Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 83

 

2018 оны 5 сарын 03 өдөр                           2018/ШЦТ/83                               Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0097/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                       А.Цэрэндулам,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч                                                Х.С нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хүдэрбаатарын Сд холбогдох 1839001330086 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгоол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1983 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 6б-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Хүдэрбаатарын С /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Хаан” зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн Ц.Цолмонтой маргалдаж улмаар зүүн нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Хаан” зочид буудлын 301 тоот өрөөнд иргэн Ц.Цолмонтой маргалдаж улмаар зүүн нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Ц.Цолмонгийн: “...Тэгээд архи бараг дуусчихсан байсан үүрээр 04 цагийн үед байх гэж бодож байна. гэнэт л С сууж байснаа согтуурхаад миний нүүр рүү зүүн нүд рүү 1 удаа цохиод авсан. Тэгтэл хажууд сууцгааж байсан Эрдэнэбаатар, Галбадрах, Бямбасүх гурав салгасан. ...тэгсэн өөдөөс мөн согтуурхаад харааж ерөөгөөд л миний цамцны захаар намайг боосон, энэ үед миний нүд харанхуйлаад ухаан алдсан. Тэгээд дөнгөж сэрээд босох гэтэл С миний хамар руу гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуудас/

Шүүх эмнэлгийн 114 тоот: “...Ц.Цолмонгийн биед зүүн нүдний зовхинуудад цус хуралт, зөөлөн эдийн няцал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/ 

Яллагдагч Х.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..... Цолмон ах нилээн халчихаад шоронгийн талаар яриад өөрөө шоронд байснаа яриад байхаар нь хэдүүлээ өөр юм ярья шоронгийн талаар яриагаа та боль гээд Цолмон ахад хэлсэн чинь дургүйцэж хүлээж авсан. Ингээд би Цолмон ахтай үл ялих шоронгийн ярианы асуудлаас болж маргалдсан. Ингээд маргаж байгаад 1 удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг /Хх-ийн 25 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хохирогч Ц.Цолмонгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Тогоонсүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХнь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Хүдэрбаатарын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Х.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ