2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07261

 

 

 

 

2025 09 16 192/ШШ2025/07261

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,** дугаар хороо** дугаар хороолол, Голомт хотхон Б байр ** тоотод хаягт оршин суух Ч овогт О-н О /рд:******/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо,** дугаар байр, ** тоот хаягт оршин суух Ц овогт Д-н М /рд:****/,

Нэхэмжлэлийн шаардлага: 215,500,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Онь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ** хороо ЭТӨЧ 2**г тоотод байрлах бие даасан 612 мкв үйлчилгээний объект зарна гэж зар байршуулсны дагуу Доржпүрэв овогтой Мягмарсүрэн нь холбогдож уулзаад улмаар 950,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ хийсэн. Ингээд 200,000,000 төгрөгт нь Баянгол дүүргийн 17 хороо 4 хороолол жалханц хутагт Дамдинбазарын гудамж 40в байр 930 тоот байрлах 50 мк байрыг 150,000,000 төгрөгт тооцож мөн 2011 онд үйлдвэрлэсэн 3197 убч улсын дугаартай тоёота приус алфа маркийн машиныг 20,000,000 төгрөгт тооцож, 30.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд харин үлдэгдэл 750,000,000 төгрөгийг 550,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохирч үлдсэн 200,000,000 төгрөгөөс 2024.04.18-ны өдрөөс 2024 оны 06 сарын 01 өдөр хүртэл 100.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч энэ хугацаанд дээрх 100,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Мөн үлдсэн 100,000,000 төгрөгийг 2024.10.18 өдөр төлөхөөр тохирч гэрээ байгуулснаас хойш нэг сарын 1,9 хувийн хүү тооцож, хугацаа дууссанаас хойш хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Үүнээс Д.Мягмарсүрэн нь Баянгол дүүргийн ** хороо ** хороолол жалханц хутагт дамдинбазарын гудамж **в байр *** тоот байрлах 50 мкв байрыг 150,000,000 төгрөгт тооцож мөн 2011 онд үйлдвэрлэсэн 3*** УБЧ улсын дугаартай тоёота приусс алфа маркийн машиныг 30,000,000 төгрөг 550,000,000 төгрөг зэргийг 20,000,000 төгрөгт тооцож төлсөн. Үүний дараагаар үлдэгдэл 200,000,000 төгрөгийн гэрээгээр тохирсон хүү болон алдангийг төлж байсан боловч үндсэн 200,000,000 төгрөгийг төлөөгүй байна. мөн 2024.10.18 өдөр төлөх ёстой байсан 100,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой 0,5 хувийн алданги хоног тутамд 500,000 төгрөгөөр тооцож 31 хоногийн 15,500,000 төгрөг нийт 215,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,250,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О-н О нь 2025.03.06-ны өдөр тус шүүхэд Д овогтой М надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: М.М миний бие О.Оюуны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2023.11 сард Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравт байршилтай 612 мкв үйлчилгээний зориулалттай объект зарна" гэсэн зарын дагуу О.О гэдэг хүнтэй уулзсан. Гэтэл энэ хугацаанаас хойш О.Оюун гэдэг хүн тухайн зарах гэж байгаа үл хөдлөх хөрөнгөө Т банк-д 320.000.000 төгрөгийн барьцаанд байгаа, яаралтай зармаар байна, чи манай объектыг худалдаад авчих, банк өрөндөө хураах гээд байна" гэж удаа дараа холбогдож байсан бөгөөд худалдах худалдан авах үнэ хөлсөө тохиролцож 2024.01.24-ний уулзахаар болоод утсаа салгасан. Гэтэл О 2024.01.23-ны өдөр надтай утсаар холбогдоод "чи надад 100,000 төгрөг зээлчих, тамхины ч мөнгөгүй болчихлоо гэж хэлсэн. Би тэр өдөр нь Голомт банк"-ны О.Оюун гэсэн 1905013064 дугаартай дансанд 100,000 төгрөг шилжүүлж зээлсэн. 2024.01.24-ний өдөр миний бие О.О уулзаж тухайн объектыг 950,000,000 төгрөгөөр худалдан авахаар ярилцаж, худалдах худалдан авах гэрээ хийх хүртэл хугацаанд түр зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг урьдчилж төлөхөөр тооцож, үүнээсээ 24,000,000 төгрөгийг О.О Го банк"-ны 1905013064 дугаартай дансанд өөрийнхөө Хаан банк"-ны 5007669820 дугаартай данснаас шилжүүлсэн. Үлдсэн 6,000,000 төгрөгийг хуваан шилжүүлж урьдчилгаа мөнгийг дуусгасан. Миний бие дээрх объектыг худалдаж авахын тулд Ариг банк-аас 520,000,000 төгрөгийг зээлэхээр материал өгсөн байсан. Банкнаас зээл нь гарахаар юм байна худалдан авах объектынхоо гэрчилгээг авчирч өг гэсэн. Үүний дагуу О.О-д хэлэхэд тухайн объект "Тээвэр хөгжлийн банк-д 320,000,000 төгрөгийн барьцаанд байгаа зээлээ төлж байж гэрчилгээг авах боломжтой гэсний дагуу би О.О хамт явж өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс 2024.05.29-ний өдөр 2 өдрийн хугацаатай 320,000,000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлсэн хүмүүс 2 өдрийн хүү болох 6,400,000 төгрөгийг зээлээ өгөхийн өмнө авдаг гэсэн учраас тухайн үед О.О нь ямар ч мөнгөний боломжгүй байна, чи төлчих, тэгээд надад өгөх төлбөрөөс хасаж тооцъё гэхээр нь би тэр хүү ний мөнгө болох 6,400,000 төгрөгийг төлсөн байдаг. 320,000,000 төгрөгийн зээлийг аваад О.О хамт Тээвэр хөгжлийн банк-д 320,000,000 төгрөгийг шилжүүлж гэрчилгээг барьцаалбараас чөлөөлж аваад 2024.05.30-ны өдөр "Ариг банк"-аас 520,000,000 төгрөгийн зээл авч 320,000,000 төгрөгийг 2 хоногийг хүүтэй мөнгө зээлдүүлсэн хүмүүст төлж, миний дансанд 6,000,000 төгрөг байсан ба нийт дансанд үлдсэн 206,000,000 төгрөгийг О.Оюуны Голомт банк"-ны 1905159033 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5007669820 дугаартай данснаас шилжүүлсэн. Мөн О.Оюунд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, Жаханц хутагт Дамдинбазар гудамж 40в байрны 93 тоот, 50 мкв 2 өрөө орон сууцаа 150,000,000 төгрөгт Тооцож, мөн Тоёота Приус-41 маркийн 20,000,000 төгрөгт тооцож тус тус шилжүүлж өгсөн ба 2024 оны 01 дугаа дусарын 04-ний өдөр дахин 30,000,000 төгрөгийг О.Оюунул сен банк"-ны 1905013064 дугаарын данс руу хувааж шилжүүлсэн. /хүснэгтээр гаргасан/ Нийслэлийн тойргийн нотариатчаар баталгаажуулсан №0888 дугаартай Арилжааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дах заалтад А хэсэг /О.О арилжиж буй эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамж торгуулийг "А" тал төлөх үүрэгтэй гэж заасан. Гэвч О.Оюун нь "мөнгө байхгүй надад өгөх төлбөрөөс хасъя гэж хэлсэн учир дээрх зардлуудыг би төлсөн. Дансны хуулгаар 696,347,400 төгрөг, Бартер байдлаар 170,000,000 төгрөг, нийт 866,347,400 төгрөг төлсөн байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 83,652,600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, харин үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.О нь нийт нэхэмжилсэн 215,500,000 төгрөгөөс 95,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 120,000,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, үүнээс 40,000,000 төгрөгийг 2025.09.16-ны өдөр, 20,000,000 төгрөгийг 2025.09.23-ны өдөр, үлдэх 60,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрийг нэхэмжлэгч С.О Голомт банкны 160015001905013064 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Д.М-д холбогдуулан 215,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч О.О нь нийт нэхэмжилсэн 215,500,000 төгрөгөөс 95,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 120,000,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, үүнээс 40,000,000 төгрөгийг 2025.09.16-ны өдөр, 20,000,000 төгрөгийг 2025.09.23-ны өдөр, үлдэх 60,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрийг нэхэмжлэгч С.О Голомт банкны 160015001905013064 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О.О нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох 215,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлага болох 215,500,000 төгрөгөөс 95,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 120,000,000 төгрөгийг хариуцагч Д.М нь хүлээн зөвшөөрч, үүнээс 40,000,000 төгрөгийг 2025.09.16-ны өдөр, 20,000,000 төгрөгийг 2025.09.23-ны өдөр, үлдэх 60,000,000 төгрөгийг 2025.12.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, төлбөрийг нэхэмжлэгч С.О Голомт банкны 160015001905013064 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,250,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 378,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН