болчихдог юм бол гэж бодож байна. Уул нь тийм гэмтэл учирсан бол цаашаа хөхөрнө, няцрана тийм юм байх л ёстой байх. Тэгээд тийм явдал болоод явах гэтэл явуулахгүй цагдаа дуудчихсан байгаа гэж байсан. Манай 3 хүүхэд уйлаад байсан тухайн үед манай бага хүүхэд гуравхан сартай байсан. Тэгээд хүүхдүүд айгаад уйлаад байсан болохоор тэр өдөр гараад явсан. Яг маргааш нь залгасан байхгүй. Залгахаар өөрөө согтуу гадуур явж байна гэдэг. Надруу Баялагийн ээж, ах хоёр нь тэр өдөржингөө залгасан. Чи яагаад айлд ирээд хүүхэд зодож байгаа юм бэ гэсэн. Би өөдөөс нь нэг ч хэрэлдээгүй миний зодсон нь үнэн. Гэхдээ танай охиныг өмөөрөөд ийм юм болчихсон юм тэрийг та ойлгоорой гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 03-нд О өөрөө гэртээ байгаагүй гадуур архи дарс уугаад явж байсан. Өргөдлөө тэр өдөр өгсөн байна лээ. Надад болохоор наадахыг чинь олон хоног хүлээсэн. Ярихгүй болохоор нь цагдаад өгсөн гэсэн юм ярьж байна лээ. Үүнд би гайхаад байна. Өөрсдөө худлаа мэдүүлэг өгчихсөн. Гурван охин ганц пиво уугаад О бид хоёр нэг шил архийг хувааж уусан. Нээх согтсон юм байхгүй дахиж гарч дэлгүүрээс Эдэн гэдэг нэртэй архи авсан. Тэрийгээ авч орж ирээд уугаагүй. Бид нарыг явсаны дараа О өөрөө Эдэн гэдэг архиа задлаад хэд хэд татчихаад унтсан байна лээ. Тэрэнд бол тасарсан юм байхгүй Мядагмаа гээд гэрч хүүхэн байгаа тэр үлдсэн. Мядагмааг явах гэтэл Баялаг өөрөө чи байж байлдаа найз нь айгаад байна жоохон байж байгаад явчих гэж хэлэд авч үлдсэн. Гэрч өөрөө тэрийгээ хэлэх байх, тэгээд байж байгаад Оюунболдыг унтуулаад тэр шөнө үүр цайлгаад явсан гэж байна лээ. Тийм л үйл явдал болсон. Өөрсдөө худлаа мэдүүлэг өгчихөөд бантсандаа ирж чадахгүй өмгөөлөгчөө оролцуулж байна гэж бодож байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой эхнэрийн найз болох Н.Баялагийн хүүхдийг эргэхээр тэдний гэрт эхнэрийн найз Н.Мядагмаагийн хамт очсон юм. Бид 3-4 жоохон хүүхэдтэй очсон юм. Тэдний гэрт 19 цагийн үед бид нарыг очиход гэрт нь Н.Баялаг болон түүний нөхөр А.О нар шинэ төрсөн хүүхдийнхээ хамт байсан. Ингээд бид хэд гэрт нь ороод хоол унд идээд, юм ярьж суусан. А.О нь эхнэрийн найз болох Н.Чимгээ гэх эмэгтэй рүү залгаад “би та нарыг бөөнөөрөө ирнэ гээд өдөржин яваад нилээн мөнгөөр юм бэлдээд хүлээж байхад чинь ирсэнгүй энэ тэр гээд үг хаяаад утсаар яриад байсан. Улмаар А.О бид 2 авсан архийг нь хувааж уухаар болсон. Харин тэнд байсан 3 эмэгтэй нь болохоор пивонуудаа уухаар болсон. Ингээд бид 2 нэг шил архи хувааж уучихаад 00 цаг болж дэлгүүр хаахаас өмнө гээд А.О бид 2 гараад дэлгүүрээс дахиад нэг шил 0.75 литрийн Эднэ нэртэй архи авсан бөгөөд буцаж орох замдаа бид 2 орцонд зогсоод юм ярисан. Тэгж ярьж байхад А.О 2 охин байна, гарах уу өдөр уулзаад буудал авч өгчихөөд ирсэн юм. Би яриадхая гээд нөгөө буудал оруулж өгсөн охин руугаа ярьсан юм. Тэгж ярьж байгаад уулзая гээд би нээх их юм яриагүй, тамхи татаад зогсож байхдаа А.О би бол овоо мөнгө олчихдог мөнгө олохынхоо хэрээр олон эмэгтэйтээ уулздаг гэж ярьсан. Би ч бас ганц бие байхдаа хүүхэн шуухантай нилээн уулздаг байлаа, ер нь бол шээсийг гоожуулдаг байлаа гээд хэлчихсэн юм. Үүний дараа бид 2 гэр рүү нь орсон юм. Тэгсэн гэртээ орсоноо шууд А.О эхнэр рүүгээ уурлаад танай найзын эхнэр хүүхнүүдийг шээс алдуулдаг байсан гэж байна, чи шээс алдаж байсан юм уу гэж хэлээд уурласан. Тэгсэн Н.Баялаг наадах чинь буруугаар ойлгоод байна тайлбарлаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би нөхөрт нь тайлбарлаад танай хүн чинь бишээ, би эхнэртэйгээ танилцахаас өмнө танай эхнэртэй бол найз байсан. Гэхдээ бид 2 хувьд асуудал байхгүй гэсэн чинь сонсохгүй эхнэр рүүгээ дайраад байсан. Нилээн тайвшруулах гэж үзсэн, сүүлдээ бид хэдийг зайл гэж хөөсөн. Бид нар босоод хүүхдүүдээ хувцаслаж байхад эхнэрээ үсдэхээр нь би салгаад чи одоо ямар хаашаа юм бэ, бид нарыг байхад ингэж байгаа юм чинь, бид нарыг явсаны дараа бол зодох юм байна, чи манай найзыг зоддог юм байна гэсэн чинь надруу дайраад эхэлсэн. Эхнэр нь ч бас наадахаа дараад унтуулчих гээд байсан. Тэгээд ноцолдож байгаад бид 2 зодолдсон юм. Би А.О нүүр рүү хэдэн удаа цохисон. Ер нь бид 2 харилцан зодолдсон. Гэхдээ би зодоод дийлсэнээрээ буруутан болчихлоо л доо. Бид 2-ыг тэд нар салгасан. А.О миний зүүлтнээс зулгаагаад тавихгүй болохоор нь би нүүр рүү нь 2-3 удаа цохисон, учир нь миний хоолой боогоод байсан юм. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо 37-р байр 35 тоот манай гэрт эхнэрийн найз Жавзандулам нөхөр М  мөн Мядагмаа нар нь манай эхнэрийг төрсөн гээд эргэж ирсэн. Тэгээд би Жавзандулам, Мөнх-Эрдэнэ, Мядагмаа бид хэд нэг шил архи хувааж уусан хажуугаар нь пиво уусан, хэдийг ууснаа санахгүй байна. Би тасарцан байсан тэгтэл М  намайг шууд цохиж зодсон гэсэн, би ухаан ороод цагдаад дуудлага өгсөн, тэгтэл М гараад явсан гэсэн намайг цагдаад дуудлага өгч байна уу гээд бас зодсон гэсэн. А.М намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. А.М нь намайг пиво аваад өг гэхээр нь би жоохон согтчихсон байна, чи өөрөө босоод авчихаа, гэртээ байгаа юм шиг бай хөгшөөн гэж хэлсэн гэсэн чинь чи гэрийн эзэн юм байгаа биз дээ гэж хэлээд шууд нүүр рүү цохисон ба би сууж байсан сандалнаасаа хойшоо саваж унасан юм. Манай эхнэр болиоч гэж хэлсэн, бид огт маргалдаагүй. Манай гэрт орж ирсэнийхээ дараа л А.М намайг өдөөд, янз бүрийн зүйл яриад байсан. Дээр нь тэнд байсан 3 эмэгтэйн шээсийн гоожуулдаг гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би эхнэрээсээ энэ чиний шээсийг гоожуулдаг байсан юм уу гэж эхэлж цохиулаад газар унаад босож ирээд цагдаад дуудлага өгөөд, чи яагаад намайг цохиж байгаа юм гэж бэ гэж асууж байхдаа эхнэрээсээ асууж байсан юм. Тэгтэл уг залуу чи ямар овоо цагдаа дууддаг юм бэ гэж ирээд зодсон юм. Би цагдаа иртэл явуулахгүй гэж зуурсан боловч дийлээгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой өөрийн найз болох Н.Баялагмаагийн гэрт очсон юм. Тэднийд очсон шалтгаан нь Баялагмаа төрчихсөн хүүхдийг нь эргэх гэж очсон. Намайг очиход манай найзууд болох Н.Мөнх-Эрдэнэ, Н.Жавзандулам хоёр хүүхдийнхээ хамт очсон байсан. Би болохоор бага хүүтэйгээ хамт очсон. Баялагмаа гэртээ нөхөр болон шинэ төрсөн хүүхдийнхээ хамт байсан. Бид нарыг эргэж очсон гээд хоол унд хийсэн8 дээр нь нөхөр нь пиво гаргаж ирээд өгсөн бөгөөд та нарт зориулж авсан гээд байхаар нь уусан. Тэгтэл нөхөр нь би пиво уудаггүй, архи ууна гээд нэг том архи гаргаж ирээд уг архийг 2 эрэгтэй хувааж уусан. Манай нэг найз Н.Батцэцэг ирэх ёстой байсан боловч ажил гараад ирж чадаагүй юм. Тэгтэл Н.Баялагмаагийн нөхөр А.О нь Н.Батцэцэгийг ирээгүй гээд дахин дахин залгаад бид нарыг үл тоосон маягтай байсан. Нөгөө 2 болохоор задалсан архиа хувааж уугаад дуусгасан. Тэгсэнээ дахиад архинд тэр 2 гарсан. Бид нар болохоор пиво уугаад л сууж байсан. А.О нь нилээн согтсон байсан болохоор гарч ирчихээд нилээн захирангүй болсон байсан. Н.Баялагмаагийн нөхөртэй өмнө нь бид хэд уулзаж байгаагүй, анх удаа л уулзсан. Бид нар юм яриад инээлдээд байж байхдаа А.М нь Н.Баялагмаагийн сайн найзууд учраас юм бодолгүй Н.Жавзандуламын найзууд надад шээс алддаг байсан шдээ гэж хэлсэн юм. Тэгсэн чинь нөхөр нь тэр хоёрыг хардаад уурлаад эхэлсэн. Тэгээд эхнэрээ чи Мөнх-Эрдэнэтэй яасан юм гээд уурлаад эхэлсэн. Эхнэр нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь битгий хуцаад бай, та нар намайг доромжиллоо гээд ууралсан. А.М андаа би тоглосон шүү, битгий уурлаад бай, бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй, сайн найзууд гээд хэлсэн чинь бүр илт уурлаад байсан. Эхнэрийгээ тайтгаруулах гэхээр түлхээд байсан. Би тэр үед жижиг өрөөнд хүүхдээ унтуулах гэж байсан. Тэр хооронд тэр хэд том өрөөнд хашгираад Н.Баялагмаа А.М хандаад нөхрийг маань тайвшруулаад унтуулчих гээд байсан. Мөн А.М нөхрийг нь чи одоо тайвшираад унт, бид хэдийн уулзалт арай хэтэрчихлээ гэж хэлж байсан сонсогдсон. Тэр хоёр барицалдаж аваад зодолдож байгаа нь сонсогдож байсан. Би хүүхдээ унтуулчихаад эргээд гарч ирэхэд ширээн дээр байсан эд зүйлс газар асгарчихсан тэр хоёр ноцолдсон байдалтай буйдан дээр А.О А.М дарчихсан андаа одоо явлаа гэж хэлээд хоёр гарыг нь барьчихсан байсан. А.О эхнэр рүүгээ цагдаа дууд энэ тэр гээд байсан А.О бид нарыг аймаар хараагаад хөөгөөд байсан. А.М хоёр хүүхдээ хувцаслаад түрүүлээд гараад явсан. Харин би сүүлд нь Оюунболдыг унтуулчихаад гараад явсан. А.М гарах гэсэн чинь би цагдаа дуудчихсан гээд зуураад явуулахгүй байсан. А.М болохоор зуураад байхаар нь түлхчихээд унт гэж хэлээд зууралдаад байсан. Мөн нөхөр нь Баялагмааг үсдсэн юм шиг байна лээ, тэрийг нь бол хараагүй А.М чи одоо манай найзад гар хүрч байгаа юм чинь бид нарыг явсаны дараа алах юм байна л даа гэж хэлж байхыг сонссон. Тэгсэн А.О өмнөөс нь дайраад тэр 2 харилцан зодолдсон. Нэг нэгнийгээ хүчтэй цохиод байсан. Мөн зууралдаад бие биенийгээ тавихгүй байсан. Тэнд байсан 3 эмэгтэй дундуур нь орж салгасны дараа А.М эхнэр хүүхдээ аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.М манай нөхөр рүү хандаад нэг шил пиво аваад өгчихөөч гэж хэлсэн чинь өөдөөс нь харж сууж байгаад шууд нүүр рүү нь 2-3 удаа цохисон. М  дахиж хүрч ирээд манай нөхрийг зодоод байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹1111 дүгнэлтэд “А.О биед тархи доргилт, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, дээд доод уруулын цус хуралт, баруун тавхайн 2.3-р хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээж, зүүн баруун бугалганд цус хуралт, баруун суга, нуруу, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид нүдний харааны өөрчлөлт ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 57-72 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 40 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.М нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 37 байрны 35 тоот хохирогч А.О гэрт түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчээс хэрэгт авагдсан нотлох баримтаар 1.705.800 төгрөгийг гаргуулж хохирогчид хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин хохирогч нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсарган ажилгүй байсан хугацааны цалин 5.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч эмчийн магадлагаа, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаны улмаас 1 сарын хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй, цалин аваагүй болохыг нотлох баримт гаргаж ирүүлээгүй байх тул 1 сар ажилгүй байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.